Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 29:31–50; 30–35 (8-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь 1830 оны 9-р сард болсон Сүмийн чуулганы дараа Их Эзэний Давид болон Петр Витмер нарт өгсөн зөвлөгөөн дээр төвлөрдөг. Энэ чуулганы үеэр Их Эзэн Хайрам Пейжийн илчлэлтүүд худал болохыг илчилсэн. Их Эзэн Сургаал ба Гэрээ 30 дээр Давид Витмерийг чулуунд итгэснийх нь төлөө зэмлэж, Петр Витмерийг Оливер Каудеритай хамт номлолд явахад дуудав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 30:1–4
Давид Витмер хүмүүсийн ятгалгад анхаарлаа хандуулсан учир зэмлэгдэв
Суралцагчдаас дараах асуултуудыг бодож үзэхийг хүс.
-
Нэгэн залуу эрэгтэй Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр дурдсан жишгүүдтэй нийцэхгүй хөгжим сонсдог байжээ. Хэдийгээр тэр хөгжмийг амтархан сонсдог ч үүний үг хэллэг нь түүнийг Сүнсээ алдахад хүргэж, гэр бүл, найз нөхөд, Сүмээс нь холдуулж байгааг ухаарчээ.
-
Нэгэн залуу эмэгтэй нэг залуу эрэгтэйтэй хэд хэдэн удаа болзсоны дараа Ариун Сүнсний өдөөлтөөр тэр залуу эрэгтэй түүнийг бага багаар ариун явдлын хуулийг зөрчихөд ятгаж байгааг ойлгожээ.
Суралцагчдаас асуу.
-
Бид эдгээр нөхцөл байдалд байгаа хүмүүс шиг мэхлэгдэж байгаагаа хэрхэн ялган таньж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 30 нь Сүнсний сэрэмжлүүлгийг хүлээн авч, дагахаар бэлтгэхэд мөн мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд тусалж чадах үнэнүүдийг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг өнөөдөр энэ хэсгийг судалж байхдаа эдгээр үнэнийг олж мэдэхэд урь.
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 30-ийн хам сэдвийг ойлгоход нь туслахын тулд одоогийн байдлаар Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийг судалснаар Давид Витмерийн талаар олж мэдсэн зүйлсээ эргэн санахыг тэднээс хүс. (Тэрээр Мормоны Номын Гурван гэрчийн нэг байсан бөгөөд Мормоны Номын орчуулгын үеэр хэрэгтэй зүйлсээр нь тусалж байв.)
Давид Витмерийн хадам ах нь Хайрам Пейж байсныг суралцагчдад хэл. Та Сургаал ба Гэрээ 28-ыг судалсан зүйлсээсээ Хайрам Пейжийн талаар юу санаж байгааг суралцагчдаас асууж болно. (Тэр Мормоны Номын Найман гэрчийн нэг байсан бөгөөд тэрээр өөрийгөө илчлэлт хүлээн авдаг нэгэн чулуу олсон хэмээн мэдэгджээ.) Хайрам Пейжийг хуурамч үзмэрч чулууг болон үүнээс үүссэн хуурмаг илчлэлтүүдээ танилцуулах үед Оливер Каудери, Витмерийнхэн болон Фейетт хэсэгт байсан бусад хүн Хайрамын мэдэгдлүүдэд итгэж эхэлсэн.
-
Давид Витмерт Хайрам Пейжийн ятгалгад орох нь яагаад амархан байсан бэ?
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 30:1–2-ыг олоод, дараах асуултуудад хариулахыг хүс:
-
Давид Витмер өөрийгөө ийм амархан мэхлэгдэхэд хүргэсэн юуг хийсэн гэж Их Эзэн хэлсэн бэ?
-
Их Эзэн Давидыг юу хийгээгүй гэж хэлсэн бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 30:1–2-оос бидний мэдэж авч болох зарчмуудыг санал болгоход урь. Тэд дараах зарчмуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь санал болгож болно:
Бид хүмүүнээс айхын оронд хүч чадлын төлөө Их Эзэнд найдах ёстой.
Бид дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд анхаарлаа хандуулах ёстой.
Бид Их Эзэний дуудан томилоогүй хүмүүсийн ятгалгад орохоос илүү Сүнсийг болон Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах ёстой.
Дараах асуултуудыг тавь.
-
Их Эзэний зүйлээс илүү дэлхийн зүйлсэд анхаарал хандуулах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Бид үүнийг хийхдээ ямар арга замаар уруу татагддаг вэ?
-
Их Эзэний зүйлүүдээс илүү дэлхийн зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх нь биднийг хэрхэн илүү амархан хууран мэхлэгдэхэд хүргэж болох вэ?
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс.
“[Давид Витмер] өөрийн хүлээн авсан гайхамшигт илэрхийлэлт болон зарим үед Сүнснээс юүлэгдэн ирэх гэрчийн дараа удалгүй мартсан нь бага зэрэг сонин санагдаж болох ч хүн төрөлхтний эгэл чанар бол бидний хүн нэг бүр өөрсдийн үүрэг хариуцлагыг байнга санаж байх хэрэгтэй байдаг ба эсвэл бид хайхрамжгүй байдал руу урсан орох магадлалтай байдаг. Бидний ихэнхэд маань байнга залбирах, бодлуудаа хаант улсын зүйлс дээр төвлөрүүлэх бас үүргүүддээ чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулах хэрэгцээ байдаг нь тодорхой байна. Эс бөгөөс бид халтирах болно. Их Эзэн хэр олон удаа бие махбодын сул дорой байдлаас өөрийн хүмүүсээ сэрэмжлүүлсэн бол!” (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:146).
-
Ерөнхийлөгч Смитийн хэлснээр, бид Давид Витмер шиг өөрсдийн сүнслэг үүргүүдийг мартаагүй гэдгээ мэдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Та энэ боломжийг өдөр бүр судар судлах суралцагчдынхаа хэрэгцээг сануулахдаа—зөвхөн тэдний үүргүүдийг гүйцэлдүүлэхийн тулд биш харин сайн мэдээг судалж, сайн мэдээний талаарх гэрчлэлээ хөгжүүлж мөн Их Эзэний дуу хоолойг сонсоход нь тэдэнд туслахын тулд ашиглаж болно. Та бас суралцагчдаас утга учиртай арга замаар судруудыг судлахад нь тусалсан зүйлсийг хуваалцахыг хүсч болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 30:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Давид Витмерт өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс.
-
Давид Витмерийг Хайрам Пейжид мэхлэгдсэний дараа, энэ нь Их Эзэний түүнд илчилсэн зүйлсийг тунгаан бодоход хэрхэн тусалж чадах байсан бэ?
Суралцагчдыг Бурханы зүйлүүдээс илүү “дэлхийн зүйлүүд” дээр найдаж эсвэл анхаарлаа хандуулж, ингэснээр тэднийг илүү амархан мэхлэгдэхэд хүргэж байсан өөрсдийнхөө амьдралд тохиолдож байсан нөхцөл байдлуудыг бодож үзэхэд урь. Эдгээр нөхцөл байдалд Их Эзэнд илүү их найдахын тулд юу хийж болохоо шийдэхэд тэднийг урь.
Сургаал ба Гэрээ 30:5–8
Петр Витмер леменчүүд рүү явах номлолд Оливер Каудеритай хамт дуудагдав
Хүнд жинтэй ямар нэгэн зүйл эсвэл хүнд зүйлсээр дүүргэсэн нэг цүнх үзүүл. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, тэр зүйлийг барьж зогсохыг хүс. Суралцагчийг нөгөө зүйлийг барьж байх хооронд бусад суралцагчийг Сургаал ба Гэрээ 30:5-ыг дотроо уншаад, Их Эзэн Петр Витмерийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхэд урь. Ангийнхнаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Петр Витмерийн леменчүүд рүү явах номлолын тэргүүлэгч удирдагч нь хэн байсан бэ?
Хоёр дахь суралцагчийг хүнд зүйл эсвэл цүнх өргөж байгаа суралцагчид туслахад урь. Эхний суралцагчаас хэн нэгнээр туслуулах нь ганцаараа өргөхөөс хэр өөр байгааг асуу. Сургаал ба Гэрээ 30:5–7 нь Их Эзэний Петр Витмерт өгсөн Оливер Каудериг удирдах дуудлагад нь хэрхэн дэмжих ёстой талаар зөвлөгөөг тэмдэглэсэн байдгийг тайлбарла. Суралцагчдаас эдгээр шүлгийг судалж мөн Петр хэрхэн Оливерыг дэмжих ёстой байсныг дүрсэлж буй тодорхой хэллэгүүдийг олж тогтооход урь.
-
Их Эзэн Петр хэрхэн Оливерыг дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг заахдаа ямар хэллэгүүдийг ашигласан байна вэ? (6-р шүлгийг үзнэ үү; Петр Оливерын бүхий л зовлонгуудад зовж, Оливерын төлөө залбирч мөн Оливерын эрх мэдлийг таньж мэдэх ёстой байв.)
-
“Түүний бүхий л зовлонгуудад … зовж бай” (С ба Г 30:6) гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ ?
-
Их Эзэний Петрт өгсөн бидэнд ч бас хамаатай энэхүү зөвлөгөөнөөс бидний мэдэж авч чадах сургамж юу байна вэ?
Суралцагчдын илэрхийлж болох нэг үнэн нь Бид Их Эзэний Өөрийнхөө ажлыг удирдуулахаар дуудсан хүмүүсийг дэмжих ёстой гэсэн үнэн юм. Нэг суралцагчийг энэ зарчмыг самбар дээр бичихэд урь.
Магадгүй тойрог эсвэл салбарын удирдагчдаа дэмжсэнээр энэ зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадахаа тайлбарлахад суралцагчдыг урь. Их Эзэний дуудсан хүмүүсийг дэмжсэнээр ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцахад тэднийг урь. Энэ зарчмын дагуу үргэлжлүүлэн амьдрахад тэднийг урь.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 36–40)
Суралцагчдаас ямар нэг зарлигийг дуулгавартай дагахыг хүссэн боловч яагаад гэдгийг нь бүрэн дүүрэн ойлгоогүй үе тохиолдож байсан эсэхийг асуу. Таны дуулгавартай байдлаас шалтгаалан танд адислалууд амлагдсан ч зарлигуудын дагуу амьдрахгүй бол юу тохиолдох вэ? Суралцагчид дараагийн хэсэгт ийм нөхцөлд байгаагаа мэдсэн гишүүдийн талаар мөн Их Эзэн тэдэнд юу заасныг мэдэж авах болно.