Чөлөөт өдрүүдэд зориулсан зөвлөмж
Өдөр тутам заах багш нарт зориулсан хичээл хуваарилах удирдамж нь хичээлийн жилийн 36 долоо хоногт буюу хичээлийн 180 өдөрт тулгуурласан. Энэхүү гарын авлагад өдөр тутмын 160 хичээлийг багтаасан бөгөөд хичээлийн материал заахгүй 20 өдрийг үлдээсэн байгаа. Эдгээр 20 “чөлөөт өдрийг” үр дүнтэй зорилго, үйл ажиллагаануудад дараах зүйлсийг оролцуулан, ухаалаг ашиглах ёстой. Үүнд:
-
Үнэлгээний шалгалт Шашны институт, семинарын зорилго бол Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгож, эдгээрт итгэл найдвар тавин, ариун сүмийн адислал хүртэхүйц зохистой байж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт үүрд мөнх амьдрахад өөрсдийгөө болон гэр бүлээ, тэрчлэн бусдыг бэлтгэхэд өсвөр үеийнхэн, залуучуудад туслах явдал мөн. ИС нь уг зорилтод үндэслэн суралцахуйн үнэлгээний шалгалтыг бэлтгэсэн. Эдгээр шалгалт ангид сурч байгаа зүйлээ ойлгож, тайлбарлаж, итгэж, амьдрахад нь суралцагчдад туслах зорилготой.
2014 онд семинар төгсөх шаардлагад өөрчлөлт орсон. Иймээс суралцагчид ангиа амжилттай төгсөхийн тулд анги бүрийн суралцахуйн үнэлгээний шалгалтад тэнцэх ёстой. Та хичээлийн жилийн дундуур суралцахуйн үнэлгээний шалгалтыг авах хэрэгтэй. Үнэлгээний шалгалт бүр хоёр хэсэгтэй. (1) Үнэлгээний шалгалтыг авна. Энэ нь ойролцоогоор 40 минут үргэлжлэх буюу нэг өдрийн хичээлд багтана. (2) Дараагийн хичээлээр үнэлгээний шалгалтыг суралцагчидтай хамт засаж, шалгана. Ингэж шалгах нь туршлагаасаа суралцахад суралцагчдад туслах чухал хэсэг болдог. Хэрэв танай хичээл 60 минутаас дээш хугацаагаар хичээллэдэг бол та хичээлийн нэг өдөрт үнэлгээний шалгалтыг авч мөн шалгаж болно.
Суралцахуйн үнэлгээний шалгалтыг суралцагчдад туслах зорилгоор ашиглах ёстой. Далын ахлагч Пол В.Жонсон семинар төгсөх шаардлагад орсон нэмэлт суралцахуйн үнэлгээний шалгалтыг зарлахдаа “Багш нарын хандлага маш том өөрчлөлтийг авчирна. Багш нар энэ нь суралцагчдын амьдралыг хэрхэн адисалж байгааг харж чадах л юм бол үүнийг суралцагчдадаа туслах арга зам гэж үзэх болно. Миний анхааруулах нэг зүйл бол бид багш нараас үүнийг хууран мэхлэх юм уу дарангуйлах зарим хэрэгсэл гэж үзэхгүй байхыг хүсэж байна. Дарангуйлах хэрэгсэл гэдэг нь хоёр утгатай. Нэг нь хэн нэгнийг зодоход ашигладаг хүйтэн зэвсэг, нөгөө нь тодорхой хэдэн суралцагчид зориулсан элит үйлчилгээ гэсэн утгатай. Бид багш нараас үүнийг суралцагчдын амьдралыг үнэхээрийн адислах ямар нэгэн зүйл гэж хараасай гэж хүсэж байна” гэж хэлжээ (“Elevate Learning Announcement” [Seminaries and Institutes of Religion global faculty meeting, 2014 оны 6-р сарын 20], si.lds.org).
Тэмдэглэл: Assessment буюу үнэлгээний шалгалт гэсэн түлхүүр үгээр ИС-ын вэбсайт (si.lds.org) дээрээс бусад сонголтот үнэлгээний шалгалтыг авна уу.
-
Өдөр тутмын хичээлүүдийг зохицуулах Тодорхой нэг хичээлийг илүү үр дүнтэй заахын тулд танд нэмэлт цаг шаардлагатай байж болох юм. Мөн та зарим хичээлийн төгсгөлд байгаа нэмэлт заах санаануудыг ашиглах эсвэл тодорхой судрын хэсэг юм уу сайн мэдээний сэдвээр суралцагчийн асуултуудад хариулах цаг гаргаж болно. Чөлөөт өдөр суралцах алхмын хуваарийг хадгалах, судруудыг дэс дараалан заах үүргээ гүйцэлдүүлэх боломжийг танд олгоно.
-
Төгс эзэмших судрын хэсгүүд ба үндсэн сургаалууд Та мөн уг гарын авлагын хавсралтад байгаа төгс эзэмших судрын хэсгүүдийн давтах үйл ажиллагаануудыг ашиглаж болно. Та ангийнхаа суралцагчдын онцгой хэрэгцээ, сонирхолд нийцсэн нэмэлт төгс эзэмших судрын давтах үйл ажиллагаануудыг зохиож болох юм. Та суралцагчдадаа үндсэн сургаалуудын талаарх ойлголтоо давтаж, гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд чөлөөт өдрийн үйл ажиллагаануудаас сонгон ашиглаж болно.
-
Өмнөх материалаа дахин харах Суралцагчид өмнөх хичээлүүд эсвэл судрын тодорхой нэг номоос сурсан зүйлээ хэсэг хугацааны дараа эргэн харах хэрэгтэй. Та суралцагчдадаа өмнөх хичээлээс аль нэг үнэнийг тайлбарлах мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлснийг хуваалцах боломж олгож болно. Мөн та өмнөх хичээлүүдийг үнэлж дүгнэх асуулт хариулт эсвэл үйл ажиллагаануудыг зохион явуулж болно.
-
Хуваарь өөрчлөгдөх Сургуулийн үйл ажиллагаа, хурал цуглаан, олон нийтийн үйл явдал, цаг агаар, бусад саатлын улмаас хичээлийг цуцлах эсвэл хичээлийн цагийг багасгах шаардлага гарч болох юм. Иймэрхүү завсарлагын үеэр чөлөөт өдрүүдийг ашиглаж болно.