Номын сан
14-р хичээл: Матай 11–12


14-р хичээл

Maтай 11–12

Оршил

Есүс Христ Иохан Баптистыг Өөрийнх нь өмнөх замыг бэлтгэхээр илгээгдсэн гэдгийг гэрчлээд, Өөрт нь ирдэг бүгдэд амралтыг өгнө хэмээн амлав. Тэрээр Есүсийн хүч чадлыг чөтгөрөөс ирсэн гэж буруутгасан фарисайчуудын буруушаалтад хариулав. Тэрээр зөв бусаар буруутгахыг болон тэмдэг эрэлхийлэхгүй байхыг сэрэмжлүүлж, хоосон байшингийн сургаалт зүйрлэлийг заав.

Заах зөвлөмж

Матай 11

Есүс Христ Иохан Баптистыг Өөрийнх нь өмнөх замыг бэлтгэхээр илгээгдсэн хэмээн гэрчилсэн

Суралцагчдад цагдаа, эмч хоёрын болон Есүс Христийн зургийг үзүүл.

  • Энэ хүмүүс харагдаж байгаа шигээ хүмүүс жинхэнээсээ мөн болохыг мэдэх нь яагаад чухал вэ? Тэд харагдаж байгаа шигээ хүмүүс жинхэнээсээ мөн болохыг та нар хэрхэн мэдэж чадах вэ?

Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үед олон хүн Түүнийг харагдаж байгаа шигээ хүн жинхэнээсээ мөн эсэхийг мэдэхээр эрэлхийлж байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Матай 11-ээс суралцаж байхдаа Есүс Христ хэн болох талаар гэрчлэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд тусалж чадах үнэнүүдийг олж мэдэхийг хүс.

Херод хаан Иохан Баптистыг баривчилж, шоронд хорьсон болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 11:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Иохан Есүсээс асуулгахаар шавь нараа илгээсэн тэрхүү асуултыг олж мэдэхийг хүс.

  • Иохан шавь нараа Есүсээс юу асууж ир гэж илгээсэн бэ?

3-р шүлгэн дэх энэхүү асуулт нь Иоханы шавь нар Есүсээс, Түүнийг Мессиа мөн эсэхийг мэдэхээр тавьсан асуулт болохыг онцлон хэл. Иохан Баптист Есүсийг Мессиа болохыг аль хэдийн мэдэж байсныг суралцагчдад сануул (Maтай 3:11, 13–14; Иохан 1:29–34-ийг үзнэ үү).

  • Иохан Баптист Есүсийн хэн гэдгийг аль хэдийн мэдэж байсан мөртлөө яагаад өөрийн шавь нарыг Есүсийг Мессиа мөн эсэхийг мэдүүлэхээр илгээсэн гэж та нар бодож байна вэ? (Тэр өөрийн шавь нарыг Есүс Христийн талаар өөрсдийн гэрчийг хүлээн авахыг хүссэн.)

Нэг суралцагчийг Матай 11:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч тэдний асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Есүс Өөрийгөө Мессиа мөн байсан гэдгийг зүгээр л батлан хэлэхийн оронд Иохан Баптистын шавь нарыг юу хийхэд урьсан бэ?

Есүс Иоханы шавь нарт Өөрийгөө Мессиа мөн гэж шууд хэлж болох байсан гэдгийг та тайлбарлахыг хүсэж болох юм. Харин Тэрээр тэднийг Өөрийнх нь ажлыг “сонсож мөн үзэхийг” (4-р шүлэг) эсвэл тунгаан бодохыг, тэгээд дараа нь Иохан Баптист руу буцаж очин, Есүсийн юу хийхийг үзэж, сонссон талаараа гэрчлэхийг урьсан.

  • Есүс Иоханы шавь нарт Өөрийнхөө хэн болохыг шууд хэлэхийн оронд ийн хариулсан нь тэдэнд Аврагчийн талаар илүү хүчирхэг гэрчийг хүлээн авахад хэрхэн тусалсан байж болох вэ?

  • Бид Аврагчийн тухай гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар ямар зарчмыг энэ түүхээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн талаар суралцахаар эрэлхийлж, Түүнийг гэрчлэх үед Түүний талаарх бидний өөрсдийн гэрчлэл хүчирхэгжих болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдыг Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг өөрсдөө хэрхэн мэддэг болсон тухайгаа бичихэд урь. Та цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.

Матай 11:7–27-г дүгнэн, уг хоёр шавийг явсны дараа Есүс цугларсан хүмүүст Иохан Баптист бол Мессиагийн замыг бэлтгэхээр сонгогдсон бошиглогч юм хэмээн хэлснийг тайлбарлан ярьж өг. Иохан Баптистыг эсэргүүцсэн, бас Их Эзэний бурханлаг байдлын тодорхой нотолгоог харсан мөртлөө Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Тэр буруушаав. (Тэмдэглэл: Эдгээр шүлэгт Иохан Баптистын талаар Есүсийн заасан зүйлс Лук 7:18–35-ын талаарх хичээлд илүү тодорхой заагдах болно).

Есүс тэгээд Өөрийг нь Мессиа хэмээн хүлээн авдаг хүмүүст нэгэн амлалтыг өгөв. Та 1-р хичээлд танилцуулсан Матай 11:28–30-ийг давтан үзэхэд суралцагчдад туслахын тулд, нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Ангийнхныг мөн дагаж уншаад, Их Эзэн биднийг юу хийхэд урьдгийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн биднийг юу хийхэд урьдаг вэ? Тэр хариуд нь бидэнд юу амладаг вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа Хэрэв бид Есүс Христэд ирэх аваас Тэрээр бидний ачааг хөнгөлж мөн бидэнд амралтыг өгөх болно гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Энэ төгс эзэмших судрын шүлэг дэх үнэнүүдийг ойлгох нь та нарт энэ жил хэрхэн тусалж чадах вэ?

Maтай 12:1–42

Есүс Христ фарисайчуудын зүй бусаар буруутгаж, тэмдэг эрэлхийлдгийг нь зэмлэв

(Тэмдэглэл: Матай 12:1–21 дэх үйл явдлууд нь Марк 2–3-ын талаарх хичээлд илүү дэлгэрэнгүй заагдах болно.)

Матай 12:1–30-ийг дүгнэн, Есүсийг Хүндэтгэлийн өдөр нэг хүнийг эдгээсний дараа фарисайчуудын зарим нь Түүнийг устгахаар эрэлхийлж эхэлсэн болохыг тайлбарлан ярьж өг. Түүнийг чөтгөр шүгэлсэн нэг хүнийг эдгээхэд тэд Түүнийг эдгээр ажлыг чөтгөрийн хүчээр үйлдсэн гэж хүмүүсийн өмнө буруутгаж, Түүний нэр төрийг гутаахыг оролдсон. Есүс тэдний бодлыг мэдэж байсан ба харин ч эсрэгээр нь чөтгөрүүдийг зайлуулснаар Өөрийгөө Мессиа болохыг мөн Бурханы хаант улсыг байгуулж байснаа бататган хэлжээ. Суралцагчдыг Maтай 12:30-ийг дотроо уншиж, Есүс Өөртэй нь нэгддэггүй хүмүүсийн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 30-р шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид Бурханы хаант улсын нэг хэсэг байхыг хүсвэл, юу хийх ёстой вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцах үед Хэрвээ бид Бурханы хаант улсын нэг хэсэг байхыг хүсвэл Есүс Христэд бүрэн дүүрэн найдах ёстой гэсэн үнэнийг онцолж байгаа эсэхийг анхаар).

  • Бидний Есүс Христийг бүрэн дүүрэн дагадгаа үзүүлж болох зарим арга зам юу вэ?

Матай 12:31–42-ыг дүгнэн, Есүс Өөрийнх нь сайн үйлс Түүнийг чөтгөрөөс биш, харин Бурханаас юм гэдгийн нотолгоо хэмээн баталсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Тэр мөн Бурхан фарисайчуудад буруутгах үгсийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх болно хэмээн сэрэмжлүүлсэн. Тэгэхэд, фарисайчууд болон хуулийн багш нарын зарим нь тэмдэг үзүүлэхийг хүсэж, Христ тэднийг тэмдэг эрэлхийлж байгаад нь мөн Түүнийг Израилийн аль нэг бошиглогч болохыг эсвэл хэрхэн илүү агуу болохыг харж чадаагүйд нь зэмлэв.

Матай 12:43–50

Есүс хоосон байшингийн талаарх сургаалт зүйрлэлийг мөн Түүний Эцэгийн тааллаар үйлддэг хүмүүс нь Түүний гэр бүлийнхэнд тоологддог гэдгийг заав

Суралцагчдаас найзуудынх нь хэн нэг нь орхихыг хүсэж байгаа нүглээ ахиж үйлдэхээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөгөө авахыг хүсэж байна гэж төсөөлөхийг хүс.

  • Та нар найздаа уруу таталтыг эсэргүүцэхэд нь туслах ямар зөвлөгөөг өгөх вэ?

Матай 12:43–45 нь хүнээс зайлуулагдсан цэвэр бус сүнсний талаарх сургаалт зүйрлэлийг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг уруу таталтыг даван гарахад найзад нь тусалж чадах зарчмыг энэ сургаалт зүйрлэлээс олж мэдэхэд урь. Нэг суралцагчийг Матай 12:43–44-ийг чанга уншихад урьж мөн ангийнхныг уг цэвэр бус сүнс хүнээс зайлуулагдсаны дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Цэвэр бус сүнс хаанаас ч амралтыг олоогүй тул юу хийсэн бэ?

  • Уг цэвэр бус сүнс буцаж ирэхэд “гэр орны” эсвэл уг хүний байдал ямархуу байсныг ямар үгсээр дүрсэлж болох вэ?

Өөр нэг суралцагчийг Матай 12:45-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас уг цэвэр бус сүнс “гэрийг” эсвэл уг хүнийг хоосон байгааг олоод юу хийснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Сургаалт зүйрлэл дэх хүн чөтгөрийг зайлуулсныхаа дараа хилэнцэт сүнсэнд буцаж ирэх боломж олгон, юуг хийгээгүй вэ? (Тэр хилэнцээ зөв шударга бодол, мэдрэмж, үгс болон үйлсээр орлуулаагүй.)

  • Энэ сургаалт зүйрлэл дэх уг хүний туршлага нь нүглээ наманчилж, уруу таталтыг эсэргүүцэхийг хичээж байгаа хүнийг хэрхэн төлөөлж болох вэ?

Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Нүглээ орхиж байгаа хүн өмнөхөөсөө илүү дээр нөхцөлийг зүгээр л хүсэж чадахгүй. Тэрээр өөрчлөлтийг өөрөө хийх ёстой. …

“… Түүний сонирхлыг татаж байсан, зугааг нь гаргаж, бодлыг нь эзэгнэж байсан зүйлс үгүй болсон ба илүү сайн орлох зүйлс уг хоосон зайг дүүргээгүй байв. Энэ бол Сатаны боломж юм” (The Miracle of Forgiveness [1969], 171–172; тодруулга нэмэгдсэн).

  • Хилэнцэт нөлөөллийг амьдралаас зайлуулсныхаа дараа хэрхэн үргэлжлүүлэн эсэргүүцэхийг мэдэхэд бидэнд туслах ямар зарчмыг бид энэ сургаалт зүйрлэлээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид хилэнцэт нөлөөллийг амьдралаасаа зайлуулсны дараа тэдгээрийг зөв шударга зүйлсээр орлуулснаар, тэдгээрийг эсэргүүцэж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. Амьдралаасаа нүглийг зайлуулаад орхих нь яагаад хангалттай биш болох талаар сонсохыг ангийнхнаас хүс.

“Хилэнцтийг эсэргүүцэхээр зүгээр нэг хичээх эсвэл амьдралаа нүглээс чөлөөлөх нь хангалтгүй юм. Та амьдралаа зөв шударга байдлаар дүүргэж, сүнслэг хүч авчрах үйл ажиллагаанд оролцох ёстой. …

Бүрэн дүүрэн дуулгавартай байдал амьдралд тань сайн мэдээний бүрэн хүчийг болон алдаа дутагдлаа давж гарах өсөн нэмэгдэх хүч чадлыг авчирдаг. Энэхүү дуулгавартай байдал нь цуглаанд оролцох, аравны нэг төлөх, үйлчлэл үзүүлэх, бусдыг уучлах зэрэг наманчлалын нэг хэсэг хэмээн таны таамаглаагүй ч байж болох үйл ажиллагааг хамруулна (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 137).

  • Бид нүглээ наманчлаад, нүгэлдээ буцаж очихгүйн тулд амьдралаа зөв шударгаар дүүргэхийн тулд хийж болох зарим зүйл нь юу вэ? (Нэг суралцагчийг хариултуудыг самбар дээр жагсаан бичихэд урьж болно.)

  • Эдгээр зүйлийг хийх нь бидний амьдралд хэрхэн илүү сүнслэг хүчийг авчирч мөн хилэнцэт нөлөөллийг ялан дийлэх боломжийг бидэнд олгож чадах вэ?

Өөрсдийн амьдралыг зөв шударгаар дүүргэх нь хилэнцэт зүйлсийг эсэргүүцэх илүү агуу хүчийг бидэнд өгдөг талаар гэрчил. Суралцагчдыг амьдралаа илүү зөв шударгаар хэрхэн дүүргэх талаар тунгаан бодоход мөн тунгаан бодох зуур ирэх сүнслэг өдөөлтүүдийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Есүсийг зааж байх үед хэн нэгэн хүн Түүний гэр бүлийн зарим гишүүн Түүнтэй ярилцахыг хүсэж байна гэж хэлсэн тухай тайлбарлан, Матай 12-ыг дүгнэ. Тэгээд Их Эзэн Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг бүх хүн Түүний гэр бүлийнхний дунд тоологддог хэмээн заав.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Матай 11:28–30

Суралцагчдад Матай 11:28–30-ийг чээжлэхэд нь туслахын тулд ангийнхныг шүлэг бүрд байгаа үгсийг болон холбоо үгсийг төлөөлөх хөдөлгөөн зохиоход түүнчлэн хөдөлгөөн үйлдэж байхдаа шүлгийг чээжээр хэлэхэд урь. Суралцагчдыг чээжээр хэлж чаддаг болтол нь хэдэн өдрийн турш хичээлийн эхэнд чээжээр хэлүүлж давт.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 11:11. “Тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ”

Бошиглогч Иосеф Смит Maтай 11:11-ийг ойлгох нэг арга зам нь үүнийг Есүс Христ Өөрөө ярьж байгаа гэж үзэх явдал юм гэж тайлбарласан.

“Есүс хэнийг хамгийн бага нь гэж хэлсэн юм бол? Есүсийг Бурханы хаант улсад хамгийн бага нь гэж үздэг байсан аж, мөн тэд түүнийг өөрсдийнхөө бошиглогч гэж үзэх нь бага байсан [бололтой], гэсэн хэдий ч Тэрбээр ‘Та нарын дотор хамгийн бага нь гэж тооцогддог тэр нь Иоханаас илүү агуу юм—энэ бол би өөрөө юм’ хэмээн хэлсэн юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 95).

Матай 12:31–32. “Ариун Сүнсний эсрэг доромжлол”

Бошиглогч Иосеф Смит хэн нэг нь Ариун Сүнсний эсрэг доромжлолын нүглийг хэрхэн үйлддэгийг тайлбарлахдаа:

“Тэрээр Ариун Сүнсийг хүлээж авч, тэнгэр түүнд нээгдэн, Бурханыг мэддэг болсны дараа Түүний эсрэг нүгэл үйлддэг. Хүн Ариун Сүнсний эсрэг нүгэл үйлдсэний дараа түүнд наманчлал гэж байдаггүй. Тийм хүн нарыг харж байгаа атлаа энэ чинь гэрэлтэхгүй байна гэдэг; тэнгэр өөрт нь нээгдсэн ч Есүс Христийг эсэргүүцдэг; нүд нь энэхүү үнэнд нээлттэй байсаар атал авралын төлөвлөгөөг үгүйсгэдэг; мөн энэ цагаас эхлэн тэр дайсан болдог” гэжээ (History of the Church, 6:314).

Заримдаа суралцагчид Ариун Сүнсний эсрэг, үгүйсгэх доромжлолын нүглийн талаар санаа зовдог. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл:

“Ариун Сүнсний эсрэг нүгэл нь жирийн Сүмийн гишүүд ийм нүгэл үйлдэх нь илэрхий боломжгүй мэт тийм мэдлэгтэй байхыг шаарддаг” (The Miracle of Forgiveness [1969], 123).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс И.Талмэйж Есүс Maтай 12:31–32 дээр фарисайчуудад уучлагдашгүй нүглийн талаар яагаад сэрэмжлүүлж байсныг тайлбарлахдаа:

“Есүс Өөрийнх нь эсрэг эгэл Хүний хувьд эсэргүүцэн ярьсан үгс өршөөгдөж болно, гэхдээ Түүний эзэмшиж байсан эрх мэдлийн эсрэг, ялангуяа тэр эрх мэдэл болон хүчийг Сатанд хамааруулах нь уучлагдашгүй нүгэл бөгөөд Ариун Сүнсийг доромжлоход дэндүү ойр байсан юм“ гэжээ (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 269).