Гэрээр судлах хичээл
2 Петр–Иуда (30-р хэсэг)
Оршил
Төлөөлөгч Петр Есүс Христтэй адил болохыг эрэлхийлэх замаар Түүний тухай мэдлэгээ өсгөхөд гэгээнтнүүдийг урамшуулан дэмжсэн. Тэр энэ сүнслэг өсөлт нь тэдэнд өөрсдийг нь “дуудан, сонгосныг бататгахад” (2 Петр 1:10) туслах болно гэдэгт итгүүлсэн байна.
Заах зөвлөмж
2 Петр 1:1–11
Петр Есүс Христийн бурханлаг мөн чанараас хэрхэн хүртэхийг заав
Тэмдэглэл: Дараах зарчим, судрын хэсгийг ярилцахдаа ариун сүмийн ёслол, сургаалуудтай холбоотой сэдвийн талаар ярилцахгүй байхыг анхаар.
Хичээл эхлэхээс өмнө дараах үгсийг самбар дээр бич (“The Will Within,” Ensign, 1987 оны 5-р сар, 68-аас авав).
Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг самбар дээрх үгийг уншаад, дараах асуултуудын талаар хамтрагчтайгаа ярилцахад урь.
-
Ерөнхийлөгч Монсон “Өөрсдийнхөө байж болох хамгийн сайн түвшинд хүрэх” гэдгийг ямар утгаар хэлсэн гэж та нар бодож байна вэ?
-
Яагаад өөрсдийнхөө байж болох хамгийн сайн түвшинд хүрэх нь чухал гэж та нар бодож байна вэ?
-
Биднийг өөрсдийнхөө байж болох хамгийн сайн түвшинд хүрэхэд юу саад болдог вэ?
Суралцагчдыг 2 Петр 1-ийг судалж байхдаа тэднийг хэрхэн өөрсдийнхөө байж болох хамгийн сайн түвшинд хүрэхийг мэдэхэд нь туслах нэгэн үнэнийг олж мэдэхэд урь.
Петр Есүс Христэд итгэлтэй болсон боловч дэлхийн нүгэлт зам руу эргэн орохоор уруу татагдсан байж мэдэх Сүмийн гишүүдэд хандан бичсэнийг тайлбарлан, 2 Петр 1:1–2-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг 2 Петр 1:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Петр гэгээнтнүүдэд Аврагчийн талаарх гэрчлэлдээ үнэнч үлдэхэд нь туслахын тулд юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр Петр гэгээнтнүүдэд юу заасан бэ?
-
“Бурханлаг мөн чанарыг хуваалцагч болох” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (2 Петр 1:4).
Суралцагчдыг 2 Петр 1:5–7-г дотроо уншаад, Петрийн гэгээнтнүүдийг хөгжүүлэхэд урьсан Есүс Христийн зан чанарыг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зан чанаруудаа самбар дээр жагсаан бичихийг хүс. Суралцагчдыг тэдгээр зан чанарын аль нэгийг нь илүү сайн ойлгохыг хүсвэл толь бичгээс тодорхойлолтыг нь олоход урьж болно.
Аврагчийн эдгээр бурханлаг зан чанараас нэгийг нь харуулсан жишээнүүдийн тухай бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчаас бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Бид бурханлаг зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлснээрээ … чадна гэсэн гүйцэд бус зарчмыг самбар дээр бич.
Нэг суралцагчийг 2 Петр 1:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Аврагчийн бурханлаг зан чанарыг хөгжүүлэх үед хүлээн авч болох адислалыг олж мэдэхийг хүс.
-
Бид бурханлаг зан чанарыг хөгжүүлснээр ямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг Бид бурханлаг зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлснээр Есүс Христийг таньж мэдэж чадна гэсэн байдлаар уншихаар гүйцээж бич.)
-
Яагаад бурханлаг зан чанарыг хөгжүүлэх нь Есүс Христийг мэдэхэд тусалдаг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг 2 Петр 1:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бурханлаг зан чанарыг хөгжүүлэхдээ хичээнгүй байдаг хүмүүст ирэх өөр нэг адислалыг олж мэдэхийг хүс.
-
Есүс Христийн бурханлаг зан чанарыг хөгжүүлэхэд хичээнгүй ханддаг хүмүүст ямар адислал ирэх вэ? (“Та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд” [10-р шүлэг] гэдэг хэллэг нь мөнх амьдралыг өвлөх болно гэдэг баталгааг энэ амьдралдаа Бурханаас хүлээн авах гэсэн утгатай болохыг тайлбарла. Петр үүнийг бас “илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үг” [2 Петр 1:19] гэж нэрлэсэн. Мөн C ба Г 131:5-ыг үзнэ үү.)
-
Бид эдгээр шүлгээс яагаад бурханлаг чадавхаа хөгжүүлэхэд хичээнгүй байх ёстой талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид энэ амьдралдаа бурханлаг чадавхаа хөгжүүлэхэд хичээнгүй байвал мөнх амьдралын баталгааг Бурханаас хүлээн авах болно гэсэн үнэнийг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдыг өөрсдийнхөө мэддэг Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхээр хичээнгүйлэн эрмэлздэг хүмүүсийн тухай бодоход урь.
-
Та нарын бодсон хүмүүс Христтэй адил ямар зан чанарыг хөгжүүлсэн байна вэ?
-
Тэдний хичээл зүтгэл, зан чанар ямар арга замаар тэдэнд болон тэдний эргэн тойрны хүмүүст тус болдог вэ?
Бурханлаг зан чанарыг хөгжүүлэх нь бидэнд Есүс Христийг мэддэг болоход тусалж, биднийг мөнх амьдрал хүлээн авахад бэлтгэдэг гэсэн гэрчлэлээ хуваалцаж болно.
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хөгжүүлэхийг хамгийн их хүсэж буй нэг бурханлаг зан чанарынхаа талаар бичихэд урь. Тэр зан чанарыг хөгжүүлэхийн тулд хийж болох тодорхой нэг үйлдлээ бичихийг тэднээс хүс.
Дараагийн хэсэг (Илчлэлт 1–11)
Суралцагчдаас хэзээ нэгэн цагт Апокалипсийн талаар сонсож байсан эсэхийг нь асуу. Илчлэлтийн ном нь “илрүүлэх” гэдэг грек үгээр буюу Апокалипс гэж ихэвчлэн нэрлэгддэг болохыг тайлбарла. Илчлэлтийн номонд төлөөлөгч Иохан өнөө үе, Есүс Христийн Хоёр дахь Ирэлт, дэлхийн төгсгөл зэргийг багтаасан ирээдүйн үйл явдлуудын тухай олон бошиглол бүхий нэгэн үзэгдлийг тайлбарласан. Иоханы үзэгдлийн ихэнх нь бэлгэ тэмдгийг агуулдаг. Суралцагчдыг Илчлэлт номыг судлах үедээ сайн нь мууг дийлэх эцсийн ялалтыг харуулдаг бэлгэ тэмдгүүдийг олж харахад урь.