Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Саад тотгор ба зовлон бэрхшээл нь бидэнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг уу эсвэл итгэлээ алдахад хүргэдэг үү? Та Огайогийн Көртландын байршил мөн умард Миссури дэх бусад сууринг харуулах газрын зургийг самбар дээр зурж болно.
Суралцагчдыг самбар дээрх асуултад хариулахад урьснаар хичээлийг эхэл. Суралцагчдыг бодлоо хуваалцсаны дараа 1837 болон 1838 онд тохиолдсон зовлон бэрхшээлүүд нь гэгээнтнүүдийг уг асуултыг тавихад хүргэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчид энэ хичээлээр эдгээр хүнд хэцүү үйл явдлын талаар мөн гэгээнтнүүд тэдгээрт хэрхэн хандсан талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг зовлон бэрхшээлд хандах бидний хандлага хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж эсвэл сулруулж болох тухай тунгаан бодоход урь.
Та мөн энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 113–123-аас суралцагчдын суралцах илчлэлтүүдийн түүхэн нөхцөл байдлын тухай ойлгоход нь тэдэнд туслах болно гэдгийг тайлбарлаж болно.
Газрын зураг дээрх Миссури рүү заа. Гэгээнтнүүд 1833 онд Миссуригийн Жаксон гүнлэгээс явахаар албадуулсны дараа, зэргэлдээх Клей гүнлэгийн иргэд гэгээнтнүүдийг түр хугацаагаар үлдэх байх гэж бодоод тэдний олныг нь хүлээн авч, тэдэнд ойр зуурын тусламж үзүүлжээ. Гэхдээ, гэгээнтнүүдийг тэнд бараг 3 жил амьдарсны дараа тэдгээр иргэд тэдэнд гүнлэгээс нүүх дарамтыг үзүүлж эхэлсэн байна.
Газрын зураг дээрх Огайогийн Көртланд руу заа. Көртландын ариун сүм онцгойлон адислагдсанаас хойш нэг жилийн дараа 1837 онд гэгээнтнүүд итгэлийг нь сорьсон сорилт бэрхшээлүүдтэй тулгарчээ. Сүмийн зарим нэр хүндтэй удирдагч болон хэдэн тооны гэгээнтэн урваж, Сүмийг орхисон юм.
Ангийнхныг хоёр бүлэгт хуваарил. Дараах түүхэн товч дүгнэлтээс аль нэгийг нь хувилж, бүлэг бүрд өг. (Хэрэв анги тань том бол суралцагчдыг дөрөв эсвэл зургаан бүлэгт хувааж, бүлэг бүрд товч дүгнэлтээс нэгийг хувилж өг. Энэ нь илүү олон суралцагчид ярилцлагад оролцох боломжийг өгөх болно.) Бүлэг бүрийг товч дүгнэлтийг хамтдаа уншаад, дүгнэлтийн эцэст байгаа асуултуудыг ярилцахад урь. Бүлэг бүрээс нэг суралцагчид ярилцлагыг удирдаж, дараа нь ангийнхантай хуваалцах зарчмыг бичихэд нь бүлэгтээ туслахыг даалга.
Бүлгүүдийг түүхэн товч дүгнэлтүүдийг уншиж ярилцсаны дараа, тэднийг суралцсан түүхээ мөн олж тогтоосон зарчмуудаа ангийнханд хэлж өгөхөд урь. Тэднийг заах үед тэднээс зарчмуудыг самбар дээр бичихийг хүс. Эдгээр зарчимд дараах зарчим орж болно. Бид зовлон бэрхшээлд эргэлзээгээр биш, итгэлтэйгээр хандвал гэрчлэл маань хүчирхэгжих болно; бид бошиглогчийг дэмжиж, зөвлөгөөг нь дагаснаар биднийг Бурхантай холбох сүнслэг хамгаалалтыг хүлээн авах болно (түүхэн товч дүгнэлт 1-ийг үзнэ үү). Бид бусдыг уучлах үед Их Эзэн бидний харилцааг эдгээх болно (түүхэн товч дүгнэлт 2-ыг үзнэ үү).
Суралцагчдаас зарчмуудыг олж тогтоох үед нь тэдэнд эдгээр үнэний ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслах дагалдах асуултуудыг тавь. Эдгээр асуултад дараах асуултууд орж болно.
-
Энэ зарчмыг санах нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ?
-
Та энэ үнэнийг найздаа хэрхэн тайлбарлаж өгөх вэ?
-
Та хэзээ энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж эсвэл үүний жишээг харсан бэ?
Суралцагчдад суралцсан үнэнүүдээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднээс бүлгүүдийн олж тогтоосон зарчмуудаас нэг эсвэл хоёрыг сонгохыг хүс. Тэднийг дараах асуултын хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Гэгээнтнүүдийг умард Миссуригээс хөөгдөхөд хүргэсэн үйл явдлууд
Суралцагчдаас хэн нэгэн хүнд Сүмийн талаарх сөрөг сэтгэгдэл үлдээх сонголтыг хийж байсан Сүмийн гишүүнийг харж байсан бол гараа өргөхийг хүс. (Тэднээс туршлагуудаа хуваалцахыг хүсэх хэрэггүй.) Та мөн суралцагчдаас тэдний өөрсдийнх нь үйлдэл бусдын Сүмийн талаарх сэтгэгдэлд хэрхэн нөлөөлснийг бодож болно.
1838 онд Сүмийн зарим гишүүний үг болон үйлдэл Миссуригийн оршин суугчдад хожмын үеийн гэгээнтнүүдийн талаарх сөрөг бодлыг нэмэгдүүлжээ. Суралцагчдад дараах түүхэн товч дүгнэлтийн хуулбарыг өгөөд, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, зарим гэгээнтний хэлсэн эсвэл хийсэн ямар зүйлс Сүмд болон гишүүдэд хор хөнөөл учруулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчийг догол мөр бүрийн хооронд түр завсарлахад урь. Түр завсарлах бүрд суралцагчдаас дараах асуултыг асуу.
-
Гэгээнтнүүдийн туулсан зарим хавчлага дарамт Сүмийн гишүүдийн үйлдлийн үр дагавар байсан гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал байж болох вэ?
-
Бидний үг болон үйлдэл бусдад хэрхэн нөлөөлдөг талаар эдгээр үйл явдлаас бид юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг онцол. Бидний үг, үйлдэл бусдын Есүс Христийн Сүмийн талаарх үзэл бодолд нөлөөлөх болно. Та мөн суралцагчдаас Алма 39:11-ийг уншихыг хүсэж болно.)
Хэн нэгний үг эсвэл үйлдэл Сүмийн талаар эерэг сэтгэгдэлтэй байхад нь өөр хэн нэгэнд тусалж байсныг харсан жишээгээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултаа эргэн дурдаж, хичээлийг дуусга. Бидний сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрт хандах хандлага хэрхэн итгэлийг маань хүчирхэгжүүлдэг эсвэл сулруулдаг тухай өнөөдрийн хичээлээр сурсан зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэцүү цаг үед сайн мэдээнд үнэнч үлдсэнээр ирдэг хүч чадлын тухай гэрчлэлээ хуваалц.