Номын сан
Гэрээр судлах хичээл: Ром 8–1 Коринт 6 (21-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Ром 81 Коринт 6 (21-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Ром 8–16 ба 1 Коринт 1–6-г (21-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Ром 8–11)

Паулын Ромын гэгээнтнүүдэд сүнсний болон махан биеийн дагуу байх талаар заасан зүйлсээс, хэрэв бид Сүнсний нөлөөг дагавал эгэл хүний нүгэл үйлдэх хандлагыг даван гарч чадна гэдгийг суралцагчид мэдэж авсан. Суралцагчид түүнчлэн дараах үнэнийг тодорхойлсон. Үүнд: Хэрэв бид Бурханы итгэлтэй, гэрээний хүүхдүүд байвал Тэнгэрлэг Эцэгт байдаг бүх зүйлийг Есүс Христтэй хамтран өв залгамжлах болно. Хэрэв бид Бурханыг хайрладаг бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно. Есүс Христээр дамжуулан бид мөнх бус амьдралын бүх сорилт, бэрхшээлийг даван туулж чадна. Хэрэв бид Есүс Христийг болон Түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байвал Бурханы гэрээний адислалыг хүлээн авч, аврагдаж чадна.

2 дахь өдөр (Ром 12–16)

Ром 12–13-аас суралцагчид Бурхан биднээс өөрсдийн амьдралыг Түүнд зориулж, дэлхийд уусан зохицохоос зайлсхийхийг хүсдэг бөгөөд хэрэв бид тэгж чадвал Есүс Христтэй илүү адил болж чадна гэдгийг олж мэдсэн. Ром 14–15-аас суралцагчид тодорхой зарлигт заагаагүй зүйлсэд бид бусдын сонголтыг шүүхээс зайлсхийж мөн бидний сонголтууд ч бас бусдад хэрхэн нөлөөлж байгаад анхаарах ёстой талаар суралцсан. Түүнчлэн судрууд нь бидэнд зааж, найдвар өгөхийн тулд бичигдсэн гэдгийг суралцагчид ойлгож авсан.

3 дахь өдөр (1 Коринт 1–2)

Паул Коринтын гэгээнтнүүдэд бичсэн захидалдаа зарим асуудал, асуултын талаар дурдсан. Түүний бичсэн зүйлээс суралцагчид Их Эзэн биднээс гэгээнтнүүдийн хувьд нэгдмэл байж, зөрчилдөөн болон хагарлыг үгүй болгохыг хүсдэг талаар мөн бид Бурханы зүйлсийг зөвхөн Түүний Сүнсээр л дамжуулан мэдэж, ойлгож чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (1 Коринт 3–6)

Энэ хичээлээр суралцагчид Коринтын гэгээнтнүүдэд бичсэн Паулын захидлыг үргэлжлүүлэн судалсан. Паулын үгсээс суралцагчид дараах үнэнийг ойлгож авсан. Үүнд: Бид Есүс Христийн сайн мэдээний талаар сурахад нь бусдад тусалж чадах хэдий ч хүмүүс хөрвөгдөхдөө Ариун Сүнсний хүчээр дамжуулан хөрвөгддөг. Их Эзэн бидний бодол санаа, зүрхний хүсэл зэргийг бүгдийг мэдэх учраас биднийг шударгаар шүүх болно. Хэрэв бид нүгэлд дурладаг хүмүүстэй ойр байхыг сонговол тэдний ёс бус байдал бидэнд нөлөөлөх боломжтой.

Оршил

Энэ хичээл нь суралцагчдад ёс бусаар хүрээлэгдсэн үед хэрхэн үүнээс зайлсхийхийг ойлгоход тусална. Үүнээс гадна тэд яагаад бие махбодоо цэвэр ариун байлгах нь чухал болохыг сурч мэднэ.

Заах зөвлөмж

1 Коринт 6

Паул гэгээнтнүүдэд нэгдмэл байдал болон ариун явдлын хуулийг заав

Самбар дээр тавагтай ялзарсан жимсэн дунд нэг шинэ жимс байрлуулсан зураг зур. Хэрэв тэд урьд нь эргэн тойронд нь нүглээр дүүрэн байхад үүнээс хэрхэн зайлсхийх талаар бодож байсан эсэхээ санахад урь.

Зураг
зураг, тавагтай жимс

Суралцагчдыг 1 Коринт 6-г судалж байхдаа ёс бус нөлөөгөөр хүрээлэгдсэн ч зөв шударга амьдрахад туслах төлөөлөгч Паулын заасан үнэнийг олоход тэднийг урь.

Паул Коринтын гэгээнтнүүдэд маргаанаа шууд иргэний шүүхээр шийдүүлэхийн оронд өөрсдийн дунд зөв шударгаар шийдвэрлэхийг зөвлөсөн гэдгийг тайлбарлан, 1 Коринт 6:1–8-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 1 Коринт 6:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Сүмийн гишүүдэд Коринт дахь ямар нүгэлт үйлдлүүдээс зайлсхийхийг заасан талаар олж мэдэхийг хүс.

  • Паул Сүмийн гишүүдэд ямар ямар нүгэлт зан чанараас зайлсхийх хэрэгтэй гэж заасан бэ?

  • 1 Коринт 6:11-д цэдэглэснээр, Паул эдгээр гэгээнтэнд өөрсдийнх нь талаар юуг сануулсан бэ? (Коринтын олон хөрвөгч Сүмд нэгдэхээсээ өмнө эдгээр нүгэлт зан үйлд оролцож байсан ч наманчилж, нүглээсээ цэвэршигдсэн.)

Тухайн үеийн эртний коринтчууд ёс суртахуунгүй байдлаараа алдартай байсан бөгөөд бидний бие махбод зугаа цэнгэлийн төлөө бүтээгдсэн гэх санааг олонх нь дэмждэг байсныг тайлбарла. Паул зөв, буруу гэж байхгүй хэмээн үздэг гүн ухааны үзлийн эсрэг зүйл заасныг тайлбарлан, 1 Коринт 6:12-ын Иосеф Смитийн Орчуулгыг нэгтгэн дүгнэ.

  • Коринт дахь зан үйл, үзэл бодол нь өнөөгийн дэлхийн чиг хандлагатай юугаараа төстэй байна вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 6:13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бидний бие махбодын зорилгын талаар юу заасныг олж мэдэхийг хүс. (Та хоол гэдэг үг нь хоол хүнс гэсэн утгатайг тайлбарлаж болно.)

  • Бидний бие махбодын талаар Паул юу заасан бэ? (Коринтын олон хүн бие махбод нь зугаа цэнгэлийн тулд бүтээгдсэн гэдэгт итгэдэг байхад Паул бидний бие махбод Их Эзэний зорилгуудыг биелүүлэхийн тулд бүтээгдсэн хэмээн зааж, уг үзлийг залруулав.)

Сүмд нэгдсэн хүмүүс Христийн биеийн нэгэн сүнслэг хэсэг болж Түүнтэй нэг болдог гэдгийг тайлбарлан, 1 Коринт 6:14–17-г нэгтгэн дүгнэ. Паул түүнчлэн бэлгийн ёс суртахуунгүй байдал нь Есүс Христтэй харилцах сүнслэг харилцаатай нийцдэггүй гэдгийг тайлбарласан.

Нэг суралцагчийг 1 Коринт 6:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг заасан талаар олохыг хүс. (Та 1 Коринт 6:18-ын Иосеф Смитийн Орчуулга нь “биеийнх нь гадна” гэдгийг “Христийн биеийн эсрэг” гэж өөрчилснийг онцолж болно.)

  • Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ?

  • Садар самуун үйлдэгсдийн талаар Паул ямар үнэнийг заасан бэ? (Та суралцагчдад 18-р шүлгээс Садар самуун үйлдэгсэд нь өөрсдийн биеийн эсрэг нүгэл үйлддэг гэсэн үнэнийг заадаг үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Дараа нь Паул садар самуун эсвэл бэлгийн ёс суртахуунгүй байдал нь яагаад “[тухайн хүний] өөрийнхөө биеийн эсрэг” үйлдсэн нүгэл болдог гэж заасныг тайлбарла.

1 Коринт 6:19–20 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг 1 Коринт 6:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул бидний биеийг юутай зүйрлэснийг олохыг хүс.

  • Паул бидний биеийг юутай зүйрлэсэн бэ?

Ариун сүмийн зураг үзүүл.

  • Ариун сүм нь бусад барилгаас юугаараа ялгаатай вэ?

  • 19-р шүлэгт Паулын заасан үнэнийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидний бие бол Сүнс оршиж болох Бурханы ариун сүм юм гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бидний бие бол ариун сүм гэдгийг ойлгох нь бидний өөрсдийн болон бусдын биед хандах хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бидний бие бол Бурханы ариун сүм гэдгийг ойлгох нь өөрсдийнхөө биед хандах хандлагад маань хэрхэн нөлөөлж болох нэмэлт ойлголтыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“[1 Коринт 6:19–20 дахь] үнэнийг хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийнхөө бие махбодод шивээс хийлгэн үзэмжгүй болгох эсвэл хар тамхи гэх мэтийг хэрэглэн муутган доройтуулах, аль эсвэл садар самуун явдал, даруу бусаар хувцаслах зэргээр бузарлахгүй байх явдал юм. … Бидний бие бол сүнсний маань зэмсэг бөгөөд бид үүнд чадахынхаа хэрээр анхаарах нь чухал юм. Бид өөрсдийн бие махбодын хүчийг Христийн ажлыг үргэлжлүүлэн мөн үүнд үйлчлэхэд өргөл болгох ёстой” (“Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).

  • 1 Коринт 6:19 дэх “Та нар өөрсдийнх биш” гэдгээр Паул юун тухай хэлсэн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 6:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидний бие яагаад биднийх биш болохыг олж мэдэхийг хүс.

  • Бидний бие яагаад биднийх биш болохыг аль үгс харуулж байна вэ? (“Үнээр худалдан авсан” гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэтэлгэгдсэн эсвэл буцаан худалдаж авсан гэсэн утгатайг тайлбарла.)

  • 19–20-р шүлгээс та нар нэгэн үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан буцаан худалдагдсан учраас бидний бие биднийх биш юм гэсэн үнэнийг олж тогтооход тэдэнд тусал.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“‘Үүнд хэн хохирох юм бэ? Яагаад жаахан эрх чөлөөтэй байж болохгүй гэж? Би одоо нүгэл үйлдсэн ч дараа нь наманчилчихаж болно шүү дээ’ гэж хэзээ ч бүү хэлээрэй. Хэзээ ч ийм тэнэг, ийм балмад бүү бай. Та шийтгэл хүлээлгүйгээр ‘Христийг дахиад цовдолж’ чадахгүй [Еврей 6:6-г үзнэ үү]. ‘Садар самуун явдлаас зугтан явагтун’ [1 Коринт 6:18] хэмээн Паул тунхаглаж, ‘энэ мэт ямар ч зүйлээс’ зугтагтун [С ба Г 59:6, тодотгол нэмсэн] хэмээн Сургаал ба Гэрээнд нэмж хэлсэн. Яагаад? Бид зугтаж чадахын тулд Дэлхийн Аврагчийн бие, сүнсний аль алинаар нь тэвчсэн дүрслэхийн аргагүй зовлон шаналал нэгэн шалтгаан нь болох юм [ялангуяа C ба Г 19:15–20-ийг үзнэ үү]. Бид үүний төлөө Түүнд өртэй хүмүүс. Үнэндээ бид Түүнд бүх зүйлээрээ өртэй” (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76).

  • Бидний бие биднийх биш гэдгийг санах нь өөрсдийн биед хамаарах сонголтуудад маань хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх ялзарсан жимсэн дунд шинэхэн жимс байрлуулсан зураг руу хандуулахад урь.

  • Бид өөрсдийн бие махбодын талаарх эдгээр үнэнийг ойлгох нь ёс бус байдлаар хүрээлэгдсэн үед цэвэр ариун үлдэхэд маань хэрхэн туслах вэ?

Ярилцсан үнэнийхээ талаар гэрчил. Суралцагчдыг хичээлийн үеэр мэдэрсэн мэдрэмж, өдөөлтөө тунгааж, тэдгээрийн дагуу үйлдэхэд урь.

Дараагийн бүлэг (1 Коринт 7–14)

Бидний хүн нэг бүрд Тэнгэрлэг Эцэгээс хамгийн багадаа нэг сүнслэг бэлэг өгөгдсөн гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдаас дараагийн бүлгийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэгээс хүүхдүүддээ өгдөг зарим сүнслэг бэлгийг олж мэдэхэд урь. Төлөөлөгч Паул, бүх зүйлээ ядуусыг хооллоход зориулж, өөрийн биеийг шатаахаар өгсөн ч, хэрэв түүнд ямар нэг сүнсний бэлэг байхгүй л бол юу ч биш хэмээн заасныг суралцагчдад хэл. Суралцагчдыг өөрсдөд нь өгсөн бэлгийн талаар бодоход урь.