123-р хичээл
3 Нифай 13
Оршил
Аврагч номлолоо Өгөөмөр нутаг дахь ариун сүмд үргэлжлүүлсэн. Тэр хүмүүсийг хоёр нүүртэй байхын эсрэг сэрэмжлүүлээд зөв шударга үйлсийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхээр хийхийг заасан. Тэр мөн цугласан олонд тэнгэрийн баялаг хураахыг зааварчлаад шавь нараа мөнхийн бус санаа зоволтоосоо өмнө Бурханы хаант улсыг эрэлхийлэхэд удирдсан.
Заах зөвлөмж
3 Нифай 13:1–18
Аврагч нифайчуудыг хоёр нүүртэй байхын эсрэг сэрэмжлүүлээд зөв шударга үйлсийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхээр хийхийг заасан
Хичээл эхлэхээс өмнө дараах өөрийгөө хянах шалгалтын гарын авлагыг бэлдээд, суралцагч бүрд зориулан хувь бэлд. Хэрэв энэ нь боломжгүй бол та өөрийгөө хянах шалгалтыг амаараа хэлэх юм уу самбар дээр бич.
Хичээлээ эхлээд суралцагчдаас тэднийг тусламж үзүүлж, залбирч мөн мацаг барих үндэслэл эсвэл шалтгаануудыг нь үзүүлснээр (тарааж өгөх материал, дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ) өөрийгөө хянах шалгалтыг дуусгахыг хүс. Суралцагчдад та тэднээс хариултуудаа бусадтай хуваалцуулахгүй гэдгээ мэдэгд. Суралцагчдыг өөрийгөө хянах шалгалтаа дууссаны дараа тусламж үзүүлэх, залбирах мөн мацаг барихын доор жагсааж болох хариултууд нь бидний тэдгээрийг эсвэл бусад сайн мэдээтэй холбоотой үйл ажиллагаануудыг өөр өөр үндэслэл юм уу шалтгаануудаар хийдэг явдал юм (бид тэдгээрийг жишээлбэл: үүрэг юм уу хариуцлага учраас, бусад хүмүүст гайхуулахын тулд эсвэл Тэнгэрлэг Эцэгт таалагдахын тулд хийдэг байж болох юм).
-
Бидний зөв шударга үйлс хийх шалтгаан нь хамаатай юу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
Дараах сэдвүүд болон дагалдах судрын заалтуудыг самбар дээр бич (та үүнийг хичээл орохоос өмнө хийж болно):
3 Нифай 13 Есүс Христ нифай үндэстний ариун сүмийн дэргэд цугласан олонд хэрхэн үргэлжлүүлэн зааварчилсныг болон өглөг үйлдэх, залбирах мөн мацаг барихын чухал болохыг тэдэнд заасан гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг самбарт жагсаасан гурван сэдвийн нэгийг сонгоход урь. Тэднийг холбоотой судрын хэсгүүдийг дараах асуултуудад хариу эрэлхийлэн дотроо чимээгүй уншихыг хүс (та асуултуудыг самбар дээр бичиж болно):
-
Энэ үйл ажиллагааг хийхдээ Их эзэн бидэнд ямар өдөөлтийн эсрэг байхыг сэрэмжлүүлсэн бэ?
-
Их Эзэн биднийг энэ үйл ажиллагааг хэрхэн хий гэж хэлсэн бэ?
Суралцагчдыг эхлэхээс өмнө хоёр нүүртэн гэж зөв шударга хуурамч дүр төрх үзүүлдэг эсвэл хэлснээсээ өөр зүйл хийдэг нэгэн гэдгийг тодорхойлох нь хэрэгтэй байж болно.
Цөөн хэдэн суралцагчийг хоёр асуултад олсон хариултаа хуваалцахад урь. (Суралцагчид судалгаанаасаа Их Эзэн зөв шударга үйлсийг хүнд харагдахаар хийхийн эсрэг гэдгийг сануулаад зөв шударга үйлсийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхээр хийхийг заасан гэдгийг мэдэж авах хэрэгтэй.) Суралцагчдыг цаашид Аврагчийн сургаалуудын тухай бодож амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Бидний зөв шударга үйлс хийх өдөөлт нь тэдгээрийг хийх аргад хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Хүнийг өглөх үйлдэх, залбирах эсвэл нууцаар мацаг барихад урамшуулдаг ямар зөв шударга өдөөлтүүд байна вэ?
Дараахыг самбар дээр бич: Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ таалалд нийцэх зөв шударга ажлуудыг хийвэл …
-
3 Нифай 13:4, 6, 18-ын дагуу зөв шударга үйлсийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэхээр хийдэг хүмүүст ямар адислалууд ирэх вэ? (Суралцагчдыг хариулж байхад самбар дээрх мэдэгдлийг гүйцээ: Хэрэв бид зөв шударга үйлсийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэхээр хийвэл Тэр нээлттэйгээр шагнана.
Суралцагчдыг өөрийгөө хянах шалгалтыг товчхон тоймлон үзээд өөрсдийн тусламж үзүүлэх, залбирах буюу мацаг барих шалтгаанаа дүгнэхэд урь. Тэднийг эдгээрийг болон судраас судлах, аравны нэг төлөх, сүмд явах болон ариун ёслолоос хүртэх зэрэг бусад үйл ажиллагааг хийх өдөөлтүүдийг сайжруулахад Аврагчийн сургаалуудыг хэрхэн хэрэгжүүлж болохыг бодоход урамшуул.
3 Нифай 13:19–24
Тэр мөн цугласан олонд тэнгэрт баялаг хураах талаар заадаг
Дараах холбоо үгсийг самбар дээр бич: Дэлхийн баялаг болон Тэнгэр дэх баялаг. Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултыг ярилцахад урь:
-
Дэлхийн баялаг болон тэнгэрийн баялгийн ямар зарим жишээ байна вэ?
Суралцагчид хос хосоороо энэ асуултын талаар ярилцах цагтай байсны дараа та тэдний цөөн хэдээс ангийнхантайгаа хариултуудынхаа талаар хуваалцахыг хүс. Амьдралынхаа жишээнээс дэлхий дээрх баялгийн жишээ (та өөрт байгаа үнэт зүйлээ үзүүлж болно) болон тэнгэр дэх баялгийн жишээг (та гэр бүлийнхээ зургийг үзүүлэх эсвэл гэрчлэлийнхээ чухал болохыг хэлж болно) дурдаж болно. Нэг суралцагчийг 3 Нифай 13:19–23-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, дэлхийн болон тэнгэрийн баялгийг эрэлхийлэх талаар өгсөн Аврагчийн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
3 Нифай 13:19–20-ын дагуу дэлхийн баялаг тэнгэрийн баялгаас юугаараа ялгаатай вэ?
-
Дэлхийн баялгийг эрэлхийлэх нь тэнгэрийн баялаг эрэлхийлэхэд хэрхэн саад болдог вэ? (Та Аврагч мөнгө юм уу дэлхийн эд баялаг нь хилэнцэт гэж заагаагүй, харин Тэрээр биднийг үрэгдэж үгүй болохгүй тэнгэрлэг баялагт зүрх сэтгэлээ өгөхийн ач холбогдлыг цохон тэмдэглэснийг тодруулж болно.)
-
3 Нифай 13:22 дахь “хэрэв нүд чинь нэгэн зүгт байх …” гэсэн үгийг ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг энэ холбоо үгийн утгыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Судруудын удирдамжийн судрын заалтын зүүвэр тайлбар 22с-д хандуул.) Та нар тэнгэр дэх баялгийг нөөцлөхөд бэлэн байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
Нэг суралцагчийг Бурхан гэдэг үгийг цаасан дээр бичээд ангийн нэг талд байрлуулахад урь. Өөр нэг суралцагчийг Дэлхийн байдал гэдэг үгийг цаасан дээр бичээд ангийн нөгөө талд байрлуулахад урь. Гурав дахь суралцагчаас Бурхан гэж бичсэн цаас руу харж, ангийн өмнө зогсохыг хүс. Дараа нь уг суралцагчийг эргээд Дэлхийн байдал гэсэн цаас руу харуул. Уг суралцагчийг нэгэн зэрэг хоёр цаас руу хоёулан руу нь харахыг хичээхэд урь. Ангийнхныгаа 3 Нифай 13:24-ийг чимээгүй уншаад энэ шүлэг суралцагчийн хоёр цаас руу нэгэн зэрэг харах гэсэн оролдлоготой хэрхэн холбогдож байгааг бодохыг хүс. Эд хөрөнгө гэдэг үг нь дэлхийн зүйлс эсвэл эд баялгийг төлөөлдөг болохыг тайлбарла.
-
Бурхан болон эд хөрөнгөд үйлчлэхийг эрэлхийлэх нь хоёр хана руу зэрэг харахыг хичээж байгаатай хэр адил байна вэ?
-
Бурхан болон эд хөрөнгөд нэгэн зэрэг үйлчлэхийг хичээсэн ямар жишээнүүд байж болох вэ?
Ангийнхныгаа босоод Бурхан гэж бичсэн цаас руу харахад урь.
-
Бурханыг эзнээ байлгах нь та нарт яагаад чухал вэ?
-
3 Нифай 13:24 дээрх Аврагчийн үг дээр тулгуурлан Бурхан та нарын эзэн эсэхийг та нар хэрхэн хэлж болох вэ? (Хэдий суралцагчид олон зөв хариулт өгч болох ч дараах зарчмыг тодорхойлсон байхад анхаар: Бурханыг өөрсдийн эзэн байлгахын тулд бид Түүнийг дэлхийн бүх зүйлсээс илүү хайрлаж, үйлчлэх ёстой.)
Суралцагчдыг зогссон хэвээр үлдээд доорх жишээг уншин, тэдний үйлчилж буй —Бурхан эсвэл Дэлхийн байдал (эд хөрөнгө) хоёрыг төлөөлсөн тал руу харахыг хүс. Суралцагчдаас яагаад тэр зүг рүү эргэхийг сонгосноо тайлбарлахыг хүс. (Та өөрийн заах суралцагчдын нөхцөл байдал, сонирхолд нь тохируулан эдгээр жишээг өөрчилж болно.)
-
Нэгэн залуу эрэгтэй Ням гаргийн цуглаанаа таслахыг шаарддаг ажлаас татгалзаад оронд нь бага цалинтай ч цуглаанаа таслахыг шаарддаггүй ажлыг сонгосон.
-
Нэгэн залуу эмэгтэй шинэ хувцас хэрэгтэй байгаа тухайгаа эцэг эхдээ байнга гомдоллодог. Тэр охины худалдан авахыг хүсч буй хувцасны үнэ гэр бүлийнх нь авч чадахаас илүү үнэтэй.
-
Нэгэн залуу эрэгтэй ажлаасаа хүлээн авсан мөнгөнөөсөө тогтмол аравныхаа нэгийг төлдөг. Хэдий тийм ч тэр үлдсэн орлогоо зохисгүй кино болон дуунууд гэх зэрэг зугаа цэнгэлийн зүйлс худалдан аваад номлол болон боловсролдоо зориулж, мөнгө хадгалаагүй.
-
Нэгэн залуу эмэгтэй орлогынхоо заримаар бусдад хайраа үзүүлэхээр байнга бэлэг худалдаж авдаг.
Дараах үйл ажиллагаанд суралцагчдыг суухыг уриад тэднээс дараах асуултуудыг асуу:
-
Туршлага дээрээ үндэслэн Бурханыг цаг ямагт дэлхийн бүх зүйлсээс илүү хайрлаж, үйлчлэх нь яагаад хэцүү байж болох вэ? Бурханыг нэгдүгээрт тавихад яагаад зүтгэл чармайлт гаргах хэрэгтэй вэ?
3 Нифай 13:25–34
Аврагч арванхоёр шавиа хувийнхаа материаллаг хэрэгцээнд санаа тавихаасаа өмнө Бурханы хаант улсыг эрэлхийлэхэд чиглүүлдэг
Суралцагчдад Есүс Христ арванхоёр шавьдаа материаллаг хэрэгцээ болох хоол хүнс, хувцсандаа санаа зовох хэрэггүй гэснийг нь хэлэн, 3 Нифай 13:25–31-ийг товчлон өгүүл. Хэдийгээр эдгээр сургаал нь арванхоёр шавьд онцгойлон өгөгдсөн ч суурь зарчим нь бүгдэд хамаарагдаж болохыг онцол. Нэг суралцагчийг 3 Нифай 13:32–33-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагч шавь нараа материаллаг хэрэгцээнийнх нь хувьд хэрхэн тайтгаруулсан талаар олж мэдэхийг хүс.
-
Бурхан бидний хэрэгцээг мэддэг гэдгийг мэдэх нь бидэнд хэрхэн туслах вэ?
-
3 Нифай 13:33-ын дагуу амьдралдаа Бурхан болон Түүний хаант улсыг нэгдүгээрт тавьж байгаа хүмүүст Есүс Христ юу амласан бэ? (Суралцагчид өөр маягаар хариулж болох ч, тэд дараах үнэнийг тусгасан байхад анхаар: Хэрэв бид эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлбэл, Тэр бидэнд хэрэгцээгээ хангахад тусална. Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.)
-
Дотны найз болон гэр бүлийн гишүүн чинь та нарын сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавибал ямар сэтгэгдэлтэй байх вэ? Бид Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийг өөрсдийнхөө материаллаг хэрэгцээ болон сонирхлуудаас дээгүүрт тавьснаараа тэдэнд юу илэрхийлдэг вэ?
Суралцагчдыг Бурханыг амьдралдаа илүү бүрэн дүүрнээр нэгдүгээрт тавих нэг зүйлийн талаарх зорилгыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь. Та амьдралдаа Бурхан болон Түүний хаант улсыг нэгдүгээрт тавихаар эрэлхийлэхдээ мэдэрсэн адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгөж болно.)