59-р хичээл
Лук 24
Оршил
Есүс Христийг амиа өргөсний дараах 3 дахь өдөр булшны дэргэд тэнгэр элчүүд хэсэг эмэгтэйд Түүний амилсныг зарласан. Зарим шавь нь эмэгтэйчүүдийн үгийг сонсоод, Аврагчийн Амилалт боломжтой эсэхэд эргэлзжээ. Хоёр шавь нь Еммау руу явахдаа амилсан Их Эзэнийг танилгүйгээр, замдаа Түүнтэй ярьжээ. Дараа нь Есүс төлөөлөгчдөдөө болон бусдад үзэгдэж, Өөрийн амилсан биеийг харуулж, тэдэнд наманчлалыг тунхаглах, Өөрийн гэрч болох үүргийг даалгажээ.
Заах зөвлөмж
Лук 24:1–12
Тэнгэр элчүүд хэсэг эмэгтэйд Есүс Христийн амилсныг зарлав
Хэрэв танд видео бичлэгийг үзүүлэх боломж байхгүй бол суралцагчдыг Есүсийг булшинд тавих үед тэнд байсан ба булшны хаалганы өмнө чулууг өнхрүүлэн тавихыг харсан гэж төсөөлөхөд урь. Суралцагчдыг өөрсдөд нь ямар бодол, мэдрэмж төрөх байсныг төсөөлөхөд урь. Нэг суралцагчийг Лук 24:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, эмэгтэйчүүд гурван өдрийн дараа булшин дээр буцаж ирэхдээ юу илрүүлснийг олж мэдэхийг хүс.
Видео бичлэгийг үзүүлж эсвэл 1–4-р шүлгийг уншсаны дараа дараах асуултуудыг тавь.
-
Эмэгтэйчүүд булшны дэргэд юу харсан бэ?
-
Хэрэв та нар онгорхой булшны дэргэд зогсож байсан тэнгэр элчүүдийг харсан бол хэрхэх байсан бэ?
Нэг суралцагчийг Лук 24:5–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, тэнгэр элчүүд эмэгтэйчүүдэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Эмэгтэйчүүд булшийг орхиод, шавь нарт харсан, сонссоноо хэлсэн гэдгийг тайлбарлан, Лук 24:9–10-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 24:11-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас төлөөлөгчид эмэгтэйчүүдийн үгэнд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Петр, Иохан хоёр эмэгтэйчүүдийн үгийг сонсоод, булш руу гүйн очиж, Есүсийн бие байхгүйг харсан гэдгийг тайлбарла (Лук 24:12; Иохан 20:1–4-ийг үзнэ үү).
Лук 24:13–32
Амилсан Их Эзэн Еммау орох зам дээр хоёр шавьтайгаа ярилцав
Суралцагчдаас энэ түүхэн дэх шавь нартай адил, сайн мэдээний зарчимд итгэхэд хэцүү байсан үеийнхээ тухай тунгаан бодохыг хүс.
Бид Лук 24:13-аас хоёр шавь “тэр өдөр” Иерусалимыг орхин, “Еммау хэмээх тосгон руу” 10–12 километр аялсан тухай суралцдаг болохыг тайлбарла. Еммау хүрэх зам дахь тэдний туршлагыг судлах нь Есүс Христийн болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэхийг мэдэхэд бидэнд тусалдаг.
Нэг суралцагчийг Лук 24:14–17-г чанга уншихад уриад, ангийнхнаас хоёр шавийг замдаа алхаж явахад нь хэн тэдэнтэй нэгдсэнийг олж мэдэхийг хүс.
-
Хоёр шавийн аян замд хэн нэгдсэн бэ?
-
Яагаад шавь нар Есүсийг таниагүй вэ? (Халхлагдаж [16-р шүлэг] гэдэг үг нь хориглогдох эсвэл хаагдах гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
Бид энэ видео бичлэгээс Есүс шавь нартайгаа хамт алхаж байхдаа тэдэнд юу заасныг сонсдоггүй гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Лук 24:27-г чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс шавь нартаа юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Есүс шавь нартаа юу заасан бэ? Тэрээр Өөрийнхөө тухай заахын тулд ямар арга хэрэгсэл ашигласан бэ?
-
Лук 24:32-т цэдэглэснээр, Аврагчийн судруудаас заасан зүйлс уг хоёр шавьд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Шавь нарын “зүрх [тэдний] дотор шатаж байсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Ариун Сүнс судрууд дээрх Есүсийн тухай сургаал үнэн гэдгийг гэрчилсэн.)
Есүсийг Өөрийгөө хэн болохыг зүгээр л илчлэхийн оронд судруудаас зааснаар, шавь нар нь юу мэдэж авсан байж болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Та цөөн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урьж болно.
-
Бид өөрсдөө судар судалсны үр нөлөөний талаар эдгээр шүлгээс юу сурч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид судруудыг судлахдаа Ариун Сүнсийг Есүс Христийн талаар бидэнд заахад урьдаг гэсэн зарчмыг самбар дээр бич.)
-
Та нар бидний зүрхэн дотор шатахаас гадна Ариун Сүнсийг Есүс Христийн талаар гэрчлэх үед мэдрэх сэтгэгдлээ хэрхэн өөрөөр тайлбарлах вэ?
Суралцагчдаас Ариун Сүнсийг Есүс Христийн тухай зааж байгааг мэдрэхэд тусалсан судрыг олохыг хүс. Суралцагчдыг уг судруудаа болон мэдэрсэн зүйлийнхээ үр нөлөөний талаар хуваалцахад урь. Мөн Та өөртөө тусалсан судрыг хуваалцаж болно.
Суралцагчдад семинарын кредит цуглуулахын тулд Шинэ Гэрээг судлах нь чухал боловч Ариун Сүнс Аврагчийн талаарх тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх арга замаар судруудыг судалбал илүү чухал гэдгийг сануул.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг агуулдаг номын хавчуургыг хувилж өг (эсвэл хэлсэн үгийг хоосон номын хавчуурга дээр бичихэд суралцагчдыг урь).
Шинэ Гэрээ семинарын багшийн гарын авлага—59-р хичээл
“Бүх судрын үндсэн зорилго бол Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний бие сэтгэлийг дүүргэх явдал мөн. …
Итгэл нь биднийг Бурханы үгийг сонсож, уншсанаар Ариун Сүнс бидний оюун санаанд, Сүнснээс сүнсэнд гэрчилснээр ирдэг юм. Тэгээд бид үгийг баяртай хүлээн авсан үед итгэл маань өсдөг. …
Судруудыг бодлоготой мөн зорилготой судалж, тунгаан бодож, залбир. Судрууд нь илчлэлтүүдийг агуулдаг бөгөөд цаашид илчлэлтүүдийг авчрах болно” (Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40).
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Нэг суралцагчаас ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг уг хэсгийг дагуулж уншаад, судрыг бие даан илүү үр дүнтэй судлах арга замуудыг олж мэдэхэд урь.
Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэл ба Түүний тухай мэдлэгийг өсгөж өгөхөд Ариун Сүнсийг урих арга замуудаар судруудыг судлах зорилго тавихад урь. Та тэдэнд энэ зорилгоо номын хавчуурганыхаа ард бичихийг зөвлөж болно. Тэгснээр тэд судар судлах үедээ үүнийг санамж болгон ашиглаж болно.
Лук 24:33–53
Есүс шавь нартаа үзэгдэж, тэдэнд амилсан биеэ үзүүлэв
Хоёр суралцагчийг айлын хаалга тогшиж буй номлогчдыг дүрслэн харуулах үзэгдлийг жүжигчлэн тоглохын тулд судруудаа барин, ангийн өмнө гарч ирэхэд урь. Тэдэнд хаалга тогшихыг зааварла. Хаалга нээж, тэдэнтэй мэндэлж байгаа дүр үзүүл. Тэдэнд өөрсдийгөө танилцуул гэж хэл. Тэднийг өөрсдийгөө танилцуулсны дараа дараахтай адил зүйлсийг хэл. Тухайлбал:
“Надад асуулт байна. Миний мэддэг олон хүн үхлийн дараах амьдралд итгэдэггүй. Зарим нь өөрсдийгөө Есүс Христэд итгэдэг боловч Түүнийг бие махбодтой болж амилсан гэдэгт итгэдэггүй. Тэд Түүнийг зөвхөн сүнсээрээ үргэлжлүүлэн амьдарсан гэж хэлдэг. Та нар Есүс Христийн Амилалтын тухай юунд итгэдэг вэ?
Хоёр суралцагчид асуултад хариулах цаг гаргаж өг.
Лук 24:36–39 нь төгс эзэмших судрын хэсэг бөгөөд Есүс Христийн бодит Амилалтын талаар заахад тусалдаг гэдгийг онцол. Есүстэй хамт Еммау орох зам дээр хамт байсан шавь нар тэр даруй Иерусалим руу буцаж, төлөөлөгчдөд болон бусад шавьд болсон явдлын талаар хэлсэн гэдгийг тайлбарлан, энэ хэсгийн хам сэдвээр хангаж өг (Лук 24:33–35-ыг үзнэ үү). Тэдний ярилцаж байх үед Аврагч үзэгджээ (36-р шүлгийг үзнэ үү).
Жүжигчилсэн тоглолтод тусалсан нэг суралцагчийг Лук 24:36–39-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Есүс үнэхээр амилсан бөгөөд мах болон ясан биетэй гэдгийг нотлох нотолгоог олж мэдэхийг хүс.
-
Есүс Өөрийгөө зөвхөн сүнс биш бөгөөд бие махбодтой гэдгийг ойлгоход шавь нартаа туслахын тулд тэднийг юу хийхэд урьсан бэ? (Есүс шархаа үзүүлсэн нь [Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009), д. 60; мөн LDS.org-ийг үзнэ үү] зургийг үзүүлэх талаар бодож үз.)
-
Христийг шавь нартаа үзэгдэх үед та нар тэнд байсан бол та нарт ямар мэдрэмж төрөх байсан гэж бодож байна вэ?
Жүжигчилсэн тоглолтод тусалсан суралцагчдад талархлаа илэрхийлээд, суудалдаа суухыг хүс. Нэг суралцагчийг Лук 24:40–43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Есүс Өөрийгөө амилсан бодит бие махбодтой гэдгээ харуулахын тулд өөр юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч Өөрийгөө амилсан биетэй гэдгийг харуулахын тулд өөр юу хийсэн бэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар ямар сургаалыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөр сургаалыг тодорхойлж болох ч Есүс Христ амилсан мах болон ясан биетэй хэмээх сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ сургаалыг самбар дээр бич.)
-
Энэ сургаалыг ойлгож, итгэх нь яагаад чухал вэ?
Нэг суралцагчийг дараах өгүүлбэрийг чанга уншихад урь.
“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн амилуулагдан, бие махбодын үхлээс аврагдана (1 Коринт 15:22-ыг үзнэ үү). Амилуулалт гэдэг нь сүнс биетэйгээ төгс төгөлдөр, үхэшгүй байдалд эргэн нэгдэж, дахин үхлээс хамааралгүй болох болно гэсэн үг (Алма 11:42–45-ыг үзнэ үү). …
Амилуулалтын гэрчлэл, ойлголт нь амьдралын бэрхшээл, сорилт, ялалтыг туулах аваас танд найдвар, хэтийн зорилгыг өгнө. Аврагч амьдардаг, Түүний Цагаатгалаар дамжуулан ‘тэрээр үхлийн хүлээсийг тасчиж, ингэснээр булш ялалт үгүй байж, мөн үхлийн шаналал нь сүр жавхланд найдах найдвараар уужруулагдсан байх болно’ (Aлма 22:14) хэмээн итгэснээр та тайтгарлыг олох болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 19, 20).
-
Бид амилуулагдах болно хэмээх найдварын ачаар тэвчихэд бидэнд тусалж болох сорилт бэрхшээлүүдийн ямар ямар жишээ байдаг вэ?
Цөөн суралцагчаас Аврагчийн Амилалтын талаар гэрчлэлээ хуваалцан, Амилуулалтын талаарх сургаал нь яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахыг хүс.
Нэг суралцагчийг Лук 24:44–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Аврагчтай хамт байсан шавь нарын нэг байсан мэтээр өөрсдийгөө төсөөлж, Түүнийг үгсийг сонсоод, өөрсдийнх нь хувьд ямар сургаал хамгийн чухал санагдах байсныг бодож үзэхийг хүс. Цөөн суралцагчийг эдгээр шүлгэн дээрх сургаалуудын талаар санал бодлоо хуваалцахад урь.
Та ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.
Зурагтөгс эзэмших судрын шигтгээ зураг Төгс эзэмших судар—Лук 24:36–39
Суралцагчдад Лук 24:36–39-ийг чээжлэхэд нь туслахын тулд ангийг дөрвөн бүлэг болгон хуваарил. Энэ хэсгээс өөр өөр шүлгийг бүлэг бүрд оноож өгөөд, бүлэг бүр дэх суралцагчдад өөрсдөд нь хуваарилагдсан шүлгийг чээжлэхийн тулд хамтдаа ажиллахыг зааварла. Хэдэн минутын дараа бүлэг бүрээс шүлгүүдийн дарааллаар өөрсдөд нь хуваарилагдсан шүлгийг чээжээр хэлэхийг хүс. Та суралцагч бүр бүх судрын хэсэгтэй танил болох хүртэл суралцагчдыг дараа дараагийн хэдэн хичээл дээр шүлгүүдийг дахин чээжээр хэлэхэд урьж болно.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Лук 24:11. “Тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа”
Есүсийг үхлээс амилсан гэж гэрчилж буй эмэгтэйчүүдэд итгэхэд арван нэгэн төлөөлөгчид хэцүү байсан гэдгийг Лук илэрхийлжээ. Бусад хүн үхлээс түр зуур боссон ч эцэстээ үхсэн ба Есүс Христ хамгийн анхны амилсан хүн байсан юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:
“Ийм зүйл өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй. Зөвхөн найдварын гэрэлгүй үхэл л байсан. Харин одоо мөнх амьдрал байна. Зөвхөн Бурхан л үүнийг хийж чадах байсан. Есүс Христийн Амилалт нь Түүний амьдрал, номлолын агуу амжилттай үйл явдал байсан юм. Энэ бол Цагаатгалын оргил үе байсан. Бүх хүн төрөлхтний төлөөх Түүний амьдралын золиослол дэлхий дээр амьдарч асан бүх хүний төлөөх Амилалтын бодит байдал, Түүний үхлээс амилах амилалтгүйгээр бүрэн гүйцэд биш байх байсан.
Дэлхийн түүхэн дэх бүхий л ялалт дундаас аль ч ялалт Христийн амилсны анхны баярын өглөө булшнаас гарч ирсэн, цовдлогдсон Их Эзэний ялалт шиг агуу, бүх дэлхийг хамарсан, мөнхийн үр дагавартай байгаагүй юм.
Уг үйл явдлын гэрч болсон хүмүүс мөн амилсан Их Эзэнийг харж, сонсож, ярьсан хүмүүс бүгд бүх гайхамшиг дундаас хамгийн агуу нь болох энэ үйл явдлын бодит байдлыг гэрчилсэн юм. Түүний дагалдагчид зуун зууныг дамжин энэхүү гайхамшигт үйл явдлын үнэнийг тунхаглан амьдарч, нас барсан юм.
Бид Калварийн загалмай дээр амиа өргөсөн Тэрээр Бурханы Хүү, амьдрал, үхлийн Эзэн бөгөөд гайхамшигт алдар суутайгаар амилсан хэмээх гэрчлэлээ эдгээр бүхий л гэрчлэл дээр нэмж байна” гэж тайлбарлажээ (“Special Witnesses of Christ,” Ensign, 2001 оны 4-р сар, 15, эсвэл Лиахона, 2001 оны 4-р сар, 16–17).
Лук 24:36–43. “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм”
Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн ахлагч Тэд Р.Каллистэр Аврагчийн Амилалт түр зуурынх байсан хэмээх буруу итгэл үнэмшлийн талаар:
“Аврагч амилсныхаа дараа үзэгдэж, шавь нартаа хандан, ‘Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм’ (Лук 24:39) гэж хэлжээ. Зарим хүн түүнийг биеэсээ салан, тэнгэрт очсоныхоо дараа дахин үзэгдсэн сүнс хэмээн бодож байсан аж. Гэвч судрууд үүнийг боломжгүй зүйл гэдгийг бидэнд хэлж өгдөг. Паул: ‘Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй’ гэж заасан (Ром 6:9). Өөрөөр хэлбэл, Христ амилснаасаа хойш Түүний бие дахин хэзээ ч Сүнснээсээ салахгүй бөгөөд Паулын хэлснээр үүний ачаар Тэр үхлийн зовлонг дахин хэзээ ч амсахгүй болсон” (“Иосеф Смит—Сэргээлтийн бошиглогч,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40).