Иоханы гурав дахь захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Энэ богинохон захидалдаа Иохан Сүмийн удирдагчдын эсрэг бослого гарах үед үнэнч үлдсэн Сүмийн гишүүн Гайосыг магтжээ. Иоханы сургаал нь Шинэ Гэрээний Сүмд урвалт гарсан гэдгийг суралцагчдад илүү сайн ойлгоход тусалж мөн сөрөг үйлдлүүдээс үл хамааран Сүмийн удирдагчдад итгэлтэй үлдэхэд нь тэднийг сүнслэгээр өдөөж чадна.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Зохиолч нь өөрийгөө “ахлагч” (3 Иохан 1:1) гэж тодорхойлсон бөгөөд энэ нь хууч яриагаар төлөөлөгч Иохан гэж ойлгогдож ирсэн.
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
3 Иоханыг яг хэзээ, хаана бичсэн нь тодорхойгүй.
Иохан Ефест удаан хугацаагаар амьдарч байсан тухай хууч яриа үнэн бол тэр энэ захидлыг тэндээс МЭ 70–100 оны хооронд бичсэн байж магадгүй.
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Иоханы гурав дахь захидал Бурханы аялж буй үйлчлэгчдийг орон байр, хоол хүнсээр хангаж, Христийн төлөө амин хувиа үл хичээсэн, үнэнч байдлаа харуулсан гэж Иоханы магтсан итгэлтэй Сүмийн гишүүн Гайост зориулан бичигдсэн юм (3 Иохан 1:5–8-ыг үзнэ үү).
Иохан Сүмд орон нутгийн удирдагчийн байр суурийг эзэлж байдаг Диотреф гэдэг хүний талаар Гайост сэрэмжлүүлжээ. Диотреф нь Иоханыг болон Сүмийн бусад албан тушаалтнуудыг илт эсэргүүцэж, бүр тэднийг хүлээж авахыг хүссэн орон нутгийн Сүмийн гишүүдийг Сүмийн цуглаанд оролцоход нь саад хийжээ (3 Иохан 1:9–10-ыг үзнэ үү). Иохан Гайосыг сайныг үргэлжлүүлэн үйлдэхэд урамшуулаад, өөрөө түүн дээр удахгүй айлчлан очихоо хэлжээ (3 Иохан 1:11–14-ийг үзнэ үү).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Бид 3 Иоханаас Иохан Сүм доторх урвагч нөлөөллийн талаар санаа зовж байгааг олж хардаг. Бид бусдыг хайрлах Иоханы хайрыг болон дуулгавартай байх амьдралыг сонгосон хүмүүсийн төлөөх түүний баяр баясгаланг хардаг (3 Иохан 1:4-ийг үзнэ үү).
Тойм
3 Иохан 1 дээр Иохан Гайосын итгэлтэй байдлыг магтаад, Иоханыг болон Сүмийн бусад удирдагчийг эсэргүүцэх нэгэн удирдагчийн талаар сэрэмжлүүлдэг.