Номын сан
Гэрээр судлах хичээл: Maтай 18:1–22:26 (5-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Maтай 18:1–22:26 (5-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Матай 18:1–22:26-аас (5-р бүлгээс) суралцахдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Maтай 18–20)

Суралцагчид нигүүлсэлгүй боолын сургаалт зүйрлэлээс, хэрвээ бид Бурхан биднийг уучлаасай гэж хүсэж байвал өөрсдөө бусдыг уучлахад бэлэн байх ёстой гэдгийг мэдэж ойлгосон. Түүнчлэн тэд гэрлэлтийн ариун байдлын талаар мэдэж авсан.

2 дахь өдөр (Maтай 21:1–16)

Суралцагчид Аврагчийн Иерусалимд ялгуусан байдалтай орж ирсэн тухай судлахдаа, олон нийтийн өмнө Есүс Христийн тухай ярьж мөн хүлээн зөвшөөрөх үедээ бид бусдад Түүний талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй болоход нь тусалж чадна гэдгийг ойлгож авсан. Суралцагчид Аврагч ариун сүмийг цэвэрлэсэн гэдгээс Их Эзэний өргөө нь ариун газар бөгөөд Тэр үүнд хүндэтгэл бишрэлтэй хандаасай хэмээн биднээс хүсдэг гэдгийг мэдэж авсан. Тэд түүнчлэн ариун сүмд ирэх үед маань Их Эзэн биднийг эдгээж чаддаг болохыг мэдэж авсан.

3 дахь өдөр (Maтай 21:17–22:14)

Суралцагчид Аврагч хэрхэн инжрийн модыг зүхэхийг мөн тэгээд ариун сүмд заахдаа хэд хэдэн сургаалт зүйрлэл хэрэглэсэн талаар суралцсан. Тэд түүнчлэн бид Бурханы хаант улсад орохын тулд Тэнгэрлэг Эцэгийг дагадаг хэмээн хэлж эсвэл дүр эсгэх гэж биш, харин Түүнийг дуулгавартай дагаж, нүглээ наманчлах ёстой гэдгийг сурсан. Суралцагчдын сурсан өөр нэг үнэн нь Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид зөв шударгын үр шимийг авчрах үүрэгтэй гэдэг үнэн байсан.

4 дэх өдөр (Maтай 22:15–46)

Есүс ариун сүмд Өөрийн зааврыг үргэлжлүүлж, биднийг сайн иргэд байхыг мөн улсын хуулийг дагахыг хүсдэг хэмээн хүмүүст заасан болохыг суралцагчид ойлгож мэдсэн. Аврагч зуурдын амьдралд санваарын эрх мэдлээр ханьтайгаа лацдагдаагүй хүмүүс эсвэл ариун сүмд төлөөлөх ёслолоор лацдагдаагүй хүмүүс ирэх дэлхийд гэрлээгүй байх болно хэмээн заасан. Суралцагчид, хэрвээ бид Бурханыг болон хөршөө өөрсдийн адил үнэхээр хайрлах юм бол Бурханы бүх зарлигийг дагах болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь суралцагчдад Бурхантай ариун гэрээнүүдийг хийж, сахихын ач холбогдлыг ойлгоход туслах болно. Тэд бас бусад хүнийг Бурханаас адислал авах үед тэдний төлөө баярлахын ач холбогдлын талаар сурч чадна.

Заах зөвлөмж

Матай 19:28–20:16

Есүс мөнх амьдралын талаар зааж, усан үзмийн талбайд ажиллагчдын тухай сургаалт зүйрлэл хэлсэн

Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Уг суралцагчийг хэрвээ 10 удаа шалан дээр суниаж чадах юм бол бяцхан шагнал (10 ширхэг жижиг чихэр гэх мэт) хүлээн авна гэж хэл. Уг суралцагчийг 10 удаа суниасны дараа түүнд шагналыг өгөөд, самбарын өмнө гарч ирэх өөр суралцагч байгаа эсэхийг асуу. Хоёр дахь суралцагчаас ганц удаа суниахыг хүсээд, дараа нь ангийнхнаас энэ суралцагч ямар шагнал авах ёстой гэж бодож байгааг мөн яагаад гэдгийг асуу. Уг хоёр суралцагчийг суудалдаа эргэн суухад урь. Хоёр дахь суралцагчийг хичээлийн сүүлээр судруудаас тэдний сурах зүйл дээр үндэслэн шагнал хүлээж авах болно гэдгийг ангийнханд мэдэгд.

Есүсийг Иудагийн эрэг дээр зааж байхад шавь нар нь Аврагчийг дагахын тулд дэлхийн эзэмшлээ орхисон учир юу хүртэх вэ? гэж Петр асуусан.

Нэг суралцагчийг Матай 19:28–30-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Петрт юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • 29-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийг дагахын тулд бүхнээ орхидог хүн бүр юуг өвлөж авах вэ?

Дараа нь Аврагч шавь нартаа Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ мөнх амьдрал хүлээн авах боломж олгохыг хүсдэг талаар ойлгоход туслахын тулд нэгэн сургаалт зүйрлэл өгсөн гэдгийг тайлбарла. Энэ сургаалт зүйрлэлд нэг хүн өөрийн усан үзмийн талбайд ажиллуулахаар өдрийн турш өөр өөр цагт ажилчдыг хөлсөлдөг. Шинэ Гэрээний үед ердийн ажлын цаг нь өглөөний 6 цагаас оройн 6 цаг хүртэл, жилийн өөр өөр улирлуудад хугацаа нь бага зэрэг өөрчлөгддөг байсан гэдгийг та тайлбарлаж болох юм.

Самбар дээр дараах хүснэгтийг зур эсвэл тараах материал болгон суралцагчдад өг:

Ажилчид (Эхлэх цаг)

Тохиролцсон хөлс

Ажилласан цаг

Төлсөн хөлс

Өглөө эрт (өглөөний 6:00 цаг)

3 дахь цаг (өглөөний 9:00 цаг)

6 дахь цаг (өдрийн 12:00 цаг)

9 дэх цаг (өдрийн 15:00 цаг)

11 дэх цаг (оройн 17:00 цаг)

Жижиг бүлгүүд болон ажиллахад суралцагчдыг урь. Тэднийг бүлгээрээ Maтай 20:1–7-г уншин, ажилчдын бүлэг бүр хэдэн цаг ажилласныг болон тэдний тохиролцсон хөлсийг олж мэдэхийг хүс. (“Зоос” гэдэг нь денарыг хэлж байгаа бөгөөд энэ нь ажилчны нэг өдрийн хөлстэй тэнцэх Ромын мөнгөний нэгж байсан гэдгийг тайлбарла.)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчаас самбарын өмнө гараад, хүснэгтийн эхний хоёр баганыг бөглөхийг хүс (эсвэл тэдэнд өгсөн тараах материал дээр бөглөж бичихийг хүс).

  • Та нар хэнд хамгийн их хөлс төлөх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Нэг суралцагчийг Матай 20:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, ажилчдын бүлэг бүр ямар хөлс авсныг олж мэдэхийг хүс.

  • Ажилчдын бүлэг бүр ямар хөлс авсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа “Төлсөн хөлс” гэсэн гарчигтай баганын доорх хэсэг бүрд 1 зоос гэж бич.)

  • Хэрвээ та нар бүтэн өдөржин ажилласан ажилчдын дунд байсан бол зөвхөн нэг цаг ажилласан хүмүүстэй адилхан хөлс авахад ямар санагдах байсан бэ?

Нэг суралцагчийг Матай 20:11–14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, өдөржин ажилласан хүмүүс усан үзмийн талбайн эзэнд юу гэж хэлснийг мөн тэр тэдэнд юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Өдөржин ажилласан хүмүүс ямар гомдол гаргасан бэ?

  • Усан үзмийн талбайн эзэн хариуд нь юу гэж хэлсэн бэ?

  • Талбайн эзэн өдөржин ажилласан хүмүүст хэрхэн шударга хандсан бэ?

Энэ сургаалт зүйрлэлээс нэгэн үнэнийг тодорхойлоход суралцагчдад туслахын тулд, Maтай 19:29-д дурдсанчлан, нэг зоосны хөлс нь мөнх амьдралыг төлөөлж болно гэдгийг тайлбарлаж өг. Бурхан … бүх хүнд мөнх амьдрал өгдөг гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.

  • Хэрвээ энэ сургаалт зүйрлэл дэх шагнал нь мөнх амьдрал байсан юм бол, хөдөлмөр нь юуг төлөөлж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч энэ сургаалт зүйрлэл дэх хөдөлмөр нь Бурхантай ариун гэрээнүүд хийж, сахихыг төлөөлж болно гэдгийг чухалчлан хэлэхэд анхаар. Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх үнэнийг Бурхан Өөртэй нь ариун гэрээнүүд хийж, сахихыг сонгодог бүх хүнд мөнх амьдрал өгдөг гэсэнтэй адилаар гүйцээж бич.)

Энэ үнэн нь амьдралынхаа эхэнд гэрээнүүд хийгээгүй мөн нас бартлаа гэрээ хийх боломж олдоогүй хүмүүсийн төлөөх Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг онцлон хэл (C ба Г 137:7–8-ыг үзнэ үү).

  • Бурхан Өөртэй нь ариун гэрээнүүд хийж, сахидаг бүх хүнд хэзээ хийсэн гэдгээс нь үл хамааран, мөнх амьдрал өгдөг гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Ганц удаа суниасан хоёр дахь суралцагчийг сануулаад, суралцагчдаас асуу:

  • Энэ суралцагч ганц суниасныхаа төлөө ямар шагнал авах ёстой гэж та нар бодож байна вэ? (10 удаа суниасан суралцагчид өгсөнтэй адил шагналыг уг суралцагчид өг.)

Нэг суралцагчаас Матай 20:15–16-г чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, бусад ажилчинд илүү өгөөмөр хандсан талаар гомдол гаргасан хүмүүст талбайн эзэн юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.

  • Талбайн эзэн “Өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу? хэмээн асуусан нь ямар утгатай байсан гэж та нар бодож байна вэ? (15-р шүлэг).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ асуултыг өөр үгээр “Би найрсаг байхыг сонгосонд чи яагаад атаархаж байгаа юм бэ?” гэж асуусан болохыг тайлбарла. (“Tалбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).

  • 16-р шүлэг-т “олон нь дуудагддаг ч цөөхөн нь сонгогддог” гэсэн нь ямар утгатай вэ? (Дуудагдах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн ажилд оролцохоор уригдана гэсэн үг юм. Сонгогдох гэдэг нь Түүний адислалуудыг болон мөнх амьдралын адислалыг хүлээн авна гэсэн үг юм.) Мөн C ба Г 121:34–40-ийг үзнэ үү.)

  • Бид 16-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хэрэв бид Их Эзэний бусдад өгсөн адислалуудад атаархахыг сонговол бидэнд өгөхийг хүсдэг адислалуудыг нь алдаж болох юм гэсэн зарчмыг оролцуулан хэд хэдэн зарчим тодорхойлж болно.)

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншаад, суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн бусдад өгдөг адислалуудад атаархвал хэрхэн уруу татагдаж болох талаар тунгаан бодоход урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Өөр хэн нэгэн хүн гэнэтийн адислал хүлээн авах эсвэл онцгой сайшаал хүртэх цаг үеүд бидний амьдралд тохиолдох болно. Бусад хүнд сайн сайхан ивээлүүд ирэх үед уурлахгүй бас атаархаж жөтөөрхөхгүй байгаарай гэж би гуйж болох уу? Бусдад илүү их зүйл өгөгдлөө гээд бидэнд байгаа нь багасаж, байхгүй болно гэсэн үг биш шүү дээ. Бид хоорондоо хэн нь хамгийн баян, хамгийн авьяастай, хамгийн царайлаг эсвэл бүр хамгийн ихээр адислагдсаныг үзэхээр уралдан тэмцэлдэж байгаа биш. Харин бидний үнэхээр тэмцэлдэж байдаг зүйл бол нүгэл хилэнц. …

“… Атаархах, урвайх эсвэл бусдыг доош татах нь та нарын байдлыг сайжруулдаггүй, бас өөр хэн нэгнийг доромжлон, ад үзэх нь таны өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэггүй юм шүү. Тиймээс найрсаг бай мөн Бурхан найрсаг байдагт таларх. Энэ нь аз жаргалтай амьдрах арга зам юм” (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” 32–34).

Та талбай дээр ажиллагчдын сургаалт зүйрлэлээс суралцахдаа суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц.

Дараах үгсийг самбар дээр бич: Суралцагчдад Би энэ сургаалт зүйрлэлээс сурсан зүйл дээрээ үндэслэн, … болно гэсэн өгүүлбэрийг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичих цаг гаргаж өг.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй байгаа цөөн суралцагчийг хуваалцахад урь.

Дараагийн бүлэг (Maтай 23:1–26:30)

Дараагийн бүлэг хичээлд бэлдэхэд нь суралцагчдад туслахын тулд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө хэрхэн сайн бэлтгэж болох талаар бодоход тэднийг урь. Есүс Христ арван охины болон талантын мөн хонь ямааны сургаалт зүйрлэлүүдийг өгөхдөө ямар үнэнүүдийг зааж байсан бэ? Аврагч Дээгүүр өнгөрөх баярыг орлох ямар ёслолыг танилцуулсан бэ? Суралцагчдыг ирэх долоо хоногийн хичээлд суралцахдаа хариултуудыг олж мэдэж ирэхэд урь.