Институт ба семинар
95-р хичээл: Сургаал ба Гэрээ 89


95-р хичээл

Сургаал ба Гэрээ 89

Оршил

1833 оны 2-р сарын 27-нд, Иосеф Смит цуглаанууд дээр тамхи хэрэглэдэг байсан санваартнуудын талаар Их Эзэнээс асуусан. Хариуд нь Их Эзэн Сургаал ба Гэрээ 89 дэх Мэргэн ухааны үг гэгддэг илчлэлтийг өгчээ. Үүнд Их Эзэн хортой бодис хэрэглэхийн эсрэг сэрэмжлүүлээд, эрүүл хоол хүнсний хэрэглээг дэмжив. Их Эзэн мөн Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүс бие махбод болон сүнслэг байдал аль алинаар нь адислагдах болно хэмээн амласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 89:1–3

Их Эзэн Мэргэн ухааны үг хэмээх илчлэлтийг танилцуулав

Самбарын дээд талд Мэргэн ухааны үг гэж бичээд, дараах асуултуудыг тавь.

  • Та нар согтууруулах ундаа, цай, кофе уудаггүй эсвэл тамхи татдаггүй шалтгаанаа хэн нэгэнд тайлбарлаж байсан уу? Та нар юу гэж хэлсэн бэ? Тэр хүн юу гэж хариулсан бэ? (Хэрэв та хүсвэл эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно.) Хичээлийн эхэнд, та суралцагчдыг хос хосоор нь хуваагаад эдгээр асуултад хамтарч хариулахад урьж болно. Дараа нь ангийнхандаа энэ туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89-р хэсгийн удиртгалыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авах болсон нөхцөл байдлыг олж тогтоохыг хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, энэ илчлэлтийг өгсөн Их Эзэний зорилгыг тодорхойлсон үг, хэллэгийг хайж олохыг хүс.

  • 2–3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, энэ илчлэлт яагаад өгөгдсөн бэ? (Та “цаг зуурын аврал” гэдэг хэллэг нь бидний бие бялдрын сайн сайхан болон сүнсний сайн сайхан үүний үзүүлэх нөлөөтэй холбоотойг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Их Эзэн анх Мэргэн ухааны үгийг зарлиг болгон гэгээнтнүүдэд өгөөгүй болохыг онцолж хэл (С ба Г 89:2-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит тайлбарлахдаа:

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Хэрэв [Мэргэн ухааны үг] зарлиг болон өгөгдсөн бол, энэ нь эдгээр хор хөнөөлтэй зүйлд донтсон бүх хүнийг буруушаалт доор авчрах байсан; тиймээс Их Эзэн энэрэнгүй байж, үүнийг хуулийн доор авчрахаасаа өмнө тэдэнд даван туулах боломжийг өгсөн (in Conference Report, 1913 оны 10-р сар, 14).

Ийм учраас бид өнөөдөр, хориглодог болсон бодисуудыг хэрэглэж байсан, бүр Мэргэн ухааны үг илчлэгдсэний дараа ч гэсэн хэрэглэсээр байсан анхны Сүмийн зарим удирдагч, гишүүдийг шүүн дүгнэхээс болгоомжлох ёстой гэдгийг тайлбарла. Сүмийн эхэн үеийн түүхийн турш удирдагчид гэгээнтнүүдийг Мэргэн ухааны үгээр илүү бүрэн дүүрэн амьдрахад урьсаар ирсэн. 1851 оны намрын ерөнхий чуулганаар Бригам Янг бүх гэгээнтнүүдэд цай, кофе, тамхи, виски зэргээс татгалзах албан ёсны гэрээ хийхийг санал болгов. 1882 оны 10-р сарын 13-нд, Их Эзэн Мэргэн ухааны үгийг зарлиг болгон авч үзэхийг ерөнхийлөгч Жон Тэйлорт илчилжээ. 1919 онд, ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын удирдлага доорх Тэргүүн Зөвлөл Мэргэн ухааны үгийн сахин мөрдөлтийг ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авах нэг шаардлага болгосон. Мэргэн ухааны үг нь өнөөдөр чухал зарлиг хэвээрээ байгаа ба үүнийг дуулгавартай сахих нь баптисм, ариун сүмд орох, номлолын үйлчлэл болон Сүмийн бусад зохистой үйлчлэлийн урьдчилан шаардагдах нөхцөл болдог.

Доор үзүүлсэн шиг самбар дээр Мэргэн ухааны үг гэдгийн яг доор нь 3-р шүлгээс Амлалт бүхий зарчим гэдэг үгсийг бич. Та суралцагчдад энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Уг хэллэг нь энэ хичээлийн үлдсэн хэсгийн тойм болох юм.

Амлалт бүхий зарчим

Сургаал ба Гэрээ 89:4–9

Их Эзэн гэгээнтнүүдийг согтууруулах ундаа, тамхи, цай буюу кофег хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэв

Суралцагчдад загасны уурга, ялаа юм уу загасны өгөөшийг үзүүл эсвэл самбар дээр зургийг нь зур.

Өгөөштэй, загасны уурга
  • Загасчин ямар аргаар загасыг хуурч дэгээндээ оруулдаг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн эцсийн өдрүүдэд гэгээнтнүүдийг хэн хуурах гэж оролдоно гэжсэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт Их Эзэн гэгээнтнүүдэд юун тухай анхааруулсан бэ?

Дараах зарчмыг самбар дээр дараах үгийн доор бич. Зарчим: Сүүлчийн өдрүүд дэх муу ёрын загвараас болж Их Эзэн биднийг хортой бодисуудыг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 89:5–9-ийг дотроо уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд ямар бодисыг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлснийг олж мэдэхэд урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Их Эзэн ямар бодисыг хэрэглэж болохгүй хэмээн бидэнд сэрэмжлүүлсэн бэ? (Та Сүмийн удирдагчид “халуун ундаанууд” гэдэг нь цай, кофег хэлнэ хэмээн мэдэгдсэнийг тайлбарлах хэрэгтэй байж мэднэ.) Эдгээр бодис нь ямар арга замаар хортой байдаг вэ?

Согтууруулах ундаа, тамхи хоёрт зөв болон зөв бус хэрэглээ байдгийг онцолж хэл (С ба Г 89:7–8-ыг үзнэ үү). Өнөөдөр буруугаар хэрэглэгдэж болох, улмаар хортой, донтуулж болох өөр бусад бодис байдаг. Сүмийн удирдагчид бидний бие болон оюун ухаанд хор хөнөөл учруулах нөлөөтэй согтууруулах ундаа, эм, химийн эсвэл мансууруулах мэдрэмж төрүүлдэг аюултай бодисуудаас зайлсхий. Эдгээрт хар тамхи, хүчтэй эмнүүд, жортой, жоргүйгээр авч болдог хортой эмчилгээний зүйлс болон гэр ахуйд хэрэглэдэг химийн бодисууд багтана. (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 26-г үзнэ үү.)

  • Яагаад зарим хүн таныг Их Эзэний хориглосон бодисоос хүртэхийг ятгаж болох вэ? (Зарим хүн эдгээр бодисыг хүртэх нь нийтлэг явдал гэж боддог. Зарим нь донтуулагч бодисыг бусдад худалдаж ашиг олохыг эрэлхийлдэг.)

  • Донтолт нь ямар байдлаараа загасчны загас барихад хэрэглэдэг дэгээтэй адилхан бэ? Донтолт нь бидний мөнхийн өсөлт хөгжилд ямар ямар арга замаар хор хөнөөл болох вэ?

Донтуулдаг, хортой бодисуудаас татгалзах анхааруулга нь тэдний амьдралыг эсвэл тэдний найз нөхөд болон гэр бүлийн гишүүдийн амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалцахад цөөн суралцагчийг урь. Та өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно. Суралцагчдыг Мэргэн ухааны үгтэй харшилдаг бодисуудыг хэзээ ч хүртэхгүй байх шийдвэр гаргахад урь.

Сургаал ба Гэрээ 89:10–17

Бурхан ургамал, жимс, мах, үр тариа хэрэглэхийг урамшуулан дэмжив

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 89:10–17-г дотроо уншаад, Их Эзэн биднийг юу идэхийг урамшуулдгийг олж мэдэхэд урь. Та тэдэнд олж мэдсэнээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Их Эзэн бидэнд Мэргэн ухааны үгийн нэг хэсэг болгон ямар хоол хүнс идэхийг зөвлөсөн бэ?

  • 11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, эдгээр эрүүл мэндэд тустай хоол хүнсийг хүртэхдээ бид ямар хандлагатай байх ёстой вэ? (Бид эдгээр хоол хүнсийг ухаалгаар, талархалтай хүртэх ёстой. Та “ухаалгаар” гэдэг нь ухаантай мөн хянамгай гэсэн утгатайг тайлбарлаж болно. Хэтрүүлсэн эсвэл тэнцвэргүй хооллолт нь сайн хоол хүнс байсан ч гэсэн эрүүл бус байж мэднэ.)

  • Эдгээр шүлгээс сурсан зүйл дээр үндэслээд, эрүүл мэндэд тустай хоол хүнсний тухай ямар зарчмыг бид самбар дээр нэмж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараахыг самбар дээр хортой бодисуудын талаарх зарчмын доор бич. Бид ургамал, жимс, мах мөн үр тариаг ухаалгаар, талархалтай хэрэглэх ёстой.)

Хоол хүнсээ ухаалгаар хэрэглэхийн нэг жишээг 12–13-р шүлэгт махны тухай өгсөн Их Эзэний заавраас олж болохыг тайлбарла. Арвич хямгач гэдэг үг нь махыг тааруулж хэрэглэхийг зөвлөдөг.

Сургаал ба Гэрээ 89:18–21

Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст Их Эзэн эрүүл мэнд, мэргэн ухаан мөн хамгаалалтыг амладаг.

Дараахыг самбар дээр дараах үгийн доор бич. Зарчим: Хэрэв бид Мэргэн ухааны үг болон Их Эзэний бусад зарлигийг дагавал Их Эзэн биднийг … адислах болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх адислалуудыг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэн Мэргэн ухааны үгийг сахидаг хүмүүст ямар адислалуудыг амласан бэ? (Өгүүлбэрийг гүйцээхийн тулд суралцагчдын хариултыг самбар дээр бич.)

Та 18-р шүлэг дэх эрүүл мэндийн тухай Их Эзэний амлалт болох Мэргэн ухааны үг нь архаг болон хүнд хэцүү өвчнүүдийг эмчилнэ гэсэн утгатай биш гэдгийг тайлбарлаж болно. Харин энэ нь хүмүүний биед байж болох хамгийн сайн эрүүл мэнд, хүч чадалтай болоход тусалдаг.

  • Мэргэн ухааны үгийг сахих нь хэрхэн мэргэн ухаан, мэдлэгийг олж авахад тусалж чадах вэ?

Суралцагчдад Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах нь итгэлтэй нэгэнд мэргэн ухаан хийгээд мэдлэгийг илчилдэг Ариун Сүнсний нөхөрлөлд баясах боломжийг бидэнд олгодог гэдгийг ойлгоход нь тусал. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах тайлбарыг уншихыг хүс.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Мэргэн ухааны үгийн үндсэн зорилгыг илчлэлттэй холбоотой … гэдгийг би мэдэж авсан. …

Хэрэв ‘нөлөөнд автсан’ байгаа хэн нэгэн энгийн үг яриаг арай ядан сонсож чадаж байгаа бол уг хүний өөрийнх нь хамгийн торгон мэдрэмжийг өдөөсөн сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулж чадах билээ?

Мэргэн ухааны үг эрүүл мэндийн хуулийн адил үнэ цэнтэй байдаг шиг энэ нь бие махбодын гэхээсээ илүү сүнслэг байдлын тань хувьд илүү их үнэ цэнтэй байж болно” (“Prayers and Answers,” Ensign, 1979 оны 11-р сар, 20).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 89:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Мэргэн ухааны үгийг дагаснаар ирэх нэмэлт адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Мэргэн ухааны үгийг сахидаг хүмүүст Их Эзэн ямар нэмэлт адислалуудыг амласан бэ?

Суралцагчдад “устгагч тэнгэр элч … тэдний дэргэдүүр өнгөрч” байх болно гэдэг хэллэгийг ойлгоход туслахын тулд Сургаал ба Гэрээ 89:21, зүүлт тайлбар а-г харуул. Энэ тэнгэрлэг хамгаалалтын амлалт биеийнх шиг сүнслэг аюулгүй байдлыг ч хамарсан гэдгийг тайлбарла. Самбар дээрх дараах зарчмыг тусгадаг өгүүлбэрийг гүйцээж бич. Хэрэв бид Мэргэн ухааны үг болон Их Эзэний бусад зарлигийг дагавал Их Эзэн биднийг эрүүл мэнд, мэргэн ухаан, хүч тэнхээ мөн хамгаалалтаар адислах болно.

  • Та хэзээ 18–21-р шүлэг дэх амлалтыг амьдралд тань эсвэл таны мэддэг хүний амьдралд биелэгдэхийг харсан бэ?

Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 89-ийг судалснаар, Мэргэн ухааны үгийн талаар юу олж мэдсэн эсвэл юу мэдэрснээ (ангийнхан эсвэл хамтрагчийнхаа аль нэгэнтэй) хуваалцахыг хүс. Тэднийг самбар дээр бичигдсэн зарчмууд болон амлалтуудыг тунгаан бодоод, Мэргэн ухааны үгийн дагуу илүү итгэлтэйгээр амьдрах зорилго тавихад урь. Тэдэнд энэ хуулиар амьдарвал адислалууд ирэх болно гэдгийг гэрчлээрэй.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 89. Түүхэн нөхцөл байдал

1833 оны өвөл, Огайогийн Көртланд дахь Ньюел К.Витнейгийн дэлгүүрийн дээд өрөөнд Бошиглогчдын сургуульд сурахаар 20 орчим санваартан цугладаг байсан. Тухайн үедээ нийтлэг байсан учраас эдгээр ахын олон нь цуглааны үеэр тамхи татаж, тамхины бохь зажилдаг байжээ. Бригам Янг энэ тухай дурсахдаа: “Бошиглогч хичээл заахаар өрөөнд орж ирэхэд, тамхины утаа битүү суунагласан байдаг байлаа” гэсэн байна (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 297). Эдгээр нөхцөл байдал болон шалан дээрх тамхины шүлсийг цэвэрлэх Эмма Смитийн санал гомдол Иосеф Смитийг иймэрхүү бодисуудын хэрэглээний тухай асуухад хүргэсэн. Иосеф Смит зааварчилгааны төлөө залбираад Сургаал ба Гэрээ 89-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 89:3. “Амлалт бүхий зарчим”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Мэргэн ухааны үгтэй холбоотой хувийн сэтгэгдэл мөн туршлагаасаа хуваалцсан юм:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Хүүхэд байхдаа туссан саа өвчнөөс болж би спортод оролцож чаддаггүй, найзуудтайгаа харьцуулахад сул дорой мэт мэдрэмжтэй үлдсэн.

Миний патриархын адислал дээр зөвлөхдөө: ‘[та биеэ] харуулд мөн хамгаал—таны бие ариун нандин учраас эрхтнүүдээ хордуулах юуг ч тийшээ оруулж болохгүй. Энэ нь таны оюун санааны зэмсэг мөн таны зан чанарын үндэс суурь юм’ гэжээ (Боид К.Пакэрын патриархын адислал, 1944 оны 1-р сарын 15, 1).

Би Мэргэн ухааны үгнээс амлалт бүхий зарчмыг олсон. Зарчим: Та биеэ арчилж торд; зуршил бий болгох цай, кофе, тамхи, архи, эм зэрэг сэргээгчээс зайлсхий (С ба Г 89:3–9-ийг үзнэ үү). Ийм донтуулагч зүйлс нь тэднийг анх хэрэглэх хорхойг дарахаас арай илүү зүйлийг хийдэг.

Амлалт: Дуулгавартай дагадаг хүмүүс илүү сайн эрүүл энхийг (С ба Г 89:18-ыг үзнэ үү), ‘мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг’ (С ба Г 89:19) хүлээн авна.

Эрүүл мэндийн ноцтой сорилттой юм уу хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тахир дутуу биетэй ч гэсэн гарцаагүй ирэх сэргээлтийн болон эдгээлтийн алдар суут өдөрт зориулан сүнсийг цэвэршүүлж чадна.

Таны бие үнэхээр таны оюун санааны зэмсэг мөн таны зан чанарын үндэс суурь юм” (“Ye Are the Temple of God,” Ensign, 2000 оны 11-р сар, 72).

Сургаал ба Гэрээ 89:4. Хилэнцэт төлөвлөгөө болон хуйвалдагч хүмүүс

Хилэнцэт болон хуйвалдагч хүмүүс донтуулагч бодисыг бусдад худалдаж ашиг олохыг эрэлхийлдэг. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заахдаа:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Их Эзэн мөнгө олох шалтгаан хүмүүсийг бусдын биед муу бодис хэрэглэхээр уруу татахад хүргэдэг нөхцөл байдал бүрдсэн өнөөдрийг урьдчилан харсан. Пиво, дарс, ликёр, кофе, тамхи болон бусад хортой бодисыг сурталчилсан зар сурталчилгаанууд Их Эзэний урьдчилан харсан зүйлсийн жишээ юм. Энэ цаг үед чөтгөрийн хуйвалдааны хамгийн аюултай жишээ бол залуу хүмүүсийг хар тамхи хэрэглэхэд уруу татаж байгаа хүмүүс билээ.

Залуу ах, эгч нар минь ээ, Сатан болон түүний илгээсэн туршуулууд хэрэв та нар хортой бодисоос хүртвэл та нарын сүнслэг хүчинд садаа болж, та нар тэдний чөтгөрийн хүчинд автагдах учраас та бүхнийг хортой бодис хэрэглэхэд уруу татахаар хичээж чармайж байгаа гэдгийг та нарт бүхий л хайраараа сэрэмжлүүлж байна. Бурханы тушаалуудыг зөрчихөд хүргэх эдгээр газар эсвэл хүмүүсээс хол бай. Бурханы тушаалуудыг дага, ингэснээр та нар чөтгөрийн болох зүйлийг мэдэх, ялган таних мэргэн ухаантай байх болно” (“A Principle with a Promise,” Ensign, 1983 оны 5-р сар, 54–55).

Сургаал ба Гэрээ 89:5–9. Хэрэв ямар нэгэн зүйлийг Мэргэн ухааны үгэнд тодорхой дурдаагүй бол яах вэ?

Сургаал ба Гэрээ 89-д хориглох уух ундаа, хоол хүнс эсвэл бодис бүрийг дурдаагүй байдаг. Заримдаа илчлэлтэд дурдаагүй зүйлсийн тухай эсвэл цай, кофе хоёр дурдагдаагүй хэрнээ яагаад хориглогдсон талаар асуултууд гарч ирдэг. Дараах мэдэгдэл үүнийг тайлбарлахад тусална.

“Энэ ‘халуун ундаанууд’ гэж цай, кофег хэлснийг Сүмийн бүр эхэн үеийн ах нарт өгснөөс гадна Мэргэн ухааны үгийн албан ёсны орчуулга гэж байдаггүй.

Кола ундааны хувьд бол Сүм энэ тал дээрх байр сууриа албан ёсоор мэдэгдээгүй боловч Сүмийн удирдагчид зуршилтай болгодог үр дагавар бүхий нөхцөлд хортой зуршил үүсгэгч эмийн найрлагатай ямар ч ундаа хэрэглэхийн эсрэг зөвлөсөн байдаг бөгөөд одоо бол онцгойлон зөвлөж байна. Хүний биед хортой найрлага агуулсан ямар ч ундаанаас зайлсхийх хэрэгтэй” (Priesthood Bulletin, 1972 оны 2-р сар [volume 8, number 1], 3–4; мөн “Staying Healthy: Welfare Services Suggests How,” Ensign, 1981 оны 1-р сар, 15–16-г үзнэ үү).

Бид Мэргэн ухааны үгэнд байдаг зарчмуудын дагуу амьдарч, амлалтуудад нь итгэх хэрэгтэйг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр тайлбарласан.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүмийн гишүүд энэ зүйл, тэр зүйл нь Мэргэн ухааны үгийн эсрэг эсэхийг асууж бичдэг. Цай, кофе, архи, тамхи үүний эсрэг гэдэг нь илэрхий байдаг. Үүнийг илүү нарийвчлан сайн тайлбарлаагүй юм. Гэхдээ бид энэ зарчмыг амлагдсан адислалуудтай нь хамт заадаг. Энэ илчлэлтэд дурдагдаагүй, бие болон сүнс аль алиныг нь гэмтээх олон зуршил үүсгэгч, донтуулдаг зүйлс нь уудаг эсвэл зажилдаг, сордог эсвэл шахдаг байж болно.

Хортой бүх зүйлийг тодорхойлон жагсаагаагүй байдаг. Жишээ нь, хүнцэл агуулсан бол мэдээж муу, гэхдээ энэ нь зуршил үүсгэдэггүй! Бүх зүйлд зарлигдуулдаг тэр нь “лазан хийгээд ухаалаг биш үйлчлэгч“ хэмээн Их Эзэн хэлсэн” (С ба Г 58:26).

“Зарим заншилд уугуул нутгийн ундаа нь илчлэлтэд онцгойлон дурдагдаагүй учраас хоргүй байх гэж боддог. Гэтэл тэд гишүүдийг, ялангуяа эрчүүдийг гэр бүлээс нь холдуулдаг, мэдээж зарчмыг зөрчдөг найр цэнгээн рүү татдаг. Энэ илчлэлтэд өгсөн амлалтууд нь хайхрамжгүй эсвэл бодлогогүй тэдэнд зөвшөөрөгдөхгүй.

Зөвлөмжинд дуулгавартай байх нь таныг амьдралын аюулгүй нөхцөл байдалд байлгах болно” (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, 1996 оны 5-р сар, 17–18).

Сургаал ба Гэрээ 89:21. “Устгагч тэнгэр элч … тэдний дэргэдүүр өнгөрнө”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон устгагч тэнгэр элч Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүсийн дээгүүр өнгөрч байхын сүнслэг бэлгэ тэмдгийг тайлбарласан.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“‘Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно’ (21-р шүлэг) гэсэн 89-р хэсгийн сүүлчийн шүлэгт онцгой ач холбогдол байдаг. Энэ судрын эшлэл Дээгүүр өнгөрөх баярын сүнслэг итгэлийн давуу талыг онцолдог. Абрахам Исаакийг золиослол болгон өргөхөд бэлэн байгаагаа илэрхийлэх үед дуулгавартай байдал нь бие бялдарт ашиг тусыг зайлшгүй авчрах болно гэсэн ямар ч зөвлөмж байгаагүй билээ. Иошуа израилчуудыг үерлэсэн Иорданы голыг гатлахаар удирдах үед итгэлтэй дагалдагчдад өгөх бие махбодын шагналын баталгаа нь урьдчилсан нөхцөл биш байсан. Энэ нь түүний зохистой охид, хөвгүүд байх бидний сүнслэг бэлтгэлд зориулсан Их Эзэний тааллыг илэрхийлдэг учраас бид Мэргэн ухааны үгийг дагадаг. Махан биеийн дур хүслийг давж сүнслэг ноёрхолд хүрэх нь бидний туршилтын үйл явцын хэсэг юм” (“Twenty Questions” [СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 1985 оны 9-р сарын 13], LDS.org).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр “устгагч тэнгэр элч … дэргэдүүр өнгөрөх” гэсэн амлалтын сүнслэг ач холбогдлыг тайлбарласан.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бид бүгд л үхлийг үзэх учраас хэрэв бид эдгээр зарлигт дуулгавартай байх аваас Дээгүүр өнгөрөх баяр шиг мөнх бус биеийн үхлээс өршөөгдөхгүй юм. Гэхдээ та нар зовох шаардлагагүй сүнслэг үхэл гэж байдаг. Хэрэв та нар дуулгавартай байвал ‘Христ ч гэсэн тахил болсон’ (1 Кор 5:7) хэмээн илчлэлт заадаг тул сүнслэг үхэл та нарын дээгүүр өнгөрөх болно” (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, 1996 оны 5-р сар, 19).