Төгс эзэмших судрын оршил
Шашны институт, семинар нь семинарын дөрвөн анги тус бүрд зориулан, 25 төгс эзэмших судрын хэсгийг сонгосон. Эдгээр хэсэг нь сайн мэдээг ойлгох, хуваалцах, итгэлээ хүчирхэгжүүлэхэд чухал болох судрын үндэс суурь болж өгдөг. Шинэ Гэрээний төгс эзэмших судрын хэсгүүд:
Семинарын суралцагчдыг эдгээр судрын хэсгийг “төгс эзэмших”-д урамшуулан дэмждэг. Та өөрөө эдгээр судрын хэсгийг төгс эзэмшсэн үед суралцагчдадаа илүү сайн туслах боломжтой болно. Судрын төгс эзэмших хэсгүүд дараах зүйлсийг багтаадаг. Үүнд:
-
Холбогдох судрын эшлэлийг мэдсэнээр шүлгүүдийг олох
-
Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгох
-
Судрын хэсгүүдэд заагдсан сургаал, зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх
-
Судрын хэсгүүдийг чээжлэх
Тогтмол чанар, хүлээлт ба арга барил
Та суралцагчдадаа төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд нь туслахаар төлөвлөхдөө төгс эзэмших судрын хэсгүүдийг тогтмол судалж, зохих байдлаар хүлээлт үүсгэх, суралцах олон янзын арга барилыг ашиглавал илүү их амжилт олох болно.
Төгс эзэмших судрыг тогтмол, дахин давтан заах нь суралцагчдад үнэнийг удаан хугацаанд санаж, ирээдүйд ашиглахад туслах болно. Суралцах зүйлсийг бүтэн жилээр нь тоймлон гаргаж, суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүдийг ангидаа бүрэн эзэмших боломжоор хангах төлөвлөгөө гаргах нь тустай байдаг. Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг бүрэн эзэмшихэд нь туслахын тулд хэдэн удаа, хэр их хугацаа зарцуулах вэ гэдэгт ухаалаг ханд. Төгс эзэмших судрын үйл ажиллагаанууд нь өдөр бүр судраас дэс дараалан судлахад саад болохгүй байхад анхаар. Та өдөр бүр суралцагчидтайгаа төгс эзэмших судрын хэсгүүдээс суралцах цөөн минут гаргаж болно. Эсвэл долоо хоног бүр нэгээс хоёр удаа төгс эзэмших судрын 10–15 минутын богино үйл ажиллагаа явуулж болох юм. Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдээс суралцахад туслахын тулд хэрхэн төлөвлөснөөс үл хамааран цагаа олсон хүчин чармайлтыг тогтмол гаргаж бай.
Төгс эзэмших судрыг хэр эзэмших талаарх хүлээлт бүрээ суралцагч бүрийн чадварт тулгуурла. Төгс эзэмших судрын хэсгүүдийг төгс эзэмшихэд суралцагчаас мөн хичээл зүтгэл шаардана. Төгс эзэмших судрыг амжилттай төгс эзэмших нь суралцагчдын суралцах хандлага ба хүслээс маш их шалтгаална гэдгийг тэдэнд хэл. Тэднийг илүү өндөр түвшинд хүрэх зорилго тавихад урамшуулан дэмж. Удаан чээжилдэг суралцагчдад мэдрэмжтэй хандаж, тэднээс юу хүлээж байгаагаа болон заах арга барилаа хэрэгцээнд нь нийцүүлэн өөрчлөхөд бэлэн бай.
Та суралцагчдаасаа хувийн зан чанар, суралцах хэв маягаа сайжруулахыг шаардахдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг суралцагчдад заахдаа ашиглаж байгаа арга барилаа янз бүрээр өөрчил. Сайн мэдээг зааж, судлахдаа судар, сургаалыг төгс эзэмшихэд суралцагчдад Ариун Сүнс тусалж болох үйл ажиллагаануудыг ухаалгаар сонго. Та энэ гарын авлагын хичээлүүдээс төгс эзэмших судрыг заах олон тохиромжтой аргыг олж мэдэх болно. Төгс эзэмших судрыг заах нэмэлт аргуудыг доорх “Төгс эзэмших судрын үйл ажиллагаанууд” хавсралтаас үзнэ үү.
Сургалтын материал дахь төгс эзэмших судар
Төгс эзэмших судар нь сургалтын хөтөлбөрт олон арга замаар бичигдсэн байдаг. Төгс эзэмших судрын тэмдэг нь хичээлийн материал дахь төгс эзэмших судрын хэсгүүдийн хэрэглээг тодорхойлдог. Төгс эзэмших судрын хэсгүүдийг бүлгийн хам сэдэвт танилцуулж, ярилцдаг. Төгс эзэмших судрын хэсгүүдийг заах нэмэлт санаануудыг тухайн хичээлийн төгсгөлөөс харж болно. Эдгээр заах нэмэлт санаа нь төгс эзэмших судрын хэсэг бүртэй холбоотой дөрвөн бүрэлдэхүүн (олох, ойлгох, хэрэгжүүлэх, чээжлэх) хэсгийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Жишээлбэл, хэрэв хичээл суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгож, хэрэгжүүлэхэд тусалж байгаа бол заах нэмэлт санаа нь тэдэнд судрын хэсгийг олох эсвэл чээжлэхэд туслах болно.
Энэхүү сургалтын материал нь танай ангийн төгс эзэмших судрын зорилготой нийцэж байгаа үед төгс эзэмших судрыг давтахдаа ашиглаж болох үйл ажиллагаануудыг тогтмол оруулсан байдаг. Эдгээр давтах үйл ажиллагаа нь энэ хавсралтад жагсаасан төгс эзэмших судрын нэмэлт үйл ажиллагаануудын нэг хэсэг болж болно. Та эдгээр давтах үйл ажиллагаанаас нэгийг хийхдээ арай богино үргэлжлэх хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд нэмэлт цаг гаргаж болох юм.
Төгс эзэмших сударт зориулан санал болгож буй санаанууд
Та суралцагчдыг судар олох ур чадвартай болоход туслахын тулд анги эхлэх үед төгс эзэмших 25 судрын хэсгийг танилцуулж, дараа нь курсийн турш тэдгээрийг улам гүнзгийрүүлэн судлахаар төлөвлөж болно. Эсвэл сар бүр цөөн хэсгийг танилцуулж, тухайн сардаа тэдгээр хэсгийг төгс эзэмшихэд анхаарлаа төвлөрүүлж болно. Иймэрхүү оршлууд нь төгс эзэмших судрын хэсгүүдийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөх, түлхүүр үгс ба эшлэлүүдийг чээжлэхийн тулд арга замуудыг бодож олоход туслах, хэсэг бүрд байгаа сургаал, зарчмуудыг тайлбарлах зэргийг багтааж болно. Та мөн суралцагчдадаа төгс эзэмших судрын хэсгүүдийг сүнслэг хэсгүүдэд ашиглахыг даалгаснаар эсвэл хэсгүүдийг хэрхэн олж, чээжлэхийг бие биедээ заахад урьснаар тэднийг төгс эзэмших судрыг танилцуулахад оролцуулж болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэхэд туслахын тулд асуулт хариулт, судрын яг аль хэсэгт байдгийг тогтоох үйл ажиллагаануудыг тогтмол хий (төгс эзэмших судрын үйл ажиллагаануудыг энэ хавсралтад буй жишээнүүдээс үзнэ үү). Энэ хөтөлбөрийн төгс эзэмших 25 судрын хэсгийн жагсаалтыг суралцагчийн номын хавчуурга болон төгс эзэмших судрын картуудаас олж болно.
Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгоход туслахын тулд эдгээр төгс эзэмших судрын хэсгийг өдөр тутмын хичээлүүд дээр гарч ирэх үед онцол. Та энэ хавсралтад буй төгс эзэмших судрын үйл ажиллагаануудыг уг хэсгүүдэд агуулагдаж буй үнэний тухай суралцагчийн мэдлэг, эдгээрийг тайлбарлах тэдний чадварыг өсгөх зорилгоор ашиглаж болох юм. Сүнслэг хэсэгт эсвэл хичээллэх явцад төгс эзэмших судрууд дахь үнэн нь үндсэн сургаалуудыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалсан талаар тайлбарлах боломжийг суралцагчдад олго.
Төгс эзэмших судрын хэсгүүд дээрх үнэнийг хэрэгжүүлэхэд суралцагчдыг дэмжих зорилгоор тэдний амьдралд эдгээр үнэн хэрхэн хэрэгжиж болохыг ойлгохын тулд Ариун Сүнсний өдөөлтийг дагахад урамшуулан дэмж. Та суралцсан үнэнийхээ дагуу үйлдэхэд нь суралцагчдад туслахын тулд төгс эзэмших судрын хэсгүүдтэй холбоотой урилгыг ангийн буланд үе үе тавьж болно. Эсвэл та суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглан сайн мэдээний сургаал, зарчмуудыг ангидаа заах боломжийг олгож болно (төгс эзэмших судрын үйл ажиллагаануудыг энэ хавсралтад буй жишээнүүдээс үзнэ үү). Мөн та төгс эзэмших судрын хэсгүүдийг судалсан хичээл дээр суралцагчдыг суралцсан зарчмуудаа хэрэгжүүлэхэд урьж болох юм. Суралцагчдыг сүнслэг хэсэгт эсвэл бусад үед өөрсдийн мэдэж авсан зүйлсийг хуваалцах боломжоор ханга. Энэ нь тэдэнд төгс эзэмших судрын хэсгүүдээс суралцсан үнэний талаарх гэрчлэлээ өсгөхөд туслах болно.
25 төгс эзэмших судрын хэсгийг чээжлэхэд суралцагчдад туслахын тулд сар бүр ангид хоёр юм уу гурван хэсгийг чээжлүүлэхээр төлөвлөж болно. Та мөн суралцагчдад гэртээ тодорхой хэсгүүдийг чээжлэх даалгавар өгч болно (тэд үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийж эсвэл эцэг эхдээ юм уу гэр бүлийнхээ хэн нэгэнд чээжээр уншиж өгч болно). Та өдөр тутмын сүнслэг хэсэг дээрээ ангийнхнаас шүлгийг чээжээр унших юм уу хоёр хоёроороо хамтдаа чээжлэх цаг гаргахыг хүссэнээр чээжлэх үйл ажиллагааг явуулж болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг хосоороо эсвэл жижиг бүлгээр эсвэл ангийн өмнө гарч унших боломжийг суралцагчдадаа олгох нь хичээл зүтгэл гарган, хариуцлагатай хандахад тусалж чадна. Энэ хавсралтад буй төгс эзэмших судрын үйл ажиллагаануудад олон төрлийн чээжлэх аргыг багтаасан. Суралцагч бүрийн чээжлэх чадвар, нөхцөл байдалд тааруулахыг хичээгээрэй. Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгийг чээжлэх боломжгүйгээсээ болж ичиж зовох юм уу сэтгэлээр унахад хүргэж болохгүй.