108-р хичээл
Хиламан 5
Оршил
Нифайчууд зөв шударгаас илүүтэй гэм нүглийг сонгон, тэдний ихэнх нь гэм нүглээ үргэлжлүүлэн үйлдсээр байв. Нифай, Лихай хоёр өөрсдийгөө Бурханы үгийг номлоход зориулдаг. Тэдний эцэг Хиламан тэдэнд Гэтэлгэгчээ санаж, Түүнийг амьдралынхаа суурь болгохыг заасан. Нифайчуудад заасны дараа Нифай, Лихай хоёр өөрсдийг нь шоронд суулгасан леменчүүдэд номлосон. Их Эзэн тэдэнд гайхамшигтайгаар айлчилж, леменчүүдийн олонх нь наманчилж, сайн мэдээнд хөрвөгддөг.
Заах зөвлөмж
Хиламан 5:1–13
Хиламан хөвгүүддээ Бурханы зарлигуудыг сахиж, сайн мэдээг номлон, Есүс Христийн гэтэлгэгч хүчийг санаж байхыг зөвлөдөг.
Хичээл эхлэхийн өмнө үзүүлэн хийх зургаан цаас бэлтгэ. Эхний цаасан дээр нэрээ бич. Бусад тав дээр дараах үг хэллэгүүдийг бичих ёстой: Эцэг эх, Есүс Христийн Цагаатгал, бошиглогчид, наманчлал авралд хүргэдэг бa зарлигуудыг сахь.
Суралцагч бүрд жижиг цааснуудыг өг. Үгс бичсэн зургаан цаасыг үзүүлэх болно гэдгийг товч тайлбарла. Дараа нь тэд тэдгээр үгсээс санаж байгаагаа бичих болно. Суралцагчдад нэг цаасыг үзүүл.
Суралцагчдаас тогтоосон үгсээ бичихийг хүс. Дараа нь зургаан цаасан үзүүлэнгээ дахин үзүүл. Асуулт:
-
Эдгээр үг хэллэгийг чээжлэхэд хэр амархан эсвэл хэцүү байсныг асуу.
-
Цаасан үзүүлэн дээр бичсэн зүйлийг сануулахын тулд урьдчилан тэдгээрийн талаар та нарт ярьсан байх нь ямар ялгаатай гэж бодож байна вэ?
Нэг суралцагчаас Спэнсэр В.Кимбаллын өгсөн дараах мэдэгдлийг уншихыг хүс. Ангийнхныг бидний хүлээн авсан сайн мэдээний сургаалуудыг санах нь ямар чухал ач холбогдолтой болох талаар тэр юу гэж хэлснийг сонсоход урь:
“Чухал гэсэн үгээ толь бичгээс харъя гэвэл ямар үг байж болох вэ? Энэ нь санах гэдэг үг байж болно. Та нар гэрээ хийсэн хүмүүс болохоор юуг хэрхэн хийхээ мэднэ. Бид үүнийгээ санах нь л чухал.” (“Circles of Exaltation” [СБС-ийн шашны зохицуулагчдад хандан хэлсэн үг, 1968 оны 6-р сарын 28], 5, si.lds.org).
Тодорхой үнэнүүдийг санаж, тэдгээрийн дагуу үйлдэж байсан учраас хэдэн мянган хүний амьдралд өөрчлөлт хийж чадсан хоёр хүний тухай өнөөдөр үзнэ гэдгийг ангид тайлбарла. Хичээлийн туршид Их Эзэн суралцагчдаас юуг санаасай гэж хүсч байсан талаар тунгаан бодоход нь урамшуул.
Хиламан 5:1–4-ийг дүгнэн ярилц. Хүмүүсийн гэм нүглийн учир Нифай ерөнхий шүүгчээр дахин сонгогдсон. Тиймээс Нифай болон түүний ах Лихай өөрсдийгөө Бурханы үгийг номлоход зориулдаг.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: (Хаалтан доторх үгсийг бүү оруул.)
Суралцагчдыг самбар дээр жагсаан бичсэн шүлгүүдийг хуулан авч, санах гэсэн үгийг олоход урь. Энэ үг гарах бүрд тодотгон зурахыг тэднээс хүсч болно. Дараа нь суралцагчдад эдгээр захиасыг дотроо уншин, Хиламан хөвгүүдээсээ юу санахыг хүссэнийг олж мэдэх хугацаа өг. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ танилцуулахад урь. Олж мэдсэн хариултуудаа самбар дээрх судрын эшлэлүүдийн хажууд бичихийг та тэднээс хүсч болно.
Суралцагчдад шүлгүүдийг дүгнэн, ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Бусдын зөв шударга үлгэр жишээнүүдийг санах нь “сайн зүйлсийг үйлдэх”-ийг сонгоход тань хэрхэн тусалдаг вэ?
-
Та нар Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахын тулд юу хийдэг вэ?
Самбар дээр дараах мэдэгдлийг бич: Хэрэв … , Сатан биднийг эзэгнэх хүчгүй байх болно.
Нэг суралцагчаас Хиламан 5:12-ыг чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, самбар дээрх мэдэгдлийг гүйцээхийг хүс. Суралцагчид янз бүрийн үгсийг хэлж болох тул тэд хэрэв бид өөрсдийн суурийг Есүс Христ дээр барих юм бол Сатан биднийг эзэгнэх хүчгүй байх болно гэдгийг илэрхийлсэн эсэхийг баталгаажуул. Та суралцагчдаас Хиламан 5:12 дээр энэ зарчмыг илэрхийлсэн хэллэгүүдийг тодотгон тэмдэглэхийг хүсч болно. Хиламан 5:12 нь төгс эзэмших судар гэдгийг онцлон тэмдэглэ. Суралцагчид үүнийг хялбар эрж олох боломжтой байхын тулд энэ захиасыг тодотгон тэмдэглэхийг тэднээс хүсч болно.
Суралцагчдыг энэ шүлэгт заасан зарчмыг ойлгоход нь туслахын тулд (тайрдас эсвэл ном зэрэг) зүйлээр жижиг цамхаг эсвэл байшин барьж, дараах асуултуудыг асуу:
-
Барилга байгууламж барихад яагаад бат бөх суурь чухал вэ?
-
Есүс Христ дээр сууриа барина гэдэг юу гэсэн утгатай вэ?
-
Өөрсдийн суурийг “Гэтэлгэгчийн хадан” дээр барьсан хүмүүст ямар амлалт өгсөн бэ?
-
Бид Есүс Христийн хадан дээр сууриа барихын тулд юу хийж чадах вэ? (Та суралцагчдаас Хиламан 5:6–11 дээр заасан үнэнүүд бидэнд хэрхэн Есүс Христ дээр сууриа барих арга замуудын жишээ болж байгааг асууж болно.)
Аврагчийг сууриа болгох нь Сатаны дайралтыг зайлуулахгүй ч тэднийг даван гарах хүчийг бидэнд өгдөг гэдгийг онцлон хэл.
-
Та нар Есүс Христ дээр сууриа барьснаар хэзээ уруу таталтыг сөрөн зогсож эсвэл зовлон зүдгүүрийг даван туулж чадсан бэ?
Есүс Христийн хадан дээр суурь тань баригдсан тул хүч чадлыг хүлээн авсан тухай гэрчлэлээ хуваалц. Өөрсдийн суурийг Гэтэлгэгчийнхээ хадан дээр барихын тулд тэд илүү хичээнгүйгээр чармайх нэг арга замын тухай дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хугацааг суралцагчдад өг.
Хиламан 5:14–52
Нифай, Лихай хоёрыг шоронд байхад нь Их Эзэн хамгаалж, олон лемен хүн хөрвөгддөг
Нифай, Лихай хоёр нифайчууд ба леменчүүдийн дунд агуу хүчтэйгээр сайн мэдээг номлосон гэдгийг тайлбарлан, Хиламан 5:14–19-ийг дүгнэн хэлэлц. Үүний үр дүнд олон Нифайн удмынхан итгэлдээ эргэн ирсэн. Зарахемла болон түүний эргэн тойронд 8000 лемен хүн баптисм хүртсэн.
Самбар дээр дараах хүснэгтийг зур. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарилж, хос бүрээс хүснэгтийг цаасан дээр хуулан бичихийг хүс. Хосоор хамтдаа ажиллах үедээ хүснэгтэд жагсаасан захиасуудыг уншиж, дараа нь захиас бүрийг дүрсэлсэн энгийн зураг зурах эсвэл товч дүгнэлт бичихийг хүс. (Суралцагчдыг хүснэгттэй ажиллаж байх хооронд тэднийг судрын эшлэл бүрийн дор өөрсдийн зураг эсвэл дүгнэлтийг бичих хангалттай зай үлдээхэд урамшуулан дэмж.)
Хангалттай хугацааны дараа суралцагчдыг өөр нэгэн хос суралцагчид зурсан зургуудаа үзүүлэх эсвэл товч дүгнэлтээ хуваалцахад урь. Суралцагчдад шүлгүүдийн талаарх тэдний ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Леменчүүдийг сүүдэрлэх харанхуйн дунд байхад ирсэн дуу хоолой тэднийг юу хий хэмээн шаардсан бэ? (Хиламан 5:29, 32-ыг үзнэ үү.)
-
Хиламан 5:30 дээр дуу хоолойг хэрхэн дүрсэлсэн бэ?
-
Та нар хэзээ “төгс зөөлөн, тайван дуу хоолой”-г мэдэрсэн буюу сонссон бэ?
-
Аминадаб ах нартаа харанхуйн үүл сүүдэрлэхийг болиулахын тулд юу хийх хэрэгтэй гэж заасан бэ? (Хиламан 5:41-ийг үзнэ үү.)
-
Леменчүүд Аминадабын зөвлөмжид дуулгавартай байж, Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед юу тохиосон бэ? (Хиламан 5:43–44-ийг үзнэ үү.)
Суралцагчдыг Хиламан 5:44–47-г дотроо уншиж, наманчлалын үр дүнг дүрсэлсэн үгсийг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлгүүдээс наманчлалын талаар та нар юу сурсан бэ? (Суралцагчдад дараах үнэнийг тогтооход тусал: Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчлах үед Ариун Сүнс зүрх сэтгэлийг маань амар амгалан, баяр баяслаар дүүргэх болно.)
Леменчүүд ба Нифайн эсэргүүцэгчид энэ гайхамшгийг мэдэж, урагш явж хүмүүст номлож, “леменчүүдийн ихэнх хэсэг” сайн мэдээнд хөрвөгдсөнийг тайлбарлан, Хиламан 5:48–52-ыг товч дүгнэ.
Суралцагчдыг одоо амьдралдаа амар амгалан, баяр баясгаланг мэдэрч байгаа эсэх талаараа эргэцүүлэн бодоход урамшуулан дэмж. Хэрэв тэд тийм биш бол Есүс Христ дээр сууриа тавьж, тэдний эргэн тойронд буй харанхуйн үүлсийг алга болгохын тулд юу хийж болохыг тунгаан бодохыг тэднээс хүс.