Номын сан
Гэрээр судлах хичээл: Ефес 2–Филиппой 4 (25-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Eфес 2Филиппой 4 (25-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Eфес 2Филиппой 4-ийг (25-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Eфес 2–3)

Төлөөлөгч Паул Ефест байгаа Сүмийн гишүүдэд үргэлжлүүлэн бичиж, Есүс Христийн ач ивээлийн ачаар бүх хүн төрөлхтөн Түүнд итгэх итгэлээрээ дамжуулан аврагдах боломжтой мөн бид Есүс Христэд ирэх үедээ Түүний ач ивээлээс хүртэн, Бурханы гэгээнтнүүдтэй нэгдмэл болдог гэдгийг заасан. Паул түүнчлэн Их Эзэний Сүм төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр тулгуурладаг бөгөөд булангийн чулуу болох Есүс Христтэй хамт төлөөлөгч, бошиглогчид Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн хайрыг мэдэж, мэдрэхэд туслахыг эрэлхийлдэг.

2 дахь өдөр (Eфес 4–6)

Паулын үргэлжлүүлэн заасан Сүмийн зохион байгуулалтын тухай сургаалаар дамжуулан суралцагчид Их Эзэн төлөөлөгч, бошиглогч, Сүмийн бусад удирдагчийг гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхэд туслуулахаар болон тэднийг хуурамч сургаалаас хамгаалахаар дууддаг гэдгийг мэдэж авсан. Паул гэгээнтнүүдэд Есүс Христийн шавь нар хуучин хүнээ болон нүгэлт байдлаа хойш тавьж, шинэ, зөв шударга байдлыг олж авдаг гэдгийг заав.

3 дахь өдөр (Филиппой 1–3)

Паулын Филиппойд байсан гэгээнтнүүдэд хандан бичсэн захидлаас суралцагчид Есүс Христийг дагахад тулгардаг сөрөг тал Түүний ажлыг урагшлуулахад туслах бөгөөд хэрэв Есүс Христийн даруу, бусдын төлөө амиа боддоггүй үлгэр жишээг дагавал илүү нэгдмэл байх боломжтой гэдгийг ойлгож авсан. Паул түүнчлэн Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон авралд шаардлагатай зүйлийг хүсэх, хийхэд Бурхан тусалдаг бөгөөд хэрэв Есүс Христийг дагаж, итгэлээр урагш тэмүүлэхийн тулд шаардлагатай бүх зүйлээс татгалзах аваас Түүнийг танин мэдэж, мөнх амьдралыг олж авах болно гэдгийг заасан.

4 дэх өдөр (Филиппой 4)

Тэд Филиппой дахь гэгээнтнүүдэд Паулын бичсэн захидлыг үргэлжлүүлэн судалж байхдаа Есүс Христийн итгэлтэй дагагчдын хувиар бид гуйж, талархан залбирах аваас Бурхан биднийг Өөрийнхөө амар тайвнаар адислах болно мөн хэрэв итгэлтэй гэгээнтнүүд зөв шударга юунд ч бодол санаагаа төвлөрүүлж, төлөөлөгч, бошиглогчдыг дагах аваас амар тайвны Бурхан тэдэнтэй хамт байх болно гэдгийг мэдэж авсан. Паул бидэнд хүч өгдөг Есүс Христээр дамжуулан бид бүх зүйлийг хийж чадна хэмээн захидлаа төгсгөжээ.

Оршил

Төлөөлөгч Паул Ефесийн гэгээнтнүүдэд хуучин хүнээ орхиж, Есүс Христийн дагалдагчийн хувиар шинэ хүн болох хэрэгтэй хэмээн заасныхаа дараа Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх хэрэгтэйг тэдэнд заасан.

Заах зөвлөмж

Ефес 6:10–24

Паул гэгээнтнүүдэд “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх”-ийг зөвлөв

Самбар дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах үгийг бич. (Энэ үгийг “The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 79-өөс олж уншиж болно.) Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь.

“Гэрчлэлтэй бөгөөд зарлиг тушаалуудыг дагадаг Сүмийн гишүүдийн эсрэг Сатан дайн хийж байна” (ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон).

  • Сатан ямар арга замаар Сүмийн өсвөр үеийнхний эсрэг дайн хийдэг вэ?

Нэг суралцагчийг Ефес 6:10–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын гэгээнтнүүдийг тухайн үед юуны эсрэг тулалдаж байна гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Заль мэх гэсэн нь хууран мэхлэх, урхиндаа оруулахын тулд ашигладаг арга заль, хуурмаг арга гэсэн утгатай.

  • Тухайн үеийн гэгээнтнүүд юуны эсрэг тулалдаж байна гэж Паул хэлсэн бэ?

  • 12-р шүлэг дээр Паулын жагсаан бичсэн зүйл өнөө үед бидний тулалдаж байгаа зүйлтэй хэр адил байна вэ?

  • Паул тухайн үеийн гэгээнтнүүдэд эдгээр хилэнцийн эсрэг зогсож чадахын тулд юу өмс хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн хуяг дуулгыг авах юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Зураг
тараах материал, Бурханы хуяг дуулга

Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (25-р бүлэг)

Зураг
бүдүүвч зураг, Бурханы хуяг дуулга

Суралцагч бүрд дараах тараах материалын хуулбарыг өг. Ангийнхныг таван бүлэгт хуваарилан, бүлэг бүрд Eфес 6:14–17-д дурдсан хуяг дуулгын нэг нэг хэсгийг өг. (“Бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж” [14-р шүлэг] гэсэн хэсгийг оноохгүй. Хэрэв танай анги цөөн суралцагчтай бол та нэг хэсгийг олон бүлэгт оноож болно.)

Дараах асуултуудыг самбар дээр бич.

  1. Хуяг дуулгын энэ хэсгийг юунд ашигладаг вэ?

  2. Паул хуяг дуулгын энэ хэсгийг юу гэж нэрлэсэн бэ?

  3. Хуяг дуулгаар хамгаалагдсан биеийн хэсэг сүнслэг байдлын юуг төлөөлж болох вэ?

  4. Сүнслэг байдлын ийм хуяг дуулга өмсөх нь хилэнцтийг сөрөн зогсоход хэрхэн туслах вэ?

Суралцагчдад тараах материал дээрх дутуу хэсгийг хэрхэн гүйцээхийг харуулахын тулд нэг суралцагчийг Ефес 6:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, “бэлхүүсээрээ үнэнийг бүслэх”-тэй холбоотой самбар дээр бичсэн асуултуудын хариултыг олж мэдэн, тараах материал дээрээ бичихийг хүс.

“Бүслэх” бүс гэдэг нь биеийн бэлхүүс хэсгээр бүсэлдэг бүс гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг ангийнханд өгүүлбэрээ уншиж өгөхөд урь. Суралцагчид дараахтай төстэй хариултуудыг өгч болно. Үүнд: (1) бэлхүүсийг (нөхөн үржихүйтэй холбоотой чухал эрхтнүүд) далдалдаг. (2) Паул үүнийг “үнэн” хэмээн нэрлэсэн. (3) Бидний ариун явдал буюу ёс суртахууны цэвэр байдлыг төлөөлдөг. (4) Авралын төлөвлөгөөний үнэн байдлыг мэдэх нь биднийг хууран мэхлэгдэхээс хамгаалж, ёс суртахууны хувьд илүү цэвэр ариун үлдэхэд тусалдаг.

Суралцагчдыг бүлгийнхэнтэйгээ Eфес 6:14–18-ыг уншиж, тэдэнд оноосон хуяг дуулгын хэсгүүдэд тохирох тараах материалын энэ хэсгийг бөглөхдөө дараах загварыг дагахад урь. (“Хөлдөө өмсөх” [15-р шүлэг] гэсэн нь гутал эсвэл хөл хамгаалах өөр зүйл өмсөх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бүлгүүдийг хуваалцсаны дараа суралцагчдыг бүлгийнхнийхээ олж мэдсэн зүйлийг тараах материал дээр тэмдэглэж авахад урь.

  • Бид яагаад Бурханы бүрэн хуяг дуулгаар өөрсдийгөө хамгаалах нь чухал вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бид Бурханы хуяг дуулгыг хэрхэн өмсөж, хүчирхэгжүүлэх тухай сонсохыг хүс.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Бид Паулын амласнаар ‘бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай’ байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг хэрхэн өмсдөг вэ?

Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биед яг таг сууж өгдөг хатуу төмөр хуяг биш харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь эзнээ хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжийг олгодог маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглаж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаас мэддэг учраас ингэж хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс хамгаалдаг сүнслэг хуягийг бүрдүүлдэг олон жижиг үйлдлээс гарч ирдэг” (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 8).

  • Та өдөр бүр Бурханы хуяг дуулгыг өмсөж, хүчирхэгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?

  • Энэ нь таныг хилэнц, уруу таталтыг эсвэл хууран мэхлэлтийг сөрөн зогсоход хэрхэн тусалж байсан бэ?

Дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг эдгээр асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь.

Та сүнслэг хуяг дуулгынхаа аль хэсгийг хүчтэй гэж үздэг вэ?

Хуяг дуулгын тань аль нь хамгийн сул байна вэ?

Та амьдралдаа сүнслэг хуяг дуулгынхаа хэсэг бүрийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байж болох вэ?

Паул гэгээнтнүүдийг өөрт нь “үг өгөгдөж” (19-р шүлэг), шоронд байхдаа сайн мэдээг зоригтой номлохын тулд өөрийнх нь төлөө залбираарай хэмээн гуйж, захидлаа төгсгөсөн гэдгийг тайлбарлан, Eфес 6:19–24-ийг нэгтгэн дүгнэ.

Та энэ хичээлээр ярилцсан үнэнүүдээ гэрчилж, суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга.

Дараагийн хэсэг (Колоссай1 Tимот)

Суралцагчдыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн Паулын захидлуудаас суралцахдаа эдгээр асуултын хариултыг олж мэдэхэд урь. Паул мөнгийг хайрлах талаар юу гэж хэлсэн бэ? Бид хэрхэн хуурамч уламжлалд мэхлэгдэхээс зайлсхийж болох вэ? Паулын цэдэглэснээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн өмнө юу тохиолдох ёстой вэ? Бид ямар нэг зүйл тохиолдсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?