110-р хичээл
1 Коринт 13–14
Оршил
Паул энэрлийн ач холбогдлын тухай заасан. Тэрээр Коринтын гэгээнтнүүдэд энэрлийг олж авч мөн дагаж, өөр бусад сүнслэг бэлэг эрэлхийлэхийг зөвлөв. Паул бошиглолын бэлэг нь хэлний бэлгээс илүү агуу бөгөөд бусдыг сүнслэгээр хүчирхэгжүүлэхийн тулд Сүмийн гишүүдэд өгөгддөг гэж заасан.
Заах зөвлөмж
1 Коринт 13
Паул энэрэлтэй байхын ач холбогдлын талаар заав
Хичээл эхлэхийн өмнө дараах жишээнүүдийг самбар дээр бич эсвэл суралцагчдад хувилан тараа. Нэг суралцагчийг жишээ бүрийг уншихад урьж, ангийнхнаас эдгээр мэдэгдлийн аль нэг нь өөрсдийг нь дүрсэлж байгаа эсэхийг бодож үзэхийг хүс.
-
Ийм хандлага, зан авиртай байхаас ямар хортой үр нөлөө гарч болох вэ?
Суралцагчдыг 1 Коринт 13-ыг судалж байхдаа бусадтай харилцах харилцаа, аз жаргалыг бусниулж болох чиг хандлага, зан авираас зайлсхийхэд тэдэнд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Суралцагчдад Коринтын гэгээнтнүүд Сүмд зөрчилдөөн, хагарал үүсгэх зан үйлдэл гаргаж байсныг сануул. Паул захидалдаа сүнслэг бэлэг нь бүх хүний ашиг тусын тулд болон Сүмийн гишүүд бие биедээ үйлчилж, хүчирхэгжүүлэхийн тулд өгөгдсөн хэмээн заасан. Паул гэгээнтнүүдэд “үлэмж агуу бэлгүүдийг” хичээнгүйлэн эрэлхийлэхийг зөвлөсөн (1 Коринт 12:7–31-ийг үзнэ үү).
Нэг суралцагчийг 1 Коринт 13:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын магтсан Сүнсний бэлэг болон шинж чанарыг олж мэдэхийг хүс.
-
Паул Сүнсний ямар бэлэг, шинж чанарыг магтсан бэ? (Энэрэл)
“Энэрэл нь хамгийн дээд, эрхэм ариун, хамгийн хүчтэй хайр бөгөөд энэ нь ердийн нэг хайр биш” (Bible Dictionary, “Энэрэл”).
-
Сүнслэг бэлэг байгаа ч энэрэл байхгүй хүмүүсийг Паул юу гэж дүрсэлсэн бэ?
1-р шүлэг дэх “нүргэлэх харанга,” “хангинах цан” гэдэг нь чанга дуу гаргадаг зэмсэг гэдгийг тайлбарла. 1-р шүлгийн хам сэдэвт энэ үгс нь ярьж байгаа хүн энэрлээр өдөөгдөөгүй бол түүний үгс дэмий хоосон, утга учиргүй болдог гэдгийг онцолсон.
-
Яагаад та нар бид энэрэлгүй бол юу ч биш гэж бодож байна вэ?
-
Хэн нэгэн энэрэлгүй мөртлөө хэрхэн бүх эд хөрөнгөө ядуусыг хооллоход зориулж, үнэний төлөө үхэхэд бэлэн байх боломжтой вэ? (Энэрэл нь өгөөмөр үйлс болон үнэний төлөө үхэхээс ч илүү зүйл гэдгийг тайлбарла.)
Дараах хүснэгтийг самбар дээр хуулж зур.
Энэрэл гэж юу вэ, энэрэл юу хийдэг вэ |
Энэрэл гэж юу биш вэ эсвэл юу хийдэггүй вэ |
---|---|
Паул Коринтын гэгээнтнүүдэд энэрлийн бэлгийг илүү их ойлгоход туслахын тулд үүний шинж чанар, онцлогийг тодорхойлсон гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдыг хамтрагчтайгаа 1 Коринт 13:4–8-ыг уншаад, Паул энэрлийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь.
Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас самбарт гарч, тохирох гарчгийн дор Паулын өгсөн энэрлийн тодорхойлолтуудыг бичихийг хүс. Шаардлагатай бол суралцагчдад тодорхойлолт бүрийг ойлгоход тусал.
-
Энэрлийн эдгээр бүх шинж чанарын тодорхойлолтод хэн тохирох вэ? (Есүс Христ)
Бошиглогч Мормон “энэрэл бол Христийн цэвэр хайр” гэж заасныг суралцагчдад сануул (Моронай 7:47). Энэрлийг хоёр чухал замаар тодорхойлж болохыг тайлбарла. (1) Биднийг хайрлах Христийн хайр болон (2) бусдыг хайрлах Христийнхтэй адил бидний хайр. Суралцагчдаас самбар дээрх жагсаалтаас энэрлийн цөөн хэдэн тодорхойлолтыг сонгож, тэдгээр нь Есүс Христийг хэрхэн сайн дүрсэлж байгааг тайлбарлахыг хүс.
-
8-р шүлэгт “энэрэл хэзээ ч дуусдаггүй” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Үнэн энэрлийг … Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр нь цэвэр ариун, төгс төгөлдрөөр харуулсан. … Бид энэхүү энэрэл буюу бидний төлөөх түүний цэвэр хайргүйгээр хэн ч биш байж, найдах зүйлгүй болж, бүх хүмүүн дундаас хамгийн зовлонтой нь байх болно. …
Амьдралд хүссэндээ хүрэхгүй, сэтгэлээр унах үе бий. Зарим зүйл бидний санаснаар болдоггүй. Заримдаа хүмүүс бидний урмыг хугалдаг. Мөн эдийн засаг, бизнес тэр байтугай засгийн газар ч гэсэн бидний урмыг хугалдаг. Гэвч бидний урмыг хугалдаггүй нэг л зүйл бий. Тэр бол Христийн цэвэр хайр юм” (Christ and the New Covenant [1997], 337).
-
Христийн цэвэр хайр хэзээ ч дуусдаггүй гэдгийг санах нь хэрхэн тустай байж болох вэ?
-
1 Коринт 13:4–8-аас мэдсэн зүйлдээ тулгуурлавал, энэрлийн бэлгийг олж авснаар бидэнд юу тохиох вэ? (Суралцагчид янз бүрийн үнэнийг хэлж болох ч Бид энэрлийн сүнслэг бэлгийг олж авахыг эрэлхийлснээр өөрсдийн Аврагч Есүс Христтэй илүү адил болдог гэсэн үнэнийг тодорхойлоход анхаар. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Паул яагаад мэдлэг болон бошиглолын сүнслэг бэлэг эцэстээ үгүй болохыг заасан гэдгийг тайлбарлан, 1 Коринт 13:9–12-ыг нэгтгэн дүгнэ. Энэ амьдралд олж авах боломжтой мэдлэг нь бүрэн гүйцэд биш бөгөөд бид мөнх амьдралд төгс мэдлэг олж авах болно гэдгийг Паул хэлэв.
Нэг суралцагчийг 1 Коринт 13:13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, байнга тэвчиж, туулах гэдэг утгаараа үлддэг гэж Паулын заасан Сүнсний гурван бэлгийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Паул юуг хамгийн агуу сүнслэг бэлэг гэж заасан бэ? (Суралцагчид Энэрэл бол Сүнсний бэлгүүдээс хамгийн агуу нь юм гэсэн үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)
-
Итгэл, найдвар, энэрэл гурвын харилцаа холбоо юу вэ? (Итгэл найдвар руу хөтөлдөг, найдвар энэрэл рүү хөтөлдөг.)
-
1 Коринт 13-аас бидний мэдсэн зүйлд үндэслэвэл, энэрэл нь яагаад Сүнсний хамгийн агуу бэлэг гэж та нар бодож байна вэ?
1 Коринт 14:1 дэх Паулын “та нар хайрыг [энэрлийг] мөшгөгтүн” гэсэн зөвлөгөөг онцол.
-
Бид энэрлийн бэлгийг “мөшгөхийн” тулд буюу олж авахын тулд юу хийж болох вэ?
Нэг суралцагчийг Моронай 7:48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Мормон өөрийн хүмүүст энэрлийн бэлгийг олж авахын тулд юу хийхийг заасан талаар олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Энэрэлтэй байх нь бидний найз нөхөд, гэр бүл, бусадтай харилцах харилцааг хэрхэн сайжруулах вэ?
-
Хэн нэгэн та нарт болон бусдад энэрлээр хандаж байсныг харж байснаа дүрсэлж чадах уу? (Мөн та өөрийн туршлагаас хуваалцаж болно.)
Суралцагчдыг цаасан дээр энэрлийн аль шинж чанар нь тэдэнд хамгийн хэцүү санагддаг, яагаад гэдгийг бичихэд урь. Суралцагчдыг илүү агуу энэрлийг олж авахын тулд юу хийж болох талаар зорилгоо бичихэд урамшуул. Түүнийгээ үргэлж харан, санаж болох газар байрлуулахад суралцагчдыг урь.
1 Коринт 14
Паул бошиглолын бэлэг нь хэлний бэлгээс илүү агуу гэдгийг заав
Шоо, хайрцаг, хөзөр, ном зэрэг цамхаг барьж болохуйц зүйл хичээлдээ авчир. Нэг суралцагчийг нэг минутын хугацаанд эдгээр зүйлээр аль болох өндөр цамхаг барихад урь. Дараа нь уг суралцагчийг суухад урь. Суралцагчдаас 1 Коринт 14:1–3-ыг дотроо уншаад, эдгээр шүлгээс цамхаг барихтай холбоотой үг олохыг хүс.
-
3-р шүлэгт ямар үг цамхаг барихтай холбогдох вэ? (Босгон байгуулах. Шаардлагатай бол босгон байгуулах гэдэг нь сүнслэгээр хүчирхэгжүүлэх, сайжруулах гэсэн утгатайг тайлбарлаж болно.)
Суралцагчдыг 1 Коринт 14-ийг судалж байхдаа тэдэнд бусдыг хэрхэн босгон байгуулахаа мэдэхэд туслах зарчмыг олж мэдэхэд урь.
Паул хэлний бэлэгтэй буюу олон өөр хэлээр ярих чадвартай Коринтын Сүмийн гишүүдэд хандан үг хэлснийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Коринт 14:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд оронд нь ямар сүнсний бэлэг эрэлхийлэхийг зөвлөсөн талаар олж мэдэхийг хүс.
-
Паул гэгээнтнүүдэд Сүнсний ямар бэлгийг хүсэж мөн тэмүүлэхийг зөвлөсөн бэ?
“Бошиглол нь илчлэлтээр дамжуулан Ариун Сүнснээс хүлээн авдаг сүнслэгээр нөлөөлөгдсөн үгс болон бичээсүүдээс бүрддэг. Есүсийн тухай гэрчлэл бол бошиглолын сүнс мөн (Илчлэлт 19:10). Хүн бошиглохдоо өөрийнх нь сайн сайхны төлөө буюу бусдын сайн сайхны төлөө Бурханаас түүнд мэдүүлэхийг хүссэн зүйлийг ярих буюу бичдэг” (Судруудын удирдамж, “Бошиглол, бошиглох,” scriptures.lds.org) гэдгийг тайлбарла.
Самбар дээр бошиглох = сүнслэг өдөөлтөөр зааж мөн гэрчлэх гэсэн үгсийг бич.
-
3-р шүлэгт өгүүлсэнчлэн, илэрхийлэлтээр зааж мөн гэрчлэх нь бидэнд бусдыг адислахад хэрхэн тусалж болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгсийг ашиглан Бид сүнслэг өдөөлтөөр зааж, гэрчлэх үедээ бусдыг босгон хүчирхэгжүүлж, тайтгаруулахад тусалж чадна гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)
-
Та нар өөр хүмүүсийн сүнслэгээр өдөөгдөн зааж, гэрчилсэн зүйлсээр хэрхэн хүчирхэгжиж мөн тайтгарч байсан бэ?
Паул Коринтын гэгээнтнүүдэд хэлний бэлгийн талаар анхааруулсан тухай тайлбарлан, 1 Коринт 14:4–30-ийг нэгтгэн дүгнэ. Хэрэв хэлний бэлгийг зүй бусаар ашиглавал энэ бэлэг нь Сүмийг хүчирхэгжүүлэхгүй бөгөөд гишүүдэд илүү ашигтай сүнслэг бэлгийг эрэлхийлэхэд нь садаа болно гэж Паул сэрэмжлүүлсэн.
Нэг суралцагчийг 1 Коринт 14:31, 33, 40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бошиглолын талаар гэгээнтнүүдэд юу гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс.
-
Паул бошиглолын талаар гэгээнтнүүдэд юу гэж зөвлөсөн бэ? (Эрэгтэй, эмэгтэй, бүх хүн бошиглож, зааж мөн гэрчилж болно. Үүнийг цэгцтэй, ээлж дараатай хийх ёстой.)
-
Бид эдгээр шүлгээс Есүс Христийн Сүмийн талаар ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Есүс Христийн Сүмд бүх зүйл эмх цэгцтэй хийгдэх ёстой гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)
-
Есүс Христийн Сүмд бүх зүйл зохих дараалалд хийгдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
1 Коринт 14:34–35-д Паулын бичсэн зүйл нь тэрээр Коринтын гэгээнтнүүдийг Сүмд эмх замбараатай байлгахад хэрхэн чиглүүлсэн талаарх жишээг өгдөг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Коринт 14:34–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын Сүмийн гишүүдэд юу заасан талаар олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Паул эмэгтэй хүнийг Сүмийн цуглаануудад үг хэлэх болон залбирахыг хориглоогүй учраас Түүний зөвлөгөөг ойлгоход хэцүү гэдгийг тайлбарла (1 Коринт 11:5-ыг үзнэ үү). Иосеф Смитийн Орчуулга нь 34, 35-р шүлэг дэх ярих гэдгийг захирах гэдгээр сольсон. Тэр үед Коринтын зарим эмэгтэй цуглааны үеэр ёс журамгүй аашилж эсвэл санваарын удирдагчдаа дэмжин баталж, дагахын оронд удирдах үүрэг хариуцлагыг авахаар зүй бусаар эрэлхийлж байсан учраас Паул энэ нөхцөл байдлыг засахын тулд үүнийг хэлсэн байж магадгүй болохыг энэ үгийг өөрчилснөөс харж болно (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 380-ыг үзнэ үү).
1 Коринт 13–14-т заасан үнэнийг гэрчилснээр хичээлээ дуусга.