102-р хичээл
Сургаал ба Гэрээ 98:23–48
Оршил
1833 оны 8-р сарын 6-нд Миссуригийн гэгээнтнүүдийн дарамт хавчлага, хэрцгий хүчирхийлэл болон хувирснаас 2 долоо хоногийн дараа бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 98-д цэдэглэгдсэн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлт нь ад үзэгдсэн гэгээнтнүүдэд удирдамж болон өгөгдсөн юм. Үүнд дайснууддаа хэрхэн хариулах ёстой талаар Их Эзэн гэгээнтнүүдэд заасан.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 98:23–32
Их Эзэн гэгээнтнүүдэд дарамт хавчлагын эсрэг хэрхэн хариулах талаар илчлэв
Хичээл эхлэхийн өмнө самбарт гурван багана зурж тэдгээрт дараах гарчгуудыг өг. Хариу авалтын талаарх Их Эзэний хууль (С ба Г 98:23–32); Дайны талаарх Их Эзэний хууль (С ба Г 98:33–38 ); мөн Өршөөлийн талаарх Их Эзэний хууль (С ба Г 98:39–48 ).
Хүмүүс хэн нэгэнд гомдож эсвэл уурлавал юу хийж, хэрхэн хандаж болох хэд хэдэн арга замыг дүрслэн ярихыг суралцагчдаас хүс. Сургаал ба Гэрээ 98 -д цэдэглэгдсэн энэ илчлэлтэд Их Эзэн бусад хүмүүс биднийг гомдоож, өвтгөх үг, үйлдэл гаргасан үед бид хэрхэн хариулах талаарх зарчмуудыг заасан болохыг тайлбарла. Өнөөдрийн хичээлийн туршид эдгээр зарчмыг эрж олохыг анхаарахад нь суралцагчдыг дэмж.
Сургаал ба Гэрээ 98-д цэдэглэгдсэн илчлэлт нь Миссуригийн гэгээнтнүүдийн хавчлага, хүчирхийлэл болон хувирсны дараахан, 1833 онд өгөгдсөн болохыг суралцагчдад сануул. Суралцагчдыг өмнөх хичээлээс гэгээнтнүүдийн туулсан зовлон бэрхшээлийн талаар санаж дурдахыг хүс.
Суралцагчдыг самбар дээрх хүснэгтийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:23–27-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн гэгээнтнүүдэд хариу авах талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлэгт Их Эзэний давтан хэлсэн зөвлөгөөнүүдийг тэмдэглэж авахыг тэднээс хүс.
-
Давтагдаж орсон ямар үг, өгүүлбэр нь хариу авах тухай юуг зааж байна вэ? (Та 23–27-р шүлэг дэх “бүү зүх” мөн “хүлээцтэйгээр тэвч” гэсэн үгсийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
-
Дарамт хавчлагыг хүлээцтэйгээр тэвчин, өс авахаар эрэлхийлэхгүй байвал Их Эзэн гэгээнтнүүдэд юуг амласан бэ?
-
23–27-р шүлэг дэх Их Эзэний үгсээс бид ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олоход тусал. Бид зовлон хавчлагыг хүлээцтэй тэвчин, өшөө авахгүй байх юм бол Их Эзэн биднийг шагнах болно. Энэ үнэнийг Хариу авалтын талаарх Их Эзэний хууль гэсэн гарчгийн доор бичүүлэхээр нэг суралцагчийг урь.)
1833 оны 7-р сарын 20-ны бямба гарагт Миссуригийн Жаксон гүнлэгт танхайрагчдын бүлэг цугларахдаа тэд өмч хөрөнгийг устгахаас ч илүү зүйлийг хийхийг хүсэж байсан ажээ. Тэд бас сүмийн гишүүдийг гэмтээхийг эрэлхийлж байв. Нэг суралцагчийг дараах түүхэн цэдгийг чангаар уншихад уриад, ангийнхнаас бишоп Эдвард Партриж болон Пенсильванийн 27 настай хөрвөгч Чарльз Аллэн хоёр хавчлагад хэрхэн хариулсан талаар сонсохыг хүс.
“Танхайрагчид бишоп Эдвард Партриж, Чарльз Аллэн хоёрыг барьсан бөгөөд тэднийг нийтийн талбай тийш хөтлөх замын дагуу цугларсан олны дундуур чиржээ. Тэгэхэд уг цугларсан олон тэднийг доромжилж мөн дээрэлхэж байв. Энд тэдэнд хоёр сонголт өгөгдсөний нэг нь тэд Мормоны Номонд итгэх итгэлээсээ татгалзах, нөгөө нь гүнлэгээс зайлан явах сонголт байв. Тэд Мормоны Номыг үгүйсгэсэнгүй, бас гүнлэгээс нүүж явахыг ч зөвшөөрсөнгүй. Бишоп Партриж ярих зөвшөөрөл өгснийх нь дараа, гэгээнтнүүд дэлхийн бүх л үеүдэд хавчигдаж байсан бөгөөд өмнөх үеийнхний гэгээнтнүүдийн адил тэр өөрөө Христийн төлөө зовоход бэлэн байгаа гэдгээ; бас тэр хэн нэгнийг гомдоох юу ч хийгээгүй бөгөөд хэрвээ тэд өөрийг нь дээрэлхэх аваас тэд гэм зэмгүй хүнийг гэмтээх болно хэмээн хэлжээ. Түүний үгс цугларсан олны үймээний чимээнд дарагдсан ба тэдний олон нь ‘Өөрийгөө чөлөөлөөч гэж Бурханаасаа гуй… !’ гэж хашгирцгааж байв. Партриж Аллэн хоёрын хувцсыг нь тайлж, шохой юм уу үнс, эсвэл өөр ямар нэгэн бие түлдэг хүчилтэй хольсон давирхайг тэдний биед түрхэн, бас дээр нь их өд цацжээ. Тэд энэ зэрлэг доромжлол, хүчирхийллийг маш даруухнаар, хүлцэнгүйгээр хүлээн авсан бөгөөд цугларсан олон харж байгаа зүйлдээ гайхширан, дуугүй болцгоосон байна. Тэд чимээгүйгээр уг ах нарыг явуулав” (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:333; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахв хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага], 2003, 133-г үзнэ үү).
-
Бишоп Партриж, Чарльз Аллэн хоёр өөрсдийн туулсан хавчлагад хэрхэн хандсан тухай энэ түүхийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?
Их Эзэн гэгээнтнүүдэд, дайсан нь Бурханы өс хонзонг өөрсдөдөө буулгалгүйгээр гурван удаа өөрсдийг нь гэмтээх аваас, тэд өөрсдийг нь дахин гэмтээхгүй байхыг Их Эзэний нэр дээр сэрэмжлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн болохыг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 98:28–32 -ыг дүгнэн ярьж өг. Ийнхүү сэрэмжлүүлсний дараа ч дайснууд нь мөн дахин гэмтээх юм бол, гэгээнтнүүд “өөрийн хийсэн ажлын дагуу шагнагдан” зөвтгөгдөх болно. Гэхдээ бас гэгээнтнүүдэд хариу авахдаа зөвтгөгдсөн байх үедээ ч тэд дайснаа чөлөөлөх аваас, шударга байдлынхаа төлөө шагнагдах болно хэмээн хэлсэн байна.
Сургаал ба Гэрээ 98:32–38
Их Эзэн дайн ямар үед зөвтгөгдөж болох талаар тайлбарлав
Их Эзэн дайны талаар юу гэж хэлснийг мэдэж байгаа эсэхийг нь суралцагчдаас асуу. Та дараах асуултыг тавьж болох юм.
-
Та нар дайны талаарх Их Эзэний хууль гэж ямар хууль байдаг гэж бодож байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:32–34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн эртний бошиглогчдод дайны талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс.
-
33-р шүлэгт өгүүлснээр эртний бошиглогчдод ямар хууль өгсөн байсан бэ? (Суралцагчдыг хариулах явцад, тэдний хариултыг самбар дээр, Дайны талаарх Их Эзэний хууль гэсэн гарчгийн доор бич. Их Эзэн энэ хуулийг өөр цаг үед амьдарч байсан, өөр соёл бүхий хүмүүст онцгойлон зориулж өгсөн болохыг тэмдэглэн хэл. Хэдий уг хуулийн зарчим нь зөв ч, өнөөдөр бид амьдарч буй улс орныхоо хуулиудыг бас дагах ёстой юм.)
-
Хэрэв хэн нэгэн тэдний эсрэг дайн зарлах юм бол эртний бошиглогчид юу хийх ёстой байсан бэ? (Хариултыг самбар дээр Дайны талаарх Их Эзэний хууль гарчгийн доор нэмж бич.)
Сургаал ба Гэрээ 98:35–38-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Эртний бошиглогчдын тавьсан энх тайвны саналыг хүлээн аваагүй тохиолдолд тэдэнд Их Эзэн юу хий гэж хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Эдгээр шүлгээс дайны талаарх Их Эзэний хуулийн талаар бид юу сурч болох вэ? (Суралцагчид олон зарчмыг санал болгож болох ч дараах зарчмыг онцлон авч үз. Их Эзэний заасан нөхцөлд дайныг зөвтгөж болно. Энэ зарчмыг самбар дээр Дайны талаарх Их Эзэний хууль гарчгийн доор бич.)
Бидний ихэнх нь өөр нэг үндэстний эсрэг дайнд явах эсэхээ шийдэх хэрэг гарахгүй гэдгийг тайлбарла. Гэсэн ч энэ сургаалууд нь бид хувийн харилцаандаа, тухайлбал, бид бусадтай санал нийлэхгүй байгаа үедээ юу хийхээ мэдэхэд туслах юм.
-
Их Эзэний дайны тухай зөвлөгөөнөөс сурсан зүйл дээрээ үндэслэн, бусадтай санал зөрөлдөх үедээ бид юу хийх хэрэгтэй вэ? (Дараах үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал. Бид санал нийлэхгүй үедээ энх тайван замаар шийдэлд хүрэхийг эрэлхийлэх хэрэгтэй.)
-
Энх тайван замаар асуудлыг шийдэхийг эрэлхийлэх юм бол бидэнд ямар адислалууд ирж болох вэ?
Сургаал ба Гэрээ 98:39–48
Их Эзэн гэгээнтнүүдэд дайснуудтайгаа хэрхэн харьцах ёстойг заажээ
Дараах түүхийг уншихад нэг суралцагчийг урь.
“Дэлхийн II-р дайны үеэр Голланд улсад Каспер тен Бумийнхэн нацистуудын мөрдөн мөшгөж, авлаж байгаа хүмүүст туслахын тулд гэр орноо орогнох газар болгон ашигладаг байжээ. Энэ нь Христийн шашнаа даган амьдрах тэдний нэгэн арга зам байлаа. Уг гэр бүлийн 4 гишүүн гэр орноо орогнох газар болгосны улмаас амь насаа алдсан ажээ. Корри тен Бум, түүний эгч Бетси хоёр, Рэйвэнсбрукийн бөөнөөр хорих лагерьт аймшигтай хэдэн сарыг өнгөрөөжээ. Бетси тэнд нас барж, Корри амьд мэнд гарсан гэнэ.
Бусдыг уучлахад Бурхан бидэнд тусалдгийг Корри Бетси хоёр Рэйвэнсбрукт байхдаа ойлгосон аж. Дайны дараа, Корри тэрхүү захиасыг бусадтай хуваалцахаар шийдсэн гэнэ. Нэг удаа Германд, дайны гамшгаас болж зовж зүдэрсэн хэсэг хүмүүст дөнгөж ярьж дуусчхаад байв. Түүний захиас нь ‘Бурхан уучилж өршөөдөг’ хэмээх захиас байв. Яг тэр үед Корри тен Бумын итгэлийн учир нэгэн адислал ирсэн ажээ.
“Нэг эрэгтэй хүн түүн рүү ойртон ирэв. Тэр хүн бөөнөөр хорих лагерийн хамгийн харгис хэрцгий харгалзагчдын нэг байсныг тэр танив. ‘Та яриандаа Рэйвэнсбрукийг дурдлаа. Би тэнд харгалзагч байсан хүн.’ … … Гэвч тэр цагаас хойш, … би Христэд итгэгч болсон.’ Үйлдсэн харгис муу хэргийнхээ төлөө Бурханаас өршөөлийг эрэлхийлсэн гэж тэр хэлэв. Тэрээр гараа сунган, ‘Та намайг уучлах уу? гэж асуулаа.’
Коррий тен Бум цааш нь ийн өгүүлэв.
‘ Тэр гараа сунган зогсоод төдий их удаагүй атал надад олон цаг өнгөрөх шиг санагдаж билээ. Учир нь би урьд өмнө нь огт хийж байгаагүй хамгийн хэцүү зүйлийг хийх эсэхээ шийдэж ядан байлаа.
… Бурхан биднийг уучлан өршөөдөг хэмээх захиас нь … бид өөрсдийг маань гэмтээсэн хүмүүсийг ч уучлан өршөөх ёстой гэсэн нөхцөлтэй…
…Надад туслаач!’ Би дотроо чимээгүй залбирлаа. ‘Би гараа өргөж чадна. Би үүнийг хийж чадна. Харин Та уучлах мэдрэмжийг хайрлаач’ гэж би чимээгүйхэн залбирав.
… Би яг л хөшөө шиг, модон гартай юм шиг, гараа сунган түүнд өгч билээ. Тэр агшинд, нэгэн гайхамшигт зүйл тохиох нь тэр. Мөрнөөс минь эхлэн цахилгаан гүйдэл гүйх шиг болж, доошлон, бид хоёрын барьсан гарт хүрэв. Яг тэр агшинд эдгэрлийн дулаан бүлээхэн хүч бүхэл биеэр тархаж, нүдэнд нулимс цийлгэнэх нь тэр.
‘Ах минь, би таныг бүх зүрх сэтгэлээрээ уучилж байна’ гэж би уйлан хайлан хэллээ.
Өнгөрсөн үед нэг нь шоронгийн харгалзагч, нөгөө нь хоригдол байсан бид хоёр гар гараасаа чанга барилцан удтал зогсож билээ. Тэр үед би Бурханы хайрыг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр мэдэрсэн юм’ хэмээн тэр ярьжээ [Коррий тен Бум, Tramp for the Lord (1974), 54–55.]” (Kейт Б.Макмюллин, “Бидний үүрэг хариуцлагын зам,” Ensign, 2010 оны 5-р сар, 13 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 13).
Суралцагчдыг уншиж дууссаны дараа, дараах асуултыг тавь.
-
Энэ түүхийн юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:39–40-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас өршөөлийн талаарх Их Эзэний хуулийг хайж олохыг хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр хэн нэгэн танаас уучлахыг хүсэхэд бид яах ёстой вэ?
-
40-р шүлэгт хэлснээр наманчилж, өршөөхийг хүссэн хүнийг бид хэдэн удаа уучлах ёстой вэ? (“Далан долоон удаа хүртэл” гэдэг нь биднийг гомдоож гэмтээсэн хүмүүс наманчилж, өршөөл эрэх тутамд нь уучлах хэрэгтэй гэсэн үг юм. Бид бусдыг уучлахаар зарлигдуулсан ч, энэ нь өөрсдийгөө гэмтээхийг бусдад үргэлжлүүлэн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:41–43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, наманчилдаггүй дайснуудынх нь талаар Бурхан ямар үнэнийг гэгээнтнүүдэд заасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Миссуригийн гэгээнтнүүдэд эдгээр үнэнийг ойлгох нь яагаад чухал байсан бэ?
-
Өршөөлийн талаарх Их Эзэний хуулийг та нар хэрхэн товчлон дүгнэж хэлэх вэ? (Дараах зарлигийг олж танихад нь суралцагчдад тусал. Их Эзэн бидэнд дайснуудаа уучлах зарлигийг өгсөн. Энэ зарлигийг самбар дээр Өршөөлийн талаарх Их Эзэний хууль гарчгийн доор бич.)
-
Бусад хүн уучлал гуйгаагүй байсан ч бусдыг уучлах хэрэгтэй гэж бидэнд яагаад зарлигласан гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 98:44–48-ыг дүгнэхдээ, хэрэв гэгээнтнүүдийн дайснууд наманчлах юм бол Бурхан тэднийг өшөө авалтаас хэлтрүүлнэ хэмээсэн Их Эзэний амлалтын талаар тайлбарла. (Анхааруулга: 44-р шүлэг дээрх “чи түүнийг уучлах ёсгүй” гэдэг үгс нь, гэм буруутан үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой, гэгээнтнүүд үргэлжлүүлэн үзэн ядах мэдрэмжийг тээгээд явах хэрэггүй гэсэн утгатай юм.)
Өөрсдийг нь гомдоож, гэмтээж байсан тэднийг эсвэл өөрсдийн хайртай хүмүүсийг уучлахыг хичээснээр, өршөөлийн талаарх Их Эзэний хуулийг дагахыг суралцагчдадаа уриалснаар хичээлээ дуусга.