97-р хичээл
Сургаал ба Гэрээ 93:1–20
Оршил
1833 оны 5-р сарын 6-нд бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээ 93-т цэдэглэгдсэн. Энэ илчлэлтийг хоёр хэсэг болгон заана. Энэ хичээл нь 1–20-р шүлэгт Есүс Христийн тайлбарласан илчлэлтийн зорилгод төвлөрнө. “Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдваруудыг би та нарт өгдөг” (С ба Г 93:19).
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 93:1–5
Есүс Христ хүмүүс Түүний царайг хэрхэн харж бас Түүнийг байдгийг мэдэж авч чадахыг заав
Суралцагчдын мэддэг олны танил нэг хүний зургийг үзүүлж, тэр хүний нэрийг мэддэг эсэхийг тэднээс асуу. (Хэрэв та зураг үзүүлэх боломжгүй бол тухайн хүний нэрийг самбар дээр бичиж, тэр хүн юу хийдгийг эсвэл хэрхэн олны танил болсныг тайлбарлахыг суралцагчдаас хүс.)
-
Энэ хүний хэн болохыг яагаад ийм олон хүн мэддэг вэ?
-
Энэ хүний хэн болохыг мэдэх нь чухал гэж та бодож байна уу? Яагаад?
Есүс Христийн зургийг үзүүлээд (Есүс Христ [Сайн мэдээний зургийн цуглуулга (2009 он), д. 1] ашиглаж болно; мөн LDS.org-ийг үзнэ үү), мөн өнөөдөр Түүнийг хэн болохыг мэдэхгүй олон хүмүүс байгааг тайлбарла.
-
Есүс Христийн хэн болохыг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Бид Бурханы хүүхдүүдийн хувьд Есүс Христийн тухай мэддэггүй бол өөрсдийн бүрэн хүчин чадалд хүрэх боломжгүй гэдгийг гэрчил. Сургаал ба Гэрээ 93-т Их Эзэн бидэнд Түүний тухай мөн одоо болон үүрд мөнхөд биднийг адислах Түүний хүчийн талаарх мэдлэгээ хэрхэн өсгөхийг заасан гэдгийг тайлбарла. Дараах хоёр асуултыг самбарт бичихдээ суралцагчдыг хариултыг асуултын доор бичих зай үлдээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:1–5-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг уншиж эхлэхээс өмнө тал суралцагчдаас эхний асуултын хариултыг харин үлдсэн суралцагчдаас хоёр дахь асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Шүлгүүдийг уншиж дууссаны дараа, цөөн хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, асуултуудад өгсөн өөрсдийн хариултыг бичихэд урь. Дараа нь ангид дараах асуултыг тавь.
-
Та нар 1-р шүлэгт байгаа энэ амлалтыг хэрхэн “хэрэв–тэгвэл” гэдэг зарчим болгож хэлэх вэ? (Суралцагчдын хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид нүглээ орхиж, Христэд ирж, Түүний нэрийг дуудаж, дуу хоолойг дуулгавартай дагаж мөн зарлигуудыг сахивал Түүний царайг харж мөн хэн болохыг мэдэх болно.)
Та энэ адислал нь Их Эзэний цаг хугацаанд, Түүний арга замаар, Түүний хүслийн дагуу ирэх болно гэдгийг онцолж болно (С ба Г 88:68; мөн Инос 1:27-г үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 93:1 дэх үйлдэл бүр нь Есүс Христийг мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Таны 3-р шүлэгт суралцсан зүйлээс Эцэг, Хүү хоёрын тухай ойлгоход хамгийн чухал сургаал нь юу вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Эцэг, Хүү хоёр нэг юм.)
-
Эцэг, Хүү хоёр нэг гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Эцэг, Хүү хоёр тусдаа, салангид оршдог, тус бүрдээ алдар суут махан биетэйг ойлгоход нь суралцагчдад тусал (С ба Г 130:22-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Эцэг, Хүү хоёр зорилго болон сургаалын хувьд нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахын төлөө төгс эв нэгдэлтэй ажилладаг.
Сургаал ба Гэрээ 93:4 дэх дараах өгүүлбэрийг онцол. “Тэрбээр өөрийн бүрэн байдлыг надад өгсний учир Эцэг.” Дараа нь суралцагчдаас Сургаал ба Гэрээ 93:17, 26-г уншихыг хүс. Дараах асуултуудыг тавь.
-
Есүс Христ Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (С ба Г 93:16–17, 26-г үзнэ үү.)
-
4–5-р шүлэг дэх үнэнүүд бидэнд Эцэг, Хүү хоёр нэг гэдэг нь юу гэсэн утгатай болохыг цааш нь ойлгоход хэрхэн туслах вэ?
Эцэг, Хүү хоёр нэг учраас хэрэв бид Сургаал ба Гэрээ 93:1-д Их Эзэний хэлсэн зүйлсийг хийвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хоёуланг нь мэдэх болно гэдгийг тайлбарла.
Сургаал ба Гэрээ 93:6–20
Иоханы цэдэг нь Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг авсныг ойлгоход бидэнд тусалдаг
Их Эзэн Сургаал ба Гэрээ 93-т Иоханы цэдгээс өгсөн мэдээллийг судалснаар бид Есүс Христийн талаар илүү ихийг мэдэж авч болохыг тайлбарла. Есүс Христийг мөнх бус амьдрал дахь тохинууллаа эхлэх үед төлөөлөгч Иохан нь Иохан Баптистын шавь байсан гэдгийг тайлбарлах нь бас тустай байж болно. Төлөөлөгч Иохан бичээстээ, Иохан Баптистын Аврагчийн тухай гэрчилж байсны гэрч болох хэсэгчилсэн шастирыг өгсөн.
Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь бүлэг болгон хуваа. Бүлэг бүрийг Сургаал ба Гэрээ 93:6–11-ийг хамт уншаад, Аврагчийг тодорхойлоход хэрэглэсэн нэрсийг олж тогтоохыг хүс. Суралцагчдын олох нэрсэд “Үг, бүр авралын элч” (8-р шүлэг), “гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч” (9-р шүлэг), “үнэний Сүнс” (9-р шүлэг), “Эцэгийн Төрсөн Ганц” (11-р шүлэг) зэрэг багтах ёстой.
Тэднийг шүлгүүдийг уншиж дуусахад суралцагч бүрд дээр дурдсан нэрсийн тухай дараах мэдээллийн хуулбарыг өг. Бүлэг бүрийн нэг гишүүнээр нэг нэр сонгуулаад холбогдох мэдээллийг чимээгүй судлуул. Суралцагчдыг бүлгийнхээ үлдсэн гишүүдэд уг нэр нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлахад бэлдэхийг болон дараах асуултын хариултаа хуваалцахыг зааварла. Та тэр асуултыг самбар дээр бичих эсвэл суралцагчид хэрэгтэй үедээ харж болоход зориулан тараах материалд нь оруулж болно.
Бүлгүүдэд ярилцлагаа дуусгах хангалттай цаг гаргаж өгсний дараа, нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 93:12–17-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамт уншаад, Есүс Христ хэрхэн Эцэг шигээ болсныг олж тогтоохыг хүс.
-
Есүс Христ хэрхэн Эцэг шигээ болсон бэ? (Суралцагчдын хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Есүс Христ Эцэгийн алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд өсөн хөгжсөн.)
-
Есүс Христ бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Ач ивээл бол бидэнд мөнх амьдрал болон өргөмжлөлийг олж авах боломжийг олгодог Бурханаас ирдэг хүч чадал гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч хэрхэн Эцэгийнхээ бүрэн байдлыг хүлээн авснаа илчилсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
19-р шүлэгт цэдэглэснээр, Тэрээр Эцэгийнхээ бүрэн байдлыг хэрхэн хүлээн авснаа яагаад илчилсэн бэ?
Бид Аврагч болон Тэнгэрлэг Эцэгийг “мэдэж мөн ойлгож” мөн хэрхэн бишрэн шүтэхээ мэдэж, Түүний бүрэн байдлыг хүлээн авч болохын тулд хэрхэн бүрэн байдлыг хүлээн авснаа илчилсэн гэдгийг харахад суралцагчдад тусал. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Энэ мэдэгдэл нь (The Promised Messiah: The First Coming of Christ [1978 он], 568 дээр байдаг).
-
Шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэгээ хэрхэн шүтдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид Есүс Христийн жишээг дагаснаар Тэнгэрлэг Эцэгээ шүтдэг.)
-
Аврагчийн ач ивээлээс ач ивээлд өсөх өсөлт нь бидэнд тохиолдож болох суралцах ба өсөж хөгжих үйл явцтай хэр адилхан байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 93:20 дээр Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст ямар амлалт өгөгддөг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид зарлигуудыг дагавал Есүс Христтэй адил Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авч чадна.)
Хичээлийн эхэнд үзүүлсэн Аврагчийн зургаа үзүүл.
-
Есүс Христийн үлгэр жишээ, сургаал болон Цагаатгалын тухай гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?
-
Та “ач ивээлээс ач ивээлд” (С ба Г 93:13) үргэлжлүүлэх болон Түүнтэй илүү адил болохын тулд юу хийж чадах вэ?
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагчтай илүү адил болохын тулд тэд юу хийхийг хүсэж байгаагаа бодохыг хүс.
“Нэг дор төгс төгөлдөр болно гэж бодож болохгүй. Хэрэв та тэгвэл урам тань хугарах болно. Өнөөдөр та өчигдрөөс илүү сайн байж, маргааш та өнөөдрөөс илүү сайн бай. Магадгүй өнөөдөр биднийг зарим талаараа давсан уруу таталтуудыг маргааш биднийг давж гаргахгүй бай. Ийм маягаар өдөр бүр бага зэрэг сайжирсаар байх болно. Мөн та бусдад түүнчлэн өөрсдөдөө сайн зүйлийг хийлгүйгээр амьдралаа өнгөрөөхийг зөвшөөрч болохгүй” (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2012 он], 103).
Суралцагчдыг Аврагчийн жишээг дагаснаар өсөж хөгжихийг мөн сайжрахыг эрэлхийлэх тодорхой арга замын талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.