Номын сан
132-р хичээл: 2 Тимот 3–4


132-р хичээл

2 Тимот 3–4

Оршил

Паул Тимотод бичихдээ тэдний өдрүүдэд ч мөн эцсийн өдрүүдэд ч урвалт хийгээд ёс бус явдал өргөн тархах болно гэдгийг тайлбарласан. Тэрээр Тимотыг аль хэдийн суралцсан үнэндээ итгэлтэй хэвээр үлдэхийг зааварлажээ. Паул судруудын зорилгын тухай заав. Паул захианыхаа төгсгөлд Тимотыг үйлчлэлээ хичээнгүйлэн биелүүлэхийг урамшуулжээ.

Заах зөвлөмж

2 Tимот 3

Паул эцсийн өдрүүд дэх хэцүү цаг үеийг дүрслэв

Хичээл эхлэхээс өмнө түрүүлж ирсэн хоёр юм уу гурван суралцагчаас самбар дээр аюултай эсвэл эрсдэлтэй нөхцөл байдлын тухай тус бүрдээ зурахыг хүс. Хичээл эхэлсний дараа ангийнханд дараах асуултыг тавь.

  • Самбар дээр зурсан нөхцөл байдлуудыг дүрслэхийн тулд та нар ямар ямар үг хэрэглэх вэ?

Паул Тимотод өгсөн хоёр дахь захидлынхаа нэг хэсэгт өөрийн болон бидний өдрүүд дэх нөхцөл байдлыг дүрсэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Тимот 3:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидний амьдарч байгаа цаг үеийг Паул хэрхэн дүрслэн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул бидний амьдарч байгаа цаг үеийг хэрхэн дүрслэн хэлсэн бэ? (Хэрэв шаардлагатай бол хэцүү гэдэг үг нь аюул юм уу эрсдлээр дүүрэн гэсэн утгатайг тайлбарла.)

  • Өнөө үед та нар ямар ямар ёс суртахууны буюу сүнслэг аюул осол, эрсдэлийг харж байна вэ?

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос болгонд дараах хүснэгтийг бичсэн цаас өг. 2 Тимот 3:2–7-г уншаад, хүснэгт дээрх асуултуудад хариулахад урь. Хэцүү үгнүүдийн хувьд тэдэнд туслах зүүлт заавруудыг ашиглахыг зааварчил.

Зураг
тарааж өгөх материал

2 Тимот 3:2–7

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—132-р хичээл

Паулын дүрслэн хэлсэн хожмын үеийн нөхцөл байдлуудын зарим жишээ юу вэ?

Та нар эдгээр нөхцөл байдлын алийг нь өнөөдөр харж байна вэ? (Тэдгээрээс хоёр юм уу гурвыг олж тогтоо.) Тэдгээр нөхцөл байдал яагаад тийм аюултай байна вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг тэдгээр нөхцөл байдал яагаад тийм аюултай байдаг талаар ярилцсан зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.

Суралцсан шүлгүүд дээрх Паулын дурдсан зарим аюулын нөлөөнд автсан байж магадгүй гэж санаа зовж байгаа эсэхээ эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

  • 2 Тимот 3:5-д цэдэглэснээр, Паул Тимотыг бидний өдрүүдэд ч бас бидэнд тусалж чадах юуг хийхэд урамшуулсан бэ? (Бид ёс бус явдлаас нүүр буруулах ёстой.)

Паул Тимотод үнэнийг эсэргүүцэгч тэдгээр хүний мунхаглал бүгдэд илэрхий болно гэдгийг тайлбарлан, 2 Тимот 3:8–11-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр сайн мэдээний дагуу амьдрахаар хичээн чармайсныхаа учир туулсан олон аюул осол хийгээд хавчлагуудын талаар бичсэн.

Нэг суралцагчийг 2 Тимот 3:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул сайн мэдээний дагуу амьдардаг тэдгээр хүнд юу тохиолдох болно гэж бошиглосныг олж мэдэхийг хүс.

  • Паул сайн мэдээний дагуу амьдардаг тэдгээр хүнд юу тохиолдоно гэж бошиглосон бэ?

Бид эдгээр түгшүүртэй нөхцөлийн ноцтой байдлыг үл харгалзан тусламж, хамгаалалт олж чадна гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Тимот 3:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул эдгээр аюул ослоос нүүр буруулахад туслах юу заасан болохыг олж мэдэхийг хүс.

  • Дүрслэн хэлсэн аюул ослыг эсэргүүцэх талаар Паул юу заасан бэ?

  • 14-р шүлэг дэх “юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Энэ хэллэг ямар утгатайг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. … Ийм зүйл тохиолдон асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).

14-р шүлэгт буй “хэнээс сурснаа мэдэж” гэсэн хэллэгийг онцолж хэл. Бид бошиглогч, удирдагч, багш, эцэг эх, Ариун Сүнс зэрэг найдвартай эх сурвалжуудаас үнэний баталгааны талаар мэдэж авч, хүлээн авдаг гэдгийг тайлбарла.

  • 14–15-р шүлгээс бид эцсийн өдрүүдэд сүнслэг аюулыг хэрхэн даван туулсан тухай ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид найдвартай эх сурвалж болон судруудаас мэдэж авсан үнэнүүдийнхээ дагуу үргэлжлүүлэн амьдарвал эцсийн өдрүүд дэх сүнслэг аюулаас зайлан гарч чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Судруудад болон мэдэж сурч авсан үнэндээ итгэж найдах нь эцсийн өдрүүд дэх аюулыг даван туулахад бидэнд хэрхэн туслах вэ?

  • Та нар мэдэж авсан үнэндээ найдахыг хэзээ сонгосон бэ? Та үүнийг хийснээрээ хэрхэн адислагдсан бэ? (Та эхлээд суралцагчдыг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ эдгээр асуултад хариулуулж бичүүлээд, дараа нь цөөн суралцагчийг хариултаа хуваалцахад урь.)

Нэг суралцагчийг 2 Тимот 3:16–17-г чанга уншихад уриад, ангийнхнаас Паулын судруудын тухай заасан зүйлийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Паул өнөөдөр бидэнд тусалж чадах судруудаас суралцах талаар юу заасан бэ? (Ангийнханд Бид судруудаас судалснаар сургаалаас сурч мэдэн, төгс төгөлдөр байдал руу өсөн дэвжихэд туслах анхааруулга, зааврыг хүлээн авч чадна гэсэн зарчмыг олж тогтооход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Самбар дээр бичсэн мэдэгдлийн сургаал, анхааруулга, заавар гэсэн үгсийг дугуйлан зур. Суралцагчдыг судар тэдэнд дараах арга замуудын нэгээр тусалж байсан үеийг бодохыг хүс. Үүнд: (1) сайн мэдээний сургаалуудыг ойлгох; (2) өөрсдийн бодож, сонгож байсан ямар нэгэн зүйл эсвэл зөв биш байсан зан төлөвийнхөө талаар зэмлэл юм уу анхааруулга авах; эсвэл (3) залбиралд нь хариу өгөх юм уу асуудлыг хэрхэн шийдэхэд нь заавар өгөх зэрэг юм. Суралцагчдад туршлагуудаасаа бодох цаг өгөөд, цөөн суралцагчийг бодсон зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. (Өнгөрсөн гэм нүгэл зэрэг хэт хувийн чанартай аливаа зүйлийг хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.)

  • Бид судруудын үнэ цэнийн талаар сурсан зүйлээсээ үндэслэн яагаад өдөр бүр тэдгээрийг судлахаар урамшуулагдсан гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийн хуулбарыг өг. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихад уриад, ангийнхнаас судруудыг судлах талаарх ахлагч Скоттын зөвлөгөө, амлалтыг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. Тэдгээрийг судлах цаг гаргаж бай. Бурханы үгэн дээр өдөр бүр найрлах нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлах цаг гаргахын тулд эн тэргүүнд тавих зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв хэрэгтэй бол үүнийг хийгээрэй.

“… Хэрэв та нар өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ Бурханы үгийг судлахад цаг заваа зориулбал амьдралд тань амар амгалан давамгайлах болно” (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).

Судрууд дээрээс олддог үнэний дагуу үргэлжлүүлэн амьдарч байгаа тэдгээр хүнд ирэх аюулгүй байдал хийгээд амар амгалангийн тухай гэрчил. Суралцагчдыг эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа бодож үзэхэд урь. Суралцагчдыг мэдэрсэн өдөөлтөн дээрээ үндэслэн зорилго тавихад урамшуулан дэмж.

2 Tимот 4

Паул сайн тэмцсэнээ тунхаглаад, Тимотод үргэлжлүүлэн номлохыг даалгасан

Хэрэв суралцагчдад хэцүү даалгавартаа бууж өгмөөр санагдаж байсан бол гараа өргөхийг хүс.

  • Хэдийгээр бууж өгөхийг хүсэж байсан ч санасандаа хүрч байсан туршлага та нарт байна уу?

2 Тимот бол Паулын нас барахаасаа өмнө бичсэн хамгийн сүүлийн захиа байсан байх магадлалтайг тайлбарла. Ангийн нэг хэсгийг 2 Тимот 4:1–5-ыг дотроо чимээгүй уншаад, Паулын Тимотод өгсөн зөвлөгөөг олж мэдэхэд урь. Нөгөө хэсгийг дээрх шүлгүүдийг уншаад, Паулын эртний Христийн Сүмийн ирээдүйн тухайг юу зөгнөн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншсан зүйлээ ойлгоход туслах зүүлт тайлбарыг ашиглахад урамшуулан дэмж. Суралцагчдыг уншиж дууссаны дараа бүлэг бүрээс тодорхой суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

3–4-р шүлэг дээр Сүмд улиран тохиож эхлээд байсан урвалтын тухай Паулын дүрсэлснийг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Их урвалт руу хөтөлдөг хэмээн Паулын дүрслэн хэлсэнтэй адил зан чанарууд нь сайн мэдээний сэргээлтийг зайлшгүй болгожээ.

  • Хэдийгээр ихэнх нь үнэнээс нүүр буруулна гэдгийг мэдэж байсан ч Паул Тимотыг хүмүүст номлож, үйлчлэхээ үргэлжлүүлэхийг яагаад урамшуулан дэмжсэн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Тимот 4:6–8-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Паул сайн мэдээг дэлгэрүүлэхээр хичээж зүтгэсэн тухай юу гэж бичсэнийг олж мэдэхийг хүс.

  • Паул номлогчийн хувьд хичээл зүтгэлийнхээ тухай юу гэж хэлсэн бэ? (Сайн тэмцэл хийсэн болоод замаа дуусгасан гэдэг Паулын зүйрлэл түүнийг номлолоо хэрхэн итгэлтэйгээр дуусгасныг дүрслэн хэлсэн гэдгийг онцлон хэл.)

  • 8-р шүлэгт цэдэглэснээр, үхсэнийх нь дараа түүнийг юу хүлээж байгаа гэж Паул мэдсэн бэ?

  • Бид Их Эзэний шаардсан зүйлсийг хийхэд итгэлтэй байх хичээл зүтгэлийн талаар эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Хэрэв бид Их Эзэний биднээс шаардсан бүгдийг үйлдэхдээ итгэлтэй байвал зөвт байдлын титмийг хүлээн авна гэсэн зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)

“Зөвт байдлын титмийг” хүлээн авна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг шигээ болохыг багтааж байгаа гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход нь туслах Их Эзэний Сүмийн өсвөр үеийнхэнд өгсөн зарим шаардлагыг самбар дээр бичихэд урь.

  • Өсвөр үеийнхэн эдгээр шаардлагын заримд нь итгэлтэй байхаа болихыг яагаад сонгож болох вэ?

  • Хэдийгээр хэцүү байсан ч Паул шиг итгэлтэй хэвээр үлдэхийн сайн үлгэр дуурайл үзүүлсэн хэнийг та нар мэдэх вэ? Энэ зарчмын жишээ болсон юуг тэд хийсэн бэ?

Хэдийгээр Паул ажиллаж байхдаа заримдаа ганцаарддаг байсан ч Их Эзэн түүнтэй хамт байж хүчирхэгжүүлдгийг тайлбарлаад, захидлаа төгсгөсөн гэдгийг тайлбарлан, 2 Тимот 4:9–22-ыг нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Их Эзэний тэднээс шаардсан зүйлсийг хийхдээ итгэлтэй хэвээр үлдэхэд урамшуулан дэмж.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—2 Тимот 3:15–17

Суралцагчдаас гурван багана хийхээр цаасаа гурван хэсэг болгон нугалахыг хүс. Тэднээр цаасаа дэлгээд, эхний баганын дээд хэсэгт Сургаал, хоёр дахь баганын дээд хэсэгт Зэмлэл ба анхааруулга, гурав дахь баганын дээд хэсэгт Зөвт байдал дахь зааварчилгаа гэж бичүүл.

Суралцагчдыг энэ цаасаа эдгээр зорилгын аль нэгийг биелүүлж байгаа судрыг унших бүрдээ тохирох хэсэгт нь бичсэнээр судрын хавчуурга болгоод, долоо хоногийн турш ашиглахад урь. Жишээлбэл, Сургаал гэсэн гарчгийн доор суралцагчид судрын эшлэл, шүлгүүдээс суралцсан сургаал, зарчмуудыг бичиж болно. Зэмлэл ба анхааруулга гэсэн гарчгийн доор суралцагчид судрын эшлэл, хэсгүүд буруу санааг юм уу тэдний өөрсдийн сонголт хийгээд зан чанарыг хэрхэн засаж байгааг бичиж болно. Зөвт байдал дахь зааварчилгаа-ны доор суралцагчид тэдний хийж чадах сайн үйлс рүү хөтлөх санаа өгсөн судрын хэсгүүдийг тэмдэглэж болно.

Суралцагчдыг туршлагаа хуваалцахын тулд цааснуудаа нэг долоо хоногийн дараа ангидаа авчрахад урамшуулан дэмж. Та энэ төгс эзэмших судрын хэсгийг долоо хоногийн дараа давтах болно гэсэн санамжийг судар юм уу гарын авлаган дээрээ хийхийг хүсэж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Tимот 3:1–7. “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр 2 Тимот 3:1–7 дээр бошиглосон аюул нь өнөөдөр дэлхий дээр оршин байгаа одоогийн нөхцөл байдлууд гэдгийг заасан.

“Эдгээр судрын хэсгүүд ямар зан байдлаас зайлсхийх ёстойг бидэнд сэрэмжлүүлдэг. Бид үргэлж сонор сэрэмжтэй, хичээнгүй байх ёстой. Бид эдгээр бошиглол бүрийг нягтлан судалснаараа өнөөгийн дэлхийн байдлын учир шалтгааныг баттай ойлгож чадна.

Аюултай цаг гэдэг нь өнөө үе юм. Бид маш хэцүү цагт аж төрж байна.

Мөнгийг хайрлагч, сагсуурагч, бардамнагчид—энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг.

Доромжлогчид, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч—эд бүгд өнөөдөр газар сайгүй байна.

Гэрээгээ зөрчигч, гүжирдэгчид гэхчилэн— эд бүгд бидний эргэн тойронд, хаа сайгүй байгааг бид нотолж чадна” (“Сүнсний хамгаалалтын түлхүүр,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29).

Энэ хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Пакэр үргэлжлүүлэн эцсийн өдрүүд дэх хэцүү цагт өөрсдийгөө хамгаалах түлхүүр нь судар гэдгийг гэрчилсэн.

2 Тимот 3:14. “Юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай”

Далын ахлагч Паул Б.Фиепер хэлэхдээ:

“Өнөөдөр ч гэсэн энэ зовлон зүдгүүр байсаар байна. Дэлхийн дуу хоолой хүчээ авч, цуурайтсаар байна. Дэлхий ариун нандин зүйлсээр улам их доог тохуу хийж, итгэгчдийн итгэлийг үгүй хийхийг оролдож байна. … Бидэнд илүү агуу сүнслэг баталгаа хэрэгтэй гэж бид бодож болох юм. Их Эзэн Оливер Каудерид дараах байдлаар сануулсан.

“‘Хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар чи мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун.

Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?’ гэжээ (С ба Г 6:22–23).

… Оливерт аль хэдийн хүлээн авсан ариун нандин зүйлсийг Бурханаас ирсэн гэдгийг нь сануулжээ. Эдгээр тэнгэрлэг өрсөлдөөн нь зовлон бэрхшээлийн үед биднийг аюулгүй мөн зам дээрээ үлдэхэд туслах сүнслэг зангуунууд юм” гэжээ (“Ариун нандин хэвээр нь хадгал,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122).

2 Tимот 4:7–8. “Би замаа дуусгасан”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс мөнх бус байдал дахь уралдаандаа бүдэрч байгаа бид бүгдэд найдвар өгсөн.

“Амьдрал дээр бид зүгээр л дэлхий дээр авчрагдахаар мөнх бус байдалд төрөөгүй юм. Бид номлол хийх төдийгүй зорилготой ирсэн бөгөөд тэр нь эцсээ хүртэл тэвчих явдал билээ. …

Хэрэв та нар өсвөр насандаа буруу алхам хийсэн бол урам хугаралт өөрсдийг чинь ялахыг бүү зөвшөөр. Их Эзэний шүүлт бол өнгөрсөн гэм нүглийн ба алдаануудын дунджийг эцсийн дүнд оруулсан буюу сүнслэг дүнгийн онооны дундаж биш юм. Тэр “нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” (C ба Г 58:42) хэмээн амласан.

“Тиймээс, хэрэв та нар хаана байхыг хүсэж байгаа газраа байхгүй байгаа бол өнөөдөр тэнд хүрэхээр шийдээрэй.

Бидний нэг насны амьдралын зэрэг дэв баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах, угаах, тослох, хишиг болон лацдан холболт зэрэг аврах ёслолуудаар хийсэн гэрээнүүдийнхээ дагуу хэр зэрэг амьдарснаар үнэлэгдэнэ.

Та нар бусад бүх хүнтэй хамт барианд орж чадна.

‘Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, … тэгээд ялалт өөд тэмүүл, тэмүүл!’ (C ба Г 128:22)” (“Ten Axioms to Guide Your Life,” Ensign, 2007 оны 2-р сар, 29).