98-р хичээл
Aлмa 41
Оршил
Алма хүү Кориантондоо цааш нь зөвлөхдөө зөвхөн бие махбодын амилуулалтаар зогсохгүй, бидний мөнхийн байдал нь мөнх бус амьдралдаа бидний хийсэн үйлдлүүд болон хүслээс хамаардаг сүнслэг байдлын сэргээлт мөн гэдгийг заажээ. Ёс бус байдал хэзээ ч аз жаргал руу хөтөлдөггүйг Алма онцлон тэмдэглэсэн билээ.
Заах зөвлөмж
Aлмa 41
Алма Кориантонд сэргээлтийн төлөвлөгөөний тухай заасан нь
Хэрэв тэд дараах үгсэд итгэдэг бол эдгээр нь хүний үйлдлүүдэд хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс (Өгүүлбэр бүрийн ард түр зогсолт хийж, суралцагчдаар хариултыг хэлүүл):
Үхлийн дараа амьдрал байхгүй.
Бид нас барсныхаа дараа дэлхий дээр хийсэн ажлаасаа үл хамааран төгс болгогдоно.
Бид эцсийн шүүлтэд сайн үйлсийнхээ төлөө шагнагдаж, муу үйлсийнхээ улмаас шийтгүүлнэ.
-
Биднийг нас барсны дараа бидэнд юу тохиолдох тухай зөв ойлголттой байх нь яагаад чухал вэ?
Суралцагчдад Алма 40-өөс тэд Кориантонд заасан сүнсний дэлхий, амилуулалт, шүүлтийн тухай Алмагийн сургаалын тухай мэдсэн гэдгийг сануул. Бид Алма 41-ээс амилуулалтын тухай зарим хүний заасан зүйлсэд Кориантон эргэлзсэнийг мэдсэн гэдгийг тайлбарла. Алма 41:1 дэх “төөрөн одсон” гэсэн хэллэгийг онцлон хэлээд юу зарим хүмүүсийг төөрөлдүүлж байгааг олж мэдэхийг хичээн, энэ шүлгийг уншихад суралцагчдыг урь.
-
Зарим хүмүүс яагаад төөрөлддөг вэ? (Судруудыг гуйвуулах нь утгыг мушгин гажуудуулах, өөрчлөх гэсэн утгатайг та тайлбарлаж болно.)
-
Алма Кориантонд юуны талаар тайлбарлах болно гэж хэлсэн бэ?
Суралцагчид тухайн үгийг сэргээлт гэж мэдсэний дараа та үүнийг самбар дээр бичиж болно. Сэргээлт гэдэг нь эргүүлж авчрах эсвэл өмнөх байдалд нь буцаан авчрах гэсэн утгатайг тайлбарла.
Алма Кориантоны “сэргээлтийн төлөвлөгөө” хэмээн түүний нэрлэсэн зүйл нь биеийн болон сүнсний утгатайг ойлгохыг хүссэнийг тайлбарла (Aлмa 41:2). Бидний үхлийн дараа биет байдлаар болон сүнслэгээр сэргээгдэх зүйлсийг эрж олохын тулд Алма 41:2–5-ыг дор бүрнээ чимээгүй судлахад суралцагчдыг урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдыг уншихаас өмнө шаардагддаг гэдэг үг шаардах эсвэл хэрэгтэй байх гэсэн үг гэдгийг тайлбарлах нь тустай байх болно.
-
Алма 41:2-т дурдсан сэргээлтийн төлөвлөгөөнд биеийн тухай юу гэж хэлсэн байдаг вэ? (Амилуулалтаар сүнс нь биедээ, бие нь бүх эрхтэнтэйгээ сэргээгдэх болно.)
-
Алма 41:3–5-д дүрсэлснээр сэргээлтийн төлөвлөгөөний дагуу сүнс хэрхэн сэргээгдэх вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг самбар дээр бич: Бид мөнх бус амьдрал дахь ажил үйлс ба хүслийнхээ дагуу аз жаргал эсвэл зовлонгийн аль нэгэнд сэргээгдэнэ.
Суралцагчид эдгээр шүлгийг Хүүхдийн хэсгийн хичээлээр зааж байна гэж төсөөлөн бодоход тэднийг урь.
-
Та нар сүнсний сэргээлтийн сургаалыг хүүхдэд ойлгомжтойгоор хэрхэн тайлбарлах вэ?
Кориантон ариун явдлын хуулийг зөрчиж, үйлчлэлийн ажлаа орхисныг суралцагчдад сануул (Aлмa 39:2–4-ийг үзнэ үү).
-
Сүнсний сэргээлтийн сургаалыг зөв ойлгох нь Кориантонд зөв сонголт хийхэд хэрхэн тусалж болох байсан бэ? Энэ сургаалыг ойлгох нь бидний ажил үйлс болон хүсэл бодолд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ сургаал үнэн гэдгийг гэрчлээд бидний хүн нэг бүрийг ажил үйлс, хүсэл бодлын дагуу сайн сайхан амьдралд эсвэл зовлонт байдалд сэргээх Бурханы шударга ёсны тухай өөрийн санаа бодлыг хуваалц.
Дараах асуултыг самбар дээр бич: Хэрэв би нүгэл үйлдсэн бол яах ёстой вэ?
-
Хэрэв бид нүгэл үйлдсэн бол сэргээлтийн төлөвлөгөөний дагуу юу хүлээж авах вэ?
-
Бид буруу зүйл хийсэн бол бидэнд сайн сайхан амьдрал, аз жаргалд сэргээгдэх ямар нэг арга зам бий юү?
Нэг суралцагчийг Алма 41:6–9-ийг чанга уншихад урь. Бид нүгэл үйлдсэн ч сайн сайхан амьдрал, аз жаргалтай байхын тулд юу хийж болохыг дээрх шүлгээс олж мэдэхийг суралцагчдаас хүс. (Бид нүглээ наманчилж, бүх амьдралынхаа турш зөв шударга байдлыг хүсэх ёстой.)
-
Алма 41:6–7-гийн ямар үгс болон өгүүлбэрүүд бид амилуулалтаар хүлээн авах зүйлийнхээ төлөө ямар үүрэг хүлээх ёстой тухай өгүүлж байна вэ? Бид ямар байдлаар өөрсдийнхөө шүүгчид байдаг вэ? (Мөнх бус амьдрал дахь бидний сонголтууд биднийг Бурханы өмнө шүүгдэхээр зогсох үедээ ямар төрлийн шүүлтээр шүүгдэхийг тодорхойлдог.)
Зарим хүн өөрсдийн үйлсэд хувийн хариуцлага хүлээхгүйгээр Бурхантай хамт оршихоор эргэж очиж чадна гэж боддогийг хэл. Тэд ихэнхдээ өөрсдийнх нь нүгэлт сонголтууд хөгжилтэй байдаг гэж хэлдэг. Нүгэлд орооцолдсон хүмүүс заримдаа аз жаргалтай байгаа юм шиг харагдаж болно.
Суралцагчдыг босч зогсоод Алма 41:10-ыг нийтээрээ, чанга уншихад урь. Алма 41:10 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсэг хаана байдгийг дараа нь түргэн олохын тулд судартаа өвөрмөц аргаар тэмдэглэхийг та суралцагчдад санал болгож болно. (Энэ нь төгс эзэмших судрын хэсэг учраас та үүнийг тэднээр нэг бус удаа давтуулах хэрэгтэй байж болно. Та судрын энэ хэсгийг чээжээр хэлэх хүн байна уу? гэж суралцагчдаас асууж болно.) Тэднийг дуусахад суралцагчдыг суухыг хүс. Самбар дээр “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” гэж бич.
-
“Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” нь яагаад үнэн бэ?
-
Сатан биднээр зарлигуудыг зөрчүүлсэн мөртлөө үүнийгээ аз жаргалтай байгаа мэтээр бидэнд итгүүлдгийн жишээ юу вэ?
Дэлхийн таашаалуудаас зайлсхийх болон Их Эзэний санал болгодог аз жаргалыг эрхэмлэх нь ямар ялгаатайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Далын ахлагч Глэнн Л.Пэйсийн хэлсэн дараах үгсийг унш:
“Их Эзэн үргэлж хориглосоор ирсэн бөгөөд нийгэм олон жилийн турш сайшаан дэмждэггүй байсан үйл ажиллагаануудыг эдүгээ нийгэм хүртэл хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмждэг болоод байна. Мэдээллийн хэрэгсэл эдгээр үйл ажиллагааг дур булаам зүйл мэтээр харагдуулж, өөгшүүлэн дэвэргэж байна. …
“… Телестиел зугаа цэнгэлийг селестиел аз жаргал ба баяр баясгалантай бүү андуур. Өөрийгөө захирах чадваргүйгээ эрх чөлөөтэй бүү хольж хутга. Зохих хязгаарлалтгүй, зоргоороо эрх чөлөө нь биднийг дур таашаалынхаа боол болгодог. Даруухан, дорд амьдралдаа бүү гоморх. …
“… Та нарын сахих ёстой зарлигуудыг хөгжилтэй байхад тань саад болдог ч сэтгэлийн хөдөлгөөнгүй Бурхан биш, харин энэ дэлхий дээр болон үүнээс хойшид ч биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэг бидний хайрт Тэнгэрлэг Эцэг өгсөн билээ (“They’re Not Really Happy,” Ensign, 1987 оны 11-р сар, 39–40).
Дараах хэлсэн үгийг самбар дээр бич: Та суралцагчдад үүнийг Алма 41:10-ын дэргэд судартаа бичихийг санал болгож болно. (Энэ үг “To ‘the Rising Generation’”-нд бий, New Era, 1986 оны 6-р сар, 5.)
Алма 41:11 нь буруу сонголтуудыг хийснээр яагаад жинхэнэ ёсоор аз жаргалтай байх боломжгүйг тайлбарладгийг суралцагчдад хэл. Дараах хүснэгтийг самбар дээр хуулбарлан зур (та үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж болно) эсвэл суралцагч бүрд тараах материал болгон бэлтгэ. Суралцагчдыг бүлэг болгоод Алма 41:11-ийн хэллэг бүрийг утгатай нь тохируулахыг тэдэнд зааварла. Тэднийг мөн холбогдох асуултуудыг ярилцахад урь.
“Төрөлхийн чанар”-т байхыг дүрсэлсэн Алма 41:11 дэх хэллэг |
Утга | |
---|---|---|
|
| |
|
| |
|
| |
Бид энэ шүлэгт “Бурханы шинж чанар” нь “аз жаргалын шинж чанар” болохыг хардаг. Энэ нь гэм нүгэл яагаад аз жаргалын эсрэг тал болох талаар та нарт юу хэлж байна вэ? Хүмүүс өөрсдийгөө аз жаргалгүй гэж боддогийн зарим тодорхой жишээ юу вэ? |
(Хариултууд: 1-в, 2-а, 3-б)
“Төрөлхийн мөн чанараасаа” салж чадахгүй байх нь сэргээлтийн сургаалтай хэрхэн хамаатай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Алма 41:12-ыг чанга уншихад урь. Шүлгийг уншсаны дараа Алмагийн асуултад хариулахыг суралцагчдаас хүс. Дараа нь Алма өөрийнхөө асуултад юу гэж хариулсныг Алма 41:13-аас суралцагчдаар уншуул. (Сэргээлтийн төлөвлөгөөний хэсэг болон бидэнд юу эргэж ирэх болно хэмээн Алмагийн хэлсэн зүйлийг тэмдэглэхийг та суралцагчдад санал болгож болно.)
Их Эзэний зарлигуудад харшлах зүйлийг хийхээр сонгосон атлаа зөв шударга байдалд сэргээгдэхийг хүсдэг нэг найз тэдэнд байдаг хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Алма 41:12–13-ыг ашиглан, хамтрагчийн хувиар тэр найздаа сэргээлтийн сургаалыг тайлбарлахад суралцагчдыг урь. (Суралцагчид өөрсдийн үгсийг эсвэл самбар дээр бичсэн үгсийг ашиглаж болно: Бид мөнх бус амьдрал дахь ажил үйлс, хүсэл бодлынхоо дагуу аз жаргал ба зовлонгийн аль нэгэнд сэргээгдэнэ.”)
Суралцагчдад мохоо өнцөгтэй модон сум (бумеранг)-ын зургийг үзүүлэх буюу самбар дээр зургийг нь зур.
Шидэхэд тойрог замаар буцаж ирдэг модон сум (бумеранг)-ыг зөв шидэхэд яадгийг суралцагчдаас асуу. (Ийм сум шидэгдсэн газартаа буцаж ирдэг.) Буцдаг шидүүрээр үнэнүүдийг төлөөлүүлсэн байх арга замуудыг дээрх шүлгүүдээс олохын тулд Алма 41:14–15-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг тэднээс хүс. (Та суралцагчдад эдгээр шүлгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.) Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь.
-
Та нар бусдаас болон Их Эзэнээс энэ амьдралдаа болон ирэх амьдралд хүлээн авахыг найддаг ямар зүйлс байдаг вэ? (Хариултууд нь нинжин сэтгэл, нигүүлсэл, хайр байж болно. Суралцагчдын хариултыг самбар дээр бичихийг бод.)
-
Та хэзээ бусдад ач буян, нигүүлсэл, нинжин сэтгэл үзүүлээд дараа нь адислал авсан бэ?
Энэ амьдралд болон ирэх амьдралд суралцагчдад сэргээгдэх болно хэмээн найддаг зүйлдээ нөлөөлөх арга замуудаар үйлдэж, харьцаа хандлагаа хөгжүүлэх зорилго тавихад тэднийг урамшуулан дэмж. Зөв шударга үйлдлүүдээр бидэнд ирдэг аз жаргалын тухай гэрчил.