Номын сан
68-р хичээл: Иохан 8:31–59


68-р хичээл

Иохан 8:31–59

Оршил

Майхан баярын дараа Аврагч сүмд сургаалаа заахаа үргэлжлүүлэв. Тэр нүглээс эрх чөлөөтэй байх тухай заасан. Есүсийг Өөрийгөө агуу Иехова хэмээн тунхаглахад иудейчүүд Түүн рүү чулуу шидэхийг оролдсон.

Заах зөвлөмж

Иохан 8:31–36

Есүс нүглээс эрх чөлөөтэй байх тухай заав

Суралцагчдад өмнөх хичээлээр юу сурч мэдсэнээ санахад нь туслахын тулд нэг жижигхэн чулуу үзүүл. Суралцагчдыг хуулийн багш нар болон фарисайчууд Аврагч дээр садар самууныг үйлдэгч нэгэн эмэгтэйг авчрахад Тэрээр хэрхэн хариулсан мөн дараа нь юу сургасан тухай товч нэгтгэн дүгнэхэд урь ( Иохан 8:1–30-ийг үзнэ үү). (Аврагч тэр эмэгтэйг шийтгээгүй бөгөөд “дахин нүгэл бүү үйлд” [11-р шүлэг] гэсэн. Дараа нь Есүс Өөрийгөө “ертөнцийн гэрэл мөн” хэмээн заасан [12-р шүлэг] бөгөөд бид Түүнд итгэж, Түүний сургаалуудыг дагах юм бол Эцэгийг мэддэг болно гэж заасан.)

  • Иохан 8:30-д цэдэглэснээр Есүсийн үйлдлүүд болон хэлсэн үгс нь иудейчүүдийн ихэнхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Иудейчүүдээс олон хүн Есүст итгэж байсан боловч зарим иудей Түүнийг хүмүүст дагалдагч байхыг, үнэн, чөлөөт байдал болон боолчлолыг харьцуулан зааж байхад нь сорьсоор байсан.

Дараах зургийг самбар дээр зур.

Зураг
схем зураг, эрх чөлөөнд хүргэх зүйлс

Нэг суралцагчийг Иохан 8:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс бид эрх чөлөөтэй байхын тулд юу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг самбар дээр гарч ирж, Есүс бидэнд эрх чөлөөтэй байхын тулд юу хийх ёстой гэж хэлсэн дээр үндэслэн хоосон хэсгүүдийг бөглөхөд урь. Зурж дуусгасан схем нь дараахтай адилхан болсон байх ёстой.

Зураг
дуусгасан схем зураг, эрх чөлөө
  • “[Христийн] үгэн дотор байвал” гэсэн нь ямар утгатай вэ? (31-р шүлэг).

  • Та нар 31–32-р шүлэгт цэдэглэгдсэн Есүс Христийн сургаалыг үндсэн мэдэгдэл болгон хэрхэн товч дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэлж болох ч хэрэв бид Есүс Христийн үгийг үргэлжлүүлэн дагавал бид Түүний дагалдагчид болж, биднийг эрх чөлөөтэй болгох үнэнийг мэдэх болно гэдэг нь тодорхой эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бод. Мөн Иохан 8:36-д Есүс Христийн ачаар бид эрх чөлөөтэй болдог хэмээн тодорхойлдог гэдгийг та онцлон хэлж болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас хэрэв бид Аврагчийн үгсийн дагуу амьдарвал юунаас эрх чөлөөтэй байж болох талаар олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Хуурамч сургаалын сүйрүүлэгч хүч чадлаас эрх чөлөөтэй байх юм; шунал, хүслийн боолчлолоос эрх чөлөөтэй байх юм, нүглийн гинжнээс эрх чөлөөтэй байх юм; бүх төрлийн хилэнцэт, зохисгүй нөлөө хийгээд аливаа хязгаарлагч, уруу татсан хүчнээс эрх чөлөөтэй байх юм; зөвхөн өргөмжлөлийг хүлээн авсан хүмүүсийн бүрэн бүтнээр нь эдэлдэг хязгааргүй эрх чөлөө рүү байнга тэмүүлэн явах эрх чөлөөтэй байх юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:456–457).

Нэг суралцагчийг Иохан 8:33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүд өөрсдийг нь юу эрх чөлөөтэй болгосон гэж итгэдэг байсныг олж мэдэхийг хүс.

  • Иудейчүүд өөрсдийг нь юу эрх чөлөөтэй болгосон гэж итгэдэг байсан бэ? (Тэд Абрахамын үр удам байж, Абрахамын гэрээг өвлөгч байх нь өөрсдөд нь сүнслэгээр эрх чөлөөтэй байх эрхийг өгсөн гэж буруугаар итгэдэг байжээ.)

Нэг суралцагчийг Иохан 8:34–36-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс хүмүүст юунаас эрх чөлөөтэй болох хэрэгтэй гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 34-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч хүмүүсийг юунаас эрх чөлөөтэй болох ёстой гэж сургасан бэ?

34-р шүлэгт “үйлдэгч” гэж орчуулагдсан грек үг нь наманчлахгүй байж, нүгэлдээ үргэлжлэх гэсэн утгатай гэдгийг онцлон хэл.

  • Бид 34-р шүлгээс ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Хэрэв бид нүгэл үйлдээд наманчлахгүй бол нүглийн боол болдог гэсэн зарчмыг бич.)

  • “Нүглийн боол” байна гэдэг нь ямар утгатай вэ? (Энд “боол” гэж орчуулагдсан үг нь бас “үйлчлэгч” гэсэн утгатай болохыг онцлон хэлж болно.)

Суралцагчид тодорхойлсон хоёр зарчмынхаа хоорондын харилцааг олж харахад туслахын тулд дараах зургийг самбар дээр зур.

Зураг
схем зураг, сонголт ба үр дагаврууд
  • Яагаад зарим хүн Аврагчийг дагавал боолчлогдох болно, харин нүгэл үйлдвэл эрх чөлөөтэй болно хэмээн эдгээр үнэний талаар буруу ойлголттой байдаг вэ?

Суралцагчдад өөрсдийнхөө тодорхойлсон хоёр зарчмыг ойлгоход нь туслахын тулд, нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“[Сатаны] сорилтонд автагдах нь улам бүр цөөрөх сонголтуудад хүргэсээр сүүлдээ бүр огт сонголтгүй болгож, бид эсэргүүцэх арга, чадалгүй болох донтолтод хүрдэг. …

… Дэлхийн хүмүүс юмсыг Корихорын нүдээр хардаг бөгөөд Бурханы хуулиуд, ёслолуудыг дуулгавартай дагахыг ‘дарангуйлал’ хэмээн үздэг (Алма 30:24, 27). …

… Бүх гэрэл, үнэнийг эзэмшдэг учраас Бурхан ирээдүйд байх эсвэл хангагдах эрх чөлөөг эзэмшдэг гэдэгт хэн эргэлзэж чадах вэ?

Түүнчлэн сайн мэдээний сургаал, зарчмуудыг ойлгох бидний ойлголт өсөх тутамд бидний сонголт хийх эрх чөлөө тийнхүү өргөждөг юм. Нэгдүгээрт, бид илүү их сонголт хийх боломжтой байж, бидэнд дагах ёстой илүү их хууль, зарлигууд байгаа учраас илүү агуу адислал хүлээн авдаг. … Хоёрдугаарт, бид нэмэлт ойлголттойгоор илүү их ухаалаг сонголт хийх боломжтой болдог, яагаад гэвэл бид сонгох зүйлүүдээ харахаас гадна тэдгээрээс гарч болох үр дүнг илүү тод хардаг юм” (“Moral Agency,” Ensign, 2009 оны 6-р сар, 49, 50–51).

Ангийнхныг хос болгон хуваарил. Хос болгоныг Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011 он) товхимлоос хуваарилагдсан хэсгийг суралцахад урь. Суралцагчдыг хичээлийнхээ дэвтэр буюу судрын тэмдэглэл дээрээ дараах хүснэгтийг зурахыг хүс (мөн та үүнийг самбар дээр зурахыг хүсэж болно). Хос тус бүрийг Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011 он) товхимлоос өөрсдөд нь хуваарилагдсан хэсгийг хамтдаа уншиж, хүснэгтийг бөглөхөд урь.

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос хэлэлцсэн жишиг:

Энэ жишгийн дагуу амьдрах нь ямар ямар арга замаар бидэнд эрх чөлөө авчрах вэ?

Энэ жишгийн дагуу амьдарч чадахгүй байх нь ямар ямар арга замаар боолчлолд оруулдаг вэ?

Хангалттай хугацаа өгсний дараа хос болгоныг хамтрагчаа солиход урьж, өөрсдийн судалсан жишгийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд амлагдсан ямар эрх чөлөөг та нар хувьдаа мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг Аврагчийн үгийн дагуу амьдарснаар эрх чөлөөтэй байхыг эрэлхийлэх тодорхой нэг арга замыг бичихэд урь.

Иохан 8:37–59

Есүс Христ Өөрийн тэнгэрлэг байдлын талаар гэрчлэв

Суралцагчдыг дараах асуултуудад товч хариулахад урь.

  • Та аавтайгаа их адилхан ямар хүнийг таньдаг вэ?

Цөөн суралцагчийг Иохан 8:37–40, 44–45-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэнийг эсэргүүцсэн иудейчүүдийн удирдагчид өөрсдийнхөө эцэг гэж нэрлэдэг байсан Хуучин Гэрээний агуу бошиглогч Абрахамаас ямар ялгаатай байсныг олж мэдэхийг хүс.

  • 39-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв тэд Абрахамын хүүхдүүд байсан бол тэднийг юу үйлдэх байсан гэж Аврагч хэлсэн бэ?

  • 40-р шүлэгт цэдэглэснээр, тэд Абрахамын хэзээ ч үйлдэхгүй байх байсан юуг үйлдэхийг оролдож байсан бэ?

  • 44–45-р шүлэгт цэдэглэснээр, Есүс тэдний эцэг нь хэн гэж хэлсэн бэ? (Диавол чөтгөр) Тэд чөтгөрийг ямар ямар арга замаар дагадаг вэ?

Бурханы хүн нь Өөрийнх нь үгийг сонсдог хэмээн Аврагч заасан гэдгийг тайлбарлан, Иохан 8:46–50-ийг нэгтгэн дүгнэ. Иудейчүүдийн удирдагчид Есүсийг Самарийнх гэж дуудан доромжлохыг оролдсон (самари хүмүүсийг иудейчүүд ад үздэг байсан тул) ба Түүнд чөтгөр шүглэсэн гэж зүтгэж байв.

Нэг суралцагчийг Иохан 8:51–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүдийн удирдагчдын Есүсээс асуусан асуултыг олж мэдэхийг хүс.

  • Тэд Есүсээс ямар асуулт асуусан бэ? (Та суралцагчдыг 53-р шүлэг дэх “Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу?” гэсэн асуултыг тэмдэглэхэд урьж болно.)

Нэг суралцагчийг Иохан 8:56–58-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүдийн асуултад хариулсан Есүсийн хариултыг олж мэдэхийг хүс.

  • “Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу?” гэсэн асуултад Есүс юу гэж хариулсан бэ? (Та суралцагчдыг 58-р шүлэг дэх “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн” гэснийг тэмдэглэхэд урьж болно.)

Суралцагчдыг Иохан 8:58, зүүлт тайлбар б-г дотроо уншаад, “Би байдаг” гэсэн нэр томьёо ямар утгатай болохыг олж мэдэхэд урь. Тэгээд дараах асуултыг тавь.

  • “Би байдаг” гэсэн нэр томьёо ямар утгатай вэ? (Уг нэр томьёо Абрахам, Исаак, Иаковын Бурхан болох Иеховаг тодорхойлдог; мөн Сэптуагинт гэдэг нь Хуучин Гэрээний грек хэл рүү орчуулсан нэр юм. Та суралцагчдыг судрууд дээрээ Есүс Христ бол Хуучин Гэрээний Бурхан Иехова мөн гэсэн үнэнийг бичихэд урьж болно.)

  • 58-р шүлгээс сурсан зүйлээс үндэслэвэл, Түүнийг Абрахамаас ч агуу юм уу гэсэн асуултад Есүс юу гэж хариулсан байна вэ?

Зураг
Галтай зуухан доторх гурван хүн
Зураг
Даниел арслангийн үүрэнд

Хуучин Гэрээнд цэдэглэгдсэн гайхамшгуудыг харуулсан хэд хэдэн зургийг Сайн мэдээний зургийн цуглуулгаас ([2009]; мөн LDS.org-ийг үзнэ үү) үзүүл (тухайлбал, Галтай зуухан доторх гурван хүн, д. 25; эсвэл Даниел арслангийн үүрэнд, д. 26).

  • Хэрэв та нар Есүсийн өмнө зогсоод, Хуучин Гэрээнд цэдэглэгдсэн гайхамшгуудыг тохиолдуулсан гэдгээ тунхаглаж байгааг нь сонссон бол та нар Түүнд хэрхэн хандаж болох байсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 8:59-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүдийн удирдагчид Есүс Өөрийгөө Иехова хэмээн тунхаглахад хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Та нар Есүс Христ нь Хуучин Гэрээний Иехова байсан гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал гэж бодож байна вэ?

Цөөн суралцагчийг ангийнхантайгаа Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урихыг бод. Та мөн өөрийн гэрчлэлийг хуваалцсанаар дуусгахыг хүсэж болно.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Асуулга ба тест нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжилснээ шалгах боломжийг олгодог. Сэжүүр үгсэд түлхүүр үгс эсвэл судрын эшлэлүүд ба хэсгүүдээс авсан эшлэл эсвэл хэсгүүдэд заасан үнэнийг харуулсан жишээнүүд багтаж болно. Асуулт, хариулт, тестийг амаар эсвэл самбар дээр мөн цаасан дээр бичин өгч болно. Суралцагчдыг асуулга эсвэл шалгалт өгч дууссаны дараа өндөр үнэлгээ авсан суралцагчдыг бага үнэлгээ авсан суралцагчидтай хос болгох талаар бодож үз. Өндөр үнэлгээтэй суралцагчид бага үнэлгээ авсан суралцагчдад суралцаж, сайжрахад нь туслах багш нь болж болно. (Хэрэв та үүнийг хийвэл асуудалтай байгаа суралцагчдыг эвгүй байдалд оруулахгүй байхаар зохион байгуул.)

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 8:33 “Бид Абрахамын удам”

Иудейчүүд өөрсдийгөө Абрахамын удам гэж тунхагласан нь Абрахамын гэрээ болон урьдчилсан томилолтын тухай сургаалын талаар буруу ойлголт газар авсан байсныг нь харуулж байна. Bible Dictionary (Библийн толь бичиг) дэх дараах тайлбар нь Абрахамын үр удамд өгөгдсөн амлалт, үүрэг хариуцлагын талаар тодруулсан байна.

“Абрахам нь юуны түрүүнд (авралын гэрээ болох) баптисмын сайн мэдээг хүлээн авсан. Дараа нь тэр дээд санваарыг хүртээсэн бөгөөд түүний үр удам мөнхөд өсөх болно гэсэн баталгаа бүхий (өргөмжлөлийн гэрээ болох) селестиел гэрлэлтэд орсон. Эцэст нь эдгээр гэрээний бүх адислал нь түүний мөнх бус үр удамд өгөгдөх болно хэмээх амлалтыг Абрахам хүлээн авчээ (С ба Г 132:29–50; Абр. 2:6–11). … Абрахамын үр удам нь тодорхой газар нутгийг мөнхийн өв болгон хүлээн авах болно (Эхл. 17; 22:15–18; Гал. 3; Абр. 2). Эдгээр амлалт хамтдаа Абрахамын гэрээ хэмээн нэрлэгддэг. …

Хувийн аврал ба мөнхийн өсөлтөд хамрагдах гэрээний хэсгүүд нь селестиел гэрлэлтийн ёслолыг хүлээн авсан хүн нэг бүр дээр шинэчлэгддэг (С ба Г 132:29–33-г үз). Харийнхан хэмээх Израилийн бус угсааны хүмүүс нь Израилийн угсаанд өргөгдөж, сайн мэдээний ёслолуудаар дамжуулан Абрахамын гэрээг өв залгамжлагчид мөн Түүний үр удам болдог (Гал. 3:26–29).

Абрахамын гэрээний өв залгамжлагч байна гэдэг нь хэн нэгэн хүнийг ‘сонгогдсон нэгэн’ болгох биш, харин ч тийм хүмүүс нь сайн мэдээг дэлхийн бүх ард түмэнд хүргэх үүрэг хүлээдэг болохыг чухалчлан харуулдаг юм. Абрахамын үр удам нь номлолын ажлыг бүх улс үндэстэнд Абрахамын өдрүүдээс хойш хийж ирсэн юм. (Мат. 3:9; Абр. 2:9–11)” (Bible Dictionary, “Abraham, Covenant of” ).

Иохан 8:58. “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн” гэсэн нь ямар утгатай вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “Би байдаг” гэх нэр томьёоны утга учир, ач холбогдлын талаар

“Есүс бол Иехова … (Ег. 6:3; Дуул. 83:18; Иса. 12:2; Иса. 26:4-ийг үзнэ үү). Уг ариун нэрийг хэрэглэхийг орчин үеийн судрууд ч баталсан (Моро. 10:34; С ба Г 109:68; С ба Г 110:3; С ба Г 128:9). Иехова нь ‘байх’ эсвэл ‘оршин тогтнох’ гэсэн утга бүхий хаяах гэдэг еврей үгнээс гаралтай. Хуучин Гэрээний Еврей цэдэгт хаяах гэдэг үгийг БИ БАЙДАГ хэмээн орчуулсан байдаг (Ег. 3:14-ийг үзнэ үү).

Гайхалтай нь, БИ БАЙДАГ гэдгийг Иехова Өөрийнхөө нэр болгон хэрэглэсэн байдаг (С ба Г 29:1; С ба Г 38:1; С ба Г 39:1). Хуучин Гэрээнд гардаг дараах сонирхолтой харилцан яриаг унш. Израилийн хүүхдүүдийг боолчлолоос гаргаж авчрахад удирдан чиглүүлэх, өөрийнх нь хайж байгаагүй, бурханлаг үүргийг Мосе дөнгөж аваад байлаа. Энэхүү үйл явдал Синай Уулын оргил дээр болсон.

‘Гэвч Мосе Бурханд - Фараон руу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?’ гэж хэлжээ.

Мосе өөрийгөө энэ дуудлагад тохирохгүй гэж бид бас хүнд хэцүү даалгавар авахдаа ямар байдагтай адил эргэлзэж байсан нь тодорхой.

‘Тэгэхэд Мосе [дахиад] Бурханд - Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв гэж хэлэхэд, тэд надаас Түүний нэр хэн бэ? гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэж хэлсэн.

‘Бурхан Мосед, Би бол БИ БАЙДАГ гэв. Тэгээд Тэр - Израилийн хөвгүүдэд чи БИ БАЙДАГ намайг та нар уруу илгээв гэж хэл гэлээ.

‘Цааш нь Бурхан Мосед - Израилийн хөвгүүдэд чи Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм’ гэж хэлэв (Египетээс гарсан нь 3:11, 13–15).

Ийнхүү Иехова Өөрийнхөө жинхэнэ нэрийг буюу мөнх бус байдлын өмнөх оршихуйд Өөрийг нь тодорхойлох ‘БИ БАЙДАГ’ гэдэг нэрийг Мосед илчилсэн юм” хэмээн тайлбарлажээ (“Jesus the Christ: Our Master and More,” Ensign, 2000 оны 4-р сар, 6–7).