118-р хичээл
Галат 1–4
Оршил
Бошиглогч Паул Галатын гэгээнтнүүдийг хуурамч сургаал дагасных нь төлөө зэмлээд, Есүс Христэд итгэн, дагаснаараа Бурханы өв залгамжлагчид болох боломжтой гэдгийг заасан.
Заах зөвлөмж
Галат 1–2
Паул гэгээнтнүүдийг хуурамч сургаал дагасных нь төлөө зэмлээд, сайн мэдээнд буцаж ирэхэд урамшуулан дэмжсэн.
Суралцагчдаас ах дүүсийнх нь хэн нэг нь Сүмийн сургаалууд үнэн гэдэгт итгэхээ больсон гэж төсөөлөн бодохыг хүс. Үүний үр дүнд тэр хүн Сүмд явахаа больж, сайн мэдээний зарчмын дагуу амьдардаггүй болсон. Суралцагчдыг самбар дээрх зарчмуудыг ашиглан, найздаа юу гэж хэлэх тухайгаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Суралцагчдыг Галат 1-ийг судалж байхдаа үнэн сургаалыг хэрхэн таньж мэдэж болохоо мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Галат бол Азийн төв хойд хэсгийн дүүрэг бөгөөд тэнд Паулын хоёр, гурав дахь номлолынхоо үеэр айлчилсан олон хот байсан (Үйлс 16:6; 18:23-ыг үзнэ үү). (Суралцагчдыг Гурамсан судрын хавсралт, Библийн газрын зураг 13, “Төлөөлөгч Паулын номлолын аялал”-аас Галатыг хайж олоход урь.) Моронай 1:6–7-г чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Галатын гэгээнтнүүдэд тулгарч байсан асуудлыг олж мэдэхийг хүс.
-
Яагаад Галатын олон гэгээнтэн үнэн сургаалаас хөндийрсөн бэ?
Галатчуудад түвэг удан, сайн мэдээний сургаалыг гуйвуулсан хүмүүс аврал зөвхөн Есүс Христээр дамжин ирнэ хэмээн Паулын заасан зүйлд эргэлзэж байсан (Галат 1:7, зүүлт тайлбар а-г үзнэ үү) гэдгийг тайлбарла. Ийм хуурмаг сургаалаар еврейн Христийн шашинтнууд аврагдахын тулд хөвч хөндүүлж (Судруудын удирдамж, “Хөвч хөндөх ёслол”-ийг үзнэ үү), Мосегийн хуулийн дэг жаягийг дагадаг байх хэрэгтэй гэж үздэг байсан юм.
Нэг суралцагчаас Галат 1:8–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын Их Эзэний төлөөлөгчийн хувьд заасных нь эсрэг сургаал номлосон хүмүүсийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Нэг суралцагчаас Галат 1:10–12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын заасан зүйлийн эх сурвалжийг олж мэдэхийг хүс.
-
12-р шүлэгт цэдэглэснээр, хэн Паулын заасан зүйлийн эх сурвалж байсан бэ?
-
10–12-р шүлгэн дээрх Паулын үгээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ бошиглогчдодоо үнэн сургаалыг илчилдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Энэ үнэнийг санах нь бошиглогчдын заасан ойлгоход бэрх зүйлийн талаар асуух зүйл гарах үед тус болдог.
Есүс Христ бошиглогчдодоо үнэн сургаалыг илчилдэг учраас бошиглогчийн заасан зүйлийг үнэн гэдгийг бидэнд бас илчилж чадна.
-
Бид бошиглогчдын заасан зүйл үнэн гэдгийг өөрсдөө мэдэж авч болохын тулд Их Эзэнээс хэрхэн илчлэлт авч болох вэ?
Суралцагчдад энэ хичээлийн эхэн дэх үзүүлэнт хичээлийг сануул. Цөөн суралцагчийг Сүмийн заасан зүйлийн талаар асууж лавлаж байгаа хүнд хариулахын тулд илчлэлтийн талаар дөнгөж таньж мэдсэн үнэнийг хэрхэн ашиглаж болохыг ангийнханд тайлбарлахад урь.
Бид бошиглогчдын заасан зүйлийг судалж, Их Эзэнээс илчлэлт хүлээн авахыг эрэлхийлж байх үедээ үнэн сургаалыг таньж мэдэж болно гэдгийг гэрчил.
Паул хөрвөлтийнхөө тухай болон номлолын анхны аяллынхаа талаар өгүүлсэн гэдгийг тайлбарлан, Галат 1:13–2:21-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр аврал Мосегийн хуулиар ирдэггүй, харин бид Есүс Христэд итгэх итгэлээрээ өршөөгддөг буюу зөвтгөгддөг хэмээн тайлбарласан.
Галат 3–4
Паул Есүс Христээр дамжуулан Абрахамд амлагдсан адислалыг олж авахыг галатчуудад уриалав
Дараах нөхцөл байдлыг чанга унш. Нөхцөл байдал бүрийг уншсаны дараа тухайн нөхцөл байдалд байгаа хүн яагаад илүү олон жил сайн мэдээнд итгэлтэй байсан хүнтэй харьцуулахад Их Эзэний адислалыг арай багаар хүртэнэ гэж мэдэрч болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс.
-
Нэг залуу эрэгтэй сургаалд идэвх султай гэр бүлд өссөн бөгөөд залуу байхдаа сайн мэдээнээс заалгаагүй байжээ. Түүний гэр бүл Сүмд эргэж ирж байгаа бөгөөд сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарч эхэлсэн.
-
Нэг эмэгтэй Сүмийг олон жилийн турш шүүмжилжээ. Тэрээр саяхан зүрх сэтгэл нь өөрчлөгдөхийг мэдэрч, баптисм хүртэв.
Суралцагчдыг Галат 3–4-ийг судалж байхдаа хүн бүр урьд өмнөх нөхцөл байдал, өнгөрсөн үед хийсэн сонголтуудаасаа үл хамааран ямар адислал хүлээн авах боломжтойг мэдэж болоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Галатын гэгээнтнүүдээс олон хүн Христийн шашин дахь харийн хөрвөгч байсан учраас Бурханы адислал амлагдсан Абрахамын үе удмын хүмүүс байгаагүй гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Галат 3:7–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул “итгэлийн” хүмүүс (7-р шүлэг) буюу Есүс Христэд итгэдэг хүмүүсийн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Есүс Христэд итгэдэг хүмүүсийн талаар Паул юу гэж заасан бэ?
-
8-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Абрахамд юу амласан бэ?
-
9-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христэд итгэдэг хүмүүст юу тохиолдох вэ?
“Итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн” гэдэг нь бүх хүн Абрахамаар дамжуулан сайн мэдээний адислалд баясах болно хэмээх Бурханы өөртэй нь хийсэн гэрээнээс ашиг тус хүртэх гэсэн утгыг агуулдаг гэдгийг тайлбарла (Абрахам 2:11-ийг үзнэ үү).
Паул Мосегийн хууль израильчуудыг Христэд ирж, Түүнд итгэх итгэлээрээ зөвтгөгдөхөд нь туслах зорилготой байсан гэж заасан гэдгийг тайлбарлан, Галат 3:10–25-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчаас Галат 3:26–27-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бид Абрахамд амлагдсан адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой болохыг олж мэдэхийг хүс.
-
Бид Абрахамд амлагдсан адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн мэдээний гэрээнд орсон бүх хүн … болно гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Нэг суралцагчаас Галат 3:28–29-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, самбар дээр бичсэн зарчмыг гүйцээх үг хэллэгийг олж мэдэхийг хүс.
-
28-р шүлэгт цэдэглэснээр, сайн мэдээний гэрээнд орсон хүмүүс хэрхдэг вэ?
-
29-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христээр дамжуулан Абрахамын үрсийн дунд тоологдсон хүмүүст бас юу тохиолддог вэ?
Өв залгамжлагч бол хуулиар үл хөдлөх хөрөнгө, өмч, эд зүйлс хүлээн авах эрхтэй хүн юм.
Нэг суралцагчийг Моронай 4:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид хэний өв залгамжлагч байж болохыг олж мэдэхийг хүс.
-
Бид хэний өв залгамжлагчид болж болох вэ? (Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн мэдээний гэрээнд орсон хүмүүс Христэд төвлөрч, Бурханы өв залгамжлагчид болно гэсэн үнэнийг дамжуулахын тулд самбар дээр бичсэн зарчмыг суралцагчдын үгээр гүйцээж бич.)
-
Нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрээнд орсон хүмүүст Бурхан эдгээр адислалыг амладаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
Тэнгэрлэг Эцэгийн амлалтууд сайн мэдээний гэрээнд орсон бүх хүнд өгөгддөг гэдгийг гэрчил. Суралцагчдыг хийсэн гэрээндээ үнэнч байхад урамшуулан дэмж.
Паул Галатын гэгээнтнүүдийг Христэд буцаж ирээд, Мосегийн хуулийн боолчлолоос зугтахад уриалсан гэдгийг тайлбарлан, Галат 4:8–31-ийг нэгтгэн дүгнэ.