33-р хичээл
Сургаал ба Гэрээ 27
Оршил
1830 оны 8-р сард Ньюел Найт болон түүний эхнэр Салли бошиглогч Иосеф Смитийнд зочлохоор Пеннсильвани мужийн Хармони руу аялжээ. Салли Найт, Эмма Смит хоёр зуны эхээр баптисм хүртсэн боловч балмад этгээдүүдийн хавчлага дарамтаас болоод тэр даруй гишүүнээр батлагдаж чадаагүй юм. Найтын Хармони дахь айлчлалын үеэр Салли, Эмма хоёр гишүүнээр батлагдаж, Жон Витмерийн бүлгийн хамт ариун ёслолоос хүртэхээр төлөвлөжээ. Иосеф ариун ёслолд зориулж дарс авахаар гартал нэгэн тэнгэрлэг элч гарч ирэн, Сургаал ба Гэрээ 27-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгчээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 27:1–4
Их Эзэн ариун ёслолын бэлгэдлийн талаар заавруудыг өгөв
Хэрэв боломжтой бол хэдэн төмсний хальсыг үзүүлж, суралцагчдаас эдгээрийг ямар сүнслэг зорилгод ашиглаж болохыг асуу. Цөөн суралцагчийг хариулсны дараа нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны Дэлхийн II-р дайны дараа дайнд эвдэж сүйдсэн Европ дахь аяллын талаарх дараах үгсийг уншихад урь.
“Талх байгаагүй учраас төмсний хальсыг ариун ёслолын бэлгэдэл болгон ашиглаж байсан франц гэгээнтнүүдийг би хэзээ ч мартахгүй” (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, 1980 оны 11-р сар, 33–34).
-
Хэрэв та ариун ёслолд төмсний хальс ашиглаж байгааг харсан бол юу гэж бодох байсан бэ?
-
Франц гэгээнтнүүдэд ариун ёслолын бэлгэдэл болох талхны оронд өөр ямар нэгэн зүйлийг хэрэглэх боломжтой байсан талаар та юу гэж бодож байна вэ?
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 27-д цэдэглэгдсэн илчлэлтийн түүхэн агуулгыг нь ойлгоход туслахын тулд энэ хичээлийн оршилд байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэнгэр элч ариун ёслолын бэлгэдлийн талаар Иосеф Смитэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Тэнгэр элч ариун ёслолоос хүртэхдээ бид юу ууж эсвэл идэх талаар Иосеф Смитэд юу гэж заасан бэ? (Бидний ариун ёслолын бэлгэдэл болгон ашигладаг зүйл нь тэдгээр бэлгэдлийг бидэнд санахад тусалдаг зүйлтэй адил чухал биш юм.)
-
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр бид ариун ёслолоос хүртэхдээ юунд анхаарлаа хандуулах ёстой вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн цагаатгагч золиослолыг дурсан санах ёстой. Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 27:2 дахь энэ үнэнийг тэмдэглэж авахыг зөвлөж болно. Энэ ярилцлагын нэг хэсэг болгон бид Их Эзэнд анхаарлаа хандуулж, өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлбэл бид “[Их Эзэний] алдар суугийн төлөө бүхнээ зориулж” чадна гэдгийг тайлбарлаж болно.)
Суралцагчдад энэхүү үнэний ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд энэ нь хэрхэн тэдний амьдралд хэрэгжиж болохыг бодож үзээд, дараах асуултуудын талаар ярилц.
-
Та ариун ёслолын үеэр Аврагчийн цагаатгагч золиослолыг тунгаан бодох үедээ ямар туршлага олж авсан бэ?
-
Бид Есүс Христийн золиослолыг дурсан санах чадвараа нэмэгдүүлж, ариун ёслолоос “алдар суугийн төлөө бүхнээ зориулан” хүртэхийн тулд юу хийж болох вэ?
Суралцагчдыг долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхийн тулд юу хийж болох талаараа дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг Есүс Христийг дурсан санах арга замуудыг болон ариун ёслолын бэлгэдлийн утга учрын талаар бодоход урамшуулан дэмж. Та цөөхөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.
Их Эзэн ариун ёслолд ашиглахаар дарс эсвэл хүчтэй ундааг (согтууруулах чанарын ямар нэг ундаа) Сүмийн дайснуудаас худалдан авахгүй байхыг Иосеф Смитэд анхааруулсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 27:3–4-ийг нэгтгэн дүгнэ. Тэд зөвхөн гэгээнтнүүдээр “шинээр хийгдэх” дарсыг хэрэглэх ёстой болсон. Мэргэн ухааны үг нь үүнээс хойш хоёр жил хагасын дараа илчлэгдсэн ба (С ба Г 89-ийг үзнэ үү) өнөөдөр Сүмд ариун ёслолд зориулж ус хэрэглэдэг гэдгийг суралцагчдад тайлбарлаж болно.
Сургаал ба Гэрээ 27:5–14
Их Эзэн дэлхий дээр дахин ариун ёслолоос хүртэх болно
Хэрэв суралцагчид Аврагчийн дэргэд ариун ёслолоос хүртэж байсан бол тэдний хүртэх байдал нь хэрхэн өөрчлөгдөж болохыг тунгаан бодохыг тэднээс хүс. Цөөн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урь.
Аврагч ариун ёслолын ёслолыг Сүүлчийн зоог дээр Өөрийн төлөөлөгчдөд танилцуулсан гэдгийг суралцагчдад сануул. Тэр үед Есүс Христ дэлхийд дахин ирж, шавь нартайгаа ариун ёслолоос дахин хүртэх цаг үеийн талаар бошигложээ (Матай 26:26–29-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 27:5–12-т Их Эзэн уг цуглаанд оролцох хүмүүсийг онцлон нэрлэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгийг гүйлгэн уншаад, (1) тэр хүмүүс нь хэн байх мөн (2) хэрэв дурдагдсан бол тэд ямар түлхүүрүүд болон үүрэг хариуцлагуудтай байхыг олж тогтооход урь. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцах үед уг мэдээллийг самбар дээр бичихэд нэг суралцагчийг урь. (Та дэлхий ертөнцийн түүхийн турш Их Эзэн Өөрийн сайн мэдээг түгээхэд туслуулахаар зөв шударга эрчүүдэд санваарын эрх мэдлийг өгч байсан гэдгийг тайлбарлаж болно. Тэрээр мөн санваарын удирдагчдад санваарын түлхүүрүүдийг өгч байсан ба тэгснээр тэд дэлхий дээрх Түүний санваарыг хэрхэн ашиглахыг удирдаж, хянаж, захирч чаддаг байжээ.)
Жагсаалтыг хийж дууссаны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:12–13-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд өгсөн түлхүүрүүдийг олж тогтоохыг хүс.
-
Их Эзэн ямар түлхүүрүүдийг бошиглогч Иосеф Смитэд даалгасан эсвэл өгсөн бэ? (Нэг суралцагчийг самбар дээрх жагсаалт дээр Иосеф Смит болон Их Эзэний хаант улсын түлхүүрүүд гэж нэмж бичихэд урь.)
Сургаал ба Гэрээ 27-д нэр нь байгаа бошиглогчдын ихэнх нь Иосеф Смитэд түлхүүрүүдийг хүртээхээр түүн дээр зочилсон гэдгийг онцол.
Та суралцагчдыг Сургаал ба Гэрээ 27:13 дахь “эцсийн үеүүдэд зориулсан сайн мэдээний эрин үе; цаг хугацааны бүрэн байдал” гэдэг хэллэгийг тэмдэглэж авахыг зөвлөж болно.
-
Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэн цаг хугацааны бүрэн байдлын эрин үед юу хийнэ гэж хэлсэн бэ? (“Нэгд хамтад нь цуглуул.”)
Дараах сургаалыг самбар дээрх жагсаалтан доор бич. Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе сайн мэдээний бүх түлхүүр, ёслол болон өнгөрсөн үеийн үнэнүүдийг цуглуулдаг.
Эрин үе гэдэг нь “Их Эзэнд ариун санваарын [түлхүүрүүдийг] атгадаг … мөн сайн мэдээг түгээх мөн ёслолуудыг гүйцэтгэх тэнгэрлэг эрх мэдэлтэй доод тал нь нэгэн үйлчлэгч байх хэсэг цаг хугацааг” (Bible Dictionary, “Dispensations”) хэлдэг. Их Эзэн эрин үеийг зохион байгуулах үед “сайн мэдээ шинээр илчлэгддэг ба тухайн эрин үеийн хүмүүс авралын төлөвлөгөөний тухай мэдлэгийн төлөө өнгөрсөн эрин үед найдах шаардлагагүй юм” (Bible Dictionary, “Dispensations”). Адам, Инох, Ноа, Мосе болон бусад бошиглогч нь сайн мэдээний эрин үеүдийн тэргүүн юм. Иосеф Смит бол бидний амьдарч буй эрин үе болох цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн тэргүүн. Энэхүү эцсийн эрин үе нь бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн сайн мэдээний Сэргээлтээр эхэлсэн. Энэ эрин үед Их Эзэний хүүхдүүддээ зориулсан адислалуудын төлөө илчилсэн бүх түлхүүр сэргээгдсэн ба дэлхийн үүслээс хойших Их Эзэний бүх төлөвлөгөө, зорилго биелэгдэх учраас үүнийг сайн мэдээний бүрэн байдлын эрин үе гэж нэрлэдэг.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:14-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ хичээлд дурдсан ариун ёслолд өөр хэн байхыг олж тогтоохыг хүс.
-
“Дэлхийгээс Эцэгийн минь надад өгсөн тэд бүгдтэй хамт буюу” гэдэг нь хэнийг хэлж байна гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Дэлхийн бүхэл түүхийн турш дахь итгэлтэй хүн бүр мөн Эцэгийн хаант улсад мөнх амьдралыг өвлөн авахаар амьдарсан хүн бүр уг ариун ёслолд оролцож, ариун ёслолоос хүртэн, Их Эзэнтэй хамт байх болно” (The Promised Messiah: The First Coming of Christ [1978 он], 595).
(Самбар дээрх жагсаалтад та мөн би гэж нэмж бич.)
-
Ахлагч Макконкигийн хэлснээр бид энэхүү онцгой ариун ёслолын цуглаан дээр байхын тулд хэрхэн амьдрах ёстой гэж байна вэ?
Сургаал ба Гэрээ 27:15–18
Их Эзэн хүмүүстээ Бурханы өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авахыг зарлиглав
Сургаал ба Гэрээ 27:15–18 нь 4–14-р шүлэгт дурдсан ариун ёслолын цуглаанд оролцох адислалыг оролцуулан Их Эзэний адислалуудыг хүлээн авах зохистой байхад бидэнд туслах зөвлөгөөг агуулдаг.
Хэрэв тэд дайнд явах гэж байвал ямар хувцас өмсөхийг суралцагчдаас асуу. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 27:15-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, (1) Их Эзэн сүнслэг дайнд оролцоход бэлтгэхийн тулд юу хийхийг бидэнд зөвлөдөг мөн (2) бид Түүний удирдамжийг дагавал Тэр ямар адислал амладаг болохыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн сүнслэг дайнд бэлтгэлтэй байхын тулд юу хийхийг бидэнд зөвлөдөг вэ? (Дараах өгүүлбэрийг самбар дээр бичиж, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ. Хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах юм бол …)
-
Өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах хүмүүст Их Эзэн юу амласан бэ? (Суралцагчдыг хариулах үед самбар дээрх зарчмыг бүрэн өгүүлбэр болго. Хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно.)
Самбар дээр дагалдах зургийг зур. Зурахдаа Сургаал 27:15–18-д дурдсан хуяг дуулгын хэсэг бүр рүү чиглүүлэн зураас тат. Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваан, бүлэг бүрд хуяг дуулгын нэг хэсгийг өг. Бүлэг бүрд ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн үгийн хуулбарыг мөн тэдэнд өгсөн хуяг дуулгын хэсэгтэй холбоотой дараах хэсэг дэх мэдээлэл болон асуултуудыг өг. Суралцагчдыг бүлэгт нь оноогдсон хуяг дуулгын хэсгийн талаарх асуултуудыг бүлэг дотроо хариулаад, дараа нь ангийнхантай хуваалцахад бэлтгэхэд урь.
Суралцагчдыг хариулсны дараа, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг уншаад, суралцагчдаас бид хэрхэн Бурханы хуяг дуулгыг өмсөж мөн хүчирхэгждэгийг олж сонсохыг хүс:
“Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биенд яг таг сууж өгдөг хатуу төмрөн хуяг биш, харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь эзнээ хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжийг олгодог маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглаж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаас мэддэг учраас ингэж хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс хамгаалдаг сүнслэг хэрмэнд бат суулгагдсан олон жижиг үйлдлээс гарч ирдэг” (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 8).
-
Биднийг уруу таталт хийгээд хилэнцтийн эсрэг хамгаалахад тусалдаг тэдгээрийн хүч чадалд нэгдсэн ямар жижиг үйлдлүүд байдаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 27:15-ын эхний мөрүүдийг эргэж харахад урь. Дараа нь дараах асуултыг тавь.
-
Бид Бурханы хуяг дуулгыг өмсөхдөө ямар хандлагатай байх ёстой вэ? (Бид “зүрх сэтгэлээ өргөж, баясах” ёстой.) Бидэнд яагаад ийм хандлага байх ёстой вэ?
Суралцагчдаас өнөөдрийн хичээлээр юу сурсныг асууж, Бурханы хуяг дуулгыг илүү сайн өмсөхийн тулд хийх нэг тодорхой зүйлийг сонгоход тэднийг урь. Тэднийг амлалтынхаа сануулга болгон хийх нэг зүйлийг цаасан дээр бичиж мөн үүнийг байн байн эргэн харахад урамшуулан дэмж.
Хичээлийн төгсгөлд цөөн хэдэн суралцагчийг энэ хичээлд заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахад урь.