12-р хичээл
1 Нифай 8
Оршил
1 Нифай 8-д Лихай амьдралын модны тухай үзэгдэл харснаа өгүүлсэн байдаг. Лихай үзэгдэлд Бурханы хайрыг болон Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх адислалуудыг дүрслэх модны жимснээс хүртсэн юм. Мөн Лихай өөр өөр төрлийн хэсэг бүлэг хүнийг харсан байдаг. Зарим нь төөрч, модонд хүрч чаддаггүй. Зарим нь модны жимснээс хүртсэнийхээ дараа ичиж, хориглогдсон замаар орж, төөрдөг. Бусад нь төмөр бариулаас тууштай зууран барьж, жимснээс хүртэн, үнэнч, итгэлтэй хэвээр үлддэг. Зарим нь бүр амьдралын модонд хүргэх замыг сонгодоггүй.
Заах зөвлөмж
1 Нифай 8:1–18
Лихай үзэгдэлд амьдралын модны жимснээс хүртэж, өөрийн гэр бүлийг мөн адил хүртэхэд урьдаг
Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрсэн үеэ санахад урь. Тэднээс тэдний хийдэг сонголтууд Бурханд ойр байхад болон Түүний хайрыг мэдрэх тэдний чадварт хэрхэн нөлөөлдөг талаар бодохыг хүс. Тэдэнд бодох цаг өгсний дараа Тэнгэрлэг Эцэг хүн нэг бүрд хайртай гэж гэрчил. Суралцагчид 1 Нифай 8-ыг судлах зуур хэрэв тэд Бурханд илүү ойртож, Түүний хайрыг илүү их мэдрэхийг хүсвэл юу хийж, юу хийхгүй байх ёстойг олж уншихыг тэднээс хүс. Суралцагчдад энэ хичээлд бэлтгэхэд нь туслахын тулд та дараах дууг хичээлийн эхэнд дуулахыг урьж болно “Төмөр бариул” [Hymns, дугаар. 274]).
Нэг суралцагчаас 1 Нифай 8:2-ыг чангаар уншихыг хүс. Суралцагчдаас Лихайд хөвгүүд нь Иерусалимаас гуулин ялтсуудыг авч ирсний дараахан юу тохиолдсоныг асуу. Хэсэг суралцагчаас 1 Нифай 8:5–12-ыг ээлжлэн чангаар уншихыг хүс.
-
Лихайн үзэгдлийн гол зүйлс нь юу байсан бэ? (Амьдралын мод болон түүний үр жимс)
-
Лихай жимсийг тодорхойлохдоо ямар үгс ашигласан бэ? (1 Нифай 8:10–11-ийг үз; мөн та Нифай модыг хэрхэн дүрсэлснийг харуулахын тулд суралцагчдаас 1 Нифай11:8–9-ийг уншихыг хүсч болно.)
Их Эзэн бидэнд мөнхийн үнэнүүдийг ойлгоход туслахын тулд бидний сайн мэддэг зүйлсийг тэмдэг болгон ашигладаг гэдгийг тайлбарла. Суралцагчдад Лихайн зүүдэн дэх мод, жимс юуг төлөөлж байгааг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвеллийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс. Суралцагчдаас анхааралтай сонсож, мод болон жимс юуг төлөөлж байгааг олохыг хүс.
“Амьдралын мод бол … Бурханы хайр (1 Нифай 11:25-ыг үз). Бурханы хүүхдүүдээ хайрлах хайр Есүсийг бидний Аврагч болгон илгээсэн Түүний бэлгээс хамгийн тод харагддаг: ‘Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн’ (Иохан 3:16). Бурханы хайраас хүртэнэ гэдэг нь Есүсийн Цагаатгал болон үүний авчирдаг чөлөөлөлт, баяр баясгалангаас хүртэнэ гэсэн үг юм” (“Lessons from Laman and Lemuel,” Ensign, 1999 оны 11-р сар, 8).
-
Ахлагч Максвеллийн хэлснээр амьдралын мод нь Бурханы хайрыг төлөөлдөг. Бурханы хайрыг ямар бэлгээс харж болох вэ? (Суралцагчдад Есүс Христийн Цагаатгал бол Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрын хамгийн агуу илэрхийлэл гэдгийг ойлгоход нь тусал. Лихайн үзэгдэлд гарсан хүмүүс амьдралын модны жимснээс хүртэж байна гэдэг нь тэд Цагаатгалын адислалаас хүртэж байна гэсэн үг.)
-
Чөлөөлөлт гэдэг нь эрх чөлөө гэсэн үг юм. Есүс Христийн Цагаатгал хэрхэн биднийг боолчлолоос чөлөөлж, баяр баясгаланг авчирдаг вэ?
Суралцагчдад 1 Нифай 8:10–12 дээр гарсан зарчмуудын нэгийг олоход нь туслахын тулд тэднээс 1 Нифай 8:11-ээс Лихайн хийсэн зүйлийг тодорхойлж буй үгсийг олохыг хүс (“Би урагшлан түүний жимснээс хүртэв”). Дараа нь тэднээс 1 Нифай 8:12 (“энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв”) дээрх түүний үйлдлийн үр дүнг олж уншихыг хүс. Мөн та суралцагчдад 1 Нифай 8:10 дээр Лихай модны жимсийг “хэн нэгнийг жаргалтай болгох дур булаам” гэж тодорхойлсон гэдгийг онцол. (Та мөн суралцагчдад судрын энэ хэсгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.)
-
Лихай жимснээс хүртсэнийхээ дараа юу мэдэрсэн бэ?
-
Бид хэрхэн Цагаатгалаас “хүртэж” болох вэ? (наманчлалын үйл явцаар дамжуулан)
-
Цагаатгалаас хүртэх нь яагаад бидний сэтгэлийг “үлэмж агуу баяраар” дүүргэдэг вэ?
Есүс Христэд ирж, Цагаатгалаас хүртэх нь аз жаргал, баяр баясгаланг авчирдаг гэдгийг гэрчил. (Мөн та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Хэзээ Аврагчийн Цагаатгал таны амьдралд аз жаргал, баяр баясгаланг авчирсан бэ? (Суралцагчдад хэт хувийн шинжтэй туршлагаа хуваалцах шаардлагагүйг сануул.)
1 Нифай 8:19–35
Лихай үзэгдлээр өөр өөр төрлийн хэсэг бүлэг хүнийг хардаг төдийгүй тэд амьдралын модонд амжилттай хүрч эсвэл замдаа бүдэрч байгааг хардаг
Лихайн зүүд зургийг үзүүлж (62620; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар. 69), суралцагчдын ярилцсан тэмдгүүдийг онцол: мод болон жимс. Энэ үзэгдэлд Их Эзэн мөн Лихайд хэрхэн Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалаас хүртэх тухай заахын тулд бусад тэмдгийг ашигласан гэдгийг тайлбарла. Суралцагчдаас тэд зурган дээрээс өөр ямар тэмдгүүдийг харж байгааг асуу. (Хариултууд нь гол, төмөр бариул, харанхуй манан, агуу хийгээд нүсэр барилга байж болно.)
Суралцагчдад Их Эзэн Нифайд адилхан үзэгдэл үзүүлсэн гэдгийг сануул. Нифай хожим нь үзэгдлийн олон тэмдэг, дүрсийн утгыг тайлбарласан байдаг (1 Нифай 11, 12 мөн 15-ыг үз).
Дараах хүснэгтийг тараах материал болгон ашигла эсвэл хичээл эхлэхээс өмнө самбар дээр тавь. (Баруун гар талын багана дээр судрын эшлэлээс бусад зүйл бичиж болохгүй бөгөөд хоосон орхи. ) Суралцагчдыг тэдэнд өгсөн солбицсон эшлэлийг ашиглан Лихайн үзэгдлийн хэсэг бүрийн тайлбарыг олоход урь. Эхний тэмдэг болох цагаан жимстэй модны тайлбарыг ангиараа хамтарч ол. Суралцагчдыг хэдэн минут нэг нэгээрээ үлдсэн дөрвөн тэмдгийн утгыг олоход урь. (Та тэдэнд олсон тайлбараа 1 Нифай 8-ын тохирох шүлгүүдийн хажууд бичихийг зөвлөж болно.)
Лихайн үзэгдлийн тэмдгүүд |
Нифайн хуваалцсан тайлбар |
1 Нифай 8:10–12—Цагаан жимстэй мод |
1 Нифай 11:21–25 (Бурханы хайр; Есүс Христийн Цагаатгалын адислалууд) |
1 Нифай 8:13—Уст гол |
1 Нифай 12:16; 15:26–29 (буртаглагдсан; тамын ёроол) |
1 Нифай 8:19—Төмөр бариул |
1 Нифай 11:25 (Бурханы үг) |
1 Нифай 8:23—Харанхуй манан |
1 Нифай 12:17 (чөтгөрийн уруу таталт) |
1 Нифай 8:26—Агуу хийгээд нүсэр барилга |
1 Нифай 11:35–36; 12:18 (дэлхийн хоосон төсөөлөл болон бардамнал) |
Суралцагчдыг өөрсдийн олсон тайлбарыг хуваалцахад урь. Тэдэнд 1 Нифай 8-ын ач холбогдлыг өөрсдийн амьдралд харахад туслахын тулд тэднээс Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс. Лихайн үзэгдлийг судлах нь тэдэнд яагаад чухал болохыг мөн үүний шалтгааныг олж сонсохыг тэднээс хүс:
“Та нар магадгүй Лихайн зүүд эсвэл үзэгдэл надад тийм ч хамаатай биш гэж бодож магадгүй. Гэхдээ энэ нь танд хамаатай. Та тэнд байгаа; бид бүгдээрээ тэнд байгаа. …
Лихайн зүүд эсвэл үзэгдэл … хожмын үеийн гэгээнтнүүдэд амьдралын шалгууруудыг ойлгоход нь туслах бүх зүйлийг агуулсан байдаг” (“Finding Ourselves in Lehi’s Dream,” Ensign, 2010 оны 8-р сар, 22).
Суралцагчдыг үзэгдлийн үлдсэн хэсгийг судлах зуураа өөрсдийг нь төлөөлж буй хүмүүсийг үзэгдлээс олоход урь. Тэд өөрсдийгөө үзэгдлийн аль ч хүнээр харсан байсан гэсэн тэдэнд Цагаатгалын адислалуудыг хүртэх сонголт хийх чадвар, хүч чадал байгаа гэдгийг баталж хэл.
Суралцагчдыг хоёр бүлэгт хуваа. Бүлэг бүрд тэд 1 Нифай 8:21–33-ыг унших үед өөр өөр зүйлийг олж сонсоно гэдгийг тайлбарла.
1-р бүлгээс дараах асуултын хариултыг олохыг хүс. (Хичээл эхлэхээс өмнө эдгээр асуултыг самбар дээр бич эсвэл тараах материал болго.)
-
Лихайн үзэгдэл дэх хүмүүс ямар асуудлуудтай нүүр тулсан бэ?
-
Эдгээр асуудал юуг төлөөлж байна вэ?
-
Өнөөдөр эдгээр асуудал ямар байдлаар илэрч байна вэ?
-
Та эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурсан бэ?
2-р бүлгээс дараах асуултын хариултыг олохыг хүс. (Хичээл эхлэхээс өмнө эдгээр асуултыг самбар дээр бич эсвэл тараах материал болго.)
-
Модонд хүрч, жимснээс хүртэхэд хүмүүст юу тусалсан бэ?
-
Төмөр бариул ямар байдлаар Бурханы үгтэй адилтгагдаж байна вэ?
-
Бурханы үг бидэнд хэрхэн мөнх амьдралд хүргэх зам дээрх саад бэрхшээлийг туулахад тусалдаг вэ?
-
Эдгээр шүлгээс та ямар зарчмуудыг сурч байна вэ?
Суралцагчдаас 1 Нифай 8:21–33-ыг ээлжлэн чангаар уншихад урь. Дараа нь 1-р бүлгээс авсан асуултынхаа хариултыг хуваалцахыг хүс. Мөн тэднээс тэдгээр шүлгээс сурсан зарчмаа хуваалцахыг хүс. Суралцагчид бардамнал, дэлхийн зүйлд шунах, уруу таталтанд бууж өгөх зэрэг нь бидэнд Цагаатгалын адислалыг хүртэхэд саад болдог гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Суралцагчдыг эдгээр асуудал бидний сүнслэг өсөлтөнд хэрхэн саад болж болохыг бодоход урь.
2-р бүлгээс өөрсдийн авсан асуултын хариултыг хуваалцахыг хүс. Тэд өөрсдийн бодол санааг хуваалцсаны дараа тэднийг 1 Нифай 8:21–33-аас сурсан зарчмаа хуваалцахыг урь. Тэдний сурсан зарчмууд дараах зарчмуудыг багтааж болно:
Хэрэв бид Бурханы үгээс зууран баривал энэ нь бидэнд уруу таталт болон дэлхийн нөлөөг ялж гарахад туслах болно.
Бурханы үгээс зууран барих нь бидэнд Их Эзэнд илүү ойртож, Цагаатгалын адислалуудыг хүртэхэд тусалдаг.
-
1 Нифай 8:24 болон 30 дээрх ямар үгс төмөр бариулаас барьж, модонд хүрэхийн тулд хүмүүсийг гаргаж буй хичээл зүтгэлийг тодорхойлж байна вэ?
-
“Урагшлан” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Бурханы үгээс тууштай зууран барих гэдэг нь юу гэсэн үг вэ? ( Та мөн 1 Нифай 8:30 дээрх тууштай гэдэг үг нь чанга, цуцашгүй барих гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)
-
Бид яагаад өдөр бүр судар судлах хэрэгтэй вэ?
Энэ асуултын талаар ярилцсаны дараа та энэ үзэгдэлд Лемен, Лемүел зэрэг зарим хүн жимснээс хүртээгүй гэдгийг онцолж болно (1 Нифай 8:22–23, 35–38-ыг үз). Энэ нь тэд наманчлал болон Есүс Христийн Цагаатгалыг үгүйсгэснийг төлөөлдөг. Зарим хүн бүр жимснээс хүртсэнийхээ дараа унасан байдаг (1 Нифай 8:25, 28-ыг үз). Энэ нь бидэнд бид Цагаатгалын адислалаас хүртсэнийхээ дараа тууштай, итгэлтэй, хичээнгүй байж, нүглээ наманчилж, гэрээнүүдээ сахихын төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Суралцагчдад жимснээс хүртэж, модны хажууд үлдсэн хүмүүсийн жишээг дагахад урамшуул (1 Нифай 8:33-ыг үз).
Суралцагчдад Лихайн үзэгдэл дэх зарчмууд тэдний амьдралыг адисалсныг ойлгоход туслахын тулд тэднийг дараах асуултуудын аль нэгэнд хариулж, хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээр бичихэд урь.
-
Хэзээ Бурханы үг танд уруу таталт, бардамнал, дэлхийн үзэл бодлыг даван туулахад тусалж, таныг удирдсан бэ?
-
Хэзээ та Түүний үгсийг сонсож, уншсанаараа Бурханы хайрыг мэдэрсэн бэ?
Хэдэн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс.
Суралцагчдыг 1 Нифай 8-ыг судлах зуураа сурч, мэдэрсэн зүйлээ үйлдэл болгохыг дэмж. Тэд бодит зорилго тавьж, өдөр бүр судраас суралцах явдлыг зуршил болгох ажлыг эхлэх эсвэл үргэлжлүүлж болно. Судрыг тогтмол судалснаар таны амьдралд ирсэн адислалуудын тухай суралцагчидтай хуваалц.
Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жефрри Р.Холланд амьдралын модны үзэгдлийн талаар ийн хэлжээ: “Христийн талаарх дүрслэл нь амьдралын модтой нягт холбоотой юм. Мормоны Номын эхэнд … Христийг мөнхийн амьдрал, баяр баясгалангийн эх сурвалж бөгөөд бурханлаг хайрын амьд гэрч хэмээн дүрсэлсэн байдаг. Энэ нь Бурхан Израилын угсаатай хийсэн гэрээгээ гүйцэлдүүлж, хүмүүн төрөлхтний бүх гэр бүлийг мөнхийн амлалтанд нь авчирна гэсэн үг юм” (Christ and the New Covenant [1997], 160, 162).
Дараах хүснэгт нь Нифайн амьдралын модны үзэгдлээс сурсан зүйлсийн талаар нэмэлт мэдээллийг өгдөг.
Лихайн үзэгдлийн тэмдгүүд (1 Нифай 8) |
Нифайд өгөгдсөн ойлголт (1 Нифай 11–12) |
---|---|
1 Нифай 8:10–12—Цагаан жимстэй мод |
1 Нифай 11:21–25 (Бурханы хайр; Есүс Христийн Цагаатгалын адислалууд) |
1 Нифай 8:13—Уст гол |
1 Нифай 12:16 (Буртаглагдсан; тамын ёроол) |
1 Нифай 8:19—Төмөр бариул |
1 Нифай 11:25 (Бурханы үг) |
1 Нифай 8:23—Харанхуй манан |
1 Нифай 12:17 (чөтгөрийн уруу таталт) |
1 Нифай 8:26—Агуу хийгээд нүсэр барилга |
1 Нифай 11:35–36; 12:18 (Дэлхийн хоосон төсөөлөл болон бардамнал) |
1 Нифай 8:21–23—Модонд хүргэх зам дээр гарсан боловч харанхуй мананд төөрсөн хүмүүс |
Нифай дараах олон төрлийн хүмүүсийг өөрийн үзэгдэлд харсан байдаг:
|
1 Нифай 8:24–25, 28—Төмөр бариулаас барин модонд хүрсэн (жимсийг амссан) боловч агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүс шоолсноос болж унасан хүмүүс | |
1 Нифай 8:26–27, 31–33—Амьдралын мод болон үүний жимснээс илүүтэйгээр агуу хийгээд нүсэр барилгыг хүссэн хүмүүс | |
1 Нифай 8:30, 33—Төмөр бариулаас барьж, жимснээс хүртсэн бөгөөд төөрж будилаагүй хүмүүс |
1 Нифай 15:24, 36 (Бурханы үгнээс тууштайгаар зууран барьж, дайсны уруу таталтыг ялж, Бурханы бэлгүүдээс хамгийн агуу бэлгийг нь хүртсэн хүмүүс) |
1 Нифай 8:19. Бурханы үгнээс тууштайгаар зууран барьсанаас ирэх адислал
Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон Бурханы үгнээс тууштайгаар зууран барьсанаар ирэх адислалуудын талаар заажээ:
“[Лихай] хэрэв хүмүүс төмөр бариулаас тууштайгаар зууран барьвал буртаглагдсан гол, хориглогдсон замаас хол байж, устгалд хүргэх танихгүй замаар явахгүй гэдгийг харжээ. Бурханы үг биднийг бүхнээс дээгүүр дур булаам жимс рүү зөвхөн удирддаг биш ээ. Бурханы үгнээс, Бурханы үгээр дамжуулан бид уруу таталтыг эсэргүүцэж, Сатаны ажил болон түүний элч нарыг зогсоох хүч чадлыг хүлээн авч чадна. Судруудад, амьд бошиглогчдын үгсэд түүнчлэн хувийн илчлэлтэд байдаг Бурханы үг Гэгээнтнүүдийг хамгаалдаг төдийгүй нүгэл хилэнцийг эсэргүүцэн, сайн сайхан бүхнээс чанга зуурч, энэ амьдралд баяр баясгаланг олохын тулд тэднийг Сүнсээр зэвсэглэх хүчтэй юм” (“The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 80).
1 Нифай 8:26–27. “Агуу хийгээд нүсэр барилга”
Агуу хийгээд нүсэр барилга нь Бурханы хайр болон Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг төлөөлдөг амьдралын модны эсрэг талд байрладаг. Далын Ахлагч Гленн Л.Пейс Бурханы жишгийг агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүсийн зан авиртай харьцуулсан байдаг:
“Би тэрхүү агуу хийгээд нүсэр барилга руу аажмаар дөхөж яваа хүмүүст хандан хэлэхэд уг барилгад буй хүмүүст урт хугацааны зовлон, гунигийг авчирдаг түр зуурын баяр баясгалангаас өөр зүйл байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Та нарын дагаж буй тэдгээр зарлигууд та нарыг хөгжилтэй, баяр баясгалантай байхыг хязгаарладаг хүйтэн хөндий Бурханаас ирээгүй билээ. Та нарын дагаж буй тэдгээр зарлигууд та нарыг хөгжилтэй, баяр баясгалантай байхыг хязгаарладаг хүйтэн хөндий Бурханаас ирээгүй билээ. Харин та нарыг энэ дэлхий дээр байхдаа мөн ирэх дэлхийд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг Тэнгэр дэх хайраар дүүрэн Эцэгээс ирсэн юм.” (“They’re Not Really Happy,” Ensign, 1987 оны 11-р сар, 40).