Номын сан
136-р хичээл: Еврей 5–6


136-р хичээл

Еврей 5–6

Оршил

Санваар хүртэж буй хүмүүс Бурханаас дуудагдсан байх ёстой бөгөөд Есүс Христ “Бурханаар Мелкизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн Тахилч болон өргөмжлөгд[сөн]” хэмээн Паул заасан (Еврей 5:10). Паул Сүмийн гишүүдийг Бурханы амлалтуудыг авахын тулд тууштай, итгэлтэй, тэвчээртэй, найдвартай байхад уриалсан.

Заах зөвлөмж

Еврей 5

Санваар хүлээн авч буй хүмүүс Бурханаас дуудагдсан байх ёстойг Паул заав

Хичээл эхлэхээс өмнө Эмч ба Цагдаа гэсэн ажил мэргэжлийн нэрийг хоёр цаасан дээр тусад нь бич. Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, хоёр цаасыг нэг нэгээр нь өг. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Хэдийгээр тэд зохих ажил мэргэжлийн нэр бүхий цаасыг барьсан ч хэрэв [“Эмч” гэсэн цаасыг барьж байгаа суралцагчийн нэрийг ашигла] таныг осолд орсны дараа хагалгаа хийнэ гэвэл та юунд санаа зовох вэ?

  • Хэрвээ [“Цагдаа” гэсэн цаасыг барьж буй суралцагчийн нэрийг ашигла] танд торгуулийн хуудас өгөхийг оролдвол та юу гэж хариулах вэ?

  • Та эдгээр суралцагчийг авсан албан тушаалуудын дагуу үйлдэхэд яагаад дургүйцэх вэ? (Эдгээр суралцагчид үүнийг үйлдэх эрх мэдэл, чадвар байхгүй.)

Тодорхой үүргүүдийг гүйцэтгэхийн тулд шаардлагатай чадвар, эрх мэдлийг олгох журам нийгэмд байдаг шиг Бурхан бас Өөрийн Сүмд тодорхой үүрэг хариуцлагуудыг гүйцэтгэхэд шаардлагатай эрх мэдлийг олгохдоо тодорхой шалгууруудыг (зохистой байдал, итгэлтэй байдал гэх мэт) тавьсан. Суралцагчдыг Еврей 5-ыг судалж байхдаа Бурханы энэхүү эрх мэдлийг авахад шаардлагатай хэмээн тавьсан загварыг олж мэдэхэд урь.

Еврей 4:14–16-д цэдэглэснээр, Паул Аврагчийг “агуу Тэргүүн Тахилч” (14-р шүлэг) гэж тодорхойлсон. Нэг суралцагчаас Еврей 5:1–3-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул израильчуудын дунд байдаг тэргүүн тахилчийн үүргийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Израильчуудын дунд тэргүүн тахилч ямар үүрэгтэй байсан бэ?

Эдгээр шүлэгт дурдсан тэргүүн тахилчийн алба нь Мосегийн хуулийн дагуу Аароны санваарын тэргүүлэх алба гэдгийг тайлбарла. Мосегийн дүү Аарон нь “Аароны жаягийн дагуу анхны дээд санваартан” байжээ. Уг албан тушаалыг үе залгамжлуулан өгдөг байсан бөгөөд Аароны дараа Аароны гэр бүлийнхний ууган хөвгүүдээр дамжин ирсэн. Дээд санваартан амьдралынхаа туршид үйлчилдэг байсан боловч энэхүү албыг хожим нь ёс бус хүмүүс булаан авчээ. “Дээд санваартнуудыг Херод болон Ромчуудын тааллаар зүй бусаар томилж, буулгадаг байв. Энэхүү албыг МЭӨ 37 болон МЭ 68 оны хооронд 28 өөр хүн хашиж байсан байна” (Bible Dictionary, “High priest”).

Нэг суралцагчийг Еврей 5:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, дээд санваартныг хэрхэн сонгодог байсныг олж мэдэхийг хүс.

  • Дээд санваартныг хэрхэн сонгодог байсан бэ?

Суралцагчдад Аарон хэрхэн “Бурханаар дуудагдсан” (4-р шүлэг) байсныг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Египетээс гарсан нь 28:1-ийг чанга уншихад урь. Суралцагчийг уг шүлгийг уншихын өмнө энэ үйл явдал нь Бурхан, Мосе хоёрын хооронд Синаи ууланд болсон гэдгийг тайлбарла.

  • Бурхан Аароныг хэрхэн санваарт томилохоор дуудсан бэ?

  • Яагаад Их Эзэн энэхүү зааврыг өөр хүнд биш, Мосед өгсөн нь чухал байдаг вэ? (Мосе бошиглогч байсан учраас ийм илчлэлт хүлээн авч, дэлхий дээр санваар ашиглахыг захирах эрх мэдэлтэй байсан.)

  • Санваарт хэн нэгнийг томилохоос өмнө юу тохиолдох шаардлагатай вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Санваарт томилогдож буй хүмүүс Бурханаас эрх мэдэл авсан үйлчлэгчдийн илчлэлтээр дамжуулан Бурханаар дуудагдах ёстой гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Өнөөдөр Сүмд эрх мэдэлтэй санваарын удирдагчид томилох хүмүүстэйгээ ярилцлага хийж, Түүний санваарт томилогдоход зохистой мөн бэлэн байгаа эсэхийг тодорхойлохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг гэдгийг тайлбарлаж болно. Мөн Иохан 15:16-г үзнэ үү.)

  • Энэ үнэн нь Сүмийн дуудлагуудад үйлчлэх хүмүүсийг сонгохтой хэрхэн холбогдох вэ?

Нэг суралцагчийг итгэлийн тавдугаар тунхгийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Еврей 5:4-өөс олж тодорхойлсон үнэн нь итгэлийн тавдугаар тунхагт хэрхэн тусгагдсаныг олж мэдэхийг хүс. Бошиглолоор гэдэг нь илчлэлтээр гэсэн үг болохыг тайлбарла.

  • Итгэлийн энэ тунхагт хэн нэгэнд “сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэх” эрх мэдлийг өгөхийн өмнө өөр юу тохиолдох шаардлагатай гэсэн байна вэ?

Зураг
Мосе Ааронд санваар өгсөн нь

Мосе Ааронд санваар өгсөн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 15; мөн LDS.org-оос үзнэ үү). Хуучин болон Шинэ Гэрээний аль алинд бошиглогч, санваартан, сайн мэдээний багш нар дуудлагаа эрх мэдэл бүхий санваартнаас гар тавилтаар хүлээж авсан тухай цэдэглэсэн байдгийг онцол (Тооллого 27:18–23; Үйлс 6:6; 13:2–3; 1 Тимот 4:14-ийг үзнэ үү).

  • Өнөөдөр хүмүүсийг Сүмийн дуудлагад дуудах үйл явц сударт бичигдсэн загвартай хэрхэн нийцэж байна вэ?

  • Санваарын эрх мэдлийг зөвхөн энэ замаар авдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Еврей 5:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Аврагчид Өөрт нь байгаа эрх мэдлийг хэн өгснийг олж мэдэхийг хүс. 5-р шүлэгт Дуулал 2:7-г, 6-р шүлэгт Дуулал 110:4-ийг эш татдагийг онцол.

  • Аврагчид хэн эрх мэдэл өгсөн бэ? (Тэнгэрлэг Эцэг.)

  • Есүс Христ ямар санваарыг атгадаг вэ? (Мелкизедек санваар. Санваарыг хамгийн анх Аврагчийн нэрээр нэрлэдэг байсныг онцолж хэл [С ба Г 107:2–4-ийг үзнэ үү].)

Нэг суралцагчийг Еврей 5:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христ хэн болсныг олж мэдэхийг хүс. Еврей 5:7–8 дээр Абрахамын үед амьдарч байсан Мелкизедек хэмээх бошиглогч хааны талаар дурддагийг тайлбарла. Гэвч Мелкизедек бас Христийг дүрсэлдэг тул эдгээр шүлэг мөн Аврагчтай холбогддог” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 3:157).

  • Еврей 5:9-д цэдэглэснээр, Аврагч хэн болсон бэ?

  • Есүс Христ Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд хэрхэн “мөнх авралын эх үндэс болсон” бэ?

Паул энэ сэдвээр илүү ихийг заахыг хүссэн боловч хүмүүс сургаалыг илүү нарийн ойлгох сүнслэг ойлголт, төлөвшлөөр дутмаг байсныг хэлсэн гэдгийг тайлбарлан, Еврей 5:11–14-ийг нэгтгэн дүгнэ.

Еврей 6

Бурханы амлалтуудыг авахын тулд тууштай, итгэлтэй, тэвчээртэй, найдвартай байхад гэгээнтнүүдийг уриалсан.

  • Бурханы хүүхдүүддээ амласан адислалуудын ямар ямар жишээ байдаг вэ? (Боломжтой хариултууд нь амар амгалан, аз жаргал, өршөөл, залбирлын хариулт, патриархын адислал дахь адислал, амилуулалт, мөнх амьдрал зэрэг нь байж болно. Зарим адислал бидний сонголтоос хамаардаг гэдгийг онцол.)

  • Тодорхой нэгэн адислалыг хүлээн авах эсэхэд эргэлзэж болох нөхцөл байдлын ямар ямар жишээ байдаг вэ?

Тэднээс судрын тэмдэглэл эсвэл цаасан дээр авахыг хүлээж буй амлагдсан адислалаа бичихийг хүс. Бурханы амласан адислалыг хүлээн авахад туслах үнэнийг Еврей 6-аас олж мэдэхийг хүс.

Нэг суралцагчийг Еврей 6:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдийг юуны төлөө ажиллан урагшлахыг заасныг олж мэдэхийг хүс. Еврей 6:1-ийн Иосеф Смитийн Орчуулга (Судруудын удирдамж) дээр “Тиймийн тул Христийн номлолын зарчмуудыг орхилгүй” мөн Еврей 6:3-ын Иосеф Смитийн Орчуулга дээр (Судруудын удирдамж) “Мөн хэрэв Бурхан болгоох аваас бид төгөлдөржилт өөд явах болно” гэсэн байдгийг онцол.

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, Паул гэгээнтнүүдийг юуны төлөө ажилла гэж заасан бэ? (Төгөлдөржилт гэдэг нь “бүрэн, дүүрэн, түүнчлэн бүрэн хөгжсөн гэсэн үг. … Христийн үнэн дагалдагчид түүний нигүүлсэл, Цагаатгалаар дамжуулан төгс болж болно” [Судруудын удирдамж, “Төгс,” scriptures.lds.org] гэдгийг тайлбарла.)

  • Эдгээр шүлэгт гардаг ямар сургаал бидэнд төгс байдалд хүрэхийн төлөө явах суурь болж чадах вэ?

Паул Бурханы тухай төгс мэдлэгтэй, үнэнээс нүүр буруулсан, Аврагчийг эсэргүүцсэн, наманчлахаас татгалзсан мөхлийн хөвгүүдийг дүрсэлсэн гэдгийг тайлбарлан, Еврей 6:4–8-ыг нэгтгэн дүгнэ (мөн С ба Г 29:44–45; 76:31–38-ыг үзнэ үү). Паул тэдгээрийг энэхүү захиан дээрх итгэлтэй гэгээнтнүүдтэй харьцуулж, эсрэг тэсрэг байдлыг харуулсан.

Суралцагчдыг Еврей 6:9–10-ыг дотроо уншаад, Паул еврей гэгээнтнүүдийг юу гэж магтсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Цөөн суралцагчийг Еврей 6:11–15-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын гэгээнтнүүдээс юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Паул гэгээнтнүүдээс юу хүссэн бэ?

“Найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган” (11-р шүлэг) гэдэг нь Бурханы амласан адислалыг хүлээн авах хүртлээ тууштай байна гэсэн үг болохыг тайлбарла.

  • Абрахам Бурханы амласан адислалыг авахын тулд тууштай, итгэлтэй, тэвчээртэй байхыг хэрхэн харуулсан бэ?

  • Бурханы амласан адислалыг өвлөн авахын тулд юу хийх ёстой талаар бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Эцсээ хүртэл тууштай байж, Есүс Христэд итгэж, тэвчээртэй байвал бид Бурханы бидэнд амласан адислалыг өвлөн авч чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Самбар дээрх тууштай, итгэлтэй, тэвчээртэй гэсэн үгсийн доогуур зур. Суралцагчдаас эдгээр үгсийг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ тайлбарлан бичихийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Эдгээр зан чанарыг үзүүлэхэд юу нь хэцүү байж болох вэ?

  • “Төгөлдөржилт өөд явахад” бидэнд яагаад эдгээр зан чанар хэрэгтэй гэж та нар бодож байна вэ? (Еврей 6:1).

  • Та тууштай байдал, Есүс Христэд итгэх итгэл, тэвчээрээр дамжуулан хэзээ амлагдсан адислалыг хүртэж байсан бэ?

Нэг суралцагчийг Еврей 6:16–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул найдвар ба Бурханы амлалтын талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Та өөрчлөгдөшгүй (18-р шүлэг) гэсэн үг нь хувиршгүй гэсэн утгатай болохыг тайлбарлах хэрэгтэй байж болох юм.

  • Бид найдварын талаарх Паулын сургаалаас ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидний Бурханы амлалтад найдах найдвар бодьгалын маань сүнслэг зангуу болдог гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Сударт дурдсанаар найдвар нь “зөв шударга ёсны амлагдсан адислалуудын төлөө итгэлтэй мөн тэвчээртэй хүсэн хүлээх” гэсэн утгатай (Судруудын удирдамж, “Найдвар”; scriptures.lds.org).

  • 17–18-р шүлэгт буй Бурханы талаар заасан Паулын сургаал дээр үндэслэн ямар учраас бид Бурханы амлалтад найдаж болох вэ?

  • Бурханы амлалтад найдах найдвар нь тууштай, тэвчээртэй, итгэлтэй байхад мөн ялангуяа сорилт бэрхшээлтэй тулгарах үед бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Зураг
зураг, зангуу

Нэг суралцагчийг самбар дээр зангууны зураг зурахад урь.

  • Усан онгоцонд зангуу ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Бурханы амлалтуудад найдах нь танд хэрхэн сүнслэг зангуу болдог вэ?

Суралцагчдыг тууштай байдал, итгэл, тэвчээр, найдварыг илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх зорилго бичихэд урь. Тэднийг эхлээд эдгээр зан чанарын нэгийг нь хөгжүүлэх төлөвлөгөө бичээд, дараа нь бусад дээр нь төвлөрөхийг зөвлөж болно. Тэднийг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Еврей 5:4. Санваар хүлээн авах нь

Бошиглогч Иосеф Смит:

“Хэрэв хүнд Бурханаар эсвэл илчлэлтээр Бурханы илгээсэн хэн нэгнээр эрх мэдэл олгогдоогүй бол эсвэл илчлэлтээр Бурханы илгээсэн хэн нэгнээр томилогдоогүй бол тэрээр сайн мэдээгээр дамжуулан авралыг хүмүүний бодгальд Есүс Христийн нэрээр гүйцэлдүүлж чадахгүй гэдэгт бид итгэдэг. … Еврей 5:4 [дээр] ‘Ямар ч хүн энэ хүндлэлийг өөртөө авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг’ гэжээ. Ингэхлээр Аарон илчлэлтээр бус аваас хэрхэн дуудагдсан байж болох вэ? хэмээн би асууя” гэж заажээ. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 125–126; мөн С ба Г 42:11-ийг үзнэ үү).

Еврей 5:7–8. Есүс Христ ба Мелкизедек

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа

“[Еврейн 5-р бүлгийн] 7 ба 8-р шүлгүүд нь Мелкизедект болон Христэд аль алинд нь хамааралтай, учир нь Мелкизедек бол Христийн загвар байсан бөгөөд бошиглогчийн тохинуулал нь Мосегийн тохинуулалтай адил Их Эзэний тохинууллыг дүрсэлсэн байдаг. (Дэд хууль 18:15–19; Үйлс 3:22–23; [3 Нифай 20:23; Иосеф Смит—Түүх 1:40].) Тиймээс эдгээр шүлгийн үгс нь, ялангуяа 7-р шүлгийн үгс уг нь Мелкизедекийг хэлсэн боловч Мелкизедект өгсөн бүх амлалт дамжин биелсэн Түүний амьдрал болон тохинууллыг үүнтэй адил, бүр илүү байдлаар хэлсэн байж болох юм” гэсэн байна (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:157).

Еврей 6:4–8. “Тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолжээ”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

“Үл өршөөгдөх нүгэл нь Бурханы Хүүг өөртөө дахин цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавихаас бүрддэг. (Евр. 6:4–8; С ба Г 76:34–35.) Хүн энэхүү үл өршөөгдөх нүглийг үйлдэхийн тулд сайн мэдээг хүлээн авч, Ариун Сүнсний илчлэлтээр Христийн бурханлаг байдлын талаар төгс мэдлэгтэй болоод, ‘өөрийг нь ариусгасан шинэ бөгөөд үүрдийн гэрээг үгүйсгэн, үүнийг ариун бус зүйл хэмээж, Сүнсний ач ивээлийн эсрэг явна.’ [Иосеф Смит, History of the Church, 3:232.] Тэр ингэж Их Эзэний үхэл өөд авирч, аллага үйлддэг буюу үнэний тухай төгс мэдлэгтэй мөртлөө илт эсэргүүцэж, Христийг Бурханы Хүү гэдгийг төгс мэдсээр байж, Түүнийг цовдлох тийм нөхцөл байдалд оруулдаг. Христийг дахин цовдолж мөн нийтийн өмнө ичгүүрт тавих гэдэг нь энэ юм. (С ба Г 132:27.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 816–817).