Номын сан
129-р хичээл: 3 Нифай 20


129-р хичээл

3 Нифай 20

Оршил

Нифайчуудын дундах Өөрийн тохинууллын хоёр дахь өдөр Есүс Христ хүмүүст ариун ёслолыг дахин гүйцэтгэсэн. Тэр Эцэгийн гэрээнүүд болон адислалууд хожмын өдрүүдэд гүйцэлдэх болно гэдгийг гэрчилсэн. Израиль цуглуулагдаж мөн дэлхий дээрх бүх үндэстэн адислагдах болно.

Заах зөвлөмж

3 Нифай 20:1–9

Аврагч хүмүүст ариун ёслолыг дахин гүйцэтгэдэг

Хичээлийг эхлээд та анги дахь залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийг тус тусад нь асуултуудад хариулахыг хүсч байгаагаа тайлбарла. Аароны санваарыг атгадаг цөөн тооны залуу эрэгтэйчүүдийг ангийнханд ариун ёслолыг бэлтгэж, адисалж эсвэл түгээх үүрэг хариуцлагынхаа талаар хэлэхэд урь. Дараах асуултуудыг тэднээс асууснаар эдгээр үүргээ биелүүлэх талаарх сэтгэгдлээ хуваалцахад нь урамшуул:

  • Ариун ёслолыг гүйцэтгэхэд туслах нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?

  • Та нар энэ ёслолын ариун нандин мөн чанарыг ойлгосон гэдгээ Их Эзэнд хэрхэн үзүүлж болох вэ?

Дараах асуултуудыг залуу эмэгтэйчүүдээс асуун, тэдний цөөн хэдийг ариун ёслолын ариун нандин байдлын талаар сэтгэгдлээ хуваалцахад нь тусал.

  • Та зохистой залуу эрэгтэйчүүдийг ариун ёслолыг гүйцэтгэж байгааг хараад ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

  • Та нар өөрсдийгөө ариун ёслолын нандин мөн чанарыг ойлгосон гэдгээ үзүүлэхийн тулд үүнийг гүйцэтгэж байхад юу хийх вэ?

Өөрийн нифайчуудын дундах тохинууллынхаа хоёр дахь өдрийн турш Аврагч болон Түүний шавь нар хүмүүст хоёр дахь удаагаа ариун ёслолыг гүйцэтгэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 20:1-ийг чимээгүй уншихад урь. Дараах өгүүлбэрийг онцол: “Мөн тэрбээр зүрх сэтгэлдээ тэд залбирахаа үл зогсохыг тэдэнд зарлиг болгов.”

  • Зүрх сэтгэлдээ “залбирахаа үл зогсох” гэсэн нь юу гэсэн утгатай вэ?

Нэг суралцагчаас 3 Нифай 20:3–5-ыг чанга уншихыг хүс.

  • Та нар зүрх сэтгэлдээ залбирах нь долоо хоног тутам та нарыг ариун ёслолоос хүртэхэд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

  • Ариун ёслолоос хүртэж байх үедээ Аврагчид төвлөрсөн хэвээр байх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 20:8-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, талх болон дарс юуг төлөөлж байгааг олж мэдэхийг хүс. (Сүм одоо дарсны оронд ус хэрэглэдэг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. [C ба Г 27:2-ыг үзнэ үү.])

  • Ариун ёслолын талх болон ус юуг төлөөлдөг вэ? (Аврагчийн бие болоод цус.)

Та суралцагчдад Аврагчийн Өөрийн биеийг идэж, Өөрийн цусыг уух урилгын утгыг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн өгсөн дараах мэдэгдлийг уншихыг хүсч болно:

Христийн биеийг идэж, цусыг нь ууна гэдэг нь бид Түүнд итгэж, Түүнийг Бурханы Хүү болоод дэлхийн Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба зөвшөөрч байгаа мөн Түүний зарлигуудыг дагана гэсэн үг юм. Зөвхөн эдгээр зүйлээр дамжуулан Бурханы Сүнс хүмүүний хувь хүний шинж чанарын нэгэн дагалдах хэсэг, бүр биеийнхээ эд эс бүрийг өсгөхөөр иддэг хоол хүнсний зүйл болдог” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл. [1916], 342; бичмэлүүд нь нэмэгдсэн болно).

  • Талх, усыг хүртэх нь ямар бэлгэдэлтэй вэ?

  • 3 Нифай 20:8-ын дагуу ариун ёслолыг хүртэж байгаа хүмүүст Есүс Христ юу амласан бэ? (Тэдний бодгаль ханасан байна.)

Суралцагчдад тэдний сүнс нь дүүргэгдсэн гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд тэднээс ариун ёслол хүртэхдээ ихэвчлэн идэж мөн уудаг талх болон усны талаар бодохыг хүс. Дараа нь асуу:

  • Хэрэв та нар өлсөж мөн цангаж байвал эдгээрээр дүүргэгдэх байсан уу?

Нэг суралцагчийг 3 Нифай 20:9-ийг чанга уншихад уриад ангийнхнаас асуу:

  • 3 Нифай 20:8–9 дээрх Аврагчийн сургаалаас бид ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Хэрэв бид ариун ёслолыг зохистойгоор хүртвэл Ариун Сүнсээр дүүргэгдэнэ.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхныг бид Сүнсээр дүүргэгдсэн байснаараа адислагдаж болох арга замуудын талаар сонсохыг хүс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид ариун ёслолыг хүртсэнээр ‘Сүнсээр дүүргэгдэв’ гэсэн утга санаа агуулдаг (3 Нифай 20:8; мөн 3 Нифай 18:9-ийг үзнэ үү), ‘ханасан байх болно’ гэсэн Аврагчийн амлалтад өөрсдийгөө тохирсон байхаар болгоё. (3 Нифай 20:9). Tэр Сүнс—Ариун Сүнс—бол бидний тайвшруулагч, зүг чиг ологч, харилцан холбогч, орчуулагч мөн цэвэршүүлэгч—бидний найдаж болох хөтөч мөн мөнх амьдрал руу чиглэх мөнх бус аяллын маань ариусгагч юм.

“… Ухамсартайгаар мөн хүндэтгэлтэйгээр баптисмынхаа гэрээнүүдээ шинэчилсэн үл анзаарагдам жижигхэн үйлдлүүдээс биднийг Сүнстэй ямагт хамт байхыг зөвшөөрөх усан болон Сүнсэн баптисмын адислалуудын шинэчлэл ирдэг. Энэ л арга замаар бид бүгд удирдагдаж мөн энэ л арга замаар бид бүгд цэвэршигддэг” (“Always Have His Spirit,” Ensign, 1996 оны 11-р сар, 61).

  • Сүнсээр дүүргэгдсэнээр адислагдаж болох өөр ямар арга замууд байна вэ?

  • Ариун ёслолоос хүртэх нь та нарыг Ариун Сүнсээр дүүргэгдэхэд хэзээ тусалсан бэ?

Та ариун ёслолоос хүртсэнээр мөн Сүнсээр дүүргэгдсэнээр хүлээн авсан адислалуудаа гэрчил. Зүрх сэтгэлдээ залбирах нь биднийг ариун ёслолоос хүртэхэд болон Ариун Сүнсээр дүүргэгдэхдээ бэлтгэж чадах нэг арга гэдгийг батал. Суралцагчдыг ариун ёслолоос хүртэхээсээ өмнө залбирахад цаг гаргахад нь урамшуул.

3 Нифай 20:10–46

Аврагч нифайчуудад хожмын өдөр биелэгдэх гэрээнүүдийн талаар заадаг

Суралцагчдыг дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ хамгийн чухал шинж чанаруудаа товч дүрслэн бичихэд урь. Тэднийг дууссаны дараа тэднээс ямар шинж чанарууд дээр төвлөрч байснаа харахад урь. Тэдгээр нь бие махбодын зан чанар байсан уу? Хувийн шинж чанарын онцлог уу? Сүнслэг шинж чанарууд уу? (Хэрэв цаг гарвал та цөөн суралцагчийг бичсэн зүйлээ уншихад урьж болно.) Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншаад ангийнхнаас хэн нэгэн хүний мөн чанарыг тодорхойлох түүний хэлсэн үгийг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Та нар хөгжим, спорт сонирхож болно эсвэл санамсаргүй байдлаар дуртай болж болох мөн нэгэн өдөр худалдааны чиглэлээр эсвэл ямар нэгэн мэргэжлээр эсвэл урлагт ажиллах болно. Иймэрхүү үйл ажиллагаа болон ажил хэдий чухал байсан ч та нарын хэн гэдгийг тодорхойлохгүй. Хамгийн эхнийх хийгээд чухал нь бид сүнслэг биетүүд юм. Бид бол Бурханы [хүүхдүүд] мөн Абрахамын үр удам билээ” (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 47).

  • Ахлагч Бэднар биднийг хэн гэж тодорхойлсон бэ? Бид өөрсдийгөө Бурханы хүүхдүүд болох сүнслэг биетүүдийн хувьд ‘хамгийн эхнийх хийгээд чухал’ хэмээн харах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Бид бол Бурханы хүүхдүүд гэж хэлсэн дээрээ нэмээд ахлагч Бэднар биднийг Абрахамын үр удам гэж хэлсэн гэдгийг онцол. “Абрахамын үр удам” гэсэн үгс нь Абрахамын төрсөн үр удмын хүмүүс гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Энэ нь мөн Есүс Христийн сайн мэдээний хуулиуд болон ёслолуудыг хүлээн авч, дуулгавартай дагаснаар сайн мэдээний бүрэн байдал, санваарын адислалууд болон Абрахамтай хийсэн Бурханы амлалтууд болон гэрээнүүдийг хүлээн авсан хүмүүсийг хэлж болно.

Суралцагчдад 3 Нифай 20-ийн үлдсэн хэсэгт тэд Абрахам болон түүний үр удамтай (Израилийн угсаа) Аврагчийн хийсэн гэрээнүүд болон амлалтуудын талаар нифайчуудад заасан сургаалуудыг судална гэдгийг хэл. Тэрээр тэдгээр гэрээний тухай Исаиагийн үгсийг судалснаар сурч чадна гэдгийг хэлсэн. Нэг суралцагчийг 3 Нифай 20:11–12-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Исаиагийн үгс биелэгдэхэд юу тохиолдоно хэмээн Аврагчийн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг юу олж мэдсэнээ тайлагнасны дараа та Исаиагийн үгс хожмын өдрүүдэд биелэгдэх болно гэдгийг тайлбарлаж болно.

Нэг суралцагчийг 3 Нифай 20:13-ыг чанга уншихад уриад суралцагчдаас Израилийн угсаатай хийсэн Тэнгэрлэг Эцэгийн гэрээгээ хэрхэн гүйцэлдүүлэхийг тодорхойлохыг хүс. Суралцагчдаас 3 Нифай 20:11–13-аас сурсан үнэнүүдийг товчлон дүгнэхийг хүс. (Суралцагчдын хариултууд өөр байж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлсон байна: Их Эзэн хожмын өдөр Израилийн угсааг цуглуулах гэрээгээ гүйцэлдүүлнэ.) Энэ үнэнийг самбар дээр бичихийг бод.

  • 3 Нифай 20:13-ын дагуу Израилийн угсааны хүмүүс энэ цугларалтын чухал хэсэг болгон ямар мэдлэг хуримтлуулах вэ? (Тэд “тэднийг гэтэлгэсэн, Их Эзэн Бурханыхаа мэдлэгт” авчрагдана.)

Суралцагчдад Есүс Христийн тухай мэдлэг нь хэрхэн Израилийн цугларалтын нэгэн чухал хэсэг болж байгааг харахад нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдыг Израилийн цугларалтад юу хамрагддагийг сонсоход урь.

“Израилийн цугларалт нь Их Эзэн эртний сонгосон хүмүүстээ санал болгосон тэр бүхэнд итгэж, бүхнийг хүлээн авч мөн тэдгээрийн дагуу амьдрахаас бүрэлдэн тогтдог. Энэ нь Есүс Христэд итгэлтэй байх, наманчлах, баптисм хүртэх мөн Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, Бурханы зарлигуудыг сахих зэргээс тогтдог. Энэ нь сайн мэдээнд итгэх, сүмд нэгдэх болон хаант улсад ирэхээс тогтдог. Энэ нь ариун санваарыг хүлээн авах, ариун газруудад тэнгэрийн хүчээр хишиг хүртэх, селестиел гэрлэлтийн ёслолуудаар дамжуулан Абрахам, Исаак болон Иаковын бүх адислалуудыг хүлээн авахаас тогтдог. Энэ нь мөн тогтоосон газар юм уу шүтлэгийн газар цугларахаас тогтдог” (A New Witness for the Articles of Faith (Итгэлийн тунхгийн шинэ гэрч) [1985], 515).

  • Есүс Христэд итгэж мөн дагах нь яагаад Израилийн цугларалтын чухал хэсэг байдаг вэ?

3 Нифай 20:14–22-ыг товчлон дүгнэ. Аврагч нифайчуудад Израилийн цугларалтын нэг хэсэг болгон мөн Абрахамтай хийсэн Их Эзэний гэрээг гүйцэлдүүлэн Тэнгэрлэг Эцэг Лихайн үр удамд өв болгон амьдрах газар өгсөн хэмээн заасан гэдгийг тайлбарла. Тэр мөн нифайчуудад гэрээний хүүхдүүдийн хувьд адислагдсан өөр нэг арга замыг тайлбарласан. Суралцагчдыг 3 Нифай 20:23–24-ийг чимээгүй уншаад хэнийг Израилийн гэр бүлийг адислах болно хэмээн Мосе бошиглосныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг юу олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднийг 3 Нифай 20:25–26-г дотроо чимээгүй уншихад урь. Тэднийг Лихайн үр удам Их Эзэний Абрахамтай хийсэн гэрээний учир хэрхэн адислагдсаныг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг юу олж мэдсэнээ хариулж байх хооронд Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг Лихайн үр удам дээр айлчилж, “мөн [тэд] гэрээний хүүхдүүд [байсан] учраас” тэднийг алдсуудаас гэтэлгэхийн тулд илгээснийг цохон тэмдэглэ.

  • Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээгээрээ бид хэрхэн адислагддаг вэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 20:27-г чанга уншихад уриад ангийнхнаас Их Эзэнтэй хийсэн бидний гэрээтэй хамт ирдэг үүрэг хариуцлагыг олж тогтоохыг хүс.

  • Бид Их Эзэнтэй нэгэнт гэрээ хийсэн бол дэлхий даяарх хүмүүсийн төлөөх бидний үүрэг хариуцлага юу вэ? (Суралцагчид дараах үнэнийг тодорхойлсон байх ёстой: Абрахамын үр удмын хувьд бид дэлхийн бүх хүмүүсийг адислах гэрээний үүрэг хариуцлагатай. Энэ үнэнийг самбар дээр бичихийг бодолц.)

  • Бид дэлхийн бүх хүмүүст хэрхэн адислал байж чадна гэж та нар бодож байна вэ? (Хэрэв та сургаалын мэдэгдлийг самбар дээр бичсэн бол үүн дээрээ “тэдэнтэй сургаалыг хуваалцсанаар” гэсэн үг нэм.)

Нифайчуудад гэрээний хүүхдүүдийн хувьд тэдний адислалууд болон хариуцлагуудын тухай зааснаас гадна Аврагч иудейчүүдийн өвийн нутаг нь Иерусалим байхыг баталсан гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 20:29–46-г товчлон дүгнэ. Тэр иудейчүүд Есүс Христэд итгэж мөн Түүний нэрээр Эцэгт хандан залбирсны дараа өөрсдийн өвийн газар дахин сэргээгдэх цаг үеийг урьдчилан хэлсэн Исаиагийн бошиглолыг эш татсан.

Дуусгахдаа нэг суралцагчаас 3 Нифай 20:46-г чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхныг шүлгийг дагуулан харж, ирэх долоо хоногийн турш өөр нэгэн хүний амьдралыг сайн мэдээгээр адислах нэг аргыг тодорхойлоход урь. Суралцагчдад өөрсдийн туршлагуудыг хариулах боломжийг өгөхийн тулд дараагийн хичээлүүдийн турш тэднээс эргэн асуухаар төлөвлө. Израилийн цугларалтад туслах үүрэг хариуцлагаа биелүүлэхийн ач холбогдлын талаар гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 20:16. “Хонин сүрэг дундах залуу арслан лугаа адил байх болно”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки 3 Нифай 20:16 дээрх сургаалуудаас эш татан ийн заасан:

“Нифайчуудад хандан Их Эзэний хэлсэн эдгээр үгс нь Mика 5:8–9-өөс эш татагдсан бөгөөд Хоёр дахь ирэлтээр ёс бусчуудыг сүйтгэх хоосрол хийгээд сүүлчийн шатаалтын заалт болно. Христийн даруу дагагчид болох цөөн хэдээс бусад Харийнхан үл наманчилна. Тэд өөрсдийн ой гутам байдалд согтуурч, сэргээгдсэн сайн мэдээний эсрэг нүгэл үйлдэн мөн тэд зөв шударга хүмүүсийг—энд тэднийг Иаковын угсааны үлдэгдэл гэжээ—өдрийг тэсч гарч байхад Их Эзэний ирэлтийн гэрэл гэгээнд шатаагдах болно. Мөн тэгээд бошиглолын төсөөллөөр залуу арслан хонин сүрэг дунд байгаа юм шиг Израилын үлдэгдэл дайснуудаа ялах болно” (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 248).

3 Нифай 20:26. Гэрээний хүүхдүүд

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон бид бол гэрээний хүүхдүүд гэсэн мэдлэгийн адислалуудын талаар

“Бид гэрээний хүүхдүүд болохоо мэдэрснээрээ өөрсдийгөө хэн болох, мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг олж мэддэг. Түүний хуулиуд бидний зүрх сэтгэлд бичигдсэн байдаг. Тэр бидний Бурхан бөгөөд бид Түүний хүмүүс мөн. Гэрээндээ үнэнч хүүхдүүд бэрхшээлтэй үед ч гуйвшгүй хэвээр үлддэг. Сургаал нь бидний зүрх сэтгэлийн гүнд суулгагдсан бол үхлийн хатгалтыг ч зөөлрүүлж, мөн бидний сүнслэг тэсвэр хатуужлыг хүчирхэгжүүлдэг” гэж ярьсан байна (“Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 88).

3 Нифай 20:26–27. Абрахамын гэрээг гүйцэлдүүлэх нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Абрахамын гэрээний биелэлтэд бидний тусалж чадах арга замуудын талаар

“Абрахамын гэрээг биелүүлэхэд туслах нь бидний үүрэг юм. Дэлхийн бүх хүмүүсийг адислахын тулд урьдаас томилогдож бэлтгэгдсэн үр удам нь бид юм. Тийм болохоор санваарын үүрэг даалгаварт номлолын ажил ордог. Тийм болохоор санваарын үүрэг даалгаварт номлолын ажил ордог. 4000 жилийн хүлээлт бэлтгэлийн дараа дэлхий дээрх ахан дүүсдээ сургаалыг хүргэж өгөхөөр сонгогдсон өдрүүд ирээд байна. Энэ нь Израилыг цуглуулна хэмээн амласан цаг хугацаа юм. Бид бүхэн үүнд оролцож чадах нь ээ! Сэтгэл хөдөлгөм байгаа биз? Их Эзэн бидэнд болон бидний хөвгүүдэд найдаж байгаа бөгөөд мөн Израилын цугларалтын энэхүү агуу үед зохистойгоор номлолд үйлчилсэн охидод маань Тэрээр гүнээ талархаж байгаа” гэж хэлсэн (“Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 88).

3 Нифай 20:27. Та нар сайн мэдээг хуваалцах үүрэгтэй

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ххлагч Дэвид А.Бэднар бидний бусадтай сайн мэдээг хуваалцах үүргийн талаар

“Та бид нар, өнөөдөр болон үргэлжид, энэ дэлхийн бүх улс гүрний бүх хүмүүсийг адислах болно. Бид өнөөдөр болон үргэлжид Eсүс Христийг гэрчилж, сэргээлтийн захиасыг тунхаглах ёстой. Бид өнөөдөр болон үргэлжид бүх хүмүүсийг авралын ёслолуудыг хүлээн авахад урин дуудах ёстой. Сайн мэдээг тунхаглах нь санваартны хагас цагийн үүрэг хариуцлага биш юм. Энэ нь бид тодорхой хугацаанд оролцдог үйл ажиллагаа эсвэл бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд заавал хийж гүйцэтгэх ёстой даалгавар биш юм. Харин, номлолын ажил бол бидний сүнслэг шинж чанар, өв уламжлалын илэрхийлэлт юм. Абрахамтай хийсэн Бурханы гэрээ болон амлалтыг биeлүүлэхийн тулд бид өмнөх амьдралдаа урьдчилан томилогдож, мөнх бус амьдралд төрсөн билээ. Бид энэ дэлхий дээр энэ цаг үeд санваараа эрхэмлэн биeлүүлж, сайн мэдээг номлохын тулд оршин байгаа билээ. Бид тийм л хүмүүс бөгөөд ийм учраас л энд өнөөдөр мөн үргэлжид байгаа юм” гэж баталсан (“Becoming a Missionary,” Ensign юмуу Лиахона, 2005 оны 5-р сар, 47).

Хэвлэх