119-р хичээл
Галат 5–6
Оршил
Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэх итгэлээ сэргээхэд мөн Мосегийн хуулийг дуулгавартай сахиснаар биш, харин зөвхөн Түүгээр л дамжин авралыг олно гэдэгт итгэхэд урамшуулсан. Паул Сүмийн гишүүдийг Христээр шинэ амьд бие болоход болон бусдыг тийн үйлдэхэд туслахыг урьж, захидлаа төгсгөжээ.
Заах зөвлөмж
Галат 5
Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христэд итгэлээ сэргээхийг уриалсан.
Олс татах тэмцээний зургийг самбар дээр зур.
-
Олс татах тэмцээн гэж юу вэ? Та тэр тэмцээнд хэрхэн ялах вэ?
-
Бидний амьдрал ямар талаараа олс татах тэмцээнтэй адил вэ?
Хэрэв суралцагчид дурдахгүй бол бидний амьдралын олс татах тэмцээнтэй адил байдаг нэг зүйл бол бид уруу татагдахын эсрэг тэмцдэг явдал юм гэдгийг цохон тэмдэглэ. Суралцагчдыг Галат 5-ыг судалж байхдаа тэднийг уруу татагдахгүйн төлөө тэмцэхдээ хэрхэн ялахаа мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Зарим иудей христийн шашинтан Галатын гэгээнтнүүдийг аврагдахын тулд Мосегийн хуулиар амьдарч, хөвч хөндүүлэх ёстой хэмээн тэдэнд зааж, төөрөгдөлд оруулсан гэдгийг суралцагчдад сануулж хэл. Паул Мосегийн хуулийн талаарх эдгээр хуурамч сургаалыг “боолчлолын буулга” хэмээн дүрсэлсэн (Галат 5:1).
Нэг суралцагчийг Галат 5:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул энэ боолчлолын буулганаас хэн хүмүүсийг эрх чөлөөтэй болгодог гэснийг олж мэдэхийг хүс.
-
Хэн хүмүүсийг энэ боолчлолын буулганаас эрх чөлөөтэй болгодог вэ?
Паул Галатын гэгээнтнүүдийг Есүс Христийн сайн мэдээний эрх чөлөөнөөс тун амархан гуйвж, Мосегийн хуулийн боолчлолд эргэн очиж байгааг зэмлэн буруушаасан гэдгийг тайлбарлан, Галат 5:2–15-ыг нэгтгэн дүгнэ. Тэгээд тэр хэдийгээр Христийн дагалдагчид Мосегийн хуулийн боолчлолоос чөлөөлөгдсөн ч гэм нүгэлд чөлөөтэй зугаацах эрх чөлөөтэй гэсэн үг биш болохыг тайлбарладаг.
Нэг суралцагчаас Галат 5:16–17-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулын дүрсэлсэн хоёр өрсөлдөгч хүчийг олж мэдэхийг хүс.
-
Паулын дүрслэн хэлсэн хоёр өрсөлдөгч хүч юу вэ?
Самбарт буй олс татах тэмцээний зургийн голоор хоёр багана байхаар босоо шугам зур. Олс татах тэмцээний зургийн нэг талын дээд хэсэгт Сүнсээр явах, нөгөө талын дээд хэсэгт Махан биеийн хүслээ гүйцэлдүүлэх гэж бич.
-
“Сүнсээр явах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (16-р шүлэг). (Ариун Сүнстэй хамт байж, түүнийг дагахуйц зохистой амьдрах)
-
“Махан биеийн хүсэл” (16-р шүлэг) гэдэг нь юуг хэлж байна вэ? (Гэм нүгэлд уруу татагдахыг)
-
Энэ хоёр ойлголт яагаад өрсөлдөгч хүч хэмээн тооцогдох вэ?
-
Бид 16-р шүлгээс махан биеэрээ уруу татагдахгүйн тулд хэрхэн даван туулах талаар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Сүнсээр явахдаа махан биеийн уруу таталтыг даван туулах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбарт бич.)
Суралцагчдаас олс татах тэмцээний аль талд нь байгааг мөн тэдний амьдралд аль хүч нь ялж буйг тунгаан бодохыг хүс.
Ангийнхныг хоёр, гурваар нь бүлэг болгон хуваарил. Бүлгүүдийн хагасыг Галат 5:19–21-ийг хамтдаа чанга уншаад, “махан биеийн хүслийг [гүйцэлдүүлэх]”-ийн үр дагаврыг олж мэдэхийг хүс. Нөгөө хэсгийг Галат 5:22–23-ыг хамтдаа чанга уншаад, Сүнсээр явахын үр дүнг олж мэдэхэд урь. Суралцагчдыг уншиж дуусахад бүлэг тус бүрээс нэг гишүүнийг олж мэдсэн хариултынхаа нэгийг самбар дээр тохирох багананд бичихийг урь. Тэднийг Паулын бичсэн зүйлсийг бүгдийг нь харуулах хүртэл хариултуудаа үргэлжлүүлэн бичихэд урь. Та ангидаа толь бичиг авчраад, ойлгоход хэцүү үгсийг харахыг суралцагчдаас хүсэж болно.
-
21-р шүлэгт цэдэглэснээр, “махан биеийн үйлсийг” хийгч хүмүүст юу тохиолдоно гэж Паул заасан бэ?
-
22–23-р шүлэгт цэдэглэснээр, ямар үр жимс буюу үр дүн хэн нэгнийг Сүнсээр явж буйг харуулдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал юм гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
Сүнсний үр жимс бичигдсэн хэсэгт хандуул.
-
Эдгээр адислалыг авах нь яагаад үнэ цэнтэй байдаг вэ?
Энэ хэсгийн доор махан биеийн хүсэл гэж бичсэн тал руу заасан том сум зур. Энэхүү зүйрлэлийн олс татах тэмцээнд өөрсдийгөө махан биеийн хүсэл рүү татагдсан байгаагаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
-
Бид махан биеийн хүсэл рүү татагдахад Сүнсний үр жимснүүдэд юу тохиолдох вэ? (Бид Сүнсний үр жимсийг алдаж эхэлнэ.)
Энэ зурсан сумаа арилгаад, Сүнсний үр жимс рүү чиглэсэн өөр сум зур. Одоо өөрсдийгөө энэ тал руу татагдсан байгаагаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
-
Бид Сүнсээр явахад махан биеийн үйлсэд юу тохиолдох вэ? (Тэдгээр нь бидний амьдралд оршихоо болино.)
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Сүнсний үр жимсийг мэдэрсэн эсвэл хүртсэн туршлагаа бичихэд урь. Тэднийг тухайн үед Сүнсээр явахдаа юу хийж байснаа бичихийг хүс. Тэднийг бичээд дууссаны дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Нэг суралцагчаас Галат 5:24–25-ыг чанга уншихыг урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийн шавь нар махан биеийн хүслээ дагаснаар юу хийх гэж оролдсоныг олж мэдэхийг хүс.
-
Есүс Христийн шавь нар махан биеийн хүслээ дагахыг оролдсоноор юу болсон бэ? (Тэднийг цовдолсон буюу амьдралаас нь үгүй хийсэн.)
Суралцагчдыг Сүнсээр илүү бүрэн дүүрэн явахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэднийг Сүнсний үр жимсийг хүртэж болохын тулд тунгаан бодох үедээ Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүдийн дагуу үйлдэхэд урамшуул.
Галат 6
Паул гэгээнтнүүдийг Есүс Христээр өөрчлөгдөхөд уриалсан.
Суралцагчдыг Сүмийн гишүүн хэрнээ сайн мэдээний адислалыг одоогоор хүлээн авахгүй байгаа өөрсдийн мэддэг хэн нэгний тухай бодоход урь. Ангийнхнаас Галат 6-г судалж байхдаа тэдний бодсон тухайн хүнийг сайн мэдээний адислал хүлээн авахад нь туслахад тэднийг удирдан чиглүүлэх зарчмыг олж мэдэхийг хүс.
Галат 6:1–2-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул нүгэл үйлдсэн нэгэнд Сүмийн гишүүд хэрхэн хандах ёстой талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс. (Та “буруу юманд эзэмдүүлэх” [1-р шүлэг] гэдэг нь нүгэл үйлдэх гэсэн үг болохыг тайлбарлах хэрэгтэй байж магадгүй.)
-
Паулын хэлснээр нүгэл үйлдсэн хэн нэгэнд Сүмийн гишүүд хэрхэн хандах ёстой вэ? (Тухайн хүнийг “шинэчлэн засаж”, сайн мэдээний замд эргэн ирэхэд нь туслах)
-
Хэн нэгнийг сайн мэдээний замд эргэн ирэхэд нь туслахдаа “дөлгөөн байдлын сүнстэй” (1-р шүлэг) байх нь яагаад чухал вэ?
-
Бид “нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэх” ямар ямар арга зам байдаг вэ? (2-р шүлэг).
Бид биеэ тоолгүй, өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байлгүй, хүн бүр “өөрийн ачааг үүрнэ” (4-р шүлэг) буюу хийсэн сонголтынхоо хариуцлагыг хүлээнэ гэж заасныг тайлбарлан, Галат 6:3–5-ыг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдад хараад амархан таних ямар нэг жимсний эсвэл ногооны үр харуул. Тэднээс ямар үр болохыг таньж мэдэхийг хүс.
-
Эдгээр үрийг таривал юу болно гэж та бодож байна вэ?
Галат 6:7–8-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид үр суулгаад юу хүсэн хүлээдэг талаар Паулын заасан зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Паул үр суулгасан үед юу болдог талаар юу заасан бэ? (Та юу суулгаснаа буюу тарьсан зүйлээ л хураан авна. Үүнийг ургацын хууль гэдэг.)
-
Бидний гаргадаг шийдвэр ургацын хуультай ямар холбоотой вэ?
Суралцагчдыг Галат 6:9–10-ыг чимээгүй уншихад урь. Тэднийг Паулын ургацын хуулийг заасан шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
Паул яагаад галатчуудыг бие биенээ сайн мэдээний зам дээр үлдэхэд эсвэл эргэн ирэхэд нь туслахыг урьсныхаа дараа ургацын хуулийг заасан гэж та бодож байна вэ?
-
Сайн мэдээний адислалуудыг хүртэхгүй байгаа бусад хүнд туслах талаар бид эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Хэрэв бид сайныг үйлдэхдээ хичээнгүй байвал энэ үйлдлийнхээ адислалуудыг хураан авах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон байх ёстой.)
-
Бид “цаг нь болохоор” хурааж авна гэсэн амлалт нь биднийг бусдад үйлчлэхдээ болон сайн мэдээний дагуу амьдрахдаа “шантрахгүй” (9-р шүлэг) эсвэл бууж өгөхгүй байхад хэрхэн тусалдаг вэ?
-
Танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд адислал тэр даруй ирээгүй ч сайн үйлс хийхдээ хичээнгүй байсан үе байна уу? (Та мөн ямар нэгэн туршлага хуваалцах талаар бодож болно.)
Паул Галатын гэгээнтнүүдэд зориулсан захидлынхаа төгсгөлд Есүс Христийн амар амгалан, ач ивээл Түүний нэрэнд итгэснээр шинэ биес болсон бүх хүнд орших болно хэмээн бичсэнийг тайлбарлан, Галат 6:11–18-ыг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдыг “сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаахад” (9 шүлэг) болон Их Эзэний зам руу эргэн ирэхэд нь хэнд тусалж болохоо залбирч, тунгаан бодоход урамшуул. Тэднийг тунгаан бодох үедээ хүлээн авсан Ариун Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэхэд урамшуул.
Төгс эзэмших судар—Галат 5:22–23
Суралцагчдыг Галат 5:22–23-ыг чээжлэхэд туслахын тулд суралцагч тус бүрийг нэг нэг үг уншихад урь. Жишээлбэл, эхний суралцагч “харин” гэж хэлэхэд хоёр дахь суралцагч “сүнсний” гэж хэлнэ, тэгээд гурав дахь суралцагч “үр жимс” гэх замаар энэ хоёр шүлгийг бүрэн дуустал ийм арга замаар ээлжлэн уншина. Цаг хараад, тэдэнд цагтаа багтаан хийж гүйцэтгэхээр олон удаа оролдож үзэх боломж олго. Энэ үйл ажиллагааг давтан хийхдээ тэднээр өөр өөр үг хэлүүлэхийн тулд суралцагчдын дарааллыг солих талаар бодоорой. Суралцагчдаар хурдан хийлгэхийн тулд хэдэн өдөр дараалан хичээлийн өмнө давтахыг санал болгож болно. Суралцагчдыг судрыг хэд хэдэн удаа сонссоны дараа хажуудаа байгаа хэн нэгэнд чээжээр уншиж өгч үзэхээр оролдохыг хүс.