151-р хичээл
Илчлэлт 1
Оршил
Иохан Патм арал дээр байхдаа Сүмийн долоон чуулганд өөрийн хүлээн авсан илчлэлтийг дүрсэлсэн урмын захидал бичжээ. Иохан тэнгэр элч болон Есүс Христээс түүнд хүргэгдсэн зүйлсийн цэдгийг гэрчилсэн. Иохан мөн Их Эзэн Есүс Христийн талаарх үзэгдлийнхээ тухай дэлгэрэнгүй цэдгийг цэдэглэсэн.
Заах зөвлөмж
Илчлэлт 1:1–11
Иохан өөрийн үзэгдлийн цэдгийг гэрчлэв
Хичээл эхлэхээс өмнө ангийн урд талд нэг ширээ эсвэл сандал дээр ямар нэгэн зүйл байрлуул. Суралцагчдад юу гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд уг зүйлээ бүтээлгээр бүтээ. Хичээл эхлэх үед суралцагчдыг уг зүйл юу болохыг таахад урь. Хэд хэдэн удаа таах гэж оролдсоны дараа нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, уг зүйлийг юу болохыг мэдэхийн тулд бүтээлгийн нэг хэсгийг сөхөж харахыг хүс. Тухайн суралцагчаас уг зүйлийг ангийнхандаа дүрсэлж өгөхийг хүс.
-
Уг зүйлийг дүрслэх суралцагч хэрхэн бошиглогч, төлөөлөгчдийн ямар нэгэн үүргийг харуулж байна вэ?
Суралцагчаас суудалдаа суухыг хүс. Суралцагчдыг Илчлэлт номыг нээхэд урь. Энэ номыг грекээр нуусан зүйлийг илчлэх, илрүүлэх эсвэл ил болгох гэсэн утгатай Апокалипс гэдэг нэрээр нэрлэдэг гэдгийг тайлбарла. Төлөөлөгч Иохан уг номонд Их Эзэн Есүс Христийн тухай, Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Түүний үүрэг мөн Хоёр дахь ирэлтийг нь угтах үйл явдлууд, Түүний Мянган жилийн хаанчлал зэргийн талаар өөрт нь илчлэгдэж, ил болсон үнэнийг цэдэглэсэн.
Суралцагчдыг Илчлэлт номыг судлахдаа Иоханд илчилсэн үнэнийг олоход урь.
Нэг суралцагчийг Судруудын удирдамжийн дараах Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүврүүд дэх Илчлэлт 1:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан хүлээн авсан илчлэлтийнхээ тухай юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Яагаад Иоханд энэ илчлэлтийг өгсөн бэ?
-
Иохан энэ илчлэлтээр юу хийхийг гэгээнтнүүдээс хүссэн бэ?
Иохан яагаад түүний үгийг сонсож мөн унших хүмүүсийг хоёуланг нь дурдсаныг ойлгоход суралцагчдад туслахын тулд Иоханы үед олон гэгээнтэн уншиж мэддэггүй байсан тул бусдад чанга уншиж өгөх үед сонсож, Илчлэлт номтой танилцсан болохыг тайлбарла.
-
Иохан Илчлэлт номонд цэдэглэсэн сургаалуудыг уншиж, ойлгохыг эрэлхийлэн, дагадаг (дуулгавартай байдаг) хүмүүсийн тухай юу гэж хэлсэн бэ?
-
Та Илчлэлт 1:3-т Иоханы заасан зүйлсийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид Бид Их Эзэний үгсийг уншин, ойлгохыг эрэлхийлж, дуулгавартай дагаснаар адислагдана гэсэн зарчмыг олж тодорхойлох ёстой.)
Нэг суралцагчийг Илчлэлт 1:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан захидалдаа хэнд хандаж байгааг олж мэдэхийг хүс.
-
Иохан захидалдаа хэнд хандсан бэ? (“Ази дахь долоон чуулган” гэдэг нь орчин үеийн Туркийн баруун бүсэд байрлаж байсан өнөөдрийн тойрог, салбартай адил Сүмийн долоон цуглааныг хэлж байгаа гэдгийг тайлбарла. “Долоон сүнс” гэж тэдгээр цуглааны ахлагчдыг хэлдэг.)
Цөөн суралцагчийг Илчлэлт 1:5–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан Есүс Христийн талаар юу мэдэхийг долоон цуглаанаас хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг хүсэж болно.
-
Иохан Есүс Христийн талаар юу мэдэхийг долоон чуулганаас хүссэн бэ?
-
Эдгээр шүлгээс Аврагчийн талаарх ямар хэллэг нь та нарт онцгой утга учиртай санагдаж байна вэ? Яагаад? (Та альфа ба омега нь грек цагаан толгойн эхний ба эцсийн үсгүүд гэдгийг онцолж болно. Энэ нэр нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Есүс Христийн үүрэг нь эхнээсээ эцсийг хүртэлх бүх зүйлийг хамруулдаг гэдгийг харуулж байна. [Мөн Илчлэлт 22:13-ыг үзнэ үү.])
Нэг суралцагчийг Илчлэлт 1:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан энэ илчлэлтийг хүлээж авахдаа хаана байсныг мөн долоон чуулган хаана байрлаж байсныг олж мэдэхийг хүс.
-
Энэ илчлэлтийг хүлээж авахдаа Иохан хаана байсан бэ? Долоон чуулган хаана байрладаг байсан бэ?
Суралцагчдаас Судруудын удирдамж, 13-р зураг “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-ыг нээгээд, Патм болон Илчлэлт 1:11 дээр жагсаасан долоон хотын заримыг олохыг хүсэж болно.
Суралцагчдад Патм ямар харагддаг байсныг ойлгоход туслахын тулд хэрэв боломжтой бол Патм арлын зургийг үзүүлэхийг бодож үз.
-
Илчлэлт 1:9-д цэдэглэснээр, Иохан яагаад Патм арал дээр байсан бэ?
Иохан Сүмийн гишүүдийн хувьд маш хэцүү цаг үед энэ илчлэлтийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Энэ цаг үед гэгээнтнүүдийг хүчтэй хавчин дарлаж, Сүмийн гишүүдийн дунд урвах, хагаралдах явдал гарч байсан. Үүнээс гадна Иоханаас бусад бүх төлөөлөгч алагдсан байсан. Илчлэлт ном нь Ромын эзэнт гүрэн даяарх эзэн хааны шашин шүтлэгийг дахин тогтоож, Ромын засгийн газраас зөвшөөрөөгүй бурхдыг шүтдэг хүмүүсийг цөлж эсвэл цаазалж байсан Ромын эзэн хаан Домицианы цаг үед бичигдсэн байж мэднэ. Олон хүн Иоханыг тэр шалтгаанаар Патм арал руу цөлөгдсөн гэж үздэг.
-
Илчлэлт 1:10-т цэдэглэснээр, Иохан энэ илчлэлтийг хүлээн авсан үеийн нөхцөл байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?
-
“Би Сүнс дотор байсан” гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
11-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ Иоханд юу хийхийг зарлигласан бэ?
Нифай Иоханы үзсэнтэй адил үзэгдэл үзсэн гэдгийг бид Мормоны Номоос олж мэддэг болохыг тайлбарла. Нифай (Есүс Христийн Хоёр дахь ирэлт, Мянган жил, дэлхий дээрх Бурханы ажил гүйцэлдэх гэх мэт) эцсийн өдрүүдийн үйл явдлыг үзсэн боловч Иохан эдгээрийг бичихээр урьдчилан томилогдсон байсан учраас бичихгүй байхаар зарлигдуулсан (1 Нифай 14:24–29-ийг үзнэ үү).
-
Илчлэлт дээрх Иоханы үгсээс суралцах нь яагаад бидэнд чухал вэ?
Илчлэлт номыг үргэлжлүүлэн судалж байхдаа Хоёр дахь ирэлт, Мянган жил, дэлхий дээрх Бурханы ажлын гүйцэтгэл зэрэг эцсийн өдрүүдийн тухай үнэнийг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Илчлэлт 1:12–20
Иохан Их Эзэн Есүс Христийг үзэгдэлд харав
Бэлгэдэл гэдэг санааг танилцуулахын тулд танай ёс заншилд байдаг үггүйгээр амархан ойлгогдож болдог хэдэн нийтлэг шинж тэмдгийн зургийг үзүүл (эсвэл самбар дээр зур). Жишээлбэл, та замын хөдөлгөөний тэмдэг эсвэл анхааруулах тэмдгийг үзүүлж болно. Суралцагчдаас эдгээр тэмдгийн зорилгыг тайлбарлахыг хүс.
Иохан Илчлэлтийн номонд сайн мэдээний талаарх чухал мэдээг заахдаа бэлгэдэл болон зураг хэрэглэсэн гэдгийг тайлбарла. Бэлгэдэл нь үе үеийн, өөр өөр зан заншилтай хүмүүстэй харилцаж чаддаг тул хүчирхэг заах хэрэгсэл болдог. Тэд бас хэд хэдэн өөр мэдээг дамжуулж чаддаг.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Бүх хосыг хамтдаа Илчлэлт 1:12–18-ыг чанга уншаад, Иоханы илчлэлтээ дүрслэхдээ ашигласан бэлгэдлүүдийг олж мэдэхэд урь. Та суралцагчдад уншсан бэлгэдлүүдээ тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Иохан илчлэлтээ дүрслэхдээ ямар ямар бэлгэдэл ашигласан бэ?
Суралцагчдад дараах хүснэгтийн тараах материалыг өг (эсвэл уг хүснэгтийг самбар дээр зурж үзүүл). Хос бүрийг хүснэгтийн баруун гар талын баганан дахь судрын хэсгүүдийг уншаад, уг баганандаа Иоханы ашигласан бэлгэдэл бүрийн боломжит утгыг бичихэд урь.
Илчлэлт 1 дэх бэлгэдлүүд
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—151-р хичээл
Бэлгэдэл |
Боломжит утга |
---|---|
Илчлэлт 1:12—Долоон алтан дэнлүүний суурь | |
Илчлэлт 1:16–17—Баруун мутар | |
Илчлэлт 1:16—Долоон од |
Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 1:20— |
Илчлэлт 1:16—Хоёр талдаа хурц иртэй илд | |
Илчлэлт 1:18—Үхэл ба үхэгсдийн орны түлхүүр |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас Иоханы ашигласан бэлгэдэл бүрийн боломжит утгыг хуваалцахыг хүс. Шаардлагатай бол долоон дэнлүүний суурь нь сайн мэдээний гэрлийг тогтоох долоон сүмийг; баруун мутар нь тэнгэрлэг хүч чадал, зөвшөөрлийг; долоон од нь Их Эзэнээр дэмжигдсэн долоон сүмийн үйлчлэгч, удирдагчдыг; илд нь ёс бусчууд дээр шүүлт тунхаглагдаж, гэмгүйчүүд чөлөөлөгдөх Бурханы үгийг; үхэл ба үхэгсдийн орны түлхүүр нь сүнслэг болон бие махбодын үхлийг давах Их Эзэний хүчийг төлөөлж байгааг олж тодорхойлоход тусал.
-
Бид Их Эзэн Иоханоор дамжуулан Өөрийн гэгээнтнүүдэд илчилсэн захиас дээр үндэслээд Есүс Христийн тухай мөн итгэлт дагалдагчидтайгаа харилцах Түүний харилцааны талаар ямар үнэнийг олж мэдэж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ итгэлтэй дагалдагчдаа харж хандан, халамжилдаг гэсэнтэй адил үнэнийг олж тогтоох ёстой.)
Суралцагчдад Иоханы үеийн Сүмийн гишүүдэд нүүрлэж байсан бэрхшээлийг сануул.
-
Иоханы үеийн Сүмийн гишүүдэд Есүс Христ өөрсдийг нь харж хандан, халамжилдаг гэдгийг мэдэх нь яагаад чухал байсан бэ?
-
Яагаад бидэнд энэ үнэнийг санаж байх нь чухал вэ?
Суралцагчдыг Есүс Христ өөрсдийг нь харж хандан, халамж буйг мэдэрсэн үеийнхээ тухай бодоход урь. Тэдний цөөн хэдийг туршлагаасаа ангийнхантай хуваалцахад урь. Өөрийнхөө нэг туршлагыг хуваалцах талаар бодож үз.
Нэг суралцагчаас Илчлэлт 1:17–18-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Аврагч Иоханд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Бид Есүс Христийн Иоханд хэлсэн зүйлд үндэслээд, Түүний талаар ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ бол үхэл, тамаас давуу хүч чадалтайгаар алдаршуулагдан амилсан нэгэн юм гэсэн зарчмыг олж тодорхойлох ёстой.)
-
Энэ сургаал нь Иоханы үеийн гэгээнтнүүдэд ямар найдвар төрүүлсэн бэ?
-
Энэ сургаал бидэнд ямар найдварыг төрүүлж болох вэ?
-
Энэ сургаал бидэнд дэлхий даяар байдаг сайн муугийн хоорондын тулааны эцсийн үр дүнгийн талаар юу зааж байна вэ?
Нэг суралцагчийг Илчлэлт номын тухай дараах тодорхойлолтыг чанга уншихад урь.
“Илчлэлтийн захиас нь бүх судрынхтай адил юм. Эцсийн эцэст Бурханы энэ газар дээр чөтгөрийг ялсан агуу ялалт, мууг ялсан сайны төгс ялалт, мөшгөн хавчигчдаа ялсан гэгээнтнүүдийн ялалт, хүмүүний болон Сатаны хаант улсыг ялсан Бурханы хаант улсын ялгуусан ялалт ирэх болно” (Библийн ХҮГ англи хувилбар дээрх тайлбар толь, “Revelation of John”).
Эцсийн эцэст сайн нь мууг ялах болно гэдгийг мэддэг учраас Сатан эсвэл Бурхан хэнийх нь талд орохоо сонгох л үлдэж байна гэдгийг онцолж хэл. Та үхэл, тамыг ялсан Аврагчийн ялалтын тухай мөн Түүний ачаар бид сайн муу хоёрын хоорондох тулаанд Бурхантай нэг тал болохыг сонгож чадах болсон тухай гэрчилж болно.
Суралцагчдыг Бурханы талд байхыг бүрэн дүүрэн сонгохын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэднийг хүлээн авах сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Нэг суралцагчийг Илчлэлт 1:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Иоханд юу бич гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Илчлэлт 1 нь Иохан Аврагчийн талаарх үзэгдлийнхээ тухай бичсэн зүйлийг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Илчлэлт 2–3-т Иохан “юу байгааг” (Илчлэлт 1:19) буюу тэр үеийн Сүмийн нөхцөл байдлын тухай цэдэглэсэн. Илчлэлт 4–22 нь “эдгээрийн дараа юу тохиолдохыг” (Илчлэлт 1:19) буюу ирээдүйн тухай цэдэглэсэн.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Илчлэлт 1:12. Долоон алтан дэнлүүний суурь
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Иоханы харсан долоон алтан дэнлүүний суурийн тухай дараах зүйлийг заажээ.
“Дэнлүүний суурь нь гэрлийг авч явдаг; харин гэрлийг үүсгэдэггүй. Тэдний үүрэг нь гэрлийг бэлэн болгох болохоос биш гэрлийг үүсгэх явдал биш. Одоо Иоханы зөвлөгөө өгч буй долоон сүмийг долоон дэнлүүний сууриар дүрсэлснээр Их Эзэн дэлхий дээрх түүний цуглаан түүний гэрлийг ертөнцөд авч явахыг харуулдаг. Христ бол ертөнцийн гэрэл мөн. (Иохан 8:12.) ‘Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой’ (3 Нифай 18:24; Мат. 5:14–16.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 3:442).