Гэрээр судлах хичээл
Авралын төлөвлөгөө–Судруудыг судлах нь (1-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь Сургаал ба Гэрээний удиртгал ба 1-р хэсгийг ашиглан Сургаал ба Гэрээг суралцагчдад танилцуулах болно. Сургаал ба Гэрээ бол “эцсийн өдрүүдэд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах болон зохицуулахын тулд өгөгдсөн бурханлаг илчлэлтүүд хийгээд сүнсээр ирсэн тунхаглалуудын цуглуулга” (Сургаал ба Гэрээний удиртгал) гэдгийг суралцагчид мэдэж авах болно. Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийг судлах нь суралцагчдын Есүс Христийн талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.
Тайлбар: Хэрэв суралцагчид анх удаа хамтдаа цугларч байгаа бол та гэрээр судлах үйл явцын талаар мөн судруудыг өөрсдөө хэрхэн үр дүнтэй судлах талаар асуухад тэднийг урьж болно.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн оршил
Сургаал ба Гэрээ нь бошиглогч Иосеф Смит болон түүний залгамжлагчдын хүлээн авсан илчлэлтүүдийг агуулдаг.
Бүх дэлхий уншсанаар ашиг тусыг нь хүртэж болох ямар номууд байдаг талаар болон яагаад гэдгийг суралцагчдаас асууснаар та хичээлээ эхэлж болно. (Санал болгох цөөн хэдэн ном авчрах талаар бодож үз.) Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг уншихад урьж мөн ангийнхныг Сургаал ба Гэрээний талаар бошиглогчийн заасан зүйлийг олж сонсоход урь.
“[Сургаал ба Гэрээн дээрх илчлэлтүүд] эдгээр эцсийн өдрүүд дэх Сүмийн үндэс суурь бөгөөд хүмүүнд дахин итгэмжлэгдэн олгогдсон бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүдийг үзүүлснээрээ дэлхийд ашиг тустай юм” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 219).
Суралцагчдыг өнөөдрийн хичээлээр Сургаал ба Гэрээг судлах нь дэлхийд болон тэдний амьдралд ашиг тусаа өгч болох арга замуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийг гаргахад урь. Бид Сургаал ба Гэрээний ашиг тусыг хүртэхийн тулд эхлээд сургаал болон гэрээнүүд гэж юу болохыг ойлгох ёстой гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас удиртгал хэсгийг чанга уншихыг хүс. Дараа нь суралцагчдаас асуу.
-
Та нар сургаал гэдэг үгийг хэрхэн тодорхойлох вэ?
-
Гэрээ гэж юу вэ?
-
Илчлэлт гэж юу вэ?
Шаардлагатай бол сургаал гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний үндэс суурь, өөрчлөгдөшгүй үнэн, гэрээ бол Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондын ариун нандин хэлэлцээр бөгөөд үүгээр Бурхан өгсөн амлалтуудынхаа бүх нөхцөлийг тогтоодог, илчлэлт нь Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах арга зам гэдгийг тайлбарла. Та суралцагчдад эдгээр тодорхойлолтыг удиртгал дээрээ бичиж авахыг зөвлөж болно.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээний удиртгалын наймдугаар догол мөрийг дотроо уншихад урь (“Сайн мэдээний сургаалууд нь …” гэж эхэлнэ). Энэ догол мөр нь Сургаал ба Гэрээнд байдаг зарим сургаалыг жагсаасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эхний өгүүлбэрийг дотроо уншаад, илүү их суралцах хүсэлтэй байгаа нэг эсвэл үүнээс олон сургаалыг олж тогтооход урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Та нар аль сургаалыг илүү их судлах сонирхолтой байна вэ?
-
Эдгээр сургаалыг мэдэж авч, илүү сайн ойлгосноор та ямар ашиг тусыг хүртэж болох вэ?
Нэг суралцагчаас наймдугаар догол мөрний сүүлийн өгүүлбэрийг (“Эцэст нь, Есүс Христийн талаар өгөгдсөн гэрчлэл …” гэж эхэлнэ) чанга уншихыг хүсч мөн ангийнхныг Сургаал ба Гэрээг ийм үнэ цэнтэй болгож буй зүйлийг олж мэдэхэд урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Сургаал ба Гэрээг юу “агуу үнэ цэнтэй” болгодог вэ?
-
Аврагчийн тухай гэрчлэл яагаад ийм их үнэ цэнтэй байдаг вэ?
-
Таныг Сургаал ба Гэрээг судлах үед таны Есүс Христийн талаарх гэрчлэлд юу тохиолдоно гэж та бодож байна вэ?
Дараах зарчмыг самбар дээр бич. Та Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг судалснаар Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлж чадна. Суралцагчдыг Аврагчийн талаарх хүчирхэг гэрчлэл тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзэхэд урь. Сургаал ба Гэрээг судлах нь Есүс Христийн тухай гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг хуваалцах талаар бодож үз.
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээний удиртгалын эхний догол мөрийг уншихыг хүсэж, ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Дараа нь асуу. Бид Сургаал ба Гэрээг судлах үед хэний дуу хоолойг сонсох вэ?
Дараах зарчмыг самбарт бич. Бид Сургаал ба Гэрээг судлах үедээ Аврагчийн дуу хоолойг сонсож чадна. Дараа нь Сургаал ба Гэрээ 18:34–36-г суралцагчдад уншиж өг.
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээний удиртгалын гуравдугаар догол мөрийг чанга уншихыг хүс. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, Аврагчийн дуу хоолойг дүрсэлж буй үг хэллэгийг олж мэдэхэд урь. (Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Аврагчийн дуу хоолойг дүрслэхийн тулд ямар үгсийг ашигласан байна вэ?
-
Түүний дуу хоолойг сонсож мөн таньж мэдсэнээр таны амьдралд ямар ашиг тус ирж болох вэ?
Сургаал ба Гэрээн дээр илчлэлтүүд өгөгдсөн зарим хүний зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 87, 88, 93, 94, 95-ыг үзнэ үү; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү). Та эдгээр зургийг үзүүлж байхдаа суралцагчид Сургаал ба Гэрээг судалж байхдаа эдгээр хүний талаар олж мэдэх болно гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээний удиртгалын зургаадугаар догол мөрний эхний хоёр өгүүлбэрийг уншихыг хүс (“Эдгээр ариун илчлэлтүүд нь …” гэж эхэлнэ). Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, илчлэлтүүдийг хүлээн авсан нөхцөл байдлуудыг олж мэдэхэд урь. (Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.)
-
Эдгээр өгүүлбэрт байгаа ямар хэллэг эдгээр илчлэлт ирсэн нөхцөл байдлуудыг дүрсэлж байна вэ?
Чи гэж бичсэн цаасыг суралцагчдад үзүүл. Сүмийн түүхэн дэх хувь хүмүүстэй адил бидэнд ч бас тэнгэрлэг удирдамж хэрэгтэй нөхцөл байдлууд тохиолддог гэдгийг онцол.
-
Хэрэв бид эдгээр эртний гэгээнтний үлгэр жишээг дагах ёстой бол тэнгэрлэг удирдамж хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Залбирч мөн үүнийг эрэлхийл.)
Тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх нэг арга зам бол судруудыг судлах явдал гэдгийг тайлбарла. Төгс эзэмших судрын нэг хэсэг болох Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг гаргахыг суралцагчдаас хүс. Их Эзэн Сургаал ба Гэрээний удиртгал хэсэг болгон энэ илчлэлтийг өгсөн гэдгийг тэдэнд сануул.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг чанга унших хооронд ангийнхныг уг судрыг даган харж, Сургаал ба Гэрээний талаар бидэнд өгсөн Их Эзэний зарлигуудыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Сургаал ба Гэрээгээр юу хийхийг бидэнд зарлигласан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид Их Эзэний өгсөн зарлигуудыг эрэлхийлэх ёстой.
Суралцагчдыг энэ долоо хоногт судраас суралцсанаар ямар ашиг тус ирснээ хуваалцахад урь. Суралцагчдынхаа энэ хичээлийн жилийн турш Сургаал ба Гэрээг судлахдаа тавьсан зорилгуудыг нь тэдэнтэй хамт шалга. “Эдгээр зарлигуудыг судал” (С ба Г 1:37) хэмээх Их Эзэний зарлигийг дагахын тулд өөрсдийнх нь гаргасан төлөвлөгөөнүүдийн талаар тэднээс асуу. Та Их Эзэний дуу хоолойг сонссоноор мөн Сургаал ба Гэрээг судалснаар Түүнээс ирэх удирдамжийг хүлээн авахын чухал ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусгаж болно.
Дараагийн бүлэг (Иосеф Смит—Түүх 1; Сургаал ба Гэрээ 2)
Бурхан залбирлуудыг сонсож, хариулдаг. Анхны үзэгдэл Иосеф Смитийн даруухан залбирлын үр дүнд ирсэн юм. Тэнгэр элчүүд үүний дараа удалгүй бошиглогч Иосеф Смитийг Мормоны Номыг авчрахад мөн санваарыг сэргээхэд удирдан чиглүүлсэн. Иохан баптист Иосеф Смит болон Оливер Каудери хоёрт үзэгдсэний дараа Оливер “Биднийг түүний гар дор Ариун санваарыг хүлээн авахад … бидний зүрх сэтгэл ямархуу баяр баяслаар дүүрснийг … хормын төдий ч атугай бодооч, …” (Иосеф Смит—Түүх 1:71, тайлбар) хэмээн бичжээ.