8-р хичээл
1 Нифай 3–4
Оршил
Их Эзэн Лихайд хөвгүүдээ Иерусалим руу алтан ялтсуудыг Лебенээс авахаар явуулахыг зарлигладаг. Лемен, Лемүел хоёр уг зарлигийг хэрхэн биелүүлэхээ мэдээгүй бөгөөд харин Нифай Их Эзэн өөрийн зарлигийг гүйцүүлдэх замыг бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хэд дахин бэрхшээлтэй учирсны дараа Нифай Их Эзэний түүнээс хүссэн зүйлийг итгэлтэйгээр үргэлжлүүлэн хийсэн юм. Эцэст нь тэр Ариун Сүнсээр удирдуулан, ялтсуудыг амжилттай авч чадсан билээ.
Заах зөвлөмж
1 Нифай 3:1–9, 19–20
Лихайн хөвгүүд алтан ялтсуудыг авахаар Иерусалим руу буцав
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах өгүүлбэрүүдийг бич. Их Эзэн биднээс хэцүү зүйлийг хийхийг хүсэх үедээ бидэнд тусалдаг гэдэгт тэд хэрхэн итгэлтэй байдгийг хамгийн сайн дүрслэх өгүүлбэрийг сонгохыг суралцагчдаас асуу.
Хэдэн суралцагчаас сонгосон хариултаа хэлж, яагаад сонгосон шалтгаанаа хуваалцахыг хүс.
Түүний зарлигуудыг дагахыг хичээдэг хүмүүсийг Их Эзэн олон арга замаар адисалдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 1 Нифай 3–4 дээр гардаг Нифайн түүхийг судлахын сацуу дээрх зарчмын жишээг олохыг хүс. Мөн суралцагчдаас Нифай болон түүний ах нар хүнд бэрхшээлд хэрхэн өөр өөр хандсаныг тэмдэглэхийг хүс.
Хэсэг суралцагчаас 1 Нифай 3:1–9-ийг хэсэгчлэн ээлжлэн уншихыг хүс. Бусад суралцагчаас Нифай эцгийнхээ хүссэн зүйлийг дуулгавартай дагахад бэлэн байсан шалтгааныг олж сонсохыг хүс.
Лемен, Лемүел хоёр гуулин ялтсуудыг авахаар Иерусалим руу буцахдаа “тэднээс [Лихайн] шаардсан [зарлигийг] хүнд бэрх гэцгээв” (1 Нифай 3:5). Та суралцагчдад Лемен, Лемүел хоёр уг зарлигийг хэцүү гэж бодсон зарим шалтгааныг ойлгоход нь туслахын тулд тэд аль хэдийн Иерусалимаас хол газар явсан байсан гэдгийг сануулж болно.
-
Та яагаад Нифай эцгийнхээ асуусан зүйлийг бувтналгүй дагахад бэлэн байсан гэж бодож байна вэ?
Суралцагчдыг 1 Нифай 3:7-д гарсан Нифайн гэрчилсэн зарчмыг “хэрэв-бол” өгүүлбэрт оруулахыг урь. Жишээлбэл суралцагчид, хэрэв бид Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхийг хичээх юм бол Тэр бидэнд гүйцэлдүүлэх замыг бэлтгэж өгнө (1 Нифай 3:7 бол төгс эзэмших судар) гэдгийг онцол. Суралцагчид хичээлийн жилийн турш 25 төгс эзэмших судар дээр ажиллана гэдгийг тайлбарла (нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл энэ гарын авлагын хавсралтыг үз). 25 төгс эзэмших судрыг семинарын номын хавчуурганы ар талд жагсаасан байгаа. Та суралцагчдаас төгс эзэмших судруудаа өөр өөр янзаар тэмдэглэхийг хүсч болно. Ингэснээр тэд судруудыг амархан олох болно.
-
Их Эзэн танд хэзээ аль нэг зарлигийг биелүүлэх “замыг бэлтгэж өгсөн” бэ?
Суралцагчдыг 1 Нифай 3:3, 19–20-ыг уншихад урь. Бусад суралцагчаас яагаад гуулин ялтсууд Лихайн гэр бүлд болон тэдний үр удамд тийм их үнэ цэнэтэй байсныг тодорхойлсон судрын хэсгийг олж сонсохыг хүс. (Та мөн тэдэнд судрын хэсгийг тодруулж тэмдэглэгээ хийхийг зөвлөж болно.) Суралцагчдыг олж сонссон зүйлээ хуваалцсаны дараа гуулин ялтсууд нь Хуучин Гэрээнийхтэй адилхан олон бичээс, мэдээллийг агуулсан эртний судар байсан гэдгийг тайлбарла.
-
Та яагаад гуулин ялтсуудын агуулга нь Нифай болон түүний ах нарыг Иерусалим руу буцаж явахад хүргэх хангалттай чухал байсан гэж бодож байна вэ?
-
Өнөөдөр судруудад агуулагддаг зүйлсээс юу нь танд үнэ цэнэтэй вэ? Энэ нь танд яагаад чухал вэ?
1 Нифай 3:10–31
Лебен Лихайн эд хөрөнгийг хулгайлж, Нифай болон түүний ах нарыг алахыг оролдов.
Суралцагчдын тал хэсгээс Нифай болон түүний ах нарын гуулин ялтсуудыг авах эхний оролдлогын талаар судлахыг хүс (1 Нифай 3:10–18-ыг үз). Үлдсэн суралцагчдаас хоёрдахь оролдлогын талаар судлахыг хүс (1 Нифай 3:21–31-ийг үз). Суралцагч бүрийг бие даан ажиллаж, дараах асуултуудад хариулахыг хүс. Мөн та тэднээс судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ асуултуудад хариулахыг хүсч болно. Асуултуудыг самбар дээр бич эсвэл тэдгээрийг суралцагч бүрд өгөх тараах материал болгон бэлтгэ.
-
Хэн явсан бэ?
-
Тэд юу хийсэн бэ?
-
Оролдлого нь бүтэлгүйтсэний дараа тэд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
-
Эхний оролдлогыг судалж буй суралцагчдад: Нифай болон түүний ах нар гуулин ялтсуудыг авахдаа бүтэлгүйтсэнийхээ дараа “ихэд харамсав” (1 Нифай 3:14). Нифай энэхүү бүтэлгүйтэлд ах нараасаа өөрөөр хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? (1 Нифай 3:15–16-г үз.)
Хоёрдахь оролдлогыг судалж буй суралцагчдад: Лемен, Лемүел хоёр хоёрдахь оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Нифайд маш их уурласан. Тэд түүнийг зодож, түүнийг хатуу үгээр зэмлэсэн. Бүр тэнгэр элч гарч ирэн, Их Эзэн Лебенийг тэдний гарт оруулна гэж амласан ч тэд мөн л бувтналдаж, амжилтанд хүрэх чадвартаа эргэлзсэн. Лемен, Лемүел хоёрын уур тэнгэр элчийн амлалтанд итгэх тэдний чадварт хэрхэн нөлөөлсөн бэ? Хэрхэн уур, зөрчилдөөн, бувтналдаан, үл итгэх байдал нь бидэнд Бурханы захиасыг ойлгоход саад болдог вэ? (1 Нифай 3:28–31; 3 Нифай 11:29-ийг үз.)
-
Та уншсан судруудаасаа юу сурч мэдсэн бэ?
Суралцагчдад асуултанд хариулах хангалттай цаг өгсний дараа цөөхөн хэдэн суралцагчаас хариултаа хэлэхийг хүс.
1 Нифай 4:1–38
Нифай гуулин ялтсуудыг авав
Суралцагчдаас Лемен, Лемүел хоёрын 1 Нифай 3:31 дээр асуусан асуултуудыг олохыг хүс.
Нэг суралцагчийг 1 Нифай 4:1–3-ыг чангаар уншихад урь. Ах нарынхаа асуултанд хариулсан Нифайн хариултыг олж сонсохыг хүс.
-
Мосегийн түүх Лемен, Лемүел хоёрын асуулттай хэрхэн холбогдож байна вэ?
Хэрэв асуултанд хариулахад тэдэнд тусламж хэрэгтэй бол Мосегоос Израилийн хүүхдүүдийг Египетээс гаргаж авчрахыг хүсэх үед тэр үүнтэй адил бэрхшээлтэй тулгарсан гэдгийг тайлбарла. Мосе олон удаа оролдсон хэдий ч Израилийн хүүхдүүдийг боолчлолоос чөлөөлөхийг Фараон хаанд ятгаж чадаагүй. Гэсэн хэдий ч Мосе Их Эзэний зарлигласан зүйлийг хийхдээ тууштай байж, Их Эзэн түүнд Израилийн хүүхдүүдийг боолчлолоос чөлөөлөх замыг бэлтгэж өгсөн. Нифай Мосегийн жишээг гэр бүлийнхээ нөхцөл байдалтай адилтгасан. Тэрээр Бурхан тэдэнд замыг бэлтгэнэ гэсэн итгэлтэй байсан.
-
Нифайн ах нартаа өгсөн хариултаас та ямар зарчмыг сурсан бэ?
Хэдийгээр суралцагчдын хариултууд бага зэрэг өөр байж болох ч ерөнхийдөө тэдний санаа нь хэрэв бид Их Эзэний шаардсан зүйлийг итгэлтэйгээр, тууштай хийх юм бол хүнд нөхцөл байдлаас үл шалтгаалан Тэр өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх замыг бэлтгэж өгнө. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн өгүүлбэрүүдийг унш.
-
Та нар Нифайн туршлагыг сурлаа. Аль өгүүлбэр таны сурсан зарчмыг хамгийн сайн тоймлож байна вэ?
Суралцагчдыг Нифайн бусад түүхийг судлахдаа Нифайн хичээнгүй байдал энэхүү зарчмыг хэрхэн баталж байгааг олохыг хүс.
Нэг суралцагчаар 1 Нифай 4:4–6-г чанга уншуул. Та суралцагчдад 1 Нифай 4:6-г судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.
Их Эзэн бидэнд хэрхэн, хэзээ хийх эсвэл яагаад хийх ёстойг илчлэхгүйгээр биднээс ямар нэг зүйл хийлгэхийг хүсч болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Нифай зөвхөн Ариун Сүнсэнд өөрийг нь удирдахыг зөвшөөрсний дараа, итгэлтэйгээр урагшлах шийдвэрийг гаргасны дараа л Их Эзэн түүнд хэзээ, хэрхэн туслахыг мөн яагаад туслахыг ойлгосон.
Бид Их Эзэний удирдамжийг дагахаасаа өмнө ихэвчлэн “эхлэлээс төгсгөлийг” өөрөөр хэлбэл төгсгөлийг харахыг хүсдэг гэдгийг ерөнхийлөгч Харолд Б.Лий ажигласан гэж суралцагчдад хэл. Тэр ийн зөвлөжээ:
“Та хонгилын үзүүрт буй гэрэл рүү алхаж, сурах ёстой. Магадгүй харанхуй руу хэдхэн алхам хийх хэрэгтэй [мэдэгдэхгүй]. Дараа нь тэрхүү гэрэл ил гарч ирэн, таны өмнө байхыг та харна (Lucile C. Tate, Боид K.Пакер: A Watchman on the Tower [1995], 137–38).
Нэг суралцагчаас 1 Нифай 4:7-г чанга уншихыг хүс.
-
1 Нифай 4:7 дээр гардаг “Гэсэн хэдий ч би урагшлан явж” гэдэг судрын хэсэг нь яагаад чухал вэ?
-
Нифайн туршлага бидний “явж бас хийх” бэлэн байдал болон Их Эзэнээр удирдуулах бидний чадвар хоёрын уялдаа холбооны талаар юу зааж байна вэ?
1 Нифай 4:8–18-ыг ээлжлэн уншихыг хэсэг суралцагчаас хүс.
-
Лебенийг хөнөөх Их Эзэний зарлигийг дагах ямар шалтгааныг Сүнс Нифайд хэлсэн бэ?
Ялтсуудыг амжилттайгаар авсан Нифайн үлдсэн түүхийг дүгнэж (1 Нифай 4:19–38-г үз) эсвэл тэрхүү хэсгийг сайн мэддэг суралцагчаас дүгнэхийг хүс. Гуулин ялтсуудыг авах хамгийн сүүлчийн оролдлого дээр гарсан зарчмыг олохыг хүс. Тэднийг санаа бодлоо хэлсний дараа хэдийгээр бид юу болохыг мэдэхгүй байгаа ч гэсэн Бурханд итгэж, Түүний хүссэн зүйлийг хийхийг эрэлхийлэх үед Тэр биднийг Ариун Сүнсний удирдамжаар удирдах болно хэмээх гэрчлэлээ үлдээ.
Энэхүү зарчмын талаарх тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийн тулд тэднийг Бурхан хэзээ, хэрхэн туслахыг мэдэхгүй ч гэсэн итгэлтэйгээр дагасан туршлагаа хуваалцахыг урь.
Тэднээс яг одоогоор тэдний амьдралд байгаа Их Эзэний шаардсан хүнд хэцүү мэт санагдаж байгаа шаардлагын талаар бодохыг хүс. Их Эзэний зарлигласан зүйлийг “явж бас биелүүлэх” бэлэн байдлаа Их Эзэнд харуулахын тулд юу хийхээ судрын дэвтэртээ бичихийг хүс. Тэднийг бичиж дууссаны дараа бид итгэлээ үзүүлснээр Их Эзэн зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэхэд бидэнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа хэл.