56-р хичээл
Лук 18–21
Оршил
Есүс Христ мөнх бус амьдралдаа хамгийн сүүлийн удаа Иерусалим руу аялахдаа Өөрийн сайн мэдээг зааж, хүмүүсийн дунд гайхамшгуудыг үйлджээ. Тэрээр Иерусалим руу ялгуусан байдалтай орж, ариун сүмийг дахин цэвэрлэж, тэнд хүмүүст заажээ.
Заах зөвлөмж
Лук 18–21
Аврагч Иерусалим орох замдаа заав
Суралцагчид Матай, Маркийг судалж байхдаа Лук 18–21-д цэдэглэгдсэн олон үйл явдлын тухай аль хэдийн ойлгож авсан гэдгийг тэдэнд тайлбарла. Эдгээр үйл явдлын хоёрыг нь давтахын тулд дараах зургуудыг үзүүл: Христ ба залуу баян захирагч (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 48; мөн LDS.org-ийг үзнэ үү) мөн Ялгуусан байдалтай орсон нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 50). Суралцагчдыг эдгээр түүхийг ангийнханд товч ярьж өгөөд, түүхүүдээс сурсан зүйлээсээ юу санаж байгаагаа тайлбарлахад урь.
Хэрэв суралцагчдад тэдгээр түүхийг санахад тусламж хэрэгтэй байвал та Лук 18–21-ийн дараах товч дүгнэлтийг ашиглаж болно. (Тэмдэглэл: Суралцагчдад энэ хичээлийн үйл явдлууд Аврагчийн амьдралын аль үед тохиолдсоныг ойлгоход туслахын тулд та суралцагчдад энэ гарын авлагын хавсралт дахь Есүс Христийн мөнх бус амьдралыг цухас харвал хүснэгтийг харуул.)
Есүс Христ мөнх бус амьдралдаа хамгийн сүүлийн удаа Иерусалим руу аялахдаа хэд хэдэн сургаалт зүйрлэл зааж, олон хүнийг эдгээжээ. Тэрээр залуу баян захирагчийг бүх зүйлээ ядууст өгч, Түүнийг дагахад урив. Тэрээр сохор хүнийг эдгээв. Тэрээр доог тохуурхлыг үл тоон, Иерихо дахь татвар хураагчдын ахлагчийнд зоог идэв.
Тэрээр Иерусалимд ирээд, хурсан олны магтах хашхиралдаан дунд хот руу илжиг унан орж ирэв. Тэрээр мөнгө солигчдыг дахин ариун сүмээс хөөн гаргаж, тэнд хүмүүст заан, ахлах тахилч, хуулийн багш нарын асуултуудад хариулжээ. Тэрээр ариун сүмийн эрдэнэсийн сан руу хоёр жижиг зэс зоосоо хийсэн бэлэвсэн эмэгтэйг магтав. Мөн Тэрээр шавь нартаа Хоёр дахь ирэлтийн талаар заав.
Энэ хичээлээр суралцагчдын судлах ихэнх түүх Лукийн сайн мэдээн дэх өвөрмөц түүх гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг эдгээр түүхийг судлахад бэлтгэхийн тулд дараах асуултуудыг самбар дээр бич. Үүнд:
Суралцагчдыг Лукийн бичээсүүд дэх дараах түүхүүдийг судлахдаа эдгээр асуултыг бодож үзэхэд урь.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Лук 18:1–8; Лук 18:9–14; Лук 18:35–43; Лук 19:1–10. Эдгээр судрын хэсэг нь Аврагчийн мөнх бус амьдралдаа хамгийн сүүлчийн удаа Иерусалим руу хийсэн аяллаас авсан сургаалт зүйрлэл, үйл явдлуудыг багтаадаг болохыг тайларла.
Суралцагч бүрд самбар дээр бичигдсэн судрын эшлэлүүдээс нэгийг оноож өг эсвэл ангийг дөрвөн бүлэгт хуваарилаад, бүлэг бүрд самбар дээрх судрын эшлэлүүдээс нэгийг оноож өгөх талаар бодож үз. Суралцагч бүрийг эсвэл бүлэг бүрийг дааж авсан судрын хэсгээ уншаад, үүнд агуулагдаж байгаа түүх эсвэл сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглохоор бэлтгэхэд урь. (Хэрэв та суралцагчдыг бүлэг болгож хуваарилаагүй бол түүх бүрийг ангиараа жүжигчлэн тоглох талаар бодож үз. Хэрэв та эдгээр түүхийг жүжигчлэн тоглохыг сонгоогүй бол суралцагчдыг өөрсдөд нь хуваарилагдсан эшлэлийг дараах асуултуудыг ашиглан бие даан судлаад, дараа нь нэг нэгэндээ сурсан зүйлээ заахад урьж болно.) Анги эсвэл бүлэг бүр дэх нэг суралцагч өгүүлэгч болж, ангийнхныг эсвэл бүлгийг жүжигчлэн тоглож байх хооронд судрын түүхийг уншиж өгөх хэрэгтэй гэдгийг тайлбарла. Аврагчид хүндэтгэлтэй хандахын тулд Лук 18:35–43 мөн Лук 19:1–10-ыг жүжигчлэн тоглож байгаа суралцагчдад Есүс Христийг төлөөлөн жүжигчлэн тоглохгүй байхыг зааварла. Өгүүлэгчид Есүсийн үгсийг уншихыг зааварлаж, жүжигчдээс Түүнийг тэнд байгаа мэт хариулж ярихыг хүс.
Бүлгүүдийг бэлтгэх хооронд дараах асуултуудыг хамтдаа ярилцаад, үйл явдлыг жүжигчлэн тоглосныхоо дараа ангийнханд хариултаа хуваалцахад бэлтгэхэд урь. (Эдгээр асуултыг самбар дээр бичих юм уу тараах материал болгон тараах тухай бодож үз.)
-
Энэ түүхэн дэх гол дүр (бэлэвсэн эмэгтэй, татвар хураагч, сохор хүн эсвэл Закхай) юу хүссэн бэ?
-
Гол дүр нь хүссэн зүйлээ чин сэтгэлийнх байсан гэдгийг харуулсан юуг хийсэн бэ?
-
Гол дүрийн итгэлтэй үйлдлийн ачаар юу тохиолдсон бэ?
-
Та нар уг түүхээс ямар зарчим эсвэл сургаалыг тодорхойлж чадах вэ?
Хангалттай хугацаа өгсний дараа ангийнхнаас эсвэл бүлэг бүрээс өгүүлэгчийг шүлгүүдийг унших хооронд түүхүүдээ жүжигчлэн тоглоход урь. Ангийнхныг харж эсвэл судраас дагаж уншиж байх хооронд суралцагчдаас түүх бүр Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар юу зааж байгааг бодож үзэхийг хүс. Жүжиглэсэн тоглолт бүрийн дараа ангийнхнаас эсвэл бүлэг бүрээс өмнөх асуултуудад хариулахыг хүс. Тэднээс тодорхойлсон зарчмууд эсвэл сургаалуудаа самбар дээр жагсааж бичихийг хүс.
Бүлгүүдийг асуултуудад хариулсны дараа дараах асуултуудыг тавь. Үүнд:
-
Та нар гол дүр бүрийн үйлдлээс ямар адил төстэй зүйлийг олж харсан бэ? (Тэд бүгдээрээ хүссэн зүйлээ авахыг хичээхдээ тууштай байж, чин сэтгэлээ харуулсан.)
-
Эдгээр түүх нь Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Та нар гол дүр бүрийн үйлдлийнхээ үр дүнд хүлээн авсан зүйлээс ямар адил төстэй зүйл олж харсан бэ? (Бүгдээрээ тусламж эсвэл нигүүлсэл хүлээн авсан.)
Суралцагчдаас түүхүүд дэх адил төстэй зүйлүүдээс нэг зарчим тодорхойлохыг хүс. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэхдээ чин сэтгэлээсээ, тууштай байвал Түүний нигүүлслийг хүлээн авч чадна хэмээх зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас хүмүүсийн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж байна гэдгийг юу харуулдаг болохыг олж мэдэхийг хүс.
“Үнэн итгэл нь Их Эзэн Есүс Христэд төвлөрч, үргэлж зөв шударга үйлдэл рүү хөтөлдөг” (“Ask in Faith,” Ensign эсвэл Lиахона, 2008 оны 5-р сар, 95).
Суралцагчдыг хичээлийн эхэнд самбар дээр бичсэн асуултууд руу хандуул. Суралцагчдаас хажуудаа сууж байгаа суралцагчтайгаа уг асуултуудын хариултыг ярилцахыг хүс.
-
Бид өнөөдөр ямар ямар арга замаар Бурханд итгэх итгэлээ хөгжүүлж болох вэ?
Нэг суралцагчийг ахлагч Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэний нигүүлслийг мэдрэх гэдэг нь юу гэсэн үг болохыг олж сонсохыг хүс.
“Их Эзэний нигүүлсэл нь Их Эзэн Есүс Христээс ирдэг мөн Түүгээр дамжин, Түүний ачаар ирдэг маш хувийн шинжтэй адислал, хүч чадал, хамгаалалт, баталгаа, удирдамж, өгөөмөр сэтгэл, тайтгарал, дэмжлэг, сүнсний бэлгүүд юм” (“The Tender Mercies of the Lord,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 99).
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд урь. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн ямар ямар арга замаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байсан бэ? Та нар эсвэл тэд үр дүнд нь юу мэдэрсэн бэ?
-
Та нар ямар ямар арга замаар Их Эзэний тусламж, нигүүлслийг амьдралдаа авахыг хүсдэг тухайгаа бодож үз. Та нар Их Эзэний нигүүлслийг хүлээн авахын тулд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх юуг хийх вэ?
Хүсэж байвал, цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг тэдэнд сануул. Та уг зарчимтай холбоотой туршлагаа хуваалцаж, үүний үнэний талаар гэрчилж болно.