128-р хичээл
1 Тесалоник 3–5
Оршил
Төлөөлөгч Паул Тесалоник дэх Сүмийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхийг хүсжээ. Тэрээр тэдэнд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үе дэх нас барагсдын амилуулалтын талаар болон Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх тухай заасан.
Заах зөвлөмж
1 Тесалоник 3–4:12
Төлөөлөгч Паул Тесалоникийн Сүмийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхийг хүсэв
Суралцагчдад Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн сэдэвтэй холбоотой дараах үнэн, худал гэсэн хариу бүхий сорилгын хуулбарыг өгөөд, асуулт болгоны хажууд байгаа үнэн эсвэл худал гэсэн хариултаас сонгохыг хүс.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага–128-р хичээл
-
Ү / Х 1. Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан итгэлтэй гэгээнтнүүд Мянган жилийн төгсгөл болтол амилуулагдахгүй.
-
Ү / Х 2. Хоёр дахь ирэлт болоход амьд байгаа итгэлтэй гэгээнтнүүд Христийг ирэхэд Түүнийг угтахаар дээш аваачигдах болно.
-
Ү / Х 3. Хоёр дахь ирэлт шөнийн хулгайч мэт хүн бүхэнд гэнэтийн зүйл байх болно.
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Та суралцагчдад сорилгын хариултыг өгөхгүй ч хичээлийн үеэр тэд зөв хариултыг мэдэж авах боломжтой байх болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 1 Teсалоник 3–5-ыг судалж байхдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай үнэнийг олж мэдэхэд урь.
Паул, Силас, Тимот гурвыг хэсэг хугацааны туршид Тесалоникт сайн мэдээг номлосны дараа иудей эрх баригчид хотоос хүчээр хөөн гаргажээ (Үйлс 17:5–15-ыг үзнэ үү). Хожим нь Паул шинэ хөрвөгчдийг шалгуулж, тэдний итгэлийг хүчирхэгжүүлэхээр Тимотыг Тесалоник руу илгээжээ. 1 Teсалоник 3:1–7-оос бид гэгээнтнүүд хавчлага мөрдлөгийг үл хайрхан итгэлдээ үнэнч хэвээр үлдсэнийг Тимот Паулд мэдэгдсэн гэдгийг мэдэж авдаг. Тимот гэгээнтнүүдэд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар олон асуулт байсан гэдгийг бас мэдэгдсэн байх магадлалтай. Паул Тесалоникийн гэгээнтнүүдийн асуултын хариу болгож энэхүү захидлаа бичсэн.
Нэг суралцагчийг 1 Тесалоник 3:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын өөрийнх нь байхгүй үеэр Тесалоникийн гэгээнтнүүдийн төлөө юу хүсэж залбирсныг олж мэдэхийг хүс.
-
Паул өөрийнх нь байхгүй үеэр юу хүсэж залбирсан гэж хэлсэн бэ?
-
10-р шүлгийн “итгэлд чинь юу дутагдаж байгааг нь дүүргэхсэн” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Паул Тесалоник дэх Сүмийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхийг хүссэн.)
Паулын эрэлхийлсэн Тесалоникийн Сүмийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэх нэг арга бол тэдэнд Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэхийг ойлгоход туслах явдал байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Тесалоник 3:11–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд тэдний төлөө юу хийнэ гэж Паул найдаж байсныг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийнэ гэж Паул найдсан бэ?
Нэг суралцагчийг 1 Тесалоник 4:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Тесалоник дэх гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж ухуулсныг олж мэдэхийг хүс.
-
Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж ухуулсан бэ?
Ангийн суралцагч бүрд дараах эшлэлүүдийг оноож өг (анги дахь суралцагчдын тооноос хамааран, нэгээс олон суралцагчид нэг ижил эшлэлийг өгч болно). Тухайлбал: 1 Teсалоник 4:2–5; 4:6–8; 4:9–12. Тэднийг хүлээж авсан эшлэлүүдээ уншаад, дараах асуултуудад хариулахад урь (та асуултуудыг самбар дээр бичиж болно). Үүнд:
-
Их Эзэний таалалд нийцүүлэхийн тулд юу хий гэж Паул гэгээнтнүүдэд ухуулсан бэ?
-
Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байхын тулд сургаалын дагуу амьдрах нь хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?
Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс.
1 Tесалоник 4:13–18
Паул Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр ирэх үхэгсдийн амилуулалтын талаар заав
Хоёр дахь ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 66; мөн LDS.org-оос үзнэ үү).
Тесалоникийн гэгээнтнүүд Хоёр дахь ирэлтийг зарим талаар буруу ойлгосон байсан гэдгийг тайлбарла. Тэд Сүмийн нас барсан итгэлтэй гишүүд Хоёр дахь ирэлтийн адислалыг хүлээн авахгүй гэж санаа зовж байжээ.
Нэг суралцагчийг 1 Тесалоник 4:13–14, 16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан итгэлтэй гэгээнтнүүдийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Нойрссон гэсэн үгийг Паул нас барсан хүмүүсийн тухай ярихдаа ашигласан гэдгийг тайлбарла.
-
Паул Хоёр дахь ирэлтийн өмнө нас барсан итгэлтэй гэгээнтнүүдийн тухай ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан гэгээнтнүүд Христийг дахин ирэх үед амилуулагдах болно гэсэн үнэнийг олж тодорхойлох ёстой.)
-
14-р шүлгийн “Есүс дотор нойрссон хүмүүс” гэсэн нь ямар утгатай вэ? (Хоёр дахь ирэлтээр амилуулагдсан итгэлтэй гэгээнтнүүд Есүс Христийг угтахаар дээш аваачигдах бөгөөд алдар сууд Түүнтэй хамт буух болно [С ба Г 88:97–98-ыг үзнэ үү].)
Нэг суралцагчийг 1 Тесалоник 4:15, 17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Христийг дахин ирэхэд амьд байх итгэлтэй гэгээнтнүүдийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулгын 15-р шүлэг, зүүлт тайлбар a-г уншихад урь. Дараа нь хэн нэгнийг Иосеф Смитийн Орчуулгын 17-р шүлэг, зүүлт тайлбар a-г уншихад урь. Та Иосеф Смитийн Орчуулгын эдгээр шүлгийн бид гэдгийг тэд гэсэн үгээр орлуулж, Хоёр дахь ирэлт Паулын өдрүүдэд тохиохгүй гэдгийг тусган харуулж байгаа болохыг онцлон тэмдэглэж болно.
-
Паул Хоёр дахь ирэлтийн үед амьд байх итгэлтэй гэгээнтнүүдийн талаар юу заасан бэ? (Суралцагчид Хоёр дахь ирэлтийн үед амьд байх итгэлтэй гэгээнтнүүд Есүс Христийг ирэхэд Түүнийг угтахаар дээш аваачигдах болно гэсэн үнэнийг олж тодорхойлох ёстой.)
Суралцагчдыг 1 Teсалоник 4:18-ыг дотроо уншаад, Паул Хоёр дахь ирэлтийн тухай эдгээр үнэнийг сонссоныхоо дараа гэгээнтнүүдийг юу хийнэ гэж найдсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Та нар Хоёр дахь ирэлтийн тухай эдгээр сургаалыг сонсоод хэрхэн тайтгарч байна вэ?
1 Тесалоник 5
Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх талаар заав
Нэг суралцагчийг 1 Тесалоник 5:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын ашигласан Хоёр дахь ирэлтийн цаг хугацааны тухай хоёр адилтгал олж мэдэхийг хүс.
-
Паул Хоёр дахь ирэлтийн цаг хугацааны тухай ямар хоёр адилтгалыг ашигласан бэ? (“Шөнөөр ирэх хулгайч мэт” [2-р шүлэг] мөн төрөлтийн хүчтэй өвдөлттэй “жирэмсэн эмэгтэй” [3”р шүлэг].)
Шөнөөр ирэх хулгайч нь “гэнэтийн, сануулгагүй” ирдэг гэдгийг тайлбарла (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 3:54).
-
Паулын ашигласан шөнөөр ирэх хулгайч гэсэн адилтгал Хоёр дахь ирэлтийн тухай бидэнд юу зааж байна вэ?
-
Паулын ашигласан төрөх дөхсөн хүчтэй өвдөлттэй эмэгтэйн адилтгал Хоёр дахь ирэлтийн тухай бидэнд юу зааж байна вэ?
Суралцагчдыг өмнөх асуултуудад хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн төрөх дөхсөн эмэгтэйн адилтгалыг дараах байдлаар тайлбарлаж заасныг онцлон тэмдэглэж болно. “Тэр эмэгтэй хүүхдээ төрөх хугацааг яг цаг, минутаар нь мэдэхгүй ч барагцаалж мэддэг” (Doctrinal New Testament Commentary, 3:54). Энэ адилтгал дээр үндэслээд бид Хоёр дахь ирэлтийн өмнөх зовлон бэрхшээл нь төрөхийн өмнөх өвдөлттэй хэрхэн адил байж болох талаар эргэцүүлж болох юм. Хүүхэд төрөх нь гайхамшигтай үйл явдал байдгийн адилаар Хоёр дахь ирэлт ч бас зөв шударга хүмүүст гайхамшигтай байх болно.
Нэг суралцагчийг 1 Тесалоник 5:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, итгэлтэй гэгээнтнүүд яагаад Хоёр дахь ирэлт болоход гайхахгүй болохыг олж мэдэхийг хүс.
-
Итгэлтэй гэгээнтнүүд ямар шалтгаанаар Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үед гайхахгүй байх вэ?
-
“Гэрлийн хөвгүүд” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (5-р шүлгийн “гэрлийн хөвгүүд” нь “харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж” [Ром 13:12], Ариун Сүнстэй хамт байн, ингэснээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байх Сүмийн итгэлтэй гэгээнтнүүдийг хэлдэг [С ба Г 106:4–5-ыг үзнэ үү].)
-
“Сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (1 Teсалоник 5:6).
-
Та нар Тесалоникийн гэгээнтнүүдэд Хоёр дахь ирэлтийн талаар Паулын заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, Хэрэв бид итгэлтэй байж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх бэлгэдлүүдийг сэргэгээр хүлээвэл Түүнийг дахин ирэхэд бэлтгэлтэй байх болно гэсэн үнэнийг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг уншихад уриад, ангийнхнаас бидний Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэж чадах талаар сонсохыг хүс.
ЗурагЕрөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит“Дэлхий гамшиг, асуудал бэрхшээлээр дүүрэн байдаг. Хүмүүний зүрх сэтгэл тэдгээрээс болж доройтож байна. Бид инжрийн мод навчсаа хаяж байгааг хараад, цаг ойртсоныг мэддэг бөгөөд энэ нь танд болон надад тус болдог. Бид өдөр, цагийн алийг нь ч мэдэхгүй учраас газар дэлхий дээрх бүх хүмүүн Христийн үгийг мөн бошиглогч, төлөөлөгчдийн үгийг анхааралтай сонсон, ажигладаг” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Макконки, 3 боть [1954–1956], 3:52–53).
-
Ерөнхийлөгч Смитийн хэлснээр бид Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэж болох вэ?
Суралцагчдыг үнэн–худал гэсэн хариулттай сорилго болон хичээлийн эхэнд бичиж авсан асуултуудаа эргэн харахад урь.
-
Энэ хичээлээр олж мэдсэн үнэн дээрээ үндэслээд, хариултуудынхаа аль нэгийг нь өөрчлөх үү? (Хариу: [1] Худал, [2] Үнэн, [3] Худал.)
Паулын Хоёр дахь ирэлтэд цаашдаа хэрхэн бэлтгэх талаар гэгээнтнүүдэд зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарлан, 1 Тесалоник 5:7–22-ыг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдыг 1 Teсалоник 5:12–22-ыг дотроо уншаад, Паулын гэгээнтнүүдэд Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнийг угтахаар өөрсдийгөө болон бусдыг бэлтгэхийн тулд юу хий гэж зөвлөснийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг тэдний хувьд онцгой санагдсан зөвлөгөөг сонгож авахад урамшуул. Суралцагчдыг дараах асуултуудад дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
1 Teсалоник 5:12–22-оос ямар зөвлөгөө нь та нарт онцгой санагдаж байна вэ?
-
Энэ зөвлөгөөний дагуу амьдрах нь өөрийгөө болон бусдыг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн тусалж болох вэ?
-
Та хэн нэгнийг энэ зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?
Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс.
Нэг суралцагчийг 1 Тесалоник 5:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Бурханыг Өөрийн итгэлтэй гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийнэ хэмээн Паул хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Бурхан Өөрийн итгэлтэй гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд зориулан юу хийх вэ?
Та энэ хичээлээр ярилцсан үнэнүүдээ гэрчилж, суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
1 Тесалоник 4:17. “Хамт … өргөгдөж”
“1 Teсалоник 4:17-ийн Иосеф Смитийн Орчуулган дээр ‘Дараа нь амьд хийгээд тэд Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үлдэх агаарт үүлэн дотор өргөгдөж, тийнхүү бид Эзэнтэй үргэлж хамт байх болно’ (1 Teсалоник 4:17, зүүлт тайлбар a) гэж байдаг. Христийн олон шашин rapture (‘өргөгдөх’ гэсэн латин үгийг) зөв шударга хүмүүсийн Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнтэй уулзахаар өргөгдөх цаг хугацааг дурдахад ашигладаг” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 450).
1 Тесалоник 5:19. “Сүнсийг бүү бөхөө”
“1 Teсалоникийн төгсгөл хэсэгт Паул Их Эзэнийг ирэхэд хэрхэн бэлтгэх талаар хэрэгжүүлж болох хэд хэдэн зүйлийг заасан (1 Teсалоник 5:6–23-ыг үзнэ үү). Паул зөвлөгөөнийхөө нэгэн хэсэг болгож “Сүнсийг бүү бөхөө” хэмээн гэгээнтнүүдээс гуйсан (1 Тесалоник 5:19). Сүнсийг бөхөөх гэсэн үг нь хэн нэгний амьдрал дахь Ариун Сүнсний нөлөөллийг унтраах эсвэл намдаах гэсэн утгатай (Eфес 4:30–31-ийг үзнэ үү). [Арванхоёрын Төлөөлөгчийн Чуулгын] ахлагч Дэвид А.Бэднар Ариун Сүнсний нөхөрлөлд бүрэн дүүрэн баясаж байхын тулд Ариун Сүнсийг биднээс холдуулах үйл ажиллагаанаас зайлсхийх ёстой гэж онцгойлон тэмдэглэсэн.
“‘Хэрэв бодож, харж, сонсож эсвэл хийж байгаа зүйлс маань биднийг Ариун Сүнснээс холдуулж байгаа бол түүнийг бодож, харж, сонсож, хийхээ зогсоох ёстой. Хэрэв тэр нь зугаацуулах зориулалттай бол жишээлбэл, биднийг Ариун Сүнснээс хөндийрүүлэхээр бол гарцаагүй тийм маягийн зугаа цэнгээний зүйлс нь бидэнд зориулагдаагүй болно. Сүнс бүдүүлэг, балмад эсвэл эрээ цээргүй зүйлийг тэвчиж чадахгүй учраас ийм зүйлс бидэнд зориулагдаагүй нь ойлгомжтой. Бид тохирохгүй гэж мэдэж байгаа үйл ажиллагаануудад оролцох нь биднээс Их Эзэний Сүнсийг холдуулдаг учраас иймэрхүү зүйл ямар ч эргэлзээгүйгээр бидэнд тохирох зүйл биш юм.
… Бид Их Эзэний Сүнсэнд илүү автах тусмаа сүнслэг сэтгэгдэл төрөх үед түүнийг болон Ариун Сүнснээс биднийг холдуулах нөлөө, үйл явдлыг танин мэдэхийн төлөө чармайх ёстой’ (‘That We May Always Have His Spirit to Be with Us,’ Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 30)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 451).
1 Tесалоник 5:20–21. “Харин бүхнийг шалга, сайныг баригтун”
Сүмийн гишүүдийн хувьд биднийг уншиж, сонсож эсвэл заалгаж байгаа зүйлээ нягталж, нотолж (эсвэл шалгаж) байх ёстой хэмээн сэрэмжлүүлсэн. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит биднийг уншиж, сонсож, заалгаж байгаа зүйлийнхээ үнэнийг жишиг бүтээлүүд дэх Бурханы үгтэй харьцуулан шалгаж байх боломжтой хэмээн заасан (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Макконки, 3 боть [1954–1956], 3:203-ыг үзнэ үү). Хэрэв бидний уншиж, сонсож, заалгаж байгаа зүйл судрууд дахь Бурханы үгтэй эсвэл “жишиг бүтээлүүдтэй тохирч байгаа” бөгөөд Түүний амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгстэй тохирохгүй бол бид үүнийг үнэн биш хэмээн үзэж татгалзах үүрэгтэй (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, 3:203). Хэрэв энэ нь үнэн бол бид эдгээр сургаалын дагуу амьдрах үүрэгтэй.
1 Teсалоник 5:22. “Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн”
“Паул бузар муугийн алив ‘хэлбэр’ буюу өөрөөр хэлбэл хилэнцтийн бүхий л ‘төрлөөс’ цээрлэх хэрэгтэй хэмээн гэгээнтнүүдэд заасан (1 Teсалоник 5:22, зүүлт тайлбар б). Сүмийн албан тушаалтнууд биднийг ямар нэгэн хилэнцэт зүйл хийж байгаа хэмээн харагдахаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг заахдаа 1 Teсалоник 5:22-ыг эш татдаг. Жишээлбэл, [Тэргүүн Зөвлөлийн] ерөнхийлөгч Жэймс Э.Фауст ‘Хэрэв та бүхний оюун санаа эсвэл зүрх сэтгэл өөрсдийнхөө хувийн зан авирын зөв, буруу эсэхэд эргэлзэж байвал тэр зан авираа бүү гарга. Бурханы үгийг заах нь Бурханы бошиглогчдын үүрэг юм. Харин тэд хүмүүний зан авирын өчүүхэн хэсэг, жижиг сажиг зүйл бүрийг нэг бүрчлэн хэлж өгөхгүй. Хэрэв бид зөвхөн хилэнцээс төдийгүй хилэнцэт харагдах хэлбэрээс ч гэсэн зайлсхийхийг хичээж байвал өөрсөд дээрээ үйлдүүлдэг биш, харин өөрсдөө үйлддэг болно’ хэмээн заасан (‘The Devil’s Throat,’ Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 51). Паул 1 Коринт 8:9–13 дээр үүнтэй төстэй зөвлөгөөг санал болгосон” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 451).