Гэрээр судлах хичээл
2 Тимот 1—Еврей 4 (27-р бүлэг)
Оршил
Энэ хичээл дээр эцсийн өдрүүдэд болон өөрийнхөө өдрүүдэд болох аюулын талаар зөгнөсөн Паулын бошиглолыг судалдаг. Паул Тимотод болон ирээдүйн уншигчдад эдгээр аюулын дунд сурсан үнэнүүддээ итгэлтэй хэвээр үлдэж, судруудыг ойлголт, залруулга, заавар хүлээн авах эх сурвалж болгон ашиглахыг заасан.
Заах зөвлөмж
2 Tимот 3
Паул эцсийн өдрүүдэд ирэх хэцүү цаг үеийн талаар тайлбарлав
Хичээл эхлэхийн өмнө хамгийн түрүүнд ирсэн хоёр юм уу гурван суралцагчаас самбар дээр аюултай эсвэл эрсдэлтэй нөхцөл байдлыг дүрсэлсэн зураг зурахыг хүс. Хичээл эхэлсний дараа ангийнханд дараах асуултыг тавь.
-
Та самбар дээр зурсан үйл явдлуудыг дүрслэхийн тулд ямар үг хэрэглэх вэ?
Паул Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа өөрийнхөө болон бидний үед тохиох нөхцөл байдлуудыг бошиглосон. Нэг суралцагчийг 2 Тимот 3:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул бидний цаг үеийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Паул бидний амьдарч буй цаг үеийг хэрхэн дүрсэлсэн бэ? (Хэрэв шаардлагатай бол хэцүү цаг гэдэг нь аюул, эрсдэлээр дүүрэн гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
-
Та энэ цаг үед ямар ёс суртахууны болон сүнслэг аюулыг харсан бэ?
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрд дараах хүснэгтийг өг. Хос бүрийг 2 Тимот 3:2–7-г уншаад, хүснэгтэд байгаа асуултуудад хариулахад урь. Зарим хэцүү үгийг ойлгохын тулд зүүлт тайлбар ашиглах тухай зааварчил.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (27-р бүлэг)
Паулын хожмын өдрүүдийн талаар дүрслэн хэлсэн ямар ямар жишээ байдаг вэ? |
Та эдгээр нөхцөл байдлаас алийг нь бидний цаг үед үзсэн бэ? (Эдгээрээс хоёр юм уу гурвыг олж тогтоо.) Эдгээр нөхцөл байдал яагаад тийм аюултай байна вэ? |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хүснэгтэн дээрх асуултуудад хэрхэн хариулснаа мөн эдгээр нөхцөл байдал яагаад тийм аюултай талаар хуваалцахад урь.
Паулын эдгээр шүлэгт бичсэн аюулуудад өртөх вий гэж санаа зовж байсан эсэхээ тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
-
2 Тимот 3:5-ын төгсгөлд, Паул өнөө цаг үед бидэнд туслах юу хийхийг Тимотод захисан бэ? (Бид ёс бус явдлаас зайлсхийх хэрэгтэй.)
Ийм хэцүү нөхцөл байдал, бэрхшээл тохиолдсон ч бид хамгаалуулж, тусламж авч чадна гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Тимот 3:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул эдгээр аюулаас зайлсхийхэд бидэнд юу тусална гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул өөрийн дүрсэлсэн аюулын эсрэг тэмцэх талаар юу гэж заасан бэ?
-
14-р шүлэгт “чи … юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг 2 Тимот 3:14–15-аас эцсийн өдрүүдийн сүнслэг гамшгуудыг хэрхэн даван туулах талаар зарчим олж тогтооход урь. (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид найдвартай эх сурвалж болон судруудаас сурсан үнэнүүддээ үргэлжлүүлэн байх аваас эцсийн өдрүүдийн сүнслэг гамшгуудыг даван гарч чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)
-
Судруудад болон мэдэж авсан үнэндээ найдах нь өөрсдийн үед байгаа гамшгуудыг даван туулахад бидэнд хэрхэн туслах вэ?
-
Та хэзээ мэдэж авсан үнэндээ найдахыг сонгож байсан бэ? Та үүнийг хийснээрээ хэрхэн адислагдсан бэ? (Та эдгээр асуултын хариултыг эхлээд судрын тэмдэглэл юм уу дэвтэртээ бичихийг санал болгоод, дараа нь бичсэн хариултаасаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүсэж болно.)
2 Тимот 3:15–17 нь төгс эзэмших судар гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг 2 Тимот 3:15–17-г чанга уншихад урьж, судруудын тухай Паулын заасан зүйлийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Судруудыг судлах нь бидэнд өнөө үед хэрхэн туслах талаар Паул юу заасан бэ? (Бид судруудыг судалснаар төгс байдал руу өсөж хөгжихөд туслах сургаалыг мэдэж, залруулга, заавар хүлээн авч чадна гэсэн зарчмыг олж тогтооход суралцагчдад тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдаас судраас мэдсэн зүйл нь ялангуяа Шинэ Гэрээнээс судалсан судрын аль нэг хэсэг нь дараах зүйлсийг хийхэд тусалсан цаг мөчийн талаар бодохыг хүс.
-
Сайн мэдээний сургаалыг ойлгоход тусалсан
-
Зүй бус бодол, сонголт эсвэл зан авирт зэмлэл эсвэл залруулга өгсөн
-
Залбиралд хариу өгсөн эсвэл асуудлыг шийдвэрлэх заавар өгсөн
Суралцагчдад туршлагуудаа бодох цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг бодсон зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.
-
Судрын үнэ цэнийн талаар сурсан зүйлсээ бодож үзэхэд, яагаад биднийг өдөр бүр судраас судлахад урамшуулдаг гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийн хуулбарыг өг. Нэг суралцагчийг чанга уншихад уриад, судраас судлах талаар ахлагч Скоттын өгсөн зөвлөгөө, амлалтыг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
ЗурагАхлагч Ричард Г.Скотт“Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. Тэдгээрийг судлах цаг гаргаж бай. Бурханы үгээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлах цаг гаргахын тулд эн тэргүүний зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол үүнийг хийгээрэй.
… Хэрэв та нар өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ Бурханы үгийг судлахад цаг заваа зориулбал амьдралд тань амар амгалан давамгайлах болно” (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).
Судруудад байдаг үнэнийг үргэлжлүүлэн дагадаг хүмүүст ирдэг амар амгалан, аюулгүй байдлын талаар гэрчил.
Суралцагчдыг нэг хуудас цаасыг гурван багана болгон нугалахыг хүс. Тэднээс цаасыг нугалсны дараа эхний баганын дээд талд Сургаал, хоёр дахь баганын дээд талд Зэмлэл ба залруулга, гурав дахь баганын дээд талд Зөв шударга байдлын талаарх заавар гэж бичихийг хүс.
Суралцагчдыг энэхүү хуудсаа долоо хоногийн турш судрынхаа номын хавчуурга болгож ашиглан, аль нэг багананд хамаарах судрыг унших бүрдээ доор нь бичихэд урь. Жишээлбэл, “Сургаал” гэсэн гарчгийн доор суралцагчид судрын эшлэлийг болон үүнээс сурсан сургаал, зарчмыг бичиж болно. “Зэмлэл ба залруулга” гарчгийн доор тэд судрын эшлэлийг бичээд, энэ нь буруу ойлголтыг хэрхэн зөв болгож байгааг бичиж болно. “Зөв шударга байдлын талаарх заавар” гарчгийн доор тэдэнд сайн үйлс хийхийг зөвлөсөн судрын эшлэлүүдийг бичиж болно.
Суралцагчдыг энэхүү цаасаа долоо хоногийн дараа ангидаа авчирч, хөтөлсөн туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж. Та судар эсвэл гарын авлага дээрээ тэднийг энэхүү төгс эзэмших судрыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн талаар богино ярилцлага хийхийг өөртөө сануулан тэмдэглэж аваарай.
Дараагийн бүлэг (Еврей 5–Иаков 1)
Суралцагчдыг дараагийн хэсгийг судалж байхдаа дараах асуултуудын хариултыг олоход урамшуулан дэмж. Үүнд: Залуу эрэгтэйчүүдийг санваарт хэрхэн дууддаг вэ? Еврей номонд хэнийг агуу итгэлтэй гэж дурдсан бэ? Энэ хэсэгт гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс танд танил байна уу? Иосеф Смит аль шүлгийг уншсаны дараа “Бурханаас асуу[ж],” Анхны үзэгдлийг хүлээн авсан бэ? Цэвэр ариун шашин гэж юу вэ?