51-р хичээл
Сургаал ба Гэрээ 45:1–15
Оршил
1831 оны 3-р сард Сүм Көртландад өссөөр байв. Сүмийн эсрэг мөрдлөг хавчлага бас өсөж байв. Бошиглогч Иосеф Смит: “Энэ ажлыг сонирхох, эсвээс итгэлийг тэврэн авахаас хүмүүсийг холдуулахын тулд олон хуурамч илтгэл, худал цуу үг мөн мунхаг түүхүүд нийтлэгдэж мөн тараагдсан байлаа” гэж бичжээ. Иосеф Смит өсөлтийн мөн мөрдлөг хавчлагын энэ үед “атгаг санаа болон ёсон бусын бий болгож байсан бүхий л зүйлийг тэсвэрлэх ёстой байсан тэр гэгээнтнүүдийн баяр баясалд ирсэн” нэгэн илчлэлтийг хүлээн авснаа дараа нь өгүүлжээ (History of the Church, 1:158-д). Сургаал ба Гэрээ 45-д одоо цэдэглэгдсэн байгаа энэ илчлэлт нь бидний аврал дахь Аврагчийн үүргүүдийн талаар Түүний хэлсэн тунхаглалуудаар эхэлдэг. Өнөөдрийн хичээл Сургаал ба Гэрээ 45 дээр төвлөрсөн 3 хичээлийн эхнийх нь юм.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 45:1–5
Есүс Христ, Бүтээгч мөн Өмгөөлөгчийн хувьд Өөрийн үүргүүдийг онцлон хэлэв
Суралцагчдыг тэдний хувьд чухал ямар нэгэн зүйлийн талаар тэд удирдамж эрэлхийлж байгаа бөгөөд хэд хэдэн өөр хүн тэдэнд зөвлөгөө өгөхийг хүсэж байгаагаар төсөөлөн бодохыг хүс.
-
Та нарын зөвлөгөөг нь сонсохыг хүсэж байгаа тэр хүн ямар шинж чанартай хүн байх хэрэгтэй вэ? (Суралцагчид энэ асуултад өөр өөрөөр хариулж болно. Шаардлагатай бол, тэд өөрсдөд нь хувьчлан санаа тавьдаг мөн зөвлөгөө өгч байгаа асуудал дээрээ өөрсдөө амжилтад хүрсэн хүнийг сонсох илүү магадлалтай гэдгийг та тэдэнд санал болгож болох юм.)
Сургаал ба Гэрээ 45-д цэдэглэгдсэн энэ илчлэлт хожмын үеийн гэгээнтнүүд болон бусад хүн Сүмийн талаарх зөрчилдөөнтэй мэдээллүүдийг сонсож бас уншиж байсан тэр үед ирсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45-р хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, гэгээнтнүүдэд тулгарч байсан нөхцөл байдлуудыг олж мэдэхийг хүс.
Нэг суралцагчийг энэ илчлэлт дээр байгаа Их Эзэний хэлсэн эхний үгийг уншихад урь.
Сонсох гэдэг нь анхааралтай сонсох, дуулгавартай дагах гэсэн утгатай үг болохыг суралцагчдад сануул. Бид Их Эзэнийг чин сэтгэлээсээ сонсох үедээ, бид Түүний зөвлөгөө болон зарлигуудыг дагах болно. Энэ илчлэлтийнхээ эхэнд Их Эзэн Өөрийн зарим үүрэг болон бидэнд туслах хүч чармайлтуудынхаа талаар мэдэгдэл хийсэн гэдгийг тайлбарла. Бид эдгээр мэдэгдлийг уншиж байхдаа Түүний үгсийг сонсох хэрэгтэй шалтгаануудыг мэдэж авч чадна. Тэднийг өнөөдөр судалж байгаа шүлгүүдээсээ сонсох мөн анхаарах гэдэг үгсийг олж харахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:1-ийг дотроо уншиж, Есүс Христ Өөрийнхөө талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэднийг хариулах үед дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христ тэнгэр, газрыг бүтээсэн.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, Аврагчийг сонсох шалтгаануудыг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлгийн дагуу бид яагаад Аврагчийг сонсох хэрэгтэй вэ? (Та “та нарын бодоогүй цагт зун улиран одож” гэх үгсэд, зун нь, хөдөлмөрлөж бас улирал дуусах үед ургац хураалтандаа бэлтгэх цаг хугацаа гэсэн санааг агуулж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Энэ шүлэг нь, өөрсдийнхөө авралын төлөө хөдөлмөрлөх цаг байгаа энэ үед Аврагчийг одоо сонсож, гэм нүглээ наманчлах хэрэгтэй хэмээн заадаг.)
Сургаал ба Гэрээ 45:3-т өмгөөлөгч гэдэг үг орсныг тайлбарла. Өмгөөлөгч нь хэн нэгнийг өмгөөлдөг хүн юм. Заримдаа энэ нь өмгөөлөгч буруутгагдсан хэн нэгний өмнөөс шүүгчид нотлох баримтыг харуулж байгаа шүүх хурал дээр болдог.
Хичээл эхлэхийн өмнө дараах гурван тэмдгийг бэлтгэ.
Эдгээр тэмдгийн ард дараах тэмдгүүдийг бэлтгэ.
Гурван суралцагчийг самбарын өмнө гарч ирэхийг хүс. Суралцагчдад тэмдгүүдийг нэг нэгээр нь өг. Шүүгч, өмгөөлөгч болон шүүгдэгч гэсэн үгсийг харуулан тэмдгүүдийг барихыг тэднээс хүс. Өмгөөлөгч гэсэн тэмдгийг барьж байгаа суралцагчийг нөгөө хоёр суралцагчийнхаа дунд зогсохыг хүс.
Тэднийг шүүгч, өмгөөлөгч болон гэмт хэрэгт буруутгагдаж байгаа шүүгдэгч нарын байгаа шүүх хурал дээр байна гэж төсөөлөн бодохыг хүс.
-
Шүүгчийн үүрэг юу вэ?
-
Өмгөөлөгч буруутанд хэрхэн тусалж чадах вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, энэ шүлэг Аврагчийн талаар юу гэж зааж буйг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлэг дээр шүүгч нь хэн бэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед шүүгч гэсэн тэмдгийг барьж буй суралцагчийг тэмдгээ эргүүлж барихыг хүс.) Шүүгдэгч нь хэн бэ? (Шүүгдэгч гэсэн тэмдгийг барьж буй суралцагчийг тэмдгээ эргүүлж барихыг хүс.) Өмгөөлөгч нь хэн бэ? (Өмгөөлөгч гэсэн тэмдгийг барьж буй суралцагчийг тэмдгээ эргүүлж барихыг хүс. Тэгээд дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгч юм.)
-
Бидэнд яагаад Тэнгэрлэг Эцэгийн өмнө өмгөөлөгч хэрэгтэй вэ? (Бид гэм буруутай. Бурханы шударга ёсны дагуу цэвэр бус нэгээхэн ч зүйл Түүний оршихуйд оршиж үл чадна. Тиймээс бидэнд Тэнгэрлэг Эцэгийн өмнө биднийг өмгөөлж, Түүнд нийцэхэд бидэнд туслах өмгөөлөгч хэрэгтэй.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж Есүс Христ, Эцэгийн өмнө биднийг хэрхэн өмгөөлдгийг олж мэдэхийг хүс.
-
4-р шүлгийн дагуу Есүс Христ юуг авч үзэхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг вэ? (Аврагч Өөрийн гэм нүгэлгүй байдал, зовлон хийгээд үхлийн талаар өгүүлдэг.)
-
5-р шүлгийн дагуу Есүс Христ өөр юуг авч үзэхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг вэ? (Есүс Христэд бидний итгэх итгэл.)
Суралцагчдыг өдөр тутмын амьдралдаа Есүс Христийг өөрсдийнхөө Өмгөөлөгч байлгах арга замуудыг тунгаан бодоход урь. Тэдэнд, Аврагч өөрсдийнх нь өмгөөлөгч болох талаар бодол сэтгэгдлээ хичээлийнхээ дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих цагийг гаргаж өгөөрэй. Мөн тэднийг Өөрийнх нь нэрэнд итгэдгээ харуулахын тулд Тэр тэднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар бодож байгаа зүйлээ бичихэд урь.
Сургаал ба Гэрээ 45:6–10
Аврагч Өөрийгөө дэлхийн гэрэл бөгөөд амь гэдгээ мөн Тэр Өөрийн мөнхийн гэрээг дэлхий рүү илгээсэн хэмээн тунхаглав
Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, хосуудыг Сургаал ба Гэрээ 45:6–10-ыг хамтдаа уншихад урь. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултуудыг тавь.
-
6, 7-р шүлгүүдийн дагуу, Аврагч бидэнд Түүнийг сонсох ямар шалтгаануудыг өгдөг вэ? Та нарын хувьд “эхлэл ба төгсгөл” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Тэр дэлхийд ямар арга замаар гэрэл ба амийг авчирдаг вэ?
Аврагчийн талаарх дараах тодорхойлолтыг самбар дээр бич.
-
8-р шүлгийн дагуу Түүнийг хүлээн авдаг тэдэнд Аврагч юу амладаг вэ?
9-р шүлэгт бид, Есүс Христ “дэлхийд гэрэл байхын төлөө, мөн [Өөрийн] хүмүүсийн хувьд жишиг байхын тулд, … [Өөрийн] мөнхийн гэрээ”-г илгээсэн хэмээн уншдаг гэдгийг онцлон хэл. Өөр нэгэн илчлэлтээр, Тэрээр Миний үүрдийн гэрээ бол “[Миний] сайн мэдээний бүрэн дүүрэн байдал юм” (С ба Г 66:2) хэмээн хэлжээ.
-
Сайн мэдээг “эрэлхийлэх” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?
-
Сайн мэдээ нь ямар арга замаар дэлхийн гэрэл болохыг та нар харсан бэ? Их Эзэнтэй гэрээ хийсэн бидний хувьд сайн мэдээ ямар арга замаар бидний жишиг болдог вэ?
Сургаал ба Гэрээ 45:11–15
Аврагч Өөрийгөө Енохын Бурхан хэмээн тунхаглав
Дээш өргөгдсөн Сион хот зургийг үзүүлнэ үү (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 6; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү). Энэ бол Енох болон Түүний хүмүүсийн талаарх зураачийн дүрслэл гэдгийг тайлбарла. Тэгээд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:11-ийг чанга уншихад урь. Энэ шүлэг дээр Их Эзэн Өөрийг нь зарим хүн “Енохын Бурхан” гэж дууддаг хэмээн хэлснийг онцлон хэл.
Бошиглогч Енохын талаар мэддэг зүйлээ ангийнхандаа хэлэхэд суралцагчдыг урь. Шаардлагатай бол дараах мэдээллийг ангийнханд өг: Енох Ноагийн үеэс өмнө амьдарч байсан. Енохын өдрүүдэд дэлхий ёсон бусаар дүүрэн байсан ч тэр Сион хэмээх хотод амьдарч байсан зөв шударга хүмүүсийн нийгмийг удирддаг байсан юм. Эцэст нь Сионы оршин суугчид “дэлхийгээс тусгаарлагдан” (С ба Г 45:12)—мөн зөв шударгынхаа учир дээш тэнгэрт авагдав (Мосе 7:69-ийг үзнэ үү).
Их Эзэн Сион хотын хүмүүсийг Өөртөө хүлээн авсан бөгөөд Тэрээр “зөв шударгын өдөр ирэх хүртэл” тэднийг хамгаалан хадгалах болно гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 45:12–14-ийг дүгнэн ярьж өг. Тэр үед Енох болон түүний хүмүүс бас Сион хэмээн нэрлэгдэх Шинэ Иерусалим хотод итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзахаар дэлхийд эргэн ирэх болно (Мосе 7:62–64). Бүх бошиглогч тэр өдрийг тэсэн ядан хүлээсээр ирсэн. Дэлхий дээрх хүмүүсийн ёсон бусын улмаас тэр өдөр хараахан ирээгүй ч, үүнийг тэсэн ядан хүлээж байсан тэд үүнийг хэзээ нэгэн өдөр харах болно.
Суралцагчдыг Есүс Христийн үүрэг болон зан чанаруудын заримыг нь тодорхойлж буй, самбар дээр бичсэн үгсийг давтан харахад урь. Эдгээр үгийг тунгаан бодож, ялангуяа тэдний хувьд чухал нэг зан чанарыг сонгохыг тэднээс хүс. Хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг сонгож авсан үүрэг эсвэл зан чанарыг хуваалцаж, энэ нь тэдний хувьд яагаад чухал болохыг тайлбарлахад урь. Суралцагчдыг өөрсдийн бодлыг тайлбарласны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бид Есүс Христийн үүрэг болон зан чанаруудын талаар суралцсанаар Түүнийг дагах бидний хүсэл өсөн нэмэгддэг.
-
Түүнийг сонсох хүсэлтэй болоход тань туслах, Аврагчийн талаарх юуг та нар өнөөдөр сурсан бэ?
Та Аврагчийн үүргүүд болон зан чанаруудын нэгийнх нь талаар бас энэ үүрэг эсвэл зан чанар нь танд Түүнийг дагах хүсэлтэй болоход хэрхэн тусалдаг талаар бодлоо хуваалцаж болно. Есүс Христийг сонсож мөн Түүний зөвлөгөө болон зарлигуудад дуулгавартай байснаар ирдэг адислалуудыг гэрчилснээр хичээлээ дуусгах талаар бодож үз.