Номын сан
116-р хичээл: 2 Коринт 8–9


116-р хичээл

2 Коринт 8–9

Оршил

Паул Коринтын гэгээнтнүүдэд хандан Македоны гишүүд ядууст өгөөмрөөр өгсөн тухай тайлбарлан бичив. Тэрээр Коринтын гэгээнтнүүдийг Аврагчийн үлгэр жишээг дагаж, ядууст өглөг өгөхөд урамшуулсан. Паул ядууст баяр хөөртэй өгдөг хүмүүс адислагддаг талаар заав.

Заах зөвлөмж

2 Коринт 8

Паул ядуусыг халамжлахыг гэгээнтнүүдэд зөвлөв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг (“Бид бүгд гуйлгачид бус уу?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46) хичээлийн өмнө самбар дээр бичихдээ ядуурал гэдэг үгийн оронд хоосон зай орхи. Нэг суралцагчийг уг мэдэгдлийг чанга уншихад уриад хичээлээ эхэл.

Ядуурал нь эрт дээр үеэс эхлэн түүхийн туршид хүн төрөлхтний хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй бөгөөд хамгийн адармаатай бэрхшээл байсаар ирсэн билээ. Ядуурлаас үүдэлтэй зовлон зүдгүүр ихэвчлэн бие махбодынх байдаг ч түүний сүнслэг болоод сэтгэл санааны байдалд учруулдаг хор хөнөөл бүр ч их юм.“

Суралцагчдаас уг мэдэгдэлд бичигдээгүй үгийг таахыг хүс. Тэгээд ядуурал гэдэг үгийг бич.

  • Ядуурал гэж юу вэ? (Мөнгө, эд хөрөнгө, тусламж дэмжлэг дутуу эсвэл байхгүй байхыг хэлнэ.)

  • Яагаад ядуурал тийм хүнд бэрхшээл болдог вэ?

Суралцагчдыг бие махбод, сэтгэл санаа, нийгэм эсвэл сүнслэг байдлын хувьд тусламж хэрэгтэй байж болох хэн нэгний талаар бодоход урамшуул. Суралцагчдыг 2 Коринт 8–9-ийг судалж байхдаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах үүргээ ойлгож, биелүүлэхэд нь тэдэнд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Паул Коринтын гэгээнтнүүдэд хандан Македоны Сүмийн гишүүд ядууст түр зуурын хэрэгцээнд нь өгөөмрөөр тусалсан тухай хэлсэн гэдгийг тайлбарлан, 2 Коринт 8:1–8-ыг нэгтгэн дүгнэ. (Та суралцагчдаар Библийн газрын зургийн 13-р зураг “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Коринт болон Македоныг олуулж болох юм.) Македоны гишүүд Бурханы хүслийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байсан учраас тийнхүү үйлдсэн гэдгийг Паул тайлбарлав. Тэрээр Коринтын гэгээнтнүүдийг гачигдалтай хүмүүсийг хайрлах үүднээс өглөг өгөх энэхүү жишээг дагахад урамшуулсан.

Баян, ядуу гэсэн үгсийг самбар дээр бич.

Суралцагчдыг 2 Коринт 8:9-ийг дотроо уншаад, Есүс Христ гэгээнтнүүдийн төлөө юу хийсэн гэж Паулын хэлснийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултуудыг тавьж, суралцагчдын хариултыг самбар дээрх баян, ядуу гэсэн үгсийн доор жагсаан бич.

  • Есүс Христ мөнх бус байдлын өмнөх амьдралд юугаар баян байсан бэ? (Суралцагчид дараах байдлаар хариулж болно. Тухайлбал: Есүс Христ мөнх бус амьдралд мэндлэхээсээ өмнө Эцэгийн сүнсэнд төрсөн Анхны хүү байсан. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хажууд эрх мэдэл, хүч, алдар суунд зогсож буй Бурхан байсан ба Эцэгийн удирдлаган дор олон дэлхийг бүтээсэн.)

  • Тэрээр мөнх бус амьдралдаа ямар зүйлсээр ядууд тооцогдож байсан байж болох вэ? (Тэрээр дэлхийд ядуу дорой нөхцөл байдалд төрж мөн амьдрахын тулд алдар суугаа орхисон.)

  • 9-р шүлэг дэх “[Аврагчийн] ядуурлаар [биднийг] баян болгохын тулд” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Есүс Христ дэлхийд тохинуулж, бидэнд үлгэр жишээ үзүүлж, Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд мөнх бус байдлын өмнөх сэнтийгээсээ буун ирсэн учраас бид мөнх амьдралын баялгуудыг олж авч чадна.)

Коринтын гэгээнтнүүд нэг жилийн өмнө Иудейн ядуу гэгээнтнүүдэд зориулж хандив цуглуулахаар болсон байсныг суралцагчдад тайлбарла. Нэг суралцагчийг 2 Коринт 8:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн талаар олж мэдэхийг хүс.

  • Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ?

“Хийх” болон “хийж дуусгах” гэдэг үгс нь Аврагч тэдэнд мөнхийн баялгуудыг өгсөнтэй адил тэд ч бас ядуу гэгээнтнүүдэд чадахаараа өгөх амлалтаа биелүүлэхийг Паул сануулсан гэдгийг тайлбарла.

  • Аврагчийн бидэнд өгсөн бүхнийг ухаарахын хэрээр бидний хүн нэг бүрд юу тохиодог вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчийн бидэнд өгсөн бүхнийг ухаарахын хэрээр өөрсдөдөө байгаа зүйлсийг бусдад өгөхдөө илүү харамгүй байх болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Аврагчийн өгсөн бэлгийг тунгаан бодох нь гачигдалтай хүмүүст байгаагаа өгөхөд биднийг хэрхэн өдөөдөг вэ?

  • Аврагчийн та нарт өгсөн ямар бэлэг та нарыг бусдад байгаагаа өгөхөд сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Цөөн суралцагчийг 2 Коринт 8:12–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, материаллаг байдлаар нэг нэгэндээ туслахын ач холбогдлын талаар Паулын заасан нэмэлт үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Бид 12–13-р шүлгээс ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчдад Бидэнд өгөх зүйл байхгүй байсан ч Бурхан биднийг өгөхөд бэлэн байгаасай гэж хүсдэг гэсэн үнэнийг тодорхойлоход тусал.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход туслахын тулд ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Бид ядуу, баян ямар ч бай бусдад тусламж хэрэгтэй үед ‘хийж чадахаа л хийх’ ёстой” (“Бид бүгд гуйлгачид бус уу?” 46).

  • Бусдад өгөх ямар ч биет зүйл байхгүй байхад бид тэдний төлөө юу хийж чадах вэ?

  • 14–15-р шүлэгт цэдэглэснээр, бүх гэгээнтэн хэрэгцээтэй хүмүүст үргэлж өгдөг байх нь хэнд ашигтай вэ? (Ямар ч цаг үеийн гачигдалтай байгаа ямар ч хүнд)

  • Бид өгөхөд бэлэн байгаа үед хүн бүрд ашиг тусаа өгөх ямар ямар арга зам байна вэ?

Суралцагчдад эдгээр үнэн, зарчмын ач холбогдлыг мэдэрч, тэдгээрийг хэрэгжүүлэхэд туслахын тулд ахлагч Холландын хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш. Ядуу хүмүүст нигүүлсэнгүй хандахад маань Их Эзэн бидэнд хэрхэн тусалдгийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвээс туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэдэж байгаа гэдгийг би мэднэ. Хэрвээ бид Түүний өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарт тусалж, та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлэх болно” (Бид бүгд гуйлгачид бус уу? 46).

Хэрэв боломжтой бол мөн илүү цаг гарвал, ахлагч Холландын Ерөнхий чуулганд хэлсэн үг болох “Бид бүгд гуйлгачид бус уу?” видео бичлэгийн хэсгийг үзүүлж болно. (0:00–7:04).

NaN:NaN
  • Ахлагч Холланд ядуу болон гачигдсан хүмүүст туслахад бэлэн байхын тулд биднийг юу хийх ёстой гэж хэлсэн бэ?

  • Сүм ядуусын хэрэгцээнд бидний тусалж болох ямар ямар арга замыг бий болгосон бэ? (Мацгийн өргөл, орон нутгийн үйлчлэл болон хүмүүнлэгийн ажлаар дамжуулан бий болгосон.)

Ядуу болон гачигдсан хүмүүст өгөх тухай Паулын заасан зүйлд үндэслэн хийж болох нэг зүйлийг төлөвлөн, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урамшуул.

Паул Иерусалимын гэгээнтнүүдэд зориулан хандив цуглуулахаар илгээгдсэн Тит болон өөр хоёр ахын талаар Коринтын гэгээнтнүүдэд хэлсэн гэдгийг тайлбарлан, 2 Коринт 8:16–24-ийг нэгтгэн дүгнэ. Паул Коринтын гэгээнтнүүдэд итгэдгээ хэлж, өгөөмрөөр өгөх нь тэдний бусдын төлөөх хайрын нотолгоо болно гэдгийг тайлбарлав.

2 Коринт 9

Паул чин сэтгэлээсээ өгөөмөр байснаар ирэх адислалын талаар заав

Паул Коринтын гэгээнтнүүдийг үргэлжлүүлэн сайшаасан тухай тайлбарлан, 2 Коринт 9:1–5-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр гэгээнтнүүдийн өгөөмөр сэтгэлийг батлахын тулд Тит болон бусад ахыг явуулснаа хэлэв.

Өмнө нь хэн нэгэнд дурамжхан өгч эсвэл үйлчилж байсан эсэх талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

  • Яагаад заримдаа бусдад туслахын тулд өөрсдийн цаг, мөнгө эсвэл бусад зүйлийг баяр хөөртэй зориулах нь хэцүү байдаг вэ?

Нэг суралцагчийг 2 Коринт 9:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын Коринтын гэгээнтнүүдэд өгөөмрөөр өгөх тухай заахдаа ашигласан зүйрлэлийг олж мэдэхийг хүс.

  • Тарих гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үр суулгах)

  • Паул тарихыг юутай зүйрлэсэн бэ? (Бусдад өгөхтэй)

Жимс, хүнсний ногооны үр үзүүл эсвэл зургийг нь харуул.

Зураг
үр
  • Энэ зүйрлэл дэх тариачид нь хэн бэ? (Гэгээнтнүүд буюу бид)

  • 7-р шүлэгт өгүүлснээр Их Эзэн биднээс хэрхэн тарих эсвэл өгөхийг хүсдэг вэ? (Баяртайгаар, дуртайяа өгөхийг хүсдэг. Мөн Моронай 7:8-ыг үзнэ үү.)

Хэрэв бид гачигдсан хүмүүст баярласан сэтгэлтэйгээр өгөх юм бол … гэсэн бүрэн бус өгүүлбэрийг самбарт бич.

  • Бусдад өгөх нь талбайд үр тарихтай юугаараа адил вэ?

  • Бид харамлаж таривал юу болох вэ?

  • Бид өгөөмрөөр таривал юу болох вэ?

Самбар дахь зарчмыг гүйцээж, Хэрэв бид гачигдсан хүмүүст баярласан сэтгэлээр өгөх юм бол Бурхан биднийг өгөөмрөөр адислах болно гэсэн үнэнийг харуул.

  • Бусдад баярласан сэтгэлээр өгөх нь хэрхэн биднийг байснаасаа илүүг хүлээн авахад хүргэдэг вэ?

Нэг суралцагчийг 2 Коринт 9:8–10-ыг чанга уншихад урь. Гэгээнтнүүд баярласан сэтгэлээр өгөх юм бол ямар адислал ирнэ гэж Паул хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Баярласан сэтгэлээр өгдөг хүмүүст Их Эзэнээс ирдэг адислалыг дүрслэхдээ Паул ямар үгс ашигласан бэ? (Хариултууд нь “бүх нигүүлслийг та нарт бялхаана” [8-р шүлэг], “юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай” [8-р шүлэг], “Түүний зөвт байдал мөнхөд байна” [9-р шүлэг], “та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно” [10-р шүлэг] гэх зэрэг байж болно.)

Эдгээр үг нь бид Их Эзэний ач ивээлийг хүлээн авах болно гэдгийг хэлдэг бөгөөд бидний хэрэгцээнд хангалттай материаллаг адислалыг багтааж болохыг тайлбарла.

  • 10-р шүлэгт өгүүлснээр, хэн “тарих үрийг чинь хангах” вэ? (Их Эзэн. Үр эсвэл үрний зураг дахин харуулж, Их Эзэн эхлээд бидэнд өгсөн учраас л бид бусдад өгөх боломжтой байдаг гэдгийг тайлбарла.)

  • Бидэнд байгаа бүхэн хаанаас ирдгийг санах нь хэрхэн бидэнд баяртайгаар өгөхөд туслах вэ?

Цөөн суралцагчийг 2 Коринт 9:11–15-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, баяртайяа өгч мөн хүлээн авдаг гэгээнтнүүдийн тухай Паул юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 11–15-р шүлэгт өгүүлснээр, өөрсдөд байгааг нэг нэгэндээ өгөөмрөөр өгч мөн бусдаас хүлээн авдаг гэгээнтнүүд Бурханд хэрхэн ханддаг вэ?

Та суралцагчдыг эдгээр шүлгэн дэх талархлын талаар гарсан үгсийг тэмдэглэх тухай бодоход урьж болно. Жишээ нь, “Бурханд өргөх талархлуудыг бий болгодог” (11-р шүлэг), “Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг” (12-р шүлэг), “Бурханыг алдаршуулах болно” (13-р шүлэг), “Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай” (15-р шүлэг).

Та суралцагчдад судартаа Бурхан адислал өгөхдөө өгөөмөр байдгийг таньж мэдэх нь Түүнд талархах сэтгэлийг мэдрэхэд бидэнд тусалдаг гэсэн үнэнийг 11–15-р шүлгийн ойролцоо бичихийг санал болгож болно.

  • Та нар бусдад баяр хөөртэй үйлчилж мөн өгсний чинь төлөө Бурханы өгсөн адислалыг таньж мэдээд, Түүнд талархах сэтгэл төрж байсан уу?

Суралцагчдын 2 Коринт 8–9-өөс олж тогтоосон үнэн, зарчмуудын талаар гэрчил.

Суралцагчдыг энэ долоо хоногт тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд тусалж болох арга замуудыг олоход урамшуул. Уг хүнд туслах зорилго тавихад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Коринт 8:9. “Хэдийгээр Тэр баян байсан боловч … та нарын төлөө Тэр ядуу болжээ”

Бидний төлөөх Есүс Христийн агуу хүлцлийн талаар дэлгэрэнгүй тайлбар авах бол Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “The Condescension of God and of Man” үгийг үзнэ үү ([First Presidency Christmas devotional, 2014 оны 12-р сарын 7], lds.org/broadcasts).

2 Коринт 8:14. “Тэгэхлээр тэгш байх болно”

Санваарын ерөнхий хуралдаан дээр Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф эрэгтэй, эмэгтэйчүүдэд адилхан хамааралтай дараах мэдэгдлийг хуваалцсан.

“Яг одоо Сүмийн олон гишүүнд хүнд цаг үе тулгараад байна. Тэд өлсөж цанган, санхүүгийн хүнд байдалд орж, бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлаараа зовж шаналж байна. Тэд тусламж тайтгарал авахын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирдаг.

Ах нар аа, тэдэнд туслах нь хэн нэгэн өөр хүний үүрэг гэж бүү бод. Энэ бол миний мөн таны үүрэг мөн. Бид бүгдээрээ бүртгүүлсэн. ‘Бүгдээрээ’ гэдэг нь үндэстэн бүрийн чинээлэг мөн ядуу бүх л Аароны болон Мелкизедек санваартнууд юм. Их Эзэний төлөвлөгөөнд зааснаар хүн бүр чадлынхаа хэрээр нэг нэгэндээ тусалж байх ёстой” (“Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).