Институт ба семинар
137-р хичээл: Сургаал ба Гэрээ 130:12–21


137-р хичээл

Сургаал ба Гэрээ 130:12–21

Оршил

Энэ хичээл нь 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойн Рамуст Сүмийн цуглаан дээр бошиглогч Иосеф Смитийн заасан сургаалуудыг агуулдаг. Эдгээр сургаал нь Сургаал ба Гэрээ 130-д цэдэглэгдсэн байдаг. Бошиглогч Есүс Христийн Хоёр дахь ирэлт зэрэг ирээдүйд болох үйл явдлуудын талаар заажээ. Тэрээр мөн нас барсныхаа дараа мэдлэг болон оюун билгээ хадгалж үлдэх бидний чадварын талаар зааж, бид хэрхэн Бурханы адислалуудыг хүлээж авч болох талаар тайлбарласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 130:12–17

Иосеф Смит Хоёр дахь ирэлтийн талаар заав

Хичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Олон хүн Хоёр дахь ирэлтийн яг тодорхой огноог мэдэхийг хүсэж байлаа.

  • Та нар Есүс Христийн Хоёр дахь ирэлт яг хэзээ тохиохыг мэдэхийг хүсэж байсан уу?

Иосеф Смитийн үед Христийн шашны нэртэй номлогч Виллям Миллэр Аврагчийн Хоёр дахь ирэлт 1843 оны 4-р сарын 3-нд тохиох болно гэж зүтгэж байсан гэдгийг тайлбарла. Миллэрийн Хоёр дахь ирэлт тохионо гэж таамагласан өдрөөс нэг хоногийн өмнө бошиглогч Иосеф Смит Иллинойн Рамус дахь гэгээнтнүүдэд хандан ярьж, Хоёр дахь ирэлтийн хугацааг мэдэхээр залбирсан гэж хэлжээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:14–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн хугацааны талаар залбирч үзэхдээ юу сурсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Иосеф Смитэд Хоёр дахь ирэлтийн яг тодорхой хугацааг илчилсэн үү?

  • Их Эзэн Иосеф Смитэд юу хий хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та тэдэнд “энэ асуудлаар надад дахин түвэг удахаа боль” гэсэн хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно. Хэн ч Аврагч хэзээ эргэж ирэхийг мэддэггүй гэдгийг онцлохын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 130:5-ын зүүлт тайлбар а руу чиглүүлэх талаар бодож үз.)

Нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Би … Христийн онцгой гэрч байх төлөөлөгчдийн нэгээр дуудагдсан бөгөөд Түүний дахин хэзээ эргэж ирэхийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга эсвэл бүр Тэргүүн Зөвлөл дэх ах нарын хэн нь ч үүнийг мэдэхгүй. Бид мэдээгүй бол өөр хэн ч үүнийг мэдээгүй гэсэн үг гэдгийг би даруухнаар зөвлөж байна. Аврагч ‘тэр өдрийн, мөн цагийн тухай хэн ч, гагцхүү Эцэгээс минь өөр хэн ч, тэнгэр дэх Бурханы тэнгэр элчүүд ч үл мэдэх бөлгөө’ [Иосеф Смит—Матай 1:40] хэмээн хэлжээ.

Их Эзэн ‘хэн ч’ мэдэхгүй гэж хэлэхдээ үнэхээр хэн ч мэдэхгүй гэдэг утгыг илэрхийлсэн гэдэгт би итгэдэг” (“When Shall These Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 56).

  • Бид Сургаал ба Гэрээ 130:14–17 болон ахлагч Баллардын хэлсэн үгнээс юу сурдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Зөвхөн Бурхан л Хоёр дахь ирэлт яг хэзээ болохыг мэддэг.)

Бидний өдрүүдэд зарим хүн Хоёр дахь ирэлт эсвэл дэлхийн төгсгөлийн тодорхой цагийг таамаглахыг хичээдэг гэдгийг онцол.

  • Энэ зарчмыг санах нь буруу таамаглалд төөрөлдөхгүй байхад тань хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 130:18–19

Иосеф Смит энэ амьдралд мэдлэг болон оюун билгийг хуримтлуулахын ач холбогдлын талаар заав

Хэрэв боломжтой бол чемодан эсвэл уут харуул. Суралцагчдыг хэзээ ч очиж байгаагүй газар руу гэрээ орхин явж байна гэж төсөөлөхөд урь. Тэд зөвхөн чемодан эсвэл уутанд багтах л зүйлсийг авч явж болно.

  • Та нар чемодандаа юу хийх вэ? (Нэг суралцагчийг хариултуудыг самбар дээр жагсааж бичихэд урь.)

Суралцагчдаас тэдний очих газар бол нас барсныхаа дараа бидний очих сүнсний дэлхий гэж төсөөлөхийг хүс.

  • Та нар нас барсныхаа дараа самбар дээрх зүйлсээс алийг нь өөртэйгөө авч явах боломжтой вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бид нас барахдаа энэ амьдралаас юу авч явж болохыг олж мэдэхийг хүс.

  • 18–19-р шүлэгт цэдэглэснээр, биднийг нас барсны дараа юу бидэнтэй хамт үлдэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Энэ амьдралд бидний хуримтлуулсан мэдлэг болон оюун билиг амилуулалтын үеэр бидэнтэй хамт сэргэх болно.)

Суралцагчдад мэдлэг болон оюун билиг гэх үгсийн утгыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Ахлагч Нийл А.Максвэлл

Хэрэв бид амилуулалтад бидэнтэй хамт юу сэргээгдэх талаар тунгаан бодвол бидний оюун билиг бидэнтэй хамт сэргээгдэх болно гэдгийг тодорхой мэдэх болно. Энэ нь зөвхөн бидний оюуны чадварыг биш үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх бидний чадварыг мөн хэлдэг. Бидний ур чадвар, зан чанар, авьяас билиг бидэнтэй хамт сэргээгдэх болно; мөн бидний суралцах чадвар, хувийн сахилга бат, хөдөлмөрлөх чадвар маань сэргээгдэх болно” (We Will Prove Them Herewith [1982], 12).

  • Ахлагч Максвэллийн хэлснээр 18–19-р шүлэг дэх оюун билиг гэдэг үг нь юу гэсэн утгатай вэ?

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, бид хэрхэн илүү агуу мэдлэг, оюун билгийг хуримтлуулах вэ? (Та зарим мэдлэг болон оюун билгийг зөвхөн “хичээнгүй болон дуулгавартай байдлаар дамжуулан” авч болдгийг онцолж болно.)

  • Та хэзээ хичээнгүй мөн дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг эсвэл оюун билгийг хуримтлуулж байсан бэ? (Та мөн туршлагаа хуваалцаж болно.)

19-р шүлэгт цэдэглэснээр, энэ амьдралд илүү их мэдлэг, оюун билгийг хуримтлуулсан хүмүүс ирэх амьдралд давуу талтай байх болно гэдгийг онцол.

  • Энэ амьдралд хуримтлуулсан мэдлэг, оюун билиг хэрхэн ирэх амьдралд бидэнд давуу тал болж чадна гэж та бодож байна вэ?

Энэ амьдралд бидний сурсан түр зуурын мөн сүнслэг бүх сурсан зүйл мөнхөд бидэнд тус болох болно гэдгийг тайлбарла. Бид Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болохын тулд энэ амьдралд хүлээн авсан мэдлэгээ өсгөн нэмэгдүүлэх болно.

Суралцагчдад үргэлжлүүлэн мэдлэг, оюун билгийг хуримтлуулахад нь туслахын тулд тэднийг семинарт тогтмол оролцож, семинар төгссөнийхөө дараа институтэд хамрагдахад урамшуулан дэмж. Суралцагчдыг илүү мэдлэг, оюун билгийг хуримтлуулахад нь туслах зорилго бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 130:20–21

Иосеф Смит бид хэрхэн адислалуудыг хүлээн авдгийг тайлбарлав

Суралцагчдыг бичгийн хэвээ сайжруулахыг хүссэн учраас нэг сарын турш долоо хоногт таван удаа 5 километр гүйхээр шийдлээ гэж төсөөлөхөд урь.

  • Үр дүн нь юу байх вэ? Яагаад?

  • Та бичгийн хэвээ сайжруулахын тулд юу хийх байсан бэ?

Бид хэрхэн хүссэн үр дүндээ хүрэхээ ойлгох хэрэгтэй байдаг шиг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсэж буй адислалуудыг хэрхэн хүлээн авахаа ойлгох хэрэгтэй байдаг гэдгийг онцол.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгөхийг хүсэж буй адислалуудыг хэрхэн хүлээн авахаа олж мэдэхийг хүс. (Та “тулгуурлагдсан” гэдэг нь “суурилсан” гэсэн утгатай ба “эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон” гэдэг нь хууль мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй байдаг гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)

  • 20–21-р шүлэгт цэдэглэснээр, бид хэрхэн Бурханаас адислал хүлээн авдаг вэ?

Суралцагчдыг 20–21-р шүлэг дээр үндэслээд, “хэрэв–тэгвэл” зарчмыг бичихэд урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, хэдэн суралцагчаас өгүүлбэрээ чанга уншихыг хүс. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид Бурханаас адислал хүлээн авахыг хүсэж байвал тулгуурлагдсан тэрхүү хуулийг дуулгавартай дагах ёстой.

Суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр зур (та үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж болно.) Суралцагчдыг уг хүснэгтийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь. Нэг суралцагчийг жагсаасан хамгийн эхний судрын хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хууль болон тухайн хуультай холбоотой адислалыг олж мэдэхийг хүс. Тэднийг хариулах хооронд хүснэгт дэх тохирох зайг бөглө. Суралцагчдыг хүснэгтийг өөрсдөө бөглөхөд урь.

Хэрэв бид Бурханаас адислал хүлээн авахыг хүсэж байвал, тулгуурлагдсан хуулийг дуулгавартай дагах ёстой.

Судрын хэсэг

Хууль

Адислал

С ба Г 10:5

C ба Г 88:124

2 Нифай 32:3

Иохан 7:17

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг гүйцэтгэсний дараа, тэднээс хуульд дуулгавартай байснаар хүлээн авсан адислалуудаа бодохыг хүс. Тэднийг туршлагаа хуваалцахад урь.

Суралцагчдыг хүлээн авахыг хүсэж буй адислалуудаа бичихэд урь. Дараа нь тэднийг эдгээр адислалыг хүлээн авахын тулд дагах ёстой хууль мөн хуулиудыг бичихэд урь.

Зарим хууль болон адислал нь бусдыгаа бодвол илүү тодорхой байдаг гэдгийг онцол. Мөн зарим амлагдсан адислал ирэх амьдралд ирж магадгүй гэдгийг онцол.

Та хичээлээ дуусгахдаа суралцагчдыг Сургаал ба Гэрээ 130-д цэдэглэгдсэн Иосеф Смитээс сурсан үнэнүүдээ нэгтгэн дүгнэхэд урь.

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн Бурханы зүйлсийг тайлбарлах чадварын тухай ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн дараах үгийг уншихад урьснаар хичээлийг дуусга.

Ерөнхийлөгч Бригам Янг

“Иосеф Смит ах өөрийнхөө зан чанар дахь алдар суугийн давуу байдлаараа тэнгэрлэг зүйлсийг хязгаарлагдмал оюун бодолтой дэлхийн хүмүүст ойлгомжтой болгож чаддаг байсан юм. Тэрээр хүмүүст номлож, Бурханы зүйлс, Бурханы хүсэл, авралын төлөвлөгөө, Иеховагийн зорилго болон бидний түүнтэй мөн бүхэл тэнгэрлэг хүмүүстэй холбогдох харилцааг илчлэхдээ бүх эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ойлгох чадварт тохируулан сургаалаа заадаг байсан ба тэдгээрийг сайн тавьсан зам мэт тодорхой болгож чаддаг байлаа. Есүс Христийн илчлэлтүүдээс бусдаар өөр ямар ч хүн түүн шиг зааж, Бурханы зүйлсийг илчлэх боломжгүй байсан учир энэ нь түүний тэнгэрлэг эрх мэдэл, хүч чадлын талаар сонссон хүн бүрийг үнэмшүүлэх байсан” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 347).

Бошиглогч Иосеф Смитийн бошиглогч, үзмэрч, илчлэгчийн дуудлагын талаар гэрчлэн, хичээлийг дуусга. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 130 дахь бошиглогчийн сургаалуудыг судалж байхдаа сурсан сургаал, зарчмуудынхаа дагуу үйлдэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 130:18–19. Мэдлэг, оюун билгийг хуримтлуулах нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Та нар … боловсролын талаар гомдол гаргах ёсгүй. Өдөр тутмын амьдралд хэрэгтэй зарим техникийн зүйлийг сурч чадахгүй өнгөрөхөд үүнийг дэндүү ихээр хийхийг бүү оролд. Та нарын сурч болох юм бүхэн, гэр оронд болон гал тогооны өрөөнд хоол хийх, талбайд ажиллах нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлс бөгөөд та нарт ашиг тустай байх болно. Ямар нэгэн юм сурах талаар хэзээ ч битгий гомдол гарга. Сайн суралц мөн үргэлж сургуульдаа яв. …

Та нар ямар нэгэн юмсыг засаж, будаж, оёж мөн өдөр тутмын амьдралын ямар ч зүйлсийг сурч чадна. Энэ нь хэрэгжүүлж болох зүйл юм. Хэрвээ энэ нь чамд тодорхой ашиг тустай биш бол, бусдад үйлчлэхэд чинь туслах болно” (“Залуу эрэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө,” Ensign, 2009 оны 5-р сар, 51 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 56).