Номын сан
99-р хичээл: Алма 42


99-р хичээл

Aлма 42

Оршил

Алма хүү Кориантондоо Тэнгэрлэг Эцэг нүгэл үйлдсэн хүмүүсийг нигүүлсэл хүртэх арга замуудаар хангасныг тайлбарласнаар зөвлөгөөгөө төгсгөжээ. Тэр Бурханы шударга ёс нь нүгэлтнийг Бурханы дэргэдээс тусгаарлагдахыг шаарддаг гэдгийг заасан. Тэгээд тэр Есүс Христ “шударга ёсны шаардлагыг хангахаар” (Aлмa 42:15) нүгэл үйлдсэн бүгдийн төлөө зовж, наманчлагчдад нигүүлслээр хандсаныг гэрчилсэн ажээ.

Заах зөвлөмж

Aлма 42:1–14

Алма Кориантонд Бурханы шударга ёсны тухай заасан нь

Хичээл эхлэхээс өмнө дараах хуудсан дээр харуулсны адилаар энгийн жинлүүр зур. (Хичээлийн үеэр бич гэж хэлэх хүртэл зурган дээр юуг ч бүү бич. Та энэ зургийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахад нь суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. )

Жинлүүрийн дээд талд дараах үгсийг бич: Би эцсийн шүүлт шударга байгаасай гэж хүсч байна.

Хэрэв тэд самбар дээрх үгстэй санал нийлж байвал гараа өргөхөд суралцагчдыг урь.

  • Та нар яагаад эцсийн шүүлт шударга байгаасай гэж хүсдэг вэ?

  • Шударга гэдэг нь ямар утгатай вэ?

Шударга байх гэсэн нь юу хүлээн авах ёстойгоо мэдэх гэсэн утгатайг хэл. Шударга байдал гэдэг хэллэг бол шударга ёс гэсэн судрын нэр томьёо юм. Шударга ёс гэдэг үгийг жинлүүрийн доод талд самбар дээр бич.

Шударга ёсны үзэл баримтлалыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах тайлбарыг уншихыг нэг суралцагчаас хүс.

Шударга ёс нь олон утгатай юм. Нэг утга нь алагчлалгүй байх буюу тэнцвэртэй байдлыг хангах. Шударга ёсны хамгийн түгээмэл бэлгэдэл нь жинлүүр юм. Тиймээс, хүмүүний хууль зөрчигдвөл шударга ёс ихэвчлэн ноогдох шийтгэлийг, [жинлүүрийн] тэнцвэртэй байдлыг хадгалах шийтгэлийг шаарддаг. …

“Бурханы хуулиуд нь үүн лүгээ адил шударга ёсонд ханддаг. Хүн юу хүртэх ёстой тухай шударга ёсны үзэл бодол нь тэрээр ажил үйлсийнхээ дагуу шүүгдэх болно хэмээн бүх судрын өгүүлдэг зүйлийн үндсэн угтвар нөхцөл юм” (“Sins, Crimes, and Atonement” [СБС-ийн шашны боловсролын сургагчдад хандаж хэлсэн үгнээс, 1992 оны 2-р сарын 7], 1, si.lds.org).

Алмагийн хүү Кориантон эцсийн шүүлт шударга байх эсэхэд санаа зовж байсныг тайлбарла. Кориантон эцсийн шүүлт шударга байх уу эсвэл шударга бус байх уу гэж бодсоныг ангийнхныг хайж байх үеэр нэг суралцагчийг Алма 42:1-ийг чанга уншихад урь.

  • Кориантон юуг шударга бус гэж бодож байсан бэ? (Нүгэлтнүүд зовлонгийн байдалд байхыг эсвэл зовлонт байдалд шилжүүлэгдэхийг)

  • Кориантон яагаад нүгэлтнүүд шийтгэгдэх нь шударга бус гэдэгт итгэхийг хүсч байсан бэ? (Кориантон олон нүгэлтэй зовж байсныг суралцагчдад сануулах хэрэгтэй бол, Алма 39:2–3-ыг тэднээр уншуул.)

  • Хэрэв шударга ёс нь юу хүлээн авах ёстойгоо авч, нүглүүдийнхээ төлөө шийтгэгдэнэ гэсэн үг юм бол энэ нь бас бидэнд хэрхэн ярвигтай байж болох вэ? (Бид бүгд нүгэл үйлддэг бөгөөд шударга ёсны шаардлагуудаас хараат байдаг.)

Алма Кориантонд тулгарсан асуудлыг хэлсэн гэдгийг тайлбарлаж, Алма 42:2–11-ийг дүгнэ. Адамын уналт нь бүх хүн төрөлхтөнд биеийн болон сүнсний үхлийг үзэж, унасан байдалд авчирсныг тэрээр заажээ (Aлмa 42:9-ийг үзнэ үү). Тэр мөн бүх хүн төрөлхтөн энэхүү унасан байдлаасаа гарах аргагүйгээр зовлонт байдалтай болж, Бурханы дэргэдээс үүрд тусгаарлагдана хэмээн тайлбарласан ажээ (Aлмa 42:11-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Алма 42:12-ыг чанга уншихад урь. Уналт болон түүний үр дагаврууд, тэдгээрийн дотор бид Бурханы дэргэдээс тусгаарлагдсан нь Адам Бурханы зарлигуудад дуулгаваргүй байснаас болж ирсэн юм гэдгийг энэ шүлэг онцлон тэмдэглэснийг тайлбарла. Бид Бурханы зарлигуудыг дагахгүй бол мөн нүгэл үйлдвэл сүнслэг байдлаараа өөрсдийгөө Бурханаас холдуулж, шударга ёсны шаардлагуудыг аргагүйн эрхэнд биелүүлэхэд хүрдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. (Та нэг суралцагчийг Итгэлийн Тунхаг 1:2-ыг чанга уншихад урьж болно.) Суралцагчдыг дуулгаваргүй байсны төлөө шударга ёсны шаарддаг үр дагавруудыг олж мэдэхийг хичээн, Алма 42:14-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс.

  • Бурханы дэргэдээс “тусгаарлагдах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Бурханаас тусгаарлагдаж, Түүний дэргэд оршихоор эргэн очих боломжгүй байх явдал. Бид нүгэл үйлдвэл өөрсдийгөө Бурхан Тэргүүтэний нэг гишүүн болох Ариун Сүнсний нөхөрлөлөөс холдуулна гэдгийг та хэлж болно.)

Самбар дээр Дуулгаваргүй байдал эсвэл нүгэл, Бурханы дэргэдээс тусгаарлагдах гэсэн үгсийг доор үзүүлсний дагуу хүснэгтэд бич.

жинлүүр

Та Алма 42:1–14-өөс сурч мэдсэн зүйлээсээ хувь хүн дуулгаваргүй байвал шударга ёсны хуулийн шаарддаг зүйлийг хэрхэн нэг өгүүлбэрт багтаан хэлж болох вэ? (Дараах үнэнийг жинлүүрийн доод талд самбарт бич: Бидний дуулгаваргүй байдлаас болж шударга ёсны хууль биднийг Бурханы дэргэдээс тусгаарлахыг шаарддаг. Та суралцагчдад энэ үнэнийг Алма 42:1–14-ийн дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.

Суралцагчдыг гэм нүглийн өөр нэгэн үр дагаврыг олж мэдэхийг хичээн, Алма 42:18-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь.

  • Ухамсрын гэмшилтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдыг нүгэл үйлдсэнээсээ болоод харамсал, уй гашууг амсаж Ариун Сүнс тэдэнд байхгүй болсон үеэ эргэцүүлэн бодоход урь. Суралцагчдын хийсэн буруу зүйл бүхэн тэрхүү мэдрэмжийг нь улам нэмэгдүүлнэ гэдгийг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Дараа нь тэрхүү мэдрэмжтэйгээ үүрд үлдвэл тэдэнд ямар байхыг төсөөлөн бодохыг хүс.

Нигүүлсэл хэрэгтэй байгааг ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд та дараах асуултыг асууж болно:

  • Алма 42:1–14-өөс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслээд та нар Эцсийн шүүлтийг гагцхүү шударга ёсон дээр тулгуурлахыг хүсч байна уу?

Алма 42:15–31

Алма Кориантонд нигүүлслийн төлөвлөгөөний тухай заасан нь

Шударга ёсны шаардлага хангагдах ёстой гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд самбар дээрх жинлүүрийн шийтгэлийн тал руу заа. Та шударга ёсны шаардлагуудыг арилгах гэж байгаа юм шиг баллуурыг өргөн харуул. Асуулт:

  • Шударга ёсны шаардлагуудыг арилгах юм уу зайлуулах ямар нэг арга бий юү? (Үгүй. Бурханы хууль зөрчигдвөл, шударга ёс шийтгэлийг шаардана. Ямар ч тохиолдолд шударга ёсны шаардлагууд хангагдах ёстой.)

Шударга ёсны шаардлагуудын үр дагаврыг арилгах нь шударга бус гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Нэг суралцагчийг Алма 42:25-ыг чанга уншихад урь.

  • Алмагийн хэлснээр хэрэв нүглийн үр дагавар арилж, авагдаж, шударга ёс хангагдахгүй үлдвэл юу болох вэ?

Хариултыг олоход нь суралцагчдад туслахын тулд судрын эшлэлүүдийг өгөхөөсөө өмнө дараах асуултыг эргэцүүлэн бодохыг тэднээс хүс:

  • Хэрэв шударга ёсны шаардлагууд арилгагдаж чадахгүй бол нүгэл үйлдсэн хүмүүс (бидний хүн нэг бүр) хэрхэн ухамсрын амар амгаланг олж, Бурханы дэргэд буцаж очих вэ? (Суралцагчдад эргэцүүлэн бодох хугацаа өгсний дараа нэг суралцагчийг Алма 42:15-ыг чанга уншихад урь. “Шударга ёсны шаардлагыг хангахаар” гэдэг хэллэг нь шударга ёсны шаардсан төлөөсийг төлөх эсвэл шийтгэлийг нь хүлээх гэсэн утгатайг тайлбарлах нь ашиг тустай байж болно. )

  • Алма 42:15-д өгүүлснээр бидэнд нигүүлслийг үзүүлэх нь хэрхэн боломжтой байх вэ?

Суралцагчдын хариулт дээр тулгуурлан, самбар дээрх “Бурханы дэргэдээс тусгаарлагдсан” гэдэг өгүүлбэрийг арилгаад Есүс Христийн Цагаатгал, Нигүүлсэл гэж бич. Жинлүүрийн доод талд дараах үнэнийг бич: Есүс Христийн Цагаатгал бидэнд нигүүлслийг харуулахын тулд шударга ёсны шаардлагыг хангадаг.

жинлүүр
  • Аврагч та нарт нигүүлсэл үзүүлэхийн тулд та нарын төлөө зовох хүсэлтэй байсныг мэдэх нь та нарын хувьд юу гэсэн үг вэ?

Алма 42:22–24-ийг уншиж, бидэнд нигүүлсэл үзүүлэхийн тулд биднээс юу шаардагддагийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Нигүүлслийг хүлээн авч, шударга ёсны шаардлагуудаас бүрэн зайлсхийхийн тулд биднээс юу шаардагддаг вэ? (Суралцагчид наманчлал нь нигүүлслийг хүлээн авах хэлбэр гэдгийг тогтоохын тулд дараах зарчмыг жинлүүрийн доод талд самбар дээр бич: Хэрэв бид наманчилбал Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нигүүл-сэл хүлээн авна. Та мөн тэдэнд энэ үнэнийг Алма 42:22–24-ийн ойролцоо бичихийг санал болгож болно.)

  • “Үнэнээр гэмшигч” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Чин сэтгэлээсээ наманчлах)

  • Аврагч бидний өмнөөс бидний нүглүүдийн шийтгэлийг хүлээснийг ойлгох нь та нарт яагаад чухал вэ?

Есүс Христ бидний Зуучлагч гэдгийг тайлбарла. Зуучлагч нь хоёр талын хооронд зуучилж, зөрчилдөөнийг шийдэхэд тусалдаг хүн юм. Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс: Нүгэлтэнд нигүүлсэл үзүүлэхэд яагаад гуравдагч хүн хэрэгтэй байдаг шалтгаануудыг сонсоход суралцагчдыг урь:

Иймээс бидний өрийг өөр дээрээ авч төлөх хүсэлтэй хэн нэгэн байхгүй бол мөнхийн хуулиар нигүүлслийг хангаж чадахгүй.

“Хэрэв зуучлагч олдохгүй бол, хэрэв бидэнд анд найз байхгүй бол, шударга ёсны шаардлага яах ч аргагүй бидэн дээр буух болно. Өчүүхэн ч байна уу, ноцтой ч байна уу ялгаагүй гэм нүгэл бүрд зориулсан шийтгэл бидний дээр хамгийн хүндээр буух болно.

Харин: Үнэн, алдар суут үнэн нь ийм Зуучлагч байдгийг тунхагладаг гэдгийг мэдэгтүн. …

“Түүгээр дамжин шударга ёсны мөнхийн хуулийг зөрчихгүйгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл бүрэн хангагдаж чадна. …

Нигүүлсэл бидэнд аяндаа ирэхгүй. Нигүүлсэл нь Түүнтэй хийсэн гэрээгээр дамжин хэрэгждэг. Энэ нь Түүний нөхцөлүүдээр, Түүний өгөөмөр сэтгэлийн нөхцөлүүдээр байх болно” (“The Mediator,” Ensign, 1977 оны 5-р сар, 55–56).

Алма Кориантоноос юу хүссэнийг олж мэдэхийг хичээн, Алма 42:29–31-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. (Олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг та суралцагчдад санал болгож болно.)

  • Шударга ёс, нигүүлсэл болон Их Эзэний зовлон шаналал “зүрх сэтгэлд чинь бүрэн дүүрнээр нөлөөлөхийг” зөвшөөр гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Шударга ёс болон нигүүлслийн үзэл баримтлалыг бусдад хэрхэн заахыг харуулсан хичээлийн товч төлөвлөгөө бичихэд суралцагчдыг урь. Тэднийг өнөөдөр сурсан зүйлсээ гэр бүлдээ заахад урамшуулан дэмж.

Бурханы шударга ёс үнэхээр шударга эсэх талаарх Кориантоны эргэлзээг суралцагчдад сануул. Эцсийн шүүлт нь шударга байх бөгөөд бид Бурханы шударга ёс болон нигүүлслийн дагуу хүлээн авах ёстой зүйлээ гарцаагүй авах болно гэдгийг гэрчлэхийг та хүсч болно. Та мөн Кориантон нүглүүдээ наманчилж, Сүмийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлснийг онцлон хэлэхийг хүсч болно (Алма 49:30-ыг үзнэ үү). Наманчлалынхаа үйл явцыг хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэйг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

Аврагч бидний гэм нүглийг цагаатгаж, бидний өмнөөс шударга ёсны шаардлагуудыг хангах Түүний хүсэлд талархал илэрхийлж, гэрчлэлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь. Аврагчийн цагаатгагч золиослолоор боломжтой болсон нигүүлсэл ба гэтэлгэлийн тухай гэрчлэлээ хуваалц.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлма 42:1. Бурханы шударга ёс

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон аз жаргалыг зөвхөн наманчлалаар дамжуулан олдгийг

“Жинхэнэ аз жаргал нь Бурханы шударга ёсыг үгүйсгэснээр эсвэл нүглийн үр дагавраас зайлсхийхийг оролдсоноор ирэхгүй, харин Бурханы Хүүгийн цагаатгагч ач ивээлээр дамжуулан наманчилж, уучлагдах явдал мөн” гэж заажээ (“Судрын адислал,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 37).

Aлма 42:15. “Бурхан өөрөө дэлхийн нүглүүдийг цагаатгасан юм”

“Бурхан Өөрөө” бидний нүглийг цагаатгасан гэсэн эшлэлийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгсийг унш:

“Христ зөвхөн зуучлагч төдийгүй бас шүүгч юм. Бид ‘Бурхан Өөрөө’ доош бууж ирэн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно гэдэг хэллэгийн илүү гүнзгий утга нь шүүгчийн үүрэгтэй холбоотой юм. Энэ нь яг тэнгэр дэх агуу шүүлтийн өрөөн дэх шүүгч хэрэгтний суудал дахь гэмт хүмүүсийн ачааг үүрэхийг өөрөөсөө өөр хэнээс ч асуухыг үл хүссэн учир шүүгчийнхээ нөмрөгийг тайлаад тэдний шавхуурдуулалтыг биеэрээ туулахаар дэлхий рүү бууж ирлээ гэдэг шиг юм. Христ нигүүлсэнгүй шүүгч мөн гэдэг нь Христ зөвлөгч, зуучлагч, өмгөөлөгч юм гэсэн туйлын сайхан, гайхамшигтай үзэл баримтлал юм” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 81).