Хичээл 49
Инос
Оршил
Эцгийнхээ үгсийг эргэцүүлэн бодсоныхоо дараа Инос залбирч, өөрийн нүглүүдийн ангижралыг хүлээн авсан. Дараа нь тэр нифайчууд болон леменчүүдийн сүнслэг байдлын төлөө залбирч, өөрийн амьдралыг тэдний авралын төлөө зориулсан.
Заах зөвлөмж
Инос 1:1–8
Эцгийнхээ үгсийг эргэцүүлэн бодсоныхоо дараа Инос залбирч, өөрийн нүглүүдийн ангижралыг хүлээн авдаг
Самбар дээр бодгаль минь өлссөн гэж бич. Суралцагчдыг өлсөж байсан үеэ бодохыг хүс.
-
Өлсгөлөн байхдаа мэдэрдэг зүйлийг тодорхойлох ямар үгс байдаг вэ? (Суралцагчид хоосон, өвчтэй, сул дорой эсвэл цадталаа идэхийг хүсэх зэргээр тодорхойлж болно.)
-
“Бодгаль минь өлссөн” гэсэн хэллэгийг тухайн хүн ямар утгаар хэлсэн бэ? (Сүнслэг хоосрол, өвдөлт эсвэл сул дорой байдал эсвэл сүнслэгээр цадахыг хүсэх хүсэл зэрэг мэдрэмжүүд)
Тэдний бодгаль өлсөж байсан үеийн талаар бодохыг урь. Өнөөдөр тэд бодгаль нь өлссөн нэгэн хүний тухай суралцана гэдгийг тайлбарла. Иносын залбирал хийж байгаа зургийг үзүүл (62604; Сайн мэдээний зургийн цомог [2009], дугаар 72).
-
Зурган дээрх хүний талаар та нар юу мэдэх вэ? (Хэрэв суралцагчид итгэлгүй байвал энэ нь Лихай ба Сариагийн ач хүү, Иаковын хүү Иносын зураг гэдгийг хэл. Түүний эцэг нас барахынхаа өмнө түүнд жижиг ялтсуудыг итгэн гардуулсан [Иаков 7:27-г үз].)
Нэг суралцагчаас Инос 1:1, 3-г чангаар уншихыг хүс. Ангийнхнаас Иаков Иност хэрхэн нөлөөлснийг олохыг хүс. Хэдэн суралцагчаас олсон зүйлээ ангийнхандаа хэлэхийг урь.
Дараах жагсаалтыг самбар дээр үзүүл. (Цаг хэмнэхийн тулд хичээл эхлэхээс өмнө самбар дээр тавьсан бай.) Энэ нь суралцагчид бүлгээрээ Инос 1:2–8-г судлах үедээ Иносын туршлагаас ялгаатай нарийн зүйлүүдэд анхаарлаа хандуулахад туслах зорилгоор хийгдсэн болно.
Иносын хүссэн зүйл |
Иносын хийсэн зүйл |
Иносын хийсэн зүйлийн үр дүн |
---|---|---|
Инос эцгийнхээ сургамжийн талаар бодох үед түүнийг тодорхой зүйл хийж, хариуд нь түүний амьдралд тодорхой үр дүн бий болгохоор удирдан хөтөлсөн сүнслэг мэдрэмж авсан гэдгийг тайлбарла.
Ангийг гурван бүлэг болгон хуваа. Инос 1:2–8-г чангаар унш. Уншингаа, эхний бүлгээс Иносын хүслийг тодорхойлсон хэллэгийг ол. Хоёр дахь бүлгээс Иносын хийсэн зүйлийг олуул. Гурав дахь бүлгээс Иносын хүсэл ба үйлдлүүдийн үр дүнг олохыг хүс. (Жагсаалт дээр бичигдсэн шүлгүүд бүлэг бүрийн даалгаврын мэдээллийг багтаасан байгаа гэдгийг хэл.)
Та нар Инос 1:2–8-г уншиж дууссаны дараа эхний бүлгээс Иносын хүсэлтэй холбоотой хэллэгүүдийг хэлэхийг хүс. Эдгээр хэллэгийг дурдсаных нь дараа самбар дээр тэднийг бичихэд урь. Эдгээр хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг урамшуулан дэмжиж болно. Суралцагчид “нүглийнхээ ангижрал”, “мөнх амьдрал” ба “гэгээнтнүүдийн баясал” гэсэн хэллэгүүдийг дурдаж болно.
Эхний баганыг бөглөж дууссаны дараа Инос 1:4-ийн эхний хэсгийг гүйлгэн уншихыг хүс. Түүний эцгийн “мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баясал зүрх сэтгэлд нь гүнзгий шингэсэн” (Инос 1:3) үгсийг сонсоод Инос юу мэдэрснийг тэднээр тодруул. Суралцагчид “бодгаль минь өлссөн” гэсэн хэллэгийг хэлэх ёстой. (Эдгээр хэллэгийг судрын тэмдэглэлдээ бичихийг дэмжиж болно.)
-
Мөнх амьдрал ба гэгээнтнүүдийн баясалтай холбоотой бошиглогчдын сургаалууд хэн нэгний бодгалийн өлсгөлөнд хэрхэн нөлөөлж болох вэ? (Тухайн хүн Их Эзэнтэй хамт зохистой байхыг мөн сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх аз жаргалыг хүсэхэд нь тусалж болно.)
Инос мөн нүглүүдийнхээ ангижралыг хүссэн гэдгийг хэл. “Бодгаль минь өлссөн” гэсэн хэллэг нүглийн үр дүн болох сүнслэг хоосролын мэдрэмжийг үзүүлж байгаа гэдгийг тайлбарла. Энэ нь мөн тухайн хүний Их Эзэнтэй ойр байж, Түүнээс суралцахыг хүссэн эрмэлзлийг үзүүлдэг.
-
Яагаад нүгэл нь биднийг сүнслэгээр хоосон байх мэдрэмжийн шалтгаан болдог вэ? (Нүгэл биднийг Ариун Сүнснээс холдуулж, Их Эзэнээс холдсон мэт болгодог.)
Суралцагчдад Иносын туршлагуудыг өөртэйгөө холбоход нь тусал. Иносын тодорхойлсон сүнслэг өлсгөлөнтэй ижил мэдрэмжийг мэдэрч байсан эсэхийг дор бүрнээ тунгаан бодоход урь.
Өөрийн сүнслэг өлсгөлөнг тайлахын тулд Инос юу хийсэн болохыг олоход нь тусал. Хоёр дахь бүлгийн суралцагчдыг олсон зүйлээ бусдадаа хэлж, самбар дээр бичихийг урь. Хариултанд дараах үгсийг багтаасан байх ёстой: “Бурханы өмнө … тэмцэлдсэн,” “хүчит залбирлаар … гуйсан,” ба “Христэд итгэлтэйн тул”
-
“Бурханы өмнө … тэмцэлдсэн” гэсэн хэллэг нүглийн ангижралыг хүлээн авах гэсэн тухайн хүний хүч чармайлтыг хэрхэн тодорхойлж байна вэ? (Инос Бурхантай тэмцэлдээгүй харин Бурханы өмнө залбиралд унасан гэдгийг онцлон хэл. Энэ тэмцэл Тэнгэрлэг Эцэгтээ чин сэтгэлийн хүсэл, амьдралдаа шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж наманчлах түүний эрмэлзлийг үзүүлэх Иносын хүч чармайлтыг тодорхойлдог.) Яагаад тэмцэл нь бидний наманчлах хүч чармайлтыг тодорхойлох сайн үг болдог вэ?
-
Инос 1:4 дээр өөрийн нүглүүдийн ангижралыг хараад Инос чин сэтгэлээсээ байсан гэдгийг батлах юуг та нар харж байна вэ? (Суралцагчдад гуйлт гэдэг нь даруухнаар, чин хүсэлтэйгээр асуух гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
-
Бид Их Эзэний уучлалыг эрэлхийлж байгаагаа ямар арга замаар хэрхэн үзүүлэх вэ? (Бидний залбирал Иносын адил урт удаан байх шаардлагагүй ч чин сэтгэлийн байх ёстойг онцлон хэл.)
Иносын хийсэн зүйлийн үр дүнг олоход нь туслахын тулд суралцагчдыг гурван бүлэгт хуваан, өөрсдийн олсон зүйлийг хэлж, самбар дээр хариултаа бичихэд урь. Хариултанд дараах зүйлс байх ёстой: “нүглүүд чинь өршөөгдсөн”, “миний гэм зайлуулагдсан” болон “итгэл чинь чамайг эдгээлээ.” (Эдгээгдсэн байна гэдэг нь нүглээс цэвэршигдсэн буюу эдгэрсэн гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)
-
Инос 1:7–8-д өгүүлсэнчлэн чухам юу Иносыг өршөөгдсөн, эдгэрсэн байх боломжийг олгосон бэ? (Түүний Есүс Христэд итгэх итгэл)
-
Нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах үйл явцын тухай Иносоос бид ямар сургамжийг сурч болох вэ? (Бусад үнэнийг суралцагчид нэрлэж болох ч тэд бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр өөрсдийн нүглээс өршөөгдөн, эдгэрч болно гэдгийг ойлгосон эсэхийг бататга.) Эдгээр адислалыг хүлээн авахын тулд яагаад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх шаардлагатай вэ? (Есүс Христ бидний нүглийг цагаатгасан. Зөвхөн Түүний Цагаатгалаар дамжуулан бид эдгэрч чадна.)
-
Инос 1:5–6 дээр өгүүлсэнчлэн Инос өршөөгдсөн гэдгээ хэрхэн мэдсэн бэ? (Инос 1:5 дээр дурдагдсан дуу хоолой Иносын оюун санаанаас ирсэн дуу хоолой байсан [Инос 1:10-г үз] гэдгийг хэл.)
-
Өөрийн нүглүүдээс ангижирсан гэдгээ та нар хэрхэн мэдэх вэ?
Дээрх сүүлийн асуултын хэлэлцүүлэг болгон Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг унш:
“Бид нэгэнт үнэнээр наманчилсан бол Христ бидний нүглийн алдааны ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, эдгэрсэн гэдгээ өөрсдөө мэдэж болно. Ариун Сүнс үүнийг бидэнд батлах болно. Тэр бол Ариусгагч. Өршөөлийн тухай гэрчлэлээс өөр агуу зүйл гэж үгүй” (”Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахонa, 2007 оны 5-р сар, 101).
-
Биднийг жинхэнээсээ наманчилсны дараа Христ бидний нүглүүдийн ачааг хөнгөлдөг гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ?
Дараах асуултуудыг чимээгүй эргэцүүлэн бодохыг оюутнуудаас хүс:
-
Их Эзэн таныг нүглүүдээс тань уучилсныг хэзээ мэдэрсэн бэ?
-
Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлдэг вэ?
-
Та өршөөгдсөн гэдгээ хэрхэн мэдсэн бэ?
-
Саявтархан та нар Их Эзэний уучлалыг мэдэрсэн үү?
Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглүүдээ үнэнээсээ наманчлах юм бол өршөөгдөх болно гэдгийг гэрчил. Аврагч бидний алдааг урсган арилгаж, бид бүрэн эдгэрч чадна.
Инос 1:9–27
Инос нифайчууд ба леменчүүдийн сүнслэг байдлын төлөө залбирч, тэдний авралын төлөө хичээнгүй ажилладаг
Дагалдах диаграммыг самбар дээр зур. Инос өөрийнхөө төлөө залбирсны дараа тэр залбиралдаа бусдын сайн сайхны төлөө гуйлтыг оруулсан. Суралцагчдыг хоёр хоёроор нь хамтран ажиллахаар даалга. Хос бүрээс ээлжлэн Инос 1:9–14-г чангаар уншихыг урь. Инос ямар хоёр бүлэг хүмүүсийн төлөө, тус бүрд нь юуны төлөө залбирсан болохыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг суралцсан зүйлээ тайлагнах үед Нифайчууд ба Леменчүүд гэсэн үгсийг диаграм дээрх асуултын тэмдэгтэй газруудад нэм.
-
Инос 1:14 дээр өгүүлсэнчлэн леменчүүд нифайчуудыг яах зорилготой байсан бэ?
-
Леменчүүдийн төлөөх түүний залбирлаас Иносын тухай бид юуг сурч болох вэ?
Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах үгсийг унш: Суралцагчдаас энэ нь Иносын туршлагатай хэрхэн холбогдож буйг олж сонсохыг хүс:
Ямар ч үед бид Цагаатгалын адислалуудыг өөрсөд дээрээ амсдаг, тусалж чадахгүй байлаа гэхэд бид бусдыг халамжлах талаар санаа тавьдаг. …
“Хувь хүний хөрвүүлгийн нэг чухал үзүүлэлт бол сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл юм” (The Teachings of Howard W. Hunter, Clyde J. Williams [1997] хэвлэл, 248–49).
-
Энэ мэдэгдэл Иносын туршлагатай хэрхэн холбогдож байна вэ? (Бид Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг мэдрэх үед бид бусдыг аврал хүлээн авахад нь туслахыг эрэлхийлдэг болохыг Инос үзүүлсэн. Энэ зарчмыг судрын тэмдэглэл дээрээ бичихийг урамшуулан дэмжиж болно.)
Суралцагчдаас Инос 1:12, 15–20-г дор бүрнээ уншиж, залбирал, итгэл ба хичээнгүй байдлын хоорондох харьцааны талаар Инос юу үзүүлснийг олохыг хүс.
-
Итгэлээр залбирах гэсэн үг ямар утгатай вэ?
-
Инос 1:12, 19–20 дээр өгүүлсэнчлэн залбирахдаа мөн залбирсныхаа дараа Инос хичээнгүй байдлыг үзүүлэхээр юу хийсэн бэ?
-
Иносын жишээнээс залбирлын тухай бид юу сурч болох вэ? (Суралцагчид Их Эзэн бидний итгэл ба хичээнгүй байдлын дагуу бидний залбиралд хариулдаг гэдгийг ойлгох ёстой.)
Суралцагчид Иносын жишээг дагах арга замын талаар бодоход нь туслахын тулд дараах мэдэгдлийг самбар дээр бичих юм уу тараах материал болгон тэдэнд өг. Суралцагчдаас нэг мэдэгдлийг сонгож, судрын тэмдэглэл дээрээ хариултыг бичихийг хүс.
Суралцагчдыг бичиж дууссаны дараа нэг суралцагчаас Инос 1:26–27-г уншихыг хүс. Хүч чармайлтынхаа учир баяслыг олсон Иносын гэрчлэлийг олохыг ангийнхнаас хүс. Тэд олсон зүйлээ тайлагнах үед судрын тэмдэглэлдээ бичсэн зүйлсээ гүйцээн бичихэд нь урамшуулан дэмж. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр уучлал ба баяслыг олж, бусдыг Христэд авчрахад туслах хүсэл маань улам нэмэгдэх болно гэдгийг гэрчил.