Институт ба семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 24–29:30 (7-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 24–29:30 (7-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 24–29:30-ийг (7-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 24–26)

Зовлон бэрхшээлд хэрхэн хандах талаар Их Эзэний Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн зөвлөгөөгөөр дамжуулан суралцагчид Их Эзэн бидэнтэй хамт байгаа учраас тэвчээртэй байж мөн өөрсдийн зовлон зүдгүүрт эцсээ хүртэл тэвчээртэй байх ёстойг мэдэж авсан. Суралцагчид Сүмд хүлээсэн үүргийнх нь талаар Их Эзэний Эмма Смитэд өгсөн зөвлөгөөг судалж байхдаа хэд хэдэн зарчмыг олж тогтоосон бөгөөд өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэрсэн нэг зарчим дээр анхаарлаа төвлөрүүлэхээр сонгож авсан. Эцэст нь суралцагчид Сүмд бүх зүйл нийтийн дэмжлэгээр хийгдэх ёстой хэмээх Их Эзэний гаргасан тунхгийг судалсан бөгөөд тэд тойрог эсвэл салбартаа үйлчлэхээр дуудагдаж, дэмжигдэн батлагдсан тэдгээрийг дэмжихээр өгсөн амлалтуудаа хэрхэн илүү сайн хэрэгжүүлж чадах талаар авч үзсэн.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 27)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 27-г судалж байхдаа бид ариун ёслолоос хүртэх үедээ Есүс Христийн цагаатгагч золиослолыг дурсан санах ёстой гэдгийг мэдэж авсан. Тэд бас бид бүх сайн мэдээний түлхүүр, ёслол болон өнгөрсөн эрин үеийн үнэнүүдийг хамтад нь авчирсан цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байгааг мэдэж авсан. Суралцагчдыг өнөө үед чөтгөрийг эсэргүүцэх чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхөд урамшуулан дэмжсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 28)

Суралцагчид Аврагчийн Оливер Каудерид өгсөн зөвлөгөөнөөс Есүс Христийн Сүмд гишүүд өөрсдийг нь тэргүүлж буй хэн нэгнийг удирдах илчлэлт хүлээн авдаггүй бөгөөд зөвхөн Сүмийн ерөнхийлөгч бүх Сүмийн төлөө илчлэлт хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан. Гэхдээ бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө мөн бидэнд оногдсон дуудлага, үүрэг даалгавруудад тус болох хувийн илчлэлтүүдийг хүлээн авч болно. Суралцагчид бас Сүмийн удирдагчид бусдыг төөрч, замаа алдахад хүргэж буй хүмүүст анхааруулах үүрэгтэй бөгөөд Есүс Христийн Сүмд бүх зүйл дэг жаягийн дагуу хийгдэх ёстой гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 29:1–30)

Хоёр дахь ирэлт болон Мянган жилийн дараа болох үйл явдлуудын талаар Аврагчийн өгсөн заавраас суралцагчид Аврагчид ирэх тэдгээр нь эцсийн өдрүүдэд тохиолдох зовлон зүдгүүр ба сорилт бэрхшээлүүдэд бэлтгэгдэж мөн мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл бас суралцагчдад Есүс Христ бидний гэм нүглийг цагаатгаж мөн Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болдог учраас бид зүрх сэтгэлээ өргөж мөн баясаж чадна гэдгийг ойлгоход нь тусалсан.

Оршил

Энэ хичээл нь Бурханы хуяг дуулгыг өмсөхийн ач холбогдлыг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлэх боломжоор суралцагчдыг хангадаг. Суралцагчид Бурхан хуяг дуулгын хэсэг бүрийн талаар судалж байхдаа өөрсдийнхөө хуяг дуулгын хүч чадалд үнэлэлт дүгнэлт өгч мөн Ариун Сүнсний өдөөлтүүдийн дагуу өөрчлөлтүүд хийх боломжтой байх болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 27:15–18

Их Эзэн Өөрийн хүмүүст Бурханы өвч хуяг дуулгыг өмсөхийг зарлиглав

Ангид спортын аюулгүй байдлын хэрэгсэл, хамгаалалттай шил, эмнэлгийн бээлий, барилгын малгай эсвэл хамгаалалтын хантааз гэх мэт зарим төрлийн хамгаалалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг авчир. Уг тоног төхөөрөмжийн зорилго болон энэ нь өмсөж байгаа хүнийг хэрхэн хамгаалдаг талаар тайлбарлахыг суралцагчдаас хүс. Эдгээр зүйл биднийг бие махбодын хувьд хамгаалдаг бол Их Эзэн биднийг сүнслэгээр хамгаалахад туслах зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн бидэнд сүнслэгээр хамгаалагдахын тулд юу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Бид сүнслэгээр хамгаалагдахын тулд юу хийх ёстой вэ?

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах хүмүүст Их Эзэн юу амласан бэ?

Дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно.

  • Бурханы хуяг дуулгын зөвхөн нэг хэсгийг биш харин бүрэн өвч дуулгыг авах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хилэнцийг эсэргүүцэх чадвартай байхын тулд бидний өөрсөд дээрээ авах ёстой сүнслэг хуяг дуулгын хэсэг бүрийг олж тогтоохыг хүс. Ангийнхныг тэдгээрийг олж тогтоох хооронд нэг суралцагчийг бичээчээр үйлчилж, тэдгээрийг жагсаан бичихэд (эсвэл зурахад) урь. (Та Бурханы бүрэн хуяг дуулгын талаар төлөөлөгч Паулын заасан зүйлсийг бас онцолж болно [Ефес 6:11–17-г үзнэ үү].)

тараах материал шигтгээ зурагЭдгээр шүлэгт дүрслэгдсэн сүнслэг хамгаалалтын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ангийнхныг жижиг бүлгүүд болгон хуваарилж, бүлэг бүрд хуяг дуулгын хэсгүүдээс нэгийг нь өг. Бүлэг бүрд ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн үгийн хуулбарыг мөн тэдэнд оногдсон хуяг дуулгын хэсэгтэй холбоотой дараах мэдээлэл болон асуултуудыг өг. Суралцагчдыг бүлэгт нь оноогдсон хуяг дуулгын хэсгийн талаарх асуултуудад бүлэг дотроо хариулаад, дараа нь ангийнхантай хуваалцахад бэлтгэхэд урь.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Төлөөлөгч Паулын хэлсэн харанхуйн хүчинд хамгийн их автагдаж болохуйц биеийн дөрвөн хэсэг бидэнд байдаг. Бүсэлхий бол ариун журам, ариун явдлын бэлгэдэл. Зүрх нь үйл хөдлөлийн бэлгэдэл. Хөл нь амьдралын зорилго болон зорилтууд. Эцэст нь бидний толгой бол оюун санааны бэлгэдэл юм” (Харолд Б.Лий, Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Бригам Янгийн Их Сургуулийн оны шилдэг үг [1954 оны 11-р сарын 9], 2).

“Үнэнээр бүсээ чанга бүсэл” (С ба Г 27:15–16-г үзнэ үү):

Ерөнхийлөгч Лий “бүсэлхий гэдэг нь доод хавирга болон ташаа хоёрын хоорондох биеийн хэсгийг хэлдэг юм. Энэ нь нөхөн үржихүйн чухал эрхтэн юм” (Feet Shod, 2) гэж хэлжээ. Чанга бүсэл гэдэг нь бүсээр чанга бүслэхийг хэлж байгаа юм.

  • Сатан яагаад бидний цэвэр ариун байдал, ариун журам, ариун явдал руу дайран довтолдог гэж та бодож байна вэ?

  • Бурханы ёс суртахууны жишгийг мэдэх нь бидэнд хэрхэн цэвэр, ариун журамтай мөн ариун явдалтай байхад тусална гэж та бодож байна вэ?

Судруудыг судлах нь бидэнд үнэнээр чанга бүсэлж, үнэн болон ариун явдлыг хамгаалахад тусалдаг.

“Зөв шударга ёсны хуяг” (С ба Г 27:16):

  • Ерөнхийлөгч Лийгийн хэлснээр, чээжний хуяг юуг хамгаалдаг вэ?

  • Зүрх сэтгэлийн зөв шударга байдал нь (бидний хүсэл) хэрхэн бидний сүнслэг дайнд дайтах чадварт нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

“Амар амгалангийн сайн мэдээний бэлтгэлийг хөлдөө өмсөгтүн” (С ба Г 27:16).

“Өмсөгтүн” гэдэг нь хөлөндөө гутал эсвэл ямар нэгэн хамгаалалт өмсөхийг хэлдэг.

  • Ерөнхийлөгч Лийгийн хэлснээр, бидний хөл юуг төлөөлдөг вэ?

  • Сатан хэрхэн бидний амьдралын зорилго болон зорилтууд руу дайрч довтолдог вэ?

  • Бурхан амьдралын зорилгуудынхаа замаар хөлөө зөөн урагшлахад туслах “зууран барих” юуг бидэнд өгсөн бэ? (1 Нифай 8:24-ийг үзнэ үү.)

  • Зөв шударга зорилго болон зорилтуудад анхаарлаа хандуулах нь уруу таталтуудыг даван гарахад хэрхэн бидэнд тусалдаг вэ?

“Итгэлийн бамбай” (С ба Г 27:17):

  • “Ёс бусчуудын бүхий л галт сумнуудыг [уруу таталтууд] … унтраах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Таны итгэл хэрхэн таныг хамгаалж мөн халхалж байсан бэ?

“Авралын дуулга” (С ба Г 27:18):

  • Ерөнхийлөгч Лийгийн хэлснээр, бидний толгой хамгаалалттай байгаа үед бид юунаас хамгаалагддаг вэ?

  • Бодол санаагаа хамгаалах нь яагаад чухал байдаг вэ?

  • Сатан хэрхэн бидний бодол санаа руу дайрч довтолдог вэ?

  • Бид бодол санаагаа хамгаалахын тулд ямар тодорхой зүйлсийг хийж чадах вэ?

“Сүнсний минь илд” (С ба Г 27:18):

  • Сүнс хэрхэн Сатаны дайралтуудыг даван гарахад бидэнд тусалдаг вэ?

  • Сүнстэй байх нь хилэнцийн эсрэг бидний тэмцэлд ямар давуу талтай байдаг вэ?

  • Бурханы үг Сүнсний илдийг ашиглахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Та амьдралдаа Сүнсийг илүү их урихын тулд юу хийж болох вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг уншаад, суралцагчдаас бид хэрхэн Бурханы хуяг дуулгыг өмсөж мөн хүчирхэгждэгийг олж сонсохыг хүс:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биенд яг таг сууж өгдөг хатуу төмрөн хуяг биш, харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь эзнээ хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжийг олгодог маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглаж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаас мэддэг учраас ингэж хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс хамгаалдаг сүнслэг хэрмэнд бат суулгагдсан олон жижиг үйлдлээс гарч ирдэг” (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 8).

  • Биднийг уруу таталт хийгээд хилэнцтийн эсрэг хамгаалахад тусалдаг тэдгээрийн хүч чадалд нэгдсэн ямар жижиг үйлдлүүд байдаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 27:15-ын эхний мөрүүдийг эргэж харахад урь.

  • Бид Бурханы хуяг дуулгыг өмсөхдөө ямар хандлагатай байх ёстой вэ? (Бид “зүрх сэтгэлээ өргөж, баясах” ёстой.) Бидэнд яагаад ийм хандлага байх ёстой вэ?

  • Та зүрх сэтгэлээ өргөж мөн баясахыг бидэнд зөвлөсөн ямар төгс эзэмших судрын хэсгийг энэ долоо хоногт сурсан бэ? (C ба Г 25:13. Суралцагчдыг хамтдаа эсвэл чээжээр уншихад урих талаар бодож үз.)

  • Сургаал ба Гэрээ 25:13 дээрх Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээнүүдээ итгэлтэй сахих энэ зарлигийг дагах нь биднийг Сатанаас хэрхэн хамгаалж чадах вэ?

Суралцагчдаас өнөөдрийн хичээлээр юу сурсныг асууж, Бурханы хуяг дуулгыг илүү сайн өмсөхийн тулд хийх нэг тодорхой зүйлийг сонгоход тэднийг урь. Тэднийг амлалтынхаа сануулга болгон хийх нэг зүйлийг цаасан дээр бичиж мөн үүнийг байн байн эргэн харахад урамшуулан дэмж.

Цөөн хэдэн суралцагчийг энэ хичээлд заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахад урин, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 29:31–50; 30–35)

Өмнөх дэлхийн амьдралд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хэд нь тэнгэрээс зайлуулагдсан бэ? Тэд яагаад зайлуулагдсан бэ? “Үндэстнүүдийг шигших [тариа цайруулах]” гэдэг нь юу гэсэн үг вэ? Суралцагчид дараагийн хэсгээр эдгээр асуултын хариултыг мэдэж авах болно. Тэд бас “Сүнснийхээ хүчээр үндэстнүүдийг шигшихийн тулд” (С ба Г 35:13) дуудагдсан Сүмийн эртний гишүүдийн талаар мэдэж авах болно.