51-р хичээл
Лук 10:38–Лук 12:59
Оршил
Аврагч Мартагийн гэрт Мариа, Марта хоёрт заав. Хожим нь Тэрээр шавь нартаа залбирлын талаар олон үнэнийг зааж, хуурамч байдал, шуналын эсрэг сэрэмжлүүлжээ.
Заах зөвлөмж
Лук 10:38–42
Есүс Мариа, Марта хоёрт заав
Суралцагчдаас өчигдөр хийсэн сонголтуудынхаа талаар бодохыг хүс. Тэднийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ тэдгээр сонголтоос аль болох ихийг жагсааж бичихэд нэг минут зарцуулахад урь. Цөөн суралцагчаас зарим сайн сонголтоо ангийнхантай хуваалцахыг хүс.
-
Бид хоёр сайн сонголтын аль нэгийг сонгох ёстой болж болох ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?
Суралцагчдыг Лук 10:38–42-ыг судалж байхдаа бидэнд нэгээс дээш сайн сонголт гарч ирэх үед шийдвэр гаргахад маань удирдан чиглүүлэх Аврагчийн заасан зарчмыг олж мэдэхэд урь.
Аврагч сайн самари хүний сургаалт зүйрлэлийг заасныхаа дараа Бетан руу аялж, Марта хэмээх эмэгтэйн гэрт зочилсон гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Лук 10:38-40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Марта болон түүний дүү Мариа Аврагчийг гэрт нь байх үед хувь хувьдаа юу хийхээр сонгосныг олж мэдэхийг хүс.
-
Аврагчийг гэрт нь байх үед Мариа юу хийсэн бэ?
-
Марта юу хийсэн бэ? (40-р шүлэгт буй түүртсэн гэдэг үг дарагдсан гэсэн утгатай гэдгийг онцол.)
Мариа, Марта хоёр зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], дугаар 45; мөн 45; LDS.org-оос үзнэ үү). Зочломтгой зан Есүсийн үед маш чухал байсан гэдгийг тайлбарла. Марта гэрийн эзэгтэйн хувьд хийх ёстой зүйлээ хийхийг хичээж байсан юм. Тэр хоол унд бэлдэх, үйлчлэх зэрэг мөнх бус амьдралын зүйлсэд анхаарч байсан.
-
40-р шүлэгт цэдэглэснээр, Марта мөнх бус амьдралын зүйлсэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юуг Аврагчаас хүссэн бэ?
Нэг суралцагчийг Лук 10:41–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийн Мартад өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч “Үнэндээ ганцхан юм л хэрэгтэй билээ. Мариа өөрөөс нь зайлуулагдашгүй сайныгаа л сонгон авчээ” хэмээн хэлэхдээ юуг илэрхийлсэн байж болох вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Марта ‘мөн ч их зүйлд санаа тавьж зовох’ (41-р шүлэг) болсон нь магтууштай хэрэг ч Эзэн Багшаас сайн мэдээг суралцах нь илүү ‘чухал’ байсан юм” (“Good, Better, Best,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 104).
-
Аврагч Мариагийн сонгосон “сайныг” “зайлуулагдашгүй” (Лук 10:42) хэмээн хэлэхдээ юуг илэрхийлсэн байж болох вэ? (Мариа мөнх бус амьдралын зүйлсэд анхаарал хандуулахаас илүүтэй Аврагчийг сонсохыг сонгосноор мөнхийн сүнслэг адислалуудыг хүлээн авах байсан.)
-
Бид Аврагчийн Мартад хэлсэн үгсээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид мөнх бус амьдралын зүйлсэд санаа зовохоосоо илүү сүнслэг зүйлсэд өөрсдийгөө зориулбал мөнхийн адислалуудыг хүлээн авах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бид өөрсдийгөө сүнслэг зүйлсэд зориулахын зэрэгцээ сүнслэг зүйлсээс бага ач холбогдолтой ч гэсэн хийх “хэрэгтэй” (Лук 10:42) бусад зүйлээ хэрхэн үргэлжлүүлэн хийж болох вэ?
Ахлагч Өүксийн хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Бид бусад олон сонголтыг бодож, үзэж байхдаа аливаа зүйл сайн гэдэг нь хангалттай биш гэдгийг санах ёстой. Бусад сонголт арай дээр боловч зарим нь илүү сайн байдаг. …
Зурагт үзэх, видео тоглоом тоглох, интернэтээр аялах эсвэл ном юм уу сэтгүүл унших зэрэг сонголтуудыг хийснээр цагаа хэрхэн ашиглаж байгаагаа бодоод үз. Мэдээж зохистой, эерэг зугаа цэнгээнтэй зүйл үзэх эсвэл сонирхолтой мэдээлэл олж авах нь сайн хэрэг. Тиймэрхүү зүйлс нь амьдралынхаа нэг хэсгийг өгөх тийм үнэ цэнтэй зүйл биш юм. Зарим нь илүү сайн байхад өөр зарим нь бүр хамгийн сайн нь байдаг” (“Сайн, Илүү сайн, хамгийн сайн,” 104–105).
Суралцагчдаас өчигдөр хийсэн сонголтуудынхаа жагсаалтыг хараад, бүх эерэг сонголтыг “сайн,” “илүү сайн,” “хамгийн сайн” гэж ангилж бичихийг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг материаллаг зүйлсээс илүүтэй сүнслэг зүйлсийг дээгүүрт тавьснаар хэрхэн адислагдсан тухай гэрчлэлээ хуваалцахад урь.
Лук 11
Есүс шавь нартаа залбирлын тухай заав
Хэд хэдэн удаа залбирахыг оролдсон боловч Бурхан хариулахгүй байгаа юм шиг санагдсан нэгэн сонирхогчид зааж буй бүрэн цагийн номлогчид хэмээн өөрсдийгөө төсөөлөхөд суралцагчдыг урь. Сонирхогч залбирахаа болих тухай бодож байгаа.
-
Та нар туршлага дээрээ үндэслэн энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?
Суралцагчдыг Лук 11-ээс судалж байхдаа Бурхан залбиралд нь хариулахгүй байгаа юм шиг санагдаж байгаа хэн нэгэнд тусалж чадах үнэнийг олж мэдэхэд урь.
Аврагчийн залбирахыг сонссоныхоо дараа шавь нарынх нь нэг өөрсдөд нь хэрхэн залбирахыг зааж өгөхийг хүсэхэд Аврагч зааж өгсөн гэдгийг тайлбарлан, Лук 11:1–4-ийг нэгтгэн дүгнэ.
Их Эзэн шавь нартаа хэрхэн залбирахыг зааж өгснийхөө дараа залбирлын тухай нэмэлт үнэнийг болон Бурхан залбирлуудад хариулахад бэлэн байдгийг заахын тулд адилтгал ашигласан гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг хос хосоороо Лук 11:5–13-ыг судлаад, Их Эзэн залбирлын тухай юу заасныг олж мэдэхэд урь. Иосеф Смитийн Орчуулгын 5, 13-р шүлэгт зориулсан нэмэлтүүдийг онцол. Эдгээр нэмэлтийг Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:5–6 (Лук 11:5, зүүлт тайлбар a) мөн Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:14 (Лук 11:13, зүүлт тайлбар a) дээрээс үзэж болно. Хангалттай хугацаа өгсний дараа ангийнхнаас асуу:
-
5–8-р шүлэг дээрээс уншсан сургаалт зүйрлэлд нэг найз нөгөөгөөсөө юу гэж асуусан бэ? Яагаад?
-
Та нар яагаад хоёр дахь найз нь эхний найзынхаа хүсэлтийг зөвшөөрсөн гэж бодож байна вэ? (Та 8-р шүлэгт буй цөхрөлтгүйгээс гэдэг үг бол хэн нэг хүн найз нь эхэндээ хүсэлтийг нь зөвшөөрөөгүй ч гуйсаар байх түүний цөхрөлтгүй байдлыг хэлж байгааг тайлбарлаж болно.)
-
Хэрэв тусламж хэрэгтэй хүн биднийг, харин талхтай найз Тэнгэр дэх Эцэгийг төлөөлж байгаа бол Аврагч биднийг тусламж хэрэгтэй үед юу хийх ёстой хэмээн зөвлөсөн бэ?
Хэрэв бид тусламж хэрэгтэй үед цөхрөлтгүй залбирч, Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг эрэлхийлэх юм бол … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
-
13-р шүлэгт өгүүлснээр, Тэнгэрлэг Эцэг цөхрөлтгүй залбирч, Өөрийнх нь адислалуудыг эрэлхийлдэг хүмүүст юу өгдөг вэ?
-
Та Лук 11:5–13 дахь Аврагчийн сургаалууд дээр үндэслэн самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид тусламж хэрэгтэй үед цөхрөлтгүй залбирч, Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг эрэлхийлэх юм бол Тэрээр биднийг илүү ихээр адислах арга замуудаар залбирлуудад маань хариулах болно гэсэн зарчмыг гаргахын тулд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич.)
Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг цөхрөлтгүй эрэлхийлснээр залбирлуудынхаа хариултыг хүлээн авсан жишээгээ хуваалцахад урих талаар бодож үз.
Есүс нэгэн хүнээс чөтгөрийг зайлуулж, хүмүүст Бурханы үгийг анхааран сонсохыг зөвлөн, фарисайчууд ба хуулийн багш нарыг сүнслэг байдлын хувьд хэнэггүй, ёс бус байсных нь төлөө зэмлэсэн гэдгийг тайлбарлан, Лук 11:14–54-ийг нэгтгэн дүгнэ.
Лук 12
Аврагч хуурамч байдал, шуналын эсрэг сэрэмжлүүлэв
Дараах асуултуудыг ангийнханд уншиж өгөөд, хариултуудаа тунгаан бодоход урь.
-
Та ямар нэгэн зүйлийг маш их хүсэж байснаасаа болоод үүний тухай байнга бодож байсан үе бий юү?
-
Иймэрхүү бодол бидэнд ямар муу нөлөө үзүүлж болох вэ?
Аврагч хурсан олны өмнө зогсоод, шавь нартаа хуурамч байдлын эсрэг сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан, Лук 12:1–13-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр түүнчлэн тэдэнд бүх далдлагдсан зүйл нэгэн өдөр илчлэгдэх болно мөн Бурхан хүүхдүүдээ мэддэг, халамжилдаг хэмээн сануулжээ. Нэг эрэгтэй Аврагчаас ахтай нь ярилцаад, гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ятгаад өгөөч гэж гуйжээ.
Нэг суралцагчийг Лук 12:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийн энэ хүнд өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч Өөртэй нь хамт байсан хүмүүст юу сэрэмжлүүлсэн бэ?
Шунал гэдэг нь ямар нэгэн зүйлийг хэт их хүсэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Их Эзэн бидэнд дэлхийн эд баялгуудад шунахгүй байхыг зарлигладаг хэмээх үнэнийг самбар дээр бич:
-
Хүн яагаад шуналаас зайлсхийх ёстой вэ? Энэ үнэн нь илүү аз жаргалтай амьдрахад бидэнд хэрхэн туслах вэ?
Аврагч шавь нартаа шуналаас зайлсхий хэмээн хэлснийхээ дараа энэ зарлигийн ач холбогдлыг харуулахын тулд сургаалт зүйрлэл хэлжээ. Суралцагчдыг Лук 12:16–19-ийг дотроо уншаад, уг сургаалт зүйрлэлд энэ хүн би мөн миний гэх үгсийг хэдэн удаа хэрэглэснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Энэ хүн би мөн миний гэж ойр ойрхон хэлсэн нь түүний санаа зовдог зүйлийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Бид ямар арга замуудаар энэ хүнтэй адилхан байхаар уруу татагдаж болох вэ?
Нэг суралцагчийг Лук 12:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Бурхан энэ хүний шунал, шунахай сэтгэлийн талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг самбар дээр бич. (Энэ үгийг “What Matters Most Is What Lasts Longest,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 44-өөс үзэх боломжтой):
-
Сургаалт зүйрлэл дэх баян хүн “хамгийн чухал зүйлсэд” ямар арга замуудаар анхаарлаа хандуулж чадаагүй вэ?
-
Энэ хүний үйлдлийг яагаад мунхаглал гэж үзэж болох вэ?
Их Эзэн шавь нартаа материаллаг хэрэгцээнийхээ талаар хэт их санаа зовохгүй байх хэрэгтэй хэмээн онцолж хэлсэн гэдгийг тайлбарлан, Лук 12:22–30-ийг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 12:31–34-ийг чанга уншихад урь. Түүнийг мөн Иосеф Смитийн Орчуулга, Лук 12:34 (Лук 12:31, зүүлт тайлбар a)-ийг уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч шавь нартаа амин хувиа хичээсэн хүслүүдээ анхаарахын оронд өөр юуг эрэлхийл хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс шавь нартаа юуг эрэлхийлэхийг зөвлөсөн бэ?
-
Хэрэв тэд Бурханы хаант улсыг урагш авчрахыг эрэлхийлэх юм бол тэдэнд ямар адислал өгөгдөнө гэж амлагдсан бэ?
-
Та нар Лук 12:31–34 дээрх Аврагчийн сургаалуудыг хэрхэн зарчим болгон нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Бурханы хаант улс, Түүний зөв шударгыг урагш авчрахыг эрэлхийлэх юм бол Тэрээр бидний хэрэгцээг хангахад тусалж, Өөрийнхөө хаант улсад бидэнд зориулан байр бэлтгэх болно гэсэн зарчмыг тодорхойлох хэрэгтэй.)
-
Бид ямар ямар арга замаар Бурханы хаант улсыг урагш авчрахыг эрэлхийлж болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд материаллаг зүйлсээс илүүтэй сүнслэг зүйлсэд өөрсдийгөө зориулах тухай тэдний өмнө нь тодорхойлсон зарчмыг дурдаж болно.)
Та материаллаг зүйлсээс илүүтэй сүнслэг зүйлсэд санаа тавьж, Бурханы хаант улсыг урагш авчрахыг эрэлхийлснээр хэрхэн адислагдаж байснаа гэрчил. Суралцагчдыг сүнслэг зүйлс эсвэл материаллаг зүйлсийн алинд нь илүү анхаарал хандуулж байгаагаа тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэднийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ материаллаг зүйлсээс илүүтэй сүнслэг зүйлсийг анхаарч, Бурханы хаант улсыг урагш авчрахыг эрэлхийлэхийн тулд юу хийхээ бичихэд урь.
Аврагч шавь нартаа Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэ хэмээн заасан гэдгийг тайлбарлан, Лук 12:35–59-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр тэдэнд “хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана” (48-р шүлэг) гэдгийг ойлгоход тусалсан ба Түүний сайн мэдээ хүмүүсийн дунд асар том хагарал үүсгэх болно хэмээн тайлбарлажээ.