Институт ба семинар
85-р хичээл: Сургаал ба Гэрээ 82–83


85-р хичээл

Сургаал ба Гэрээ 82–83

Оршил

1832 оны 4-р сард бошиглогч Иосеф Смит бусадтай хамт Сионыг байгуулах болон ядуусыг халамжлах байгууллагыг зохион байгуулах Их Эзэний зарлигийг дагаж Миссуригийн Индепенденс рүү аялсан (С ба Г 78, хэсгийн удиртгалыг оролцуулаад үзнэ үү). Бошиглогч 4-р сарын 26-нд Индепенденст болсон Сүмийн дээд санваартнууд болон ахлагчдын зөвлөлийн үеэр Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлтэд Их Эзэн ах нарыг тэдний гэм бурууг уучилж, цаашид нүгэл үйлдэхээс татгалзахыг сэрэмжлүүлсэн. Их Эзэн бас Сионы материаллаг хэрэгцээг хэрхэн удирдах талаар эдгээр ахад зааварласан. Дөрвөн хоногийн дараа, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 83-т цэдэглэгдсэн Их Эзэн Сүмийн удирдагчдыг бэлэвсэн эмэгтэйчүүд хийгээд өнчин хүүхдүүдийг хэрхэн халамжлах талаар зааварласан илчлэлтийг хүлээн авсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 82:1–7

Их Эзэн Түүнээс ихийг хүлээн авсан хүмүүст сэрэмжлүүлдэг

Хичээл эхлэхээс өмнө, нэлээд хэдэн том цаас, маркерууд цуглуул. (Хичээлийн сүүлээр, суралцагчид эднийг ашиглан ангийнхандаа үзүүлэх жагсаалт гаргах болно.)

Суралцагчдыг нэг найз эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй санал зөрөлдөөд, тэр нь яваандаа шийдвэрлэгдсэн үеийн тухай бодохыг хүссэнээр хичээлээ эхэл.

  • Та санал зөрөлдөөнтэй байдлаа шийдвэрлэхдээ ямар мэдрэмжтэй байсан бэ?

Огайод байсан Сидней Ригдон, Миссурид байсан бишоп Эдвард Партриж нарын хооронд таагүй байдал хэдэн сарын турш бий болсон байсныг суралцагчдад тайлбарла. 1832 оны 4-р сард бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчтай хамт “Сионд байгаа гэгээнтнүүдтэй зөвлөлд сууг” (С ба Г 78:9) гэсэн Их Эзэний зарлигт дуулгавартай байж Миссури рүү аялсан. Тэднийг ирсний дараа, Сүмийн дээд санваартны зөвлөл хуралдсан. Чуулганы өглөө болон үдээс хойших хуралдааны хооронд Сидней Ригдон, Эдвард Партриж хоёр хоорондын маргаанаа шийдвэрлэсэн. Сургаал ба Гэрээ 82 дахь илчлэлт нь үдээс хойших хуралдааны үеэр хүлээн авагдсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 82:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан уншаад, Их Эзэн Сидней Ригдон, Эдвард Партриж нарт маргаанаа шийдвэрлэх талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, бусдыг уучлах болон Их Эзэний өршөөлийг хүлээн авах хоёрын хоорондын харилцаа юу вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 82:2-ыг чанга уншихад уриад, ангийнхныг Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс.

  • “Нүглээс татгалзахгүй” байгаа хүмүүст юу ирэх болно хэмээн Их Эзэн хэлсэн бэ?

Их Эзэний ярьж байсан зарим нүглийг ойлгоход суралцагчдад туслахын тулд Сүмийн гишүүд Миссури рүү нүүх үеэр олон нь сүмийн удирдагчдын зөвлөгөөнд дуулгавартай байгаагүй бөгөөд зарим нь өргөлийн хуулийн дагуу амьдрахаас татгалзсаныг тайлбарла. Үр дүнд нь тэдгээр Сүмийн гишүүний зарим нь атаархал, шунал болон үүргээ үл хайхрах гэм буруутай байсан.

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 82:3–4-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамт уншаад, яагаад 2-р шүлэгт дурдсан шүүлт нь нүглээ үргэлжлүүлэх хүмүүс дээр ирэх шалтгааныг олж мэдэхэд урь.

  • Энэ гэгээнтнүүд ямар арга замуудаар “агуу гэрлийг” хүлээн авсан хүмүүс гэж үзэгдэж болох вэ?

  • Эдгээр шүлэгт Их Эзэний бидэнд өгсөн зүйлсийн төлөө хүлээх бидний хариуцлагын талаар Тэр юу заасан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их нь өгөгдсөн түүнээс Их Эзэн ихийг шаарддаг. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Та яагаад Их Эзэнээс ихийг хүлээн авсан тэднээс их нь шаардагддаг гэж бодож байна вэ?

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд том хуудас цаас, бичих маркер өг. Тэднийг хоёр минутын дотор Их Эзэнээс хүлээн авсан адислалуудаасаа аль болох олныг жагсаан бичихийг хүс. Тэднийг сүмийн гишүүний хувьд тэдэнд ирсэн адислалуудаа багтаахад урамшуул. Тэднийг дуусахаар нь жагсаалтуудыг ангийнхны өмнө үзүүлээд дараах асуултуудыг тавь.

  • Та нар яагаад бид “их нь өгөгдсөн” хүмүүс гэдэгт багтдаг гэж бодож байна вэ?

  • Их Эзэн ихийг өгснийхөө төлөө биднээс шаарддаг зарим зүйл нь юу вэ?

Суралцагчдыг 3-р шүлгийн зарчмыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг Их Эзэнээс хүлээн авсан адислалуудаасаа нэгийг нь хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Дараа нь тэд тэр адислалыг хүлээн авсан учраас Их Эзэн тэднээс юу хийхийг хүлээж байгаа гэж мэдэрдгээ бичихийг хүс. Эцэст нь, тэр хүлээлтийг нь биелүүлэхийн тулд тэд юу хийж эхэлж болох нэг зорилгоо бичихэд тэднийг урь.

Дэлхий дээрх Сатаны ноёрхол, хүч чадал ихсэж байгааг Их Эзэн гэгээнтнүүдэд сэрэмжлүүлснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 82:5–6-г нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 82:7-г чанга уншихыг хүсээд, нүглийн тухай Их Эзэний өгсөн нэмэлт сэрэмжлүүлгийг олж мэдэхэд ангийнхныг урь.

  • 7-р шүлэгт цэдэглэгдсэнээр, наманчлах тэдэнд нүглээ орхих нь яагаад чухал вэ? (Бид мэдсээр байж зөв шударга байдлаас нүгэл рүү эргэвэл бидний “урьдын нүглүүд нь эргэж ирэх болно.”)

  • Та нар бид Их Эзэний өршөөлийг эрэлхийлсний дараа санаатайгаар нүгэл үйлдвэл бидний урьдын нүглүүд яагаад эргэж ирнэ гэж бодож байна вэ? (Бүрэн наманчилж, уучлагдахын тулд бид нүглүүдээ орхих ёстой гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Сургаал ба Гэрээ 82:8–24

Их Эзэн Сүмийн материаллаг үйл хэргийг удирдах аж ахуйн нэгжийг байгуулахаар есөн эрэгтэй хүнд зарлигладаг

Суралцагчдыг хоёр хоёроор хос болго. Бурхан амлалтандаа хүрдэг гэсэн баталгаа хэрэгтэй байгаа залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйд байж болох хоёр нөхцөл байдлын тухай бодохыг хос болгоноос хүс. (Жишээ нь, нэгэн залуу эмэгтэй эдгэршгүй өвчнөөс болж зовж шаналах эмээтэйгээ дотно харилцаатай байдаг. Энэ залуу эмэгтэйд мөнхийн гэр бүлийн амлалтууд болон амилалтын талаар баталгаа хэрэгтэй байж болно.) Суралцагчдаас хэд хэдэн хувилбараа ангийнхантай хуваалцахыг хүс.

Миссури дэх дээд санваартны зөвлөлийн үеэр Их Эзэн Өөрийнх нь зарлигуудыг дуулгавартай дагадаг хүмүүст нэгэн баталгаат амлалтыг өгсөн гэдгийг тайлбарла. Суралцагчид Сургаал ба Гэрээ 82-ыг үргэлжлүүлэн судлах үедээ, тэдний хэлэлцсэн нөхцөл байдалд хүмүүст баталгаа олгох үнэнийг олж мэдэхэд суралцагчдыг урамшуул.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 82:8–9-ийг дотроо уншаад, Их Эзэн энэ зөвлөлийн үеэр гэгээнтнүүдэд юу өгнө хэмээн хэлснийг олж мэдэхэд урь.

  • 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн энэ зөвлөлд цугласан хүмүүст юу өгнө хэмээн хэлсэн бэ?

  • Та нарын уншсан 8–9-р шүлэгт өгүүлснээр, тэдэнд энэ шинэ зарлигийг өгөх Түүний шалтгаан юу байсан бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)

  • Их Эзэний бидэнд өгдөг зарлиг болгонд эдгээр шалтгаан хэрхэн тусдаг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 82:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, бид Их Эзэний зарлигуудыг дагахаар хичээх үед бидэнд итгэл найдвар өгөх тэр зарчмыг олж мэдэхийг хүс.

  • Та нар Их Эзэнийг дуулгавартай дагахыг хичээх үед итгэл найдвар өгч чадах ямар зарчмыг олсон бэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариулт дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид Их Эзэнийг дуулгавартай дагавал Тэр биднийг адислах амлалтаа үргэлж биелүүлэх болно.)

Суралцагчдыг энэ зарчим үнэн гэдгийг тэдэнд харуулсан туршлагуудаа тунгаан бодоход урь. Тэдэнд тэдгээр туршлагынхаа нэгнийх нь тухай хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих цаг гаргаж өг. Цөөн суралцагчаас өөрсдийн туршлагаас ангитайгаа хуваалцахад урь. Та мөн энэ зарчмыг батлан харуулсан амьдралынхаа туршлагаас хуваалцаж болно.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 78-ыг судлах үедээ, тэд Их Эзэн Огайогийн Көртланд дахь Сүмийн удирдагчдад Сүмийн агуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаагаа удирдах аж ахуйн нэгжийг зохион байгуулахыг зарлигласан болохыг олж мэдсэн гэдгийг сануул. Энэ илчлэлтэд Их Эзэн Нэгдсэн пүүс гэгддэг жинхэнэ аж ахуйн нэгжийн байгууллагыг удирдаж, гишүүдийг нь томилсон гэдгийг суралцагчдад хэлснээр Сургаал ба Гэрээ 82:11, 15–17-г нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 82:12-ыг дотроо уншаад, Нэгдсэн пүүсийн зорилгыг олж мэдэхэд урь. Тэднийг унших үед, бишопын үүргүүдийн нэг нь Сүмийн гишүүдийн материаллаг хэрэгцээнд нь туслах явдал гэдгийг сануулах нь тустай байж болно.

  • 12-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Нэгдсэн пүүсийн зорилго юу байсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 82:14, 18–19-ийг дотроо уншаад, яагаад Их Эзэн Нэгдсэн пүүсийг байгуулахаар зарлигласныг цааш нь тайлбарлахад тохирох үг, хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

  • Гэгээнтнүүдэд 19-р шүлэгт хэлсэн хэтийн төлөвийг хөгжүүлэх нь яагаад чухал вэ?

Их Эзэн энэ илчлэлтийг Сүмийн удирдагчдад Нэгдсэн пүүсийн гишүүдийн хувьд хийх гэрээндээ итгэлтэй байхыг сэрэмжлүүлэн дуусгасан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 82:20–24-ийг нэгтгэн дүгнэ.

Сургаал ба Гэрээ 83

Их Эзэн бэлэвсэн эмэгтэйчүүд хийгээд өнчин хүүхдүүдийг хэрхэн халамжлахыг илчлэв

Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн аваад дөрөв хоногийн дараа гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг хангах хүндхэн сорилтыг хэрхэн шийдвэрлэх талаарх илчлэлтийг хүлээн авсан. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 83:1-ийг дотроо уншаад, энэ илчлэлтээр хэний хэрэгцээг дурдсан болохыг олж мэдэхэд урь.

  • Энэ илчлэлтэд хэний хэрэгцээг дурдсан бэ?

Гэгээнтнүүдийн олонх нь өргөлийн хуулийн дагуу амьдарч, Сүмээс “өв” буюу эд хөрөнгө хүлээн авсан байсныг суралцагчдад сануул. Энэ илчлэлтэд Их Эзэн хэрэв нөхөр эсвэл аав нь нас барвал гэр бүлийн өв хөрөнгө нь хэрхэн шийдэгдэх ёстойг илчилсэн.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 83:2–3-ыг дотроо уншаад, нөхрөө алдсан эмэгтэйчүүдийг халамжлах талаарх Их Эзэний зааврыг хайж олоход урь.

  • Хэрэв нөхөр нь нас барахад эхнэр нь итгэлтэй хэвээр үлдвэл эхнэр нь ямар адислалыг хүлээн авах вэ?

Энэ илчлэлт өгөгдөх цаг үед ихэнх эмэгтэйчүүдийн материаллаг дэмжлэг нөхөр дээр нь тулгуурладаг байсан гэдгийг тайлбарла. “Сүмд нөхөрлөлтэй байх” гэдэг нь эхнэрийн тэтгэгч нь үгүй болсон тул түүнийг ганц бие тэжээгчийн үүрэгт авч үзэн Сүм түүнд туслах болно гэсэн үг юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 83:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сүм өнчин хүүхдүүд хийгээд бэлэвсэн эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж болохыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэг нь бэлэвсэн, өнчин, тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүсийн талаар Их Эзэн юу мэдэрдэг тухай танд юу зааж байна вэ?

Суралцагчдыг эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хэрэгцээнд илүү анхаарал тавьж, хөршийнхөө сонирхлыг эрэлхийл гэсэн Их Эзэний зөвлөгөөг хэрэгжүүлэх арга замуудыг олоход тэднийг урамшуул (С ба Г 82:19-ийг үзнэ үү). Сүнсээр удирдуулан энэ илчлэлтүүдэд заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 82:7. “Нүгэл үйлддэг тэрхүү сүнсэнд урьдын нүглүүд нь эргэж ирэх болно”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийнхүү заасан.

Ахлагч Ричард Г.Скотт

“Нүглээс татгалзах гэдэг нь … ёс бус үйлдлийг давтахгүй гэсэн хатуу чанд, үүрдийн шийдвэр юм. Энэхүү амлалтаа сахиснаар тухайн нүглийг үйлдсэний дараа ирсэн гашуун амтыг дахин мэдрэхгүй байх болно. Санагтун: ‘Гэвч нүгэл үйлддэг тэрхүү сүнсэнд урьдын нүглүүд нь эргэж ирэх болно’ [С ба Г 82:7]. Иосеф Смит: ‘Наманчлал нь өдөр бүр зууралдаад байж болдоггүй зүйл юм. Өдөр тутмын зөрчил мөн өдөр тутмын наманчлал нь … Бурханы мэлмийд таатай зүйл биш юм’ [Teachings of the Prophet Joseph Smith, Жозеф Фийлдинг Смит [1976 он], 148]” (“Finding Forgiveness,” Ensign, 1995 оны 5-р сар, 76).

Сургаал ба Гэрээ 82:11–12. Ажил үүрэг болон нууц нэр ашиглах

Сургаал ба Гэрээний эхэн үеийн хэвлэлд Сүм болон Сүмийн удирдагчдыг дайснуудаас нь хамгаалахын тулд нууц нэр буюу хуурамч нэр ашигласан. Энэ аргыг Сургаал ба Гэрээ 82:11-д Нэгдсэн пүүсийн гишүүдийн нэрст хэрэглэсэн. Тиймээс Сургаал ба Гэрээний эхэн үеийн зарим хэвлэлд энэ шүлгийг бүрдүүлэх бичвэрт нууц нэрс гарч ирж болно. Жинхэнэ нэрс нь хожмын хэвлэлд сэргээгдсэн юм.

11-р шүлэг дэх “ажил үүрэг” буюу гишүүдийн үүрэг хариуцлагуудыг дурдахад: есөөс зургаа нь “илчлэлт хийгээд зарлигуудын даамлууд” байхаар томилогдсон (С ба Г 70:3—Бошиглогч Иосеф Смит, Мартин Харрис, Оливер Каудери, Жон Витмер, Сидней Ригдон, Виллям В.Фелпс), хоёр нь Сүмийн бишоп байсан (Эдвард Партриж болон Ньюел К.Витней), нэг нь Миссуригийн Индепенденс дэх агуулахыг хариуцдаг байсан (A.Сидней Гилберт).

Сургаал ба Гэрээ 82:18. “Их Эзэний агуулах”

Дараах мэдэгдэл нь Их Эзэн Өөрийн агуулахыг өнөөдөр хэрхэн ашиглахыг тодорхойлсон.

“Их Эзэний агуулахад … боломжтой байгаа үйлчилгээний жагсаалт, дансанд нь мөнгө, хүнсний агуулахад нь хоол хүнс, барилгад нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байж болно. Их Эзэний агуулах нь итгэлтэй гишүүдийн ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулахад зориулан бишоптоо өгсөн цаг зав, авьяас, ур чадвар, энэрэл хайр, эд материалын болон санхүүгийн туслалцаатайгаар байгуулагддаг.

“Их Эзэний агуулах тойрог бүрд байдаг. Бишоп нь Их Эзэний агуулахыг хариуцагч төлөөний хүн юм. Тэр Их Эзэний урмын өдөөлтөөр удирдагдан, гэгээнтнүүдийн өргөлүүдийг ядуус болон гачигдагсдад түгээдэг. Тэрээр санваарын чуулгууд болон Халамжийн нийгэмлэгээр туслуулдаг” (Providing in the Lord’s Way: A Leader’s Guide to Welfare [1990 он], 11; мөн LDS.org-оос үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 82:22. Сүм яагаад “шударга бус байдлын эд баялгийг” өөрсдийн найз нөхөд болго хэмээн зарлигласан бэ?

Маммон гэдэг үг нь баялгууд гэсэн утгатай юм (Судруудын Удирдамж, “Маммон,” scriptures.lds.org-ийг үзнэ үү.) Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Гэгээнтнүүд ”шударга бус байдлын эд баялгийг“ өөрсдийн найз болгох ёстой гэсэн Их Эзэний зарлигийг буруугаар ойлговол хүндхэн хэллэг юм шиг санагддаг. Энэ нь ах нар “шударга бус байдлын эд баялгийг” гэм нүгэлтэйгээ хамт хүртсэнээр найзаа болгох, тэднийг сэтгэл зүрхэндээ хүлээн авах, тэдэнтэй холилдох, өөрөөр хэлбэл тэдний түвшин рүү бууж ирэх гэсэн санааг агуулаагүй юм. Тэд дайснуудынхаа амар амгаланд итгэлтэй байж амьдардаг байх ёстой. Тэд зөв болон ариун журамтай зарчмуудын зөвшөөрөгдөх хүрээнд тэдэнтэй найрсгаар харьцаж, нөхөрсөг байх ёстой ч хамт харааж зүхэн эсвэл ууж, архидан согтуурах ёсгүй байв. Хэрэв тэд ялгаварлалаа хойш тавин, хамтран ажиллахад бэлэн байж, чин сэтгэлийн сүнсийг харуулбал энэ нь тэднийг гай зовлонгоосоо холдоход тусалж болно. Шүүлтийг Их Эзэнд үлдээх ёстой” гэж тайлбарласан (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 1:57; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 179).