Номын сан
Сайн мэдээг хоршуулан заах нь


Сайн мэдээг хоршуулан заах нь

Бид та бүхнийг энэхүү гарын авлагыг бичигдсэн байдлаар нь ашиглан, дөрвөн сайн мэдээг дэс дарааллаар нь заахыг зөвлөж байна. Гэхдээ та нар Шинэ Гэрээний сайн мэдээг “хоршуулан” заахыг сонгож болно. Энэ нь Аврагчийн амьдралд тохиолдсон үйл явдлуудыг он дарааллын дагуу зааж, сайн мэдээ тус бүрийн материалтай нэгтгэж болно гэсэн үг юм. Сайн мэдээг хоршуулан заах талаарх мэдээлэл, эх сурвалжийг үзэхийн тулд LDS.org дээрх уг гарын авлагын дижитал хэлбэрээр өгөгдсөн хавсралт, мобайл хэрэгслүүд дээрх Сайн мэдээний номын сан зэрэг рүү орж үзнэ үү.

Бид та бүхнийг энэхүү гарын авлагыг бичигдсэн байдлаар нь ашиглан, дөрвөн сайн мэдээг дэс дарааллаар нь заахыг зөвлөж байна. Гэхдээ та нар Шинэ Гэрээний сайн мэдээг “хоршуулан” заахыг сонгож болно. Энэ нь Аврагчийн амьдралд тохиолдсон үйл явдлуудыг он дарааллын дагуу зааж, сайн мэдээ тус бүрийн материалтай нэгтгэж болно гэсэн үг юм. Үүнийг хэд хэдэн арга замаар явуулж болно. Жишээлбэл, та эхлээд сайн мэдээг дараалан зааж болох ч Аврагчийн төрөлтийн эсвэл Цагаатгалын эргэн тойронд болсон үйл явдлын зарим нэгэн хэсгийг заахаар сонгож болно. Эсвэл Сайн мэдээний агуулгыг бүхэлд нь хоршуулан зааж болно.

Хэрэв та өмнө нь сайн мэдээг дэс дарааллаар зааж байсан туршлагагүй бол энэ аргаар заахаас зайлсхийж магадгүй. Энэхүү гарын авлагыг сайн мэдээ бүрийг үр дүнтэй арга замаар заахад тань туслахын тулд бэлтгэсэн болно. Хэрэв та сайн мэдээг хоршуулан заах арга барилаар заахаар сонгож байгаа бол харьяалагдах зохицуулагчтай эсвэл семинарын удирдагчтайгаа зөвлөлдөн шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, Ариун Сүнсний удирдамжийг дагах хэрэгтэй.

Сайн мэдээг хоршуулан заах нь Аврагчийн заасан зүйлс, амьдралд тохиолдсон үйл явдлуудад илүү анхааралтай хандаж, Сайн мэдээг дэс дарааллаар заахад зарим үед мэдрэгддэг залхуурал, үр ашиггүй байдлыг багасгах боломжийг танд олгодог. Гэсэн хэдий ч энэ гарын авлага дахь хичээлүүд нь Сайн мэдээ бүр дэх өвөрмөц хам сэдэвт анхаарал хандуулж, өмнө нь заасан хам сэдвийг нэгтгэн дүгнэснээр дэс дарааллаар заах арга барил дахь үр ашиггүй байдлыг багасгах зорилготой гэдгийг анхаарах нь чухал юм.

Хоршуулан заах арга барилыг ашиглаж энэ ангийг зааж эхлэхээс өмнө дараах зүйлсийг анхаарах нь чухал. Үүнд:

  • Сайн мэдээг хоршуулан заах нь дөрвөн Сайн мэдээнд цэдэглэсэн судрын хэсгүүдийн дэс дараалал, хам сэдвийг ойлгоход түвэг учруулж болзошгүй байдаг. Та нэг түүх нөгөө рүүгээ шилжих үед судрын хэсэг бүрийн бичвэрийн болон түүхэн хам сэдвийг ойлгоход суралцагчдад туслах хэрэгтэй.

  • Сайн мэдээг хоршуулан зааснаар Сайн мэдээний бичээч бүрийн өвөрмөц зорилт, сэдэв, үндсэн хэсгийг гуйвуулах магадлалтай байдаг. Та эдгээр сэдэвт онцгой ач холбогдол өгөх ёстой ба тэгснээр суралцагчдадаа тэдгээрийг таньж мэдэн, талархалтай хандахад тусалж чадна. Энэ гарын авлага дахь Матай, Марк, Лук, Иохан номын оршил нь танд тэдгээр сэдвийг танихад туслах болно.

  • Энэ гарын авлага дахь заах санаанууд нь хичээлийн нэг хэсгээс нөгөө рүү хялбархан шилжихэд туслах зорилготой бөгөөд нэг санааг нөгөө рүү шилжүүлэх мэдээлэл нь нэг санааг нөгөө рүү шилжүүлэхэд туслах зорилготой. Та холбогдох хүснэгтийг ашиглан, эдгээр заах санааг хоршуулан заах арга барилд оруулахдаа зөвлөмж болгосон заах санаануудын хооронд нэг санааг нөгөө рүү шилжүүлэх өөрийнхөө санааг оруулах хэрэгтэй.

Хэрэв та хоршуулан заах арга барилыг ашиглахаар сонгосон бол Библийн хавсралт мөн LDS.org дээрх “Harmony of the Gospels” хүснэгтээс үнэ цэн бүхий тусламж авч болно. Түүнээс гадна холбогдох хүснэгт нь хоршуулан заах арга барилыг дэмжихийн тулд энэ гарын авлага дахь заах санаануудын зөвлөмж болгосон дэс дарааллаар хангадаг. Энэ хүснэгтэд заах үед илүү хөнгөвчлөх цөөн жижиг өөрчлөлт орсныг эс тооцвол ХҮГ судруудын 2013 оны хэвлэл дэх “Сайн мэдээг хоршуулан заах нь” хүснэгттэй эн тэнцэхүйц байдаг. Хүснэгтийн зүүн гар талын багана хичээлийн хагас жилийг 16 долоо хоногт хуваасан хичээл хуваарилах удирдамжаар хангадаг. Долоо хоног бүрийн хичээл таван өдрийн турш заах Аврагчийн амьдрал, тохинуулал дахь үйл явдал, сургаалуудыг он дарааллаар нь жагсаасан. Энэ хичээл хуваарилах удирдамж дөрвөн Сайн мэдээний 80 хичээлээр хангадаг нь энэ гарын авлага дахь судрыг дэс дараалан заах арга барилтай тэнцдэг.

Сайн мэдээг дэс дарааллаар эсвэл хоршуулан зааж байгаа эсэхээс тань үл хамааран бид таныг энэ гарын авлага дахь 1 дэх долоо хоногийн эхний таван удиртгал хичээлийг заан, ангийг хичээллүүлж эхлэхийг санал болгож байна. Үүнд: “Шинэ Гэрээний оршил,” “Авралын төлөвлөгөө,” “Суралцагчийн үүрэг,” “Судруудыг судлах нь,” “Шинэ Гэрээний хам сэдэв ба товч дүгнэлт.”

Хичээл хуваарилах удирдамж

Үйл явдал ба сургаал

Багшийн эх сурвалж

1 дэх долоо хоног

1–5 дахь өдөр

1–5-р хичээл

2 дахь долоо хоног

1 дэх өдөр

Есүс Христийн өмнөх дэлхий дээрх амьдрал

60-р хичээл: Иохан 1:1–18

Есүс Христийн мөнх бус амьдралын угийн бичиг

6-р хичээл: Матай 1:1–17

2 дахь өдөр

Тэнгэр элч Габриелийн Захариад хэлсэн зарлал мөн Мариад хэлсэн зарлал; Мариа Елизабет дээр зочилсон нь; Иохан Баптистын төрөлт

43-р хичээл: Лук 1

3 дахь өдөр

Иосефт хэлсэн зарлал

6-р хичээл: Матай 1:18–25

Есүс Христийн төрөлт; хоньчдод хэлсэн зарлал; Есүс ариун сүмд заав

44-р хичээл: Матай 2:1–39

Мэргэн хүний айлчлал; Египет рүү аялав

6-р хичээл: Матай 2

Ариун сүмд зочлов (12 настай)

44-р хичээл: Матай 2:40–52

4 дэх өдөр

Иохан Баптистын тохинуулал ба гэрчлэл

7-р хичээл: Матай 3:1–12; 45-р хичээл: Лук 3:1–22; 60-р хичээл: Иохан 1:1–18

5 дахь өдөр

Есүсийн баптисм

7-р хичээл: Матай 3:13–17; 60-р хичээл: Иохан 1:19–34

3 дахь долоо хоног

1 дэх өдөр

Есүс соригдсон нь

8-р хичээл: Матай 4:1–11

2 дахь өдөр

Иохан Баптистын шавь нар Есүсийг дагав

60-р хичээл: Матай 1:35–51

Кана дахь гэрлэлт; анхны удаа ариун сүмийг цэвэрлэв

61-р хичээл: Иохан 2

3 дахь өдөр

Никодемийн айлчлал; Иохан Баптистын гэрчлэл

62-р хичээл: Иохан 3

4 дэх өдөр

Худгийн дэргэдэх эмэгтэй

63-р хичээл: Иохан 4:1–42

5 дахь өдөр

Есүс Галил руу буцсан нь

8-р хичээл: Матай 4:12–17

Есүс язгууртны хүүг эдгээв

63-р хичээл: Матай 4:43–54

Назарт Есүсийг эсэргүүцэв

45-р хичээл: Матай 4:14–30

4 дэх долоо хоног

1 дэх өдөр

Загасчдыг дуудав

46-р хичээл: Лук 5:1–11; 8-р хичээл: Матай 4:18–22

2 дахь өдөр

Есүс Капернаумд зааж, бузар сүнснүүдийг зайлуулав

34-р хичээл: Матай 1:21–39

Есүс Галилд сайн мэдээг заав

8-р хичээл: Матай 4:23–25

Есүс уяман, саа өвчтэй хүнийг эдгээв

34-р хичээл: Марк 1:40–45; 35-р хичээл: Марк 2:1–12; 46-р хичээл: Лук 5:12–26

3 дахь өдөр

Татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллов

35-р хичээл: Матай 2:13–22

Иоханы шавь нар мацаг барих талаар асуув. Үүнд: Хуучин мөн шинэ

46-р хичээл: Матай 5:27–39

4 дэх өдөр

Есүс зоогт оролцов; Хүндэтгэлийн өдөр эдгээв; Эцэгийн гэрч хэмээх хэлсэн үг

64-р хичээл: Иохан 5

5 дахь өдөр

Хүндэтгэлийн өдрийн талаарх зөрчилдөөн

35-р хичээл: Матай 2:23–3:6

Арванхоёрыг дуудаж, томилов

13-р хичээл: Матай 9:35–10:8

5 дахь долоо хоног

1 дэх өдөр

Уулан дээрх номлол

9-р хичээл: Матай 5:1–16

2 дахь өдөр

Уулан дээрх номлол

10-р хичээл: Матай 5:17–48; 47-р хичээл: Лук 6

3 дахь өдөр

Уулан дээрх номлол

11-р хичээл: Матай 6; 51-р хичээл: Лук 12

4 дэх өдөр

Уулан дээрх номлол

12-р хичээл: Матай 7

5 дахь өдөр

Есүс зуутын даргын боолыг эдгээж мөн бэлэвсэн эмэгтэй Найны хүүг үхлээс босгов

47-р хичээл: Лук 7:1–18

Иохан Баптист шавь нараа Есүс рүү илгээв

14-р хичээл: Матай 11; 48-р хичээл: Лук 7:18–35

6 дахь долоо хоног

1 дэх өдөр

Нэгэн эмэгтэй Есүсийг тослов

48-р хичээл: Лук 7:36–50

Беелзебуб, доромжлол; бэлгэ тэмдгүүдийн талаар хэлсэн үг; хоосон байшин болон Есүсийн ээж, дүү нарын тухай сургаалт зүйрлэл

14-р хичээл: Матай 12:1–50

2 дахь өдөр

Тариачны сургаалт зүйрлэл

15-р хичээл: Матай 13:1–23

3 дахь өдөр

Хаант улсын ирээдүйн талаарх бусад сургаалт зүйрлэл

16-р хичээл: Матай 13:24–58

4 дэх өдөр

Есүс шуургыг намдааж; олон бузар сүнсийг зайлуулан; цус алдах өвчтэй эмэгтэйг эдгээж; Иайрын охиныг үхлээс босгов

36-р хичээл: Марк 4–5

5 дахь өдөр

Илүү олон ажиллагч хэрэг болов; Арванхоёрт өгсөн үүрэг

13-р хичээл: Матай 9:35–10:42

Иохан Баптистын үхэл

37-р хичээл: Марк 6:1–29

7 дахь долоо хоног

1 дэх өдөр

Есүс таван мянган хүнийг хооллов

37-р хичээл: Марк 6:30–44; 17-р хичээл: Матай 14:1–21

2 дахь өдөр

Есүс усан дээгүүр алхав

17-р хичээл: Матай 14:22–36

Эдгэрэлт

37-р хичээл: Матай 6:45–56

3 дахь өдөр

Амьдралын талх хэмээх хэлсэн үг

65-р хичээл: Иохан 6:22–59

4 дэх өдөр

Цэвэршүүлэлтийн талаар хэлсэн үг; Есүс Канааны охиныг болон бусад хүнийг эдгээв

18-р хичээл: Матай 15

5 дахь өдөр

Есүс Декаполист дүлий хүнийг эдгээж; дөрвөн мянган хүнийг хооллов мөн сохор хүнийг шат дараатай эдгээв

38-р хичээл: Марк 7:1–8:26

8 дахь долоо хоног

1 дэх өдөр

Фарисайчууд болон садукайчууд тэмдэг шаардав; Петрийн гэрчлэл; амлагдсан хаант улсын лацдан холбох түлхүүрүүд; загалмайгаа үүрэх

19-р хичээл: Матай 16:1–28

2 дахь өдөр

Хувиралт: лацдан холбох түлхүүрүүдийг даалгаж өгөв; загасчны уулан дахь мөнгөн зоос

20-р хичээл: Матай 17

3 дахь өдөр

Есүс бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүүг эдгээв

39-р хичээл: Матай 9:14–29

4 дэх өдөр

Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь болох; доромжлол

40-р хичээл: Марк 9:30–50

5 дахь өдөр

Өршөөл; нигүүлсэнгүй бус боолын сургаалт зүйрлэл

21-р хичээл: Матай 18:1–35

9 дэх долоо хоног

1 дэх өдөр

Есүсийг дагахын тулд гаргах ёстой золиослол; Есүс устгах гэж биш, аврахаар ирсэн

49-р хичээл: 8–9

2 дахь өдөр

Далыг томилж, урагш илгээв; Есүс майхан баярт оролцов

50-р хичээл: Лук 10:1–24; 66-р хичээл: Иохан 7

3 дахь өдөр

Садар самуун эмэгтэй; Дэлхийн гэрэл

67-р хичээл: Иохан 8:1–30

4 дэх өдөр

Есүс нүглээс чөлөөлөгдөх тухай зааж, тэнгэрлэг байдлынхаа талаар гэрчлэв

68-р хичээл: Иохан 8:31–59

5 дахь өдөр

Есүс Хүндэтгэлийн өдөр сохор хүнийг эдгээв

69-р хичээл: Иохан 9

10 дахь долоо хоног

1 дэх өдөр

Сайн хоньчны сургаалт зүйрлэл; амралтын тухай Есүсийн амлалт

70-р хичээл: Иохан 10; 14-р хичээл: Матай 11

2 дахь өдөр

Сургаалт зүйрлэл: Сайн самари хүн

50-р хичээл: Лук 10:25–37

3 дахь өдөр

Мариа, Марта хоёр; залбирал; фарисайчуудаас болгоомжил; Баян мунхгийн сургаалт зүйрлэл

51-р хичээл: Лук 10:38–12:59

4 дэх өдөр

Хүндэтгэлийн өдөр эдгээв; Их зоогийн тухай сургаалт зүйрлэл

52-р хичээл: Лук 13–14

5 дахь өдөр

Алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүү зэрэг сургаалт зүйрлэлүүд

53-р хичээл: Лук 15

11 дэх долоо хоног

1 дэх өдөр

Шударга бус нярав болон Лазар, баян хүн хоёр зэрэг сургаалт зүйрлэлүүд

54-р хичээл: Лук 16

2 дахь өдөр

Доромжлол, итгэлийн талаар хэлсэн үг; Есүс арван уяман өвчтэй хүнийг эдгээв

55-р хичээл: Лук 17

3 дахь өдөр

Есүс Лазарыг үхлээс босгов

71-р хичээл: Иохан 11:1–46

4 дэх өдөр

Фарисайчууд гэрлэлт цуцлах талаар асуув

22-р хичээл: Матай 19:1–12

5 дахь өдөр

Бяцхан хүүхдүүдийг ирэхийг зөвшөөрөхгүй байв; баян залуу захирагч

41-р хичээл: Марк 10:1–34

12 дахь долоо хоног

1 дэх өдөр

Бүх зүйлээ орхисны төлөөх шагнал; Талбайд ажиллагсдын сургаалт зүйрлэл

22-р хичээл: Матай 19:13–30; 20:1–16

Хамгийн агуу нь үйлчлэх ёстой

41-р хичээл: Марк 10:35–52

2 дахь өдөр

Шударга бус шүүлт, фарисай ба татвар хураагч зэрэг сургаалт зүйрлэлүүд; Есүс Бартимайг эдгээв; Закхайгийнд зочлов

56-р хичээл: Лук 18–21

3 дахь өдөр

Мариа Есүсийг тослов

42-р хичээл: Марк 14:1–9; 72-р хичээл: Иохан 12:1–19

Ялгуусан байдалтай хот руу оров, ариун сүмийг хоёр дахь удаагаа цэвэрлэв

23-р хичээл: Матай 21:1–16

4 дэх өдөр

Инжрийн модыг хараав; Хоёр хүү, ёс бус нөхөр, хааны хүүгийн хурим зэрэг сургаалт зүйрлэлүүд

24-р хичээл: Матай 21:17–22:14

5 дахь өдөр

Албан татварын тухай асуулт; гэрлэлт ба амилуулалт; агуу зарлиг

25-р хичээл: Матай 22:15–40

13 дахь долоо хоног

1 дэх өдөр

Хоёр нүүр гаргахыг буруутгав

26-р хичээл: Матай 23:1–36

Бэлэвсэн эмэгтэйн зоос

42-р хичээл: Марк 11–13

Есүс Иерусалимын төлөө гашуудав

26-р хичээл: Матай 23:37–39

2 дахь өдөр

Лазарын эсрэг төлөвлөгөө; Эцэг Есүсийг илгээв, итгэдэг хүмүүст өгөх гэрэл хэмээх хэлсэн үгс

72-р хичээл: Иохан 12

3 дахь өдөр

Иерусалимын устгал; Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

27-р хичээл: Иосеф Смит—Mатай; Maтай 24

4 дэх өдөр

Арван онгон охины сургаалт зүйрлэл

28-р хичээл: Матай 25:1–13

5 дахь өдөр

Талантын тухай болон хонь, ямааны сургаалт зүйрлэл

29-р хичээл: Матай 25:14–46

14 дэх долоо хоног

1 дэх өдөр

Иудасын Есүсээс урвах төлөвлөгөө; Сүүлчийн зоог эхлэв

30-р хичээл: Матай 26:1–16

Есүс шавь нарынхаа хөлийг угаав

73-р хичээл: Иохан 13:1–17

“Би биш биз дээ, Рабби?”

30-р хичээл: Матай 26:17–25

2 дахь өдөр

Шинэ зарлиг

73-р хичээл: Иохан 13:31–38

Ариун ёслолыг танилцуулав

30-р хичээл: Матай 26:26–30

3 дахь өдөр

Тайтгаруулагчийн тухай үг хэлэв

74-р хичээл: Иохан 14

4 дэх өдөр

Петрийн үгүйсгэлийг урьдчилан зөгнөв

57-р хичээл: Лук 22:1–38

Жинхэнэ дарс; бие биеэ хайрла; үнэний Сүнс гэрчлэв

75-р хичээл: Иохан 15

5 дахь өдөр

Төлөөлөгчдөд өгсөн сэрэмжлүүлэг; Тайтгаруулагч; Баяр баясгалан ба уй гашуу гэсэн эсрэг зүйлс

76-р хичээл: Иохан 16

15 дахь долоо хоног

1 дэх өдөр

Есүсийн бусдын төлөө хийсэн залбирал

77-р хичээл: Иохан 17

2 дахь өдөр

Гетсемани дахь Есүсийн зовлон шаналал ба залбирал

31-р хичээл: Матай 26:31–46; 42-р хичээл: Марк 14:10–16:20; 57-р хичээл: Лук 22:39–53

3 дахь өдөр

Есүсийг баривчлав; Петрийг үгүйсгэв; Есүс Каиафын өмнө байцаагдав

31-р хичээл: Матай 26:47–75; 57-р хичээл: Лук 22:39–71

4 дэх өдөр

Пилат, Херод хоёрын өмнө байцаав; Барабыг суллав

58-р хичээл: Лук 23:1–25; 78-р хичээл: Иохан 18:1–19:16

Пилатын өмнө хоёр дахь удаагаа байцаав

78-р хичээл: Лук 18:33–19:16

Есүсийг ташуурдаж, тохуурхан доромжлов

32-р хичээл: Матай 27:1–50

5 дахь өдөр

Цовдлолт

32-р хичээл: Матай 27:26–50; 58-р хичээл: Лук 23:26–56; 78-р хичээл: Иохан 19:17–42

16 дахь долоо хоног

1 дэх өдөр

Есүс Христийн үхэл; Есүсийн булш; ахлах тахилчид болон фарисайчууд булшийг лацдав

33-р хичээл: Матай 27:51–66

2 дахь өдөр

Амилалт

33-р хичээл: Матай 28:1–20; 79-р хичээл: Иохан 20

3 дахь өдөр

Есүс Еммау орох зам дээр хоёр шавьдаа үзэгдэв

59-р хичээл: Лук 24:13–32

4 дэх өдөр

Үдэш нь Есүс шавь Томаст үзэгдэв

79-р хичээл: Иохан 20:11–31

5 дахь өдөр

Петр: “Би загасчлахаар явлаа,” Есүс: “Миний хоньдыг тэжээ”

80-р хичээл: Иохан 21; 33-р хичээл: Матай 28:1–20

Арванхоёрт хүлээлгэсэн агуу итгэл; Дээшлэн одов

59-р хичээл: Лук 24