106-р хичээл
1 Коринт 7–8
Оршил
Паул Коринтын гэрлэсэн болон ганц бие Сүмийн гишүүдэд гэрлэлтийн талаар мөн номлолын ажлын талаар зааварлав. Шүтээнүүдэд өргөсөн махыг идэх тухай асуултын хариуд Паул хувийн зан үйлдэл нь бусдад хэрхэн нөлөөлдөг талаар бодож үзэхийг мөн хэрэв тэдний үйлдэл бусдыг сүнслэгээр бүдрэхэд нөлөөлөхөөр байвал тэдгээрээс татгалзахад бэлэн байхыг гэгээнтнүүдэд заасан.
Заах зөвлөмж
1 Коринт 7
Паул гэрлэсэн болон ганц бие Сүмийн гишүүдэд гэрлэлтийн талаар зөвлөгөө өгөв
Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур.
Суралцагчдад 1 Коринт 7-гийн хам сэдвийг ойлгоход туслахын тулд Коринтын Сүмийн гишүүд бидэнтэй адил гэрлэлт, бие махбод эсвэл бэлгийн дотно харьцааны талаар маргаантай, түвэгтэй нийгэмд амьдарч байсныг сануул.
-
1 Коринт 5–6 дээрээс мэдсэн зүйлээс үндэслэвэл, Коринтод бэлгийн харьцааны талаар ямар хуурамч итгэл үнэмшил дэлгэрсэн байсан бэ?
Суралцагчдыг хариулсны дараа бүдүүвч зургийн зүүн талд “Хуурамч итгэл үнэмшил” гэсний доор Хэнтэй ч хамаагүй бие махбодын дотно харьцаанд орох нь зөвшөөрөгдөх зүйл гэж бич.
Коринтын Сүмийн гишүүд Их Эзэний бэлгийн цэвэр ариун байдлын жишгийн талаар удирдамж хүсэн, төлөөлөгч Паулд захиа бичсэнийг тайлбарла.
Нэг суралцагчийг 1 Коринт 7:1-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас Коринтын гэгээнтнүүдийн Паулд тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.
-
Коринтын гэгээнтнүүд Паулаас юу гэж асуусан бэ?
1-р шүлэгт “Гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм” гэсэн нь бие махбодын харилцаа ямар үед зохистой талаар Коринтын гэгээнтнүүдэд асуух зүйл байсныг харуулж байгааг тайлбарла. Зарим нь, бүр гэрлэсэн хүмүүс ч гэсэн бие махбодын дотно харьцаанд орж болох талаар эргэлзэж байсан байж магадгүй. Гэрлэсэн байсан ч бие махбодын дотно харилцаанд орохыг хэзээ ч зөвшөөрдөггүй гэсэн өгүүлбэрийг бүдүүвч зургийн баруун талд “Хуурамч итгэл” гэсний доор бич.
Бүдүүвч зурганд бичигдсэн хоёр хуурамч итгэл үнэмшил нь хоёулаа бие махбодын дотно харьцааны талаарх Бурханы жишгээс эрс тэс үзэл санааг илэрхийлж байгааг онцол.
Нэг суралцагчаас 1 Коринт 7:2–3-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд бие махбодын дотно харьцааны талаар юу заасныг олж мэдэхэд урь. (Та суралцагчдад садар самуун гэдэг нь гэрлэлтээс гаднах бэлгийн харьцаа, өөрийн үүрэг гэдэг нь хайр болон дотно байдлаа илэрхийлэх эхнэр нөхрийн хоорондох харилцааг хэлж байгаа гэдгийг ойлгоход тусалж болно.)
Нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах зөвлөгөөг чанга уншихад урь.
Эхнэр нөхрийн хоорондох биеийн янаг дотно байдал нь гайхамшигтай нандин зүйл билээ. Хүүхдүүдийг төрүүлэх ба гэрлэлтийн харилцаан дахь хайрын илрэл нь Бурханаас зааварлагдсан юм. Гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохгүй байхыг Бурхан зарлигласан” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 35).
-
Саяын уншсан зүйлээс бид биеийн янаг дотно харьцааны талаар юу мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа бүдүүвч зурган дахь “Үнэн” гэсний доор Эхнэр нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа нь Бурханаас зааварлагдсан гэсэн үнэнийг бич.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Ангийнхнаас яагаад гэрлэлтийн дотно харилцаа нь Бурханаас зааварлагддаг талаар олж сонсохыг хүс.
ЗурагЕрөнхийлөгч Боид К.Пакэр“Үр удмаа үлдээх хүч нь аз жаргалын төлөвлөгөөний хавсарга хэсэг биш, харин аз жаргалынх нь түлхүүр бөгөөд энэ бол аз жаргалын төлөвлөгөө билээ.
Хүн төрөлхтөнд хослон амьдрах хүсэл үргэлж байсаар ирсэн бөгөөд энэ хүсэл их хүчтэй байдаг. Мөнх бус амьдрал дахь бидний аз жаргал, баяр баясгалан, өргөмжлөл зэрэг нь бие махбодын энэхүү байнгын, захирангуй хүсэлд ямар хариу өгөхөөс шалтгаална” (“Аз жаргалын төлөвлөгөө,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8).
-
Эхнэр нөхрийн хоорондох янаг дотно харьцааны зорилго юу вэ?
-
Яагаад үр удмаа үлдээх буюу мөнх бус амьдралыг бий болгох чадвар нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд маш чухал байдаг вэ?
Паул эхнэр нөхөр бие биеэсээ дур хүслээ хориглох ёсгүй, хэрэв хүсвэл бэлэвсэн эсвэл салсан Сүмийн гишүүдэд дахин гэрлэхийг зөвшөөрсөн мөн Сүмийн гишүүд ямар ч нөхцөл байдалд байсан “Бурхантай хамт” байх ёстой гэж заасныг тайлбарлан, 1 Коринт 7:4–24-ийг нэгтгэн дүгнэ. Паул салалтыг буруутгасан.
Суралцагчдад 1 Коринт 7 дахь Паулын бичсэн зүйлсээс өөр үнэнийг тодорхойлоход туслахын тулд тэднийг хоёр эсвэл гурваар нь бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд дараах тараах материалын хуулбарыг тарааж өг.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—106-р хичээл
Коринтын Сүмийн зарим гишүүний эхнэр эсвэл нөхөр Христийн шашинтан биш байсан.
-
Өөр шашинтай эхнэр эсвэл нөхөртэй байх нь ямар бэрхшээл учруулж болох вэ?
Гэр бүлийнхэн нь гишүүн бус эдгээр гэр бүлд өгсөн Паулын зөвлөгөөг 1 Коринт 7:12–17-оос чанга уншаад, Паул гэр бүлийнхэн нь гишүүн бус өнөөгийн гэр бүлд тусалж болох ямар зарчмыг заасан талаар олж мэд.
Итгэлтэй Сүмийн гишүүд гэр бүлдээ хэрхэн нөлөөлж чадах тухай Паулын заасныг дараах зайд нэгтгэн дүгнэ. .
-
Сүмийн гишүүн хүн идэвхгүй эсвэл гишүүн бус гэр бүлийнхээ гишүүнд эергээр нөлөөлж байсан ямар жишээг та нар харж байсан бэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас 1 Коринт 7:12–17-д тодорхойлсон үнэнийг хуваалцахыг хүс. Суралцагчдын хариулт өөр өөр байж болох ч Есүс Христийн итгэлтэй дагалдагчид гэр бүлдээ ариусгагч нөлөөг үзүүлдэг гэсэнтэй төстэй үнэнийг илэрхийлсэн байх ёстой.
Та цөөн суралцагчийг Сүмийн гишүүн бус эсвэл идэвхгүй гэр бүлийн гишүүддээ сайнаар нөлөөлсөн Сүмийн гишүүний жишээг хуваалцахад урьж болно.
Паул “үйлчлэлд дуудагдсан” (Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 7:29 [Библийн хавсралт]) ганц бие гишүүдийн талаарх сэтгэгдлээ хуваалцан, нөхцөл байдал нь тэднийг Их Эзэнд “эргэж буцалтгүйгээр” (35-р шүлэг) буюу гэр бүлээ материаллаг байдлаар хангахад санаа зоволгүй үйлчлэхэд хүргэдэг гэж заасан тухай тайлбарлан, 1 Коринт 7:25–40-ийг нэгтгэн дүгнэ. Хэдий тийм ч тэрээр тэдний гэрлэхийг хориглоогүй.
1 Коринт 8
Паул шүтээнүүдэд өргөсөн махыг идэх тухай асуултад хариулав
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
ЗурагАхлагч Л.Том Пэрри“Би их дэлгүүрийн бизнест ажил мэргэжлээ зориулсан. Би менежментийн багт байсан учраас орон нутгийн бизнесийн байгууллагуудтай албан бус харилцаа тогтоох нь чухал байв. Эдгээр байгууллагын ихэнхтэй хийх уулзалт коктейл уух цагаар [согтууруулах ундаагаар үйлчилдэг уламжлалт цаг] эхэлдэг байлаа. Энэ нь тухайн байгууллагын хүмүүстэй танилцах цаг мөч байсан юм. Тэдгээр цаг мөч надад үргэлж таагүй санагддаг байв. Эхэндээ би лимонтой ундаа авдаг байв. Би удалгүй лимонтой ундаа нь бусад уух зүйлтэй адилхан харагддагийг анзаарсан юм. Би согтууруулах ундаа уудаггүй гэдгээ гартаа барьсан ундаагаараа илэрхийлж чадахгүй байв” (“The Tradition of a Balanced, Righteous Life,” Ensign, 2011 оны 8-р сар, 48–49).
-
Хэрэв ахлагч Пэрри коктейл уух цагаар уг ундааг үргэлжлүүлэн уусаар байсан бол юу болох байсан бэ?
-
Хэдийгээр бид буруу зүйл хийгээгүй ч бусдад сөргөөр нөлөөлж болох өөр ямар нөхцөл байдал байж болох вэ?
Коринтын Сүмийн гишүүд хиймэл шүтээнүүдэд эсвэл буруу номтнуудын бурхдад өргөсөн хоолыг идэж болох талаар эргэлзэж байсныг тайлбарла.
Сүмийн гишүүд буруу номтны бурхад гэж байдаггүйг мэдэх учраас үүнийг зөвшөөрнө гэж бодож байсныг Паул ойлгож байсан гэдгийг онцол (1 Коринт 8:4–6-г үзнэ үү).
Нэг суралцагчийг 1 Коринт 8:1-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Паул Коринтын гэгээнтнүүдэд юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Хэдийгээр тэд шүтээнүүдийг жинхэнэ биш гэдгийг мэдэж байсан ч Паул тэдний мэдэх зүйлээс юу нь илүү чухал гэж хэлсэн бэ? (Энэрэл эсвэл бусдыг өөрөөсөө илүү хайрлахыг)
-
Энэ шүлэгт өгүүлснээр мэдлэгийн үр дүн юу байж болох вэ? (Бардамнах эсвэл их зан гаргах) Энэрлийн үр дүнд юу болж болох вэ? (Өсөж хөгжих эсвэл өөрийгөө болон бусдыг хүчирхэгжүүлэх)
Нэг суралцагчийг 1 Коринт 8:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Коринтын гэгээнтнүүд ямар үед шүтээнүүдэд өргөсөн махыг идэж болохгүйг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдад эдгээр шүлэгт буй мөхөс гэдэг нь ойлгоц султай байхыг, эрх [9-р шүлэг] гэдэг нь Сүмийн гишүүд шүтээнүүдэд өргөсөн махнаас идэх эсэх нь тэдний чөлөөт сонголт талаар хэлж байгааг ойлгоход туслах хэрэгтэй байж болно.)
-
9-р шүлэгт цэдэглэснээр, Паул тэднийг ямар нөхцөлд шүтээнүүдэд өргөсөн махыг идэж болохгүй гэж заасан бэ? (Хэрэв энэ нь сайн мэдээний тухай мэдлэггүй эсвэл гэрчлэл багатай хүнд бүдрүүлэх чулуу болохоор байвал)
-
Шүтээнүүдэд өргөсөн махыг идэх нь бүдрүүлэх чулуу болж болох нэг арга замын талаар 10-р шүлэгт Паул ямар жишээ татсан бэ? (Хэрэв итгэл султай Сүмийн гишүүн өөр нэг гишүүнийг буруу номтны шашинтны сүмтэй залгаа байдаг хоолны танхимд хоол идэж байгааг харвал хиймэл шүтээн шүтэх нь буруу зүйл биш гэж итгэж магадгүй.)
Нэг суралцагчаас 1 Коринт 8:11–13-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Паул шүтээнд өргөсөн хоолыг идэх тухай асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь.
-
13-р шүлэгт цэдэглэснээр, Паул энэ нөхцөл байдалд өөрөө ямар үйлдэл хийнэ гэж хэлсэн бэ? Яагаад? (Суралцагчдад энэ шүлэгт буй бүдрүүлэх шалтаг гэдэг нь сүнслэгээр бүдрэх, нүгэл үйлдэх эсвэл итгэлээ алдах гэсэн утгатайг ойлгоход тусал.)
-
Эдгээр шүлгээс бид бусдыг сүнслэгээр бүдрүүлэхээс зайлсхийх талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид бусдыг сүнслэгээр бүдрэхэд хүргэх үйлдлүүдээс зайлсхийснээр тэдэнд энэрлийг харуулж чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг ахлагч Пэрригийн түүхийн үлдсэн хэсгийг уншихад урь. Ангийнхнаас ахлагч Пэрри энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг олж сонсохыг хүс.
ЗурагАхлагч Л.Том Пэрри“Согтууруулах ундаа уудаггүй гэдгээ ил тод илэрхийлэх ямар нэг зүйл уух хэрэгтэй гэж би шийдэв. Би үйлчлэгч дээр очоод аяга сүү хүслээ. Тэрээр хэзээ ч тийм хүсэлт сонсож байгаагүй ажээ. Тэр гал тогоо руугаа орж, надад сүү авчрав. Одоо би бусдын ууж байсан согтууруулах ундаанаас огт өөр харагдах уух зүйлтэй боллоо. …
Коктейл уух цагаар миний сонголт сүү болсон юм. Удалгүй намайг мормон гэдгийг нийтээрээ мэдэх болсон. Сонин зүйл тохиолдож эхэлсэнд мөн тэдний надад үзүүлсэн хүндэтгэлд би бүр гайхаж орхиж билээ. Удалгүй бусад маань надтай хамт цэвэр сүүн коктейлд нэгдэцгээсэн юм! (“The Tradition of a Balanced, Righteous Life,” 49).
-
Бусдыг сүнслэгээр бүдрүүлэх үйлдлээс зайлсхийснээр бусдад энэрлээ үзүүлж болох өөр ямар ямар жишээ байна вэ?
Өнөөдрийн хичээл дээр суралцагчдын олж тогтоосон үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж, тэднийг эдгээр үнэний дагуу амьдрахыг хичээхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд урамшуул.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
1 Коринт 7:1–5). Гэрлэлтийн янаг дотно харьцаа
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр эхнэр, нөхрийн хоорондын харилцаан дахь энэрлийн зан төлөв нь Их Эзэний жишиг юм гэж заасан.
“Хайр, хүндэтгэл буюу амин хувиа үл хичээх байдал нь эхнэр, нөхрийн хоорондын янаг дотно харьцааны гол зарчим байх ёстой” (“Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 51). (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 368.)
1 Коринт 7:8, 25–35. Паул гэрлэлтийг эсэргүүцдэг байсан уу?
1 Коринт 7:8, 25–35 зэрэг хэсгүүд дээр үндэслэн, зарим хүн Паулыг гэрлэлтийг эсэргүүцдэг байсан гэж буруугаар дүгнэж магадгүй. Иосеф Смитийн Орчуулга эдгээр шүлгийг тодорхой болгодог ба энэ нь Паулын удахгүй номлолд эсвэл “үйлчлэлд илгээгдэх” гэж буй хүмүүст хандан хэлсэн үгс юм (Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 7:29 [Bible appendix]). Үүнээс харахад, Түүний зөвлөгөө нь номлолд үйлчилж байхдаа болзох эсвэл романтик харилцаа үүсгэхээс зайлсхийх ёстой талаар залуу номлогчдод өгсөн өнөөгийн Сүмийн удирдагчдын зөвлөгөөтэй төстэй. Өөр тохиолдлуудад Паул гэрлэлтийн талаар сайшаан бичсэн байдаг (1 Коринт 9:1–5; 11:11; 1 Тимот 3:2; Еврей 13:4). Тиймээс 1 Коринт 7-д цэдэглэсэн Паулын үгс нь гэрлэлтийн талаарх түүний үзэл бодлыг бүхэлд нь багтаагаагүй бөгөөд номлолд үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийн амьдралын тур зуурын нөхцөл байдалд хандсан зорилготой байжээ.
1 Коринт 7:14. Паулын зөвлөгөөний талаарх өнөөгийн ойлголт
Сургаал ба Гэрээ 74 нь 1 Коринт 7:14 дэх Паулын хэлсэн зүйлсийн талаар нэмэлт ойлголт өгдөг. (Doctrine and Covenants and Church History Seminary Teacher Manual [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2013], 260–261-ийг үзнэ үү.)