131-р хичээл
2 Тимот 1–2
Оршил
Паул Тимотод хандан бичсэн хоёр дахь захидалдаа айдас Бурханаас ирдэггүй хэмээн заагаад, Есүс Христийн тухай гэрчлэхээсээ ичиж зовох ёсгүйг зөвлөсөн. Паул Тимотыг зовлон бэрхшээлийг итгэлтэй даван туулахад урамшуулан дэмжсэн бөгөөд гэгээнтнүүдэд наманчлахыг заа хэмээн зөвлөсөн.
Заах зөвлөмж
2 Tимот 1
Паул Тимотод сайн мэдээнээс ичиж зовохгүй байхыг зөвлөв
Самбар дээр Айдас гэсэн үг бичээд, суралцагчдаас айдас бидэнд хэрхэн нөлөөлж болох талаар эргэцүүлж бодохыг хүс. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бидний дунд айдас мэдрээгүй гэж хэлэх хэн байна вэ? Бидний хэн нь ч айдсаас бүрэн чөлөөлөгдөөгүй гэдгийг би мэднэ. Зарим нь мэдээж бусдаас илүү их айдастай байдаг. Зарим нь түүнийг даван гарах чадвартай байдаг бол бусад нь түүнд урхидуулаад, уруу татагдан, бүр ялагдал хүлээдэг. Бид доромжлуулах, ялагдах, ганцаардах, тоогдохгүй байх зэргээс болж айдаг. Заримдаа ирээдүйгээс, заримдаа одоо байгаа байдлаас болж айдаст автдаг. Зарим нь гэм нүглийн ачаа дарамтыг үүрдэг бөгөөд ийм ачаа дарамтаасаа чөлөөлөгдөхийн тулд юугаа ч өгөхөд бэлэн байдаг боловч амьдралаа өөрчлөхөөс айдаг” (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, 1984 оны 10-р сар, 2).
-
Ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр айдас бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Айдас бидний сайн мэдээний дагуу амьдрах чадварт хэрхэн нөлөөлж болох вэ?
Суралцагчдыг 2 Тимот 1-ийг судалж байхдаа тэднийг айдсаа давахад туслах зарчмыг олж мэдэхэд урь.
Паул нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Тимотыг Ромд шоронд байхад нь хоёр дахь захидлаа бичжээ. Паул Тимоттой уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд Тимотын чин сэтгэлийн итгэлийн тухай дурсан санасан гэдгийг тайлбарлан, 2 Тимот 1:1–5-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг 2 Тимот 1:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Тимотод юу хий хэмээн сануулсныг олж мэдэхийг хүс.
-
Паул Тимотод юу хийхийг сануулсан бэ?
Гар тавьснаар хүлээн авсан “Бурханы бэлэг” гэдэг нь Ариун Сүнс гэсэн утгатай. “Бадраах” гэдэг нь ноцоох, сэргээх гэсэн утгатай (6-р шүлэг, зүүлт тайлбар а-г үзнэ үү). Паул Тимотод Ариун Сүнсний бэлгийг ноцоох буюу Ариун Сүнсийг өөртэйгөө хамт байлгахыг чин сэтгэлээсээ эрэлхийлэхийг сануулсан.
Бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Нэг суралцагчийг 2 Тимот 1:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах үед ямар ямар адислал ирж болохыг олж мэдэхийг хүс.
-
7-р шүлэгт цэдэглэснээр, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах үед ямар ямар адислал ирж болох вэ?
-
Эдгээр адислал бидэнд юуг даван туулахад тусалдаг вэ?
Паул сэтгэлийн түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, айдсыг төрүүлдэг дэлхийн айдас “Эзэнээс эмээх” (Сургаалт үгс 9:10) айдсаас өөр гэж заасан гэдгийг тайлбарла. Эзэнээс эмээх гэсэн нь “Түүнийг дээдлэн хүндэлж, бишрэн, зарлигуудыг нь дуулгавартай дагах” гэсэн утгатай (Судруудын удирдамж, “Эмээх,” scriptures.lds.org).
-
8-р шүлэгт цэдэглэснээр, Паул айдсаа даван туулахын тулд Ариун Сүнс тусалдаг гэдгийг ойлгохын тулд юу хийхэд Тимотыг урьсан бэ?
Суралцагчдаас 7–8-р шүлэг дээрх Паулын заасан зүйлийг ашиглан, самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих байсныг асуу. Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан, Бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл айдсаа даван туулж, Есүс Христийн тухай гэрчлэхээсээ ичихгүй байх болно гэсэн зарчмыг илэрхийлэх өгүүлбэрийг гүйцээж бич.
-
Бидний Ариун Сүнсний тусламжтай хүлээн авдаг тэнгэрлэг хүч, хайр, сайтар тунгаан шүүх зэрэг нь айдсаа даван туулахад хэрхэн тусалж болох вэ?
-
Есүс Христийн тухай гэрчлэхээсээ ичихгүй байгаа гэдгээ бид ямар арга замаар харуулж болох вэ?
-
Хэзээ Ариун Сүнс танд айдсаа даван туулахад тусалж, Есүс Христийн тухай гэрчлэх гэрчлэлдээ бат зогсоход зоригжуулсан бэ?
Суралцагчдыг айдсаа даван туулж, Есүс Христийн тухай гэрчлэхээсээ ичихгүй байхын тулд Ариун Сүнсийг урихаар хийж чадах зүйлийнхээ талаар тунгаан бодоход урь.
Паул Тимотод үнэн сургаалд итгэлтэй хэвээр үлдэхийг зөвлөснийг тайлбарлан, 2 Тимот 1:9–18-ыг нэгтгэн дүгнэ. Паул Сүмд учирч байсан урвалт өргөн дэлгэр тархаж байсныг мөн нотолсон (2 Тимот 1:15-ыг үзнэ үү).
2 Tимот 2
Паул Тимотод хэцүү бэрхшээлийг хэрхэн итгэлтэй даван туулах заавар өгөв
Суралцагчдыг 2 Тимот 2:1-ийг дотроо уншаад, Паулын Тимотод өгсөн зөвлөгөөг олж мэдэхэд урь.
-
Паул Тимотод ямар зөвлөгөө өгсөн бэ? (Бид итгэлээрээ дамжуулан Есүс Христийн ач ивээл буюу тэнгэрлэг тусламжийг хүлээн авах боломжтой гэдгийг тайлбарла [Ром 5:2-ыг үзнэ үү].)
-
Хүнд яагаад Есүс Христэд итгэх итгэлдээ хүчтэй хэвээр үлдэхэд хэцүү байж болох вэ?
Паул Тимотыг Христийн шавийн хувьд шаналал, хавчлага шахалттай учрах болно гэдгийг мэдэж байсан учраас Есүс Христийн ач ивээлээр дамжуулан хүчтэй байх зөвлөгөөг өгсөн гэдгийг тайлбарла.
Цэрэг, тамирчин, тариачны зураг харуул. (Эсвэл эдгээр хүний зургийг самбар дээр зурахад нэг суралцагчийг урь.)
Паул цэрэг, тамирчин, тариачны зүйрлэл ашиглан, хэцүү бэрхшээлийг үл тоон, итгэлдээ хүчтэй хэвээр үлдэх хэрэгтэйг Тимотод заасан.
Дараах хүснэгтийг самбар дээр зур. Суралцагчдыг уг хүснэгтийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь эсвэл тарааж өгөх материал болгон өг.
Зүйрлэл |
Дүрслэл |
Энэ зүйрлэл итгэлдээ хүчтэй үлдэх талаар юу зааж байна вэ? |
---|---|---|
Цэрэг |
|
|
Тамирчин |
|
|
Тариачин |
|
|
Нэг суралцагчийг 2 Тимот 2:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад цэрэг, тамирчин, тариачин хүмүүсийг Паул хэрхэн дүрслэн хэлснийг олж мэдэхийг хүс. Зов (3-р шүлэг) гэсэн үг нь шаналал эсвэл бэрхшээл гэсэн утгатайг (), “барилдах” (5-р шүлэг) гэсэн нь спортын тэмцээнд өрсөлдөж байгаа гэсэн утгатай гэдгийг тайлбарла ().
-
3-4-р шүлэгт Паулын сургаалд цэдэглэснээр, сайн цэрэг юу хийдэг вэ? (Сайн цэрэг үүргийнхээ дагуу хэцүү бэрхшээлийг даван туулж, захирагчийнхаа таалалд нийцүүлэхийн тулд бусад ажил үйлсээ хойш тавьдаг гэсэн өгүүлбэрийг хүснэгтийн “Дүрслэл” гэсэн үгийн доор эхний хайрцганд бич.)
-
5-р шүлгийн тамирчин “дүрмийн дагуу” хичээхгүй эсвэл өрсөлдөхгүй бол “шагнал” авахгүй гэсэн нь ямар утгатай вэ? (Хүснэгтийн “Дүрслэл” гэсэн үгийн доор хоёр дахь хайрцганд Тамирчин хүн дүрмийг дагаж байгаа нөхцөлд л ялах боломжтой гэж бич.)
-
6-р шүлэгт цэдэглэснээр, ургацаа хураахын тулд шаргуу зүтгэдэг тариачинд ямар шагнал байна вэ? (Хүснэгтийн “Дүрслэл” гэсэн үгийн доор гурав дахь хайрцганд Тариачин хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн тулд шаргуу ажиллах ёстой гэж бич.)
Зүйрлэл бүр итгэлдээ хүчтэй хэвээр үлдэх талаар юу зааж байгааг гурав дахь хайрцганд бичиж, хүснэгтийг бөглөж гүйцээхэд суралцагчдыг урь. Цөөн суралцагчаас бодол санаагаа хуваалцахыг хүс.
Паул Христийн шавь байснаар их зовлон бэрхшээл туулсан гэж хэлсэн гэдгийг тайлбарла (2 Tимот 2:9-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг 2 Тимот 2:10–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул яагаад ийм зовлон бэрхшээл туулсан талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс. “Сонгогдсон” (10-р шүлэг) гэсэн нь Сүмийн итгэлтэй гишүүдийг хэлж байгаа, 12-р шүлгийн тэвчих гэсэн нь тэвчих, туйлбартай үлдэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.
-
10-р шүлэгт буй Паулын үгсээс харахад тэр яагаад Есүс Христэд итгэлтэй хэвээр үлдэх, зовлон бэрхшээлийг даван туулах хүсэлтэй байсан бэ?
-
Бид зовлон бэрхшээлийг даван туулж, Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдэх үед юу тохиолдож болох талаар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид зовлон шаналлыг даван туулж, Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдвэл Есүс Христээр дамжуулан өөрсдөдөө болон бусдад аврал олж авахад тусалж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг итгэлтэй даван туулах нь бусдад Есүс Христээр дамжуулан авралд хүрэхэд хэрхэн тусалж болох вэ?
Паул Тимотод сөргөлдөөнт байдлаас зайлсхийх, “бузар муу явдлаас хол байх”-ыг сануулсан гэдгийг тайлбарлан, 2 Тимот 2:13–19-ийг нэгтгэн дүгнэ (19-р шүлэг).
Аяга, ваар, сав зэрэг янз бүрийн сав суулганы зураг үзүүл. Нэг суралцагчийг 2 Тимот 2:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, “том байшинд” ямар төрлийн сав суулга байгааг олж мэдэхийг хүс.
-
Паулын хэлснээр ямар төрлийн сав суулга “том байшинд” байна вэ?
Паул янз бүрийн хайрцаг савыг гэр бүлийн гишүүд буюу Есүс Христийн Сүмийн гишүүд гэсэн утгаар зүйрлэл болгон ашигласан. Нэг суралцагчийг 2 Тимот 2:21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, юу хэн нэгнийг “Эзэндээ нийцсэн” сав болгодгийг олж мэдэхийг хүс.
-
Паулын хэлснээр бид “Эзэндээ нийцсэн” байхын тулд юу хийж болох вэ?
“Өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл” (21-р шүлэг) гэсэн нь бузар муу явдлаас өөрийгөө бүрэн цэвэрлэх гэсэн утгатай гэдгийг онцлон хэл (19-р шүлгийг үзнэ үү).
-
Паулын сав ашиглан хэлсэн зүйрлэл дээр үндэслэн бид Их Эзэнд илүү сайн үйлчлэхийн тулд хийж чадах зүйлийн талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хэрэв бид өөрсдийгөө бузар муу явдлаас цэвэрлэвэл Их Эзэнд илүү сайн үйлчилж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)
-
Бид бузар муу явдлаас өөрсдийгөө цэвэрлэхийн тулд юу хийж болох вэ?
Суралцагчдыг 2 Тимот 2:22-ыг дотроо уншин, өөрсдийгөө бузар муу явдлаас цэвэрлэхийн тулд юу хийж болохыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Өөрсдийгөө бузар муу явдлаас цэвэрлэх нь Их Эзэнд илүү сайн үйлчлэхэд хэрхэн тусалж болох вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Их Эзэнд үйлчилж байгаа номлогчдын хувьд энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар сонсохыг суралцагчдаас хүс.
ЗурагАхлагч Жэффри Р.Холланд“Өөрөө садар самууныг үйлдэж эсвэл хараалын үг хэлж эсвэл порнограф үздэг байсан ямар ч номлогч бусдыг наманчлалд урьж чадахгүй! Тийм ээ, та нар үүнийг хийж чадахгүй. Та нарыг тэдэнд хандан ярих үед Сүнс та нартай хамт байхгүй байх бөгөөд үгс хоолой дээр чинь тээглэж, ганц ч үг дуугарч чадахгүй болно. Та нар Лихайгийн үзсэн ‘хориглогдсон замаар’ будилан одсон хэрнээ [1 Нифай 8:28] бусдыг ‘нарийн бөгөөд шулуун’ зам [2 Нифай 31:18] руу удирдаж чадахгүй.
… Та нар хэн ч бай, юу ч хийсэн бай уучлагдаж болдог. … Энэ бол өршөөлийн гайхамшиг; Есүс Христийн Цагаатгалын гайхамшиг мөн. Гэвч та нар сайн мэдээний дагуу амьдарна гэж амлахгүйгээр, хэрэгтэй үед наманчлахгүйгээр өршөөлийг хүлээн авч чадахгүй. … Би та нарыг идэвхтэй мөн цэвэр ариун байгаач хэмээн гуйж байна. Шаардлагатай бол, идэвхтэй болохыг мөн цэвэр ариун болохыг би та нараас хүсэж байна” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54).
-
Сайн мэдээг тунхаглахад гэм нүглээс цэвэр байх нь яагаад чухал вэ?
Энэ зарчмын үнэнийг гэрчилж, хичээлээ дуусга. Суралцагчдыг Их Эзэнд илүү сайн үйлчлэхийн тулд наманчлах шаардлагатай байж болох гэм нүглийнхээ тухай тунгаан бодоход урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
2 Tимот 1:7. “Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус … өгсөн”
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли айдсын эх сурвалж, муу нөлөөний тухай бидэнд заахдаа
“Айдас Бурханаас ирдэггүй гэдгийг ухаарцгаая. Харин энэ зэвтүүлэх хийгээд сүйрүүлэх зүйл нь үнэн, шударга байдлын эсрэг дайснаас ирдэг. Айдас итгэлийн антитез [эсрэг тал] мөн. Энэ нь үр нөлөөгөөрөө зэвтүүлэх, тэр бүү хэл үхлийн аюултай.
‘Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн’ [2 Tимот 1:7].
Эдгээр зарчим бол бидний хүч чадлыг дээрэмдэхээс, заримдаа биднийг ялагдалд хүргэхээс сэргийлж чадах ерөндөг юм. Эдгээр зарчим бидэнд хүч өгдөг.
Ямар хүч гэж үү? Сайн мэдээний хүч, үнэний хүч, итгэлийн хүч, санваарын хүч” гэжээ (“God Hath Not Given Us the Spirit of Fear,” Ensign, 1984 оны 10-р сар, 2).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бурханлаг айдсыг дэлхийн айдсаас ямар ялгаатайг тайлбарлахдаа:
“Бидний байнга мэдэрдэг айдсаас ялгаатай мөртлөө үүнтэй холбоотой айдсыг судруудад “тааламжит айдас” (Еврей 12:28) эсвэл “Эзэнээс эмээх” (Иов 28:28; Сургаалт үгс 16:6; Исаиа 11:2–3) хэмээн хэлсэн байдаг. Тааламжит айдас нь цочрол, түгшүүр төрүүлдэг дэлхийн айдастай адилгүйгээр амар амгалан, амлалт, итгэлтэй байдлын нэгэн эх сурвалж юм.
Гэхдээ айдастай холбоотой аливаа зүйл хэрхэн сургамжтай эсвэл сүнслэг байдлын хувьд ач тустай байж болох вэ?
Миний тайлбарлахыг оролдож буй зөв шударга айдас нь Их Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хүндлэх хүндлэл, сүсэг бишрэл (Дуулал 33:8; 96:4-ийг үзнэ үү), Түүний зарлигуудад дуулгавартай байх (Дэд хууль 5:29; 8:6; 10:12; 13:4; Дуулал 112:1-ийг үзнэ үү), Түүгээр хийгдэх эцсийн шүүлт ба шударга ёсонд найдах найдлагыг багтаадаг” (“Tиймийн тул тэд айдсаа дарав,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33).
2 Tимот 1:7–8. “Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич”
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон эгч шинэ итгэлээ хамгаалан зоригоо харуулсан Италийн нэгэн залуу хөрвөгч Мэри Майдэлин Кардоны тухай дараах түүхийг хуваалцсан юм.
“1850 онд Италид үйлчлэхээр дуудагдсан анхны номлогчдоос Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг гэр бүлийнхэнтэйгээ хамт хүлээн авсан Мэри Майдэлин Кардоны түүхийг би саяхан уншсан. Тэднийг баптисм хүртэх үед тэрээр арван долоо, найман насны залуу эмэгтэй байжээ. Түүнийг гэр бүлээрээ нэгэн ням гарагт Италийн хойд хэсгийн Альпийн нуруунд байрлах гэртээ ариун ёслолын үйл ажиллагаанд оролцож байхад орон нутгийн зарим сахилтан оролцсон, уурлаж хилэгнэсэн бүлэг танхайрагч гэрийнх нь гадаа цугларч, хашгирч орилон, номлогчдыг гарч ирэхийг шаардсан байна. Тэд сайн мэдээг заалгахыг хүссэндээ биш, харин тэдний бие махбодод гэмтэл учруулахыг санаархаж байсан аж. Танхайрагчидтай нүүр тулахаар гэрээсээ гарсан хүн нь залуу охин Мэри байжээ.
Тэд балмад бүдүүлэг авирлан, хашгирч, номлогчдыг гарч ирэхийг шаардсаар байв. Мэри барьсан Библиэ дээш өргөж, тэднийг тэндээс явахыг шаарджээ. Тэрээр, ахлагчид өөрийнх нь хамгаалалтад байгаа бөгөөд та нар тэдний толгойноос ширхэг ч үс унагаж чадахгүй гэж хэлсэн байна. Түүний үгийг сонсоод, ‘Бүгд гайхаж, алмайран зогсжээ. Мэригийн хэлснээр … Бурхан түүнтэй хамт байсан. Тэрээр эдгээр үгийг түүний амаар хэлүүлсэн бөгөөд тэр өөрөө зүрхэлж ч хэлж чадахгүй байв. Тэр даруй бүгд нам гүм болж, сул дорой, чичирч байсан хэдий ч эрэлхэг зоригт энэ охины өмнө хүч чадал, омог бардам тэдгээр эр хүчин мөхөсдөж зогссон юм.’ Сахилчид танхайрагчдаас явахыг хүсэхэд тэд ичиж, айн, гэмшсэн байдалтай, чимээгүй холдон оджээ. Мэригийн гэр бүл болон тэнд байсан хүмүүс цуглаанаа тайван явуулж, дууссан байна.
Та нарын ихэнхтэй нас чацуу тэрхүү эрэлхэг залуу эмэгтэйг шинээр олсон итгэлээ эр зориг, итгэл үнэмшилтэй хамгаалан, танхайрагчдын эсрэг зогсож байгаагаар та бүхэн төсөөлж чадах уу?” (“Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).