110-р хичээл
Хиламан 8–9
Оршил
Нифай хүмүүст наманчлах хэрэгтэй эсвээс тэд устгагдах болно гэдгийг тунхагласны дараа хуйвалдсан шүүгчид олон хүнийг түүний эсрэг турхирсан. Зарим хүн түүнийг зоригтой хамгаалсан. Нифай гэрчлэлийг нь эсэргүүцсэн хүмүүс бол түүний өмнө байсан Есүс Христийг гэрчилсэн бүх хүний болон бүх бошиглогчийн гэрчлэлийг үгүйсгэсэн хэрэг болохыг заасан. Нифай бошиглогч гэдгээ гэрчилж, ерөнхий шүүгч алагдсан болохыг илчилсэн. Нифайн үгс батлагдахад зарим хүн түүнийг бошиглогч хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Заах зөвлөмж
Хиламан 8:1–10
Хуйвалдсан шүүгчид Нифайн эсрэг хүмүүсийг турхирахыг эрмэлздэг
-
Та нарыг бошиглогчдын үгсэд итгэхгүй байхыг ятгадаг ямар нөлөөлөл байдаг вэ?
Суралцагчид энэ асуултын талаар хэлэлцэж байх хооронд нэг суралцагчаас тэдний хариултыг самбар дээр бичихийг хүс. Суралцагчдыг өнөөдрийн Хиламан 8 дээрээс уншсан зүйлтэй ижил нөлөө бүхий зүйлстэй тулгарахад юу хийх ёстойг хайж мэдэхэд урь.
Нифай наманчлалын тухай захиасыг хүмүүст зоригтой хүргэж байсан гэдгийг суралцагчдад сануул (Хиламан 7-г үзнэ үү). Хэдэн суралцагчийг ээлжлэн Хиламан 8:1–6-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Нифайн сургаалд шүүгчид хэрхэн хандсаныг олж тогтоохыг хүс. Та зарим шүүгч Гадиантоны нууц бүлгийн гишүүд байсан гэдгийг онцлон тэмдэглэж болно.
-
Шүүгчдийн хүмүүст хүргэсэн захиас юу байсан бэ? (Тэд хүмүүсийг Нифайн эсрэг хилэгнүүлэхийг хичээж байсан.)
-
Хиламан 8:4 дээр хэлсэнчлэн шүүгчид Нифайг яагаад яллаж чадаагүй вэ?
Суралцагчдаас хэрэв хэн нэгэн хүн тэдэнд бошиглогчдын үгсийг үл тоомсорлохыг ятгах юм бол тэд юу хийх талаар бодохыг хүс.
Суралцагчдад зарим нь шүүгчдийн санааг эсэргүүцэн ярьж байсан гэдгийг мэдэгд. Нэг суралцагчаас Хиламан 8:7–9-ийг чангаар уншихыг хүс. Олны дундах зарим хүмүүсийн адил хэдийгээр энэ нь түгээмэл зүйл биш ч бид бошиглогчийг дэмжсэн өөрсдийн дуу хоолойг өргөж болно гэдгийг онцлон тэмдэглэ.
-
Амьд бошиглогчийн сургаалууд олонд танигдаагүй байсан ч түүнийг дэмжсэн саналаа илэрхийлж байсан үе амьдралд чинь бий юу? Энэ нь та нарын амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ? Энэ нь бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?
Суралцагчдаас Хиламан 8:10-ыг дотроо уншин, энэ хүмүүсийн үгс өөрчлөлтийг хэрхэн авчирсныг олж мэд.
-
Зарим хүн бошиглогчийг дэмжихэд энэ нь ямар өөрчлөлтийг бий болгосон бэ? Үүнийг өнөөдөр хийх нь бидэнд яагаад чухал вэ?
Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M. Рассэлл Баллардын хэлсэн дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс:
“Бид Эдманд Буркийн өгсөн мэдэгдлийг санах хэрэгтэй: ‘Чөтгөрийг агуу ялалтад хүргэх хамгийн чухал ганц зүйл нь сайн хүмүүсийг юу ч хийлгэхгүй байх юм.’ [Жон Бартлетт дахь тодотгол, нэгд., Familiar Quotations, 15 дахь хэвлэл. (1980), ix.] Бид сэтгэл зовнисон бусад иргэдийн дуу хоолойтой нэгдэн, одоогийн байдлыг эсэргүүцэн, өөрсдийн дуу хоолойг дэлхий дахинаа өргөх хэрэгтэй. Бид ичгүүр сонжуургүй хэвлэлийг ивээн тэтгэгчдэд энэ бүхэн чинь хангалттай гэж хэлэх хэрэгтэй. Бид эерэг ба өөдрөг хөтөлбөр болон бүтээлүүдийг дэмжих шаардлагатай. Бидний сэтгэлийн зовнилыг ойлгодог хөршүүд ба найз нөхөдтэйгөө нэгдэн, бид эдгээр хариуцлага хүлээгчдэд тодорхой захиасыг илгээж болно” (“Let Our Voices Be Heard,” Ensign эсвэл Лиахонa, 2003 оны 11-р сар, 18).
-
Бошиглогчдын үгсийн эсрэг зүйлс хийхийг ятгадаг нөлөөллүүдийг бид хэрхэн эсэргүүцэж чадах вэ?
-
Чөтгөрийн нөлөөнүүдийн эсрэг үйлдлийг хийж, бошиглогчдын үгсийг дэмжих зохистой ямар арга замууд байдаг вэ?
Суралцагчдаас тэд эсвэл тэдний мэддэг хэн нэгэн хүн ийм нөлөөллүүдийн эсрэг зогссон үеийн талаар хуваалцахад урь.
Хиламан 8:11–24
Хиламан бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдгийг заадаг
Нэг суралцагчийг Хиламан 8:13-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүс Нифайг үгүйсгэх үед тэр юу гэж хэлснийг тодруулахыг хүс. Суралцагчдад Мосе ба гуулин могой зургийг үзүүл (62202; Сайн мэдээний зургийн ном [2009], 16-р зураг). Тэднийг Хиламан 8:14–15-ыг уншиж, Мосе Аврагчийн талаар юу гэж заасныг тодотгохыг хүс.
-
Хүн ер нь ямар арга замаар “Бурханы Хүүг итгэлтэйгээр харж” болох вэ?
-
Хиламан 8:15 дээр хэлсэнчлэн “гэмшсэн сэтгэлтэй” байна гэдэг даруу номхон, наманчлалтай мөн Их Эзэний тааллыг хүлээн авдаг байна гэсэн үг. Аврагчийг эрэлхийлэхэд маань энэ зан төлөв яагаад чухал вэ?
-
Аврагчийн сургаалыг мэдэж авах нь хилэнцтийг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Суралцагчдыг Хиламан 8:15 дээр зааж буй сургаалыг өөрийн үгээр дахин хэлэхэд урь. Жишээлбэл, тэд хэрэв бид Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлбэл, мөнх амьдралыг хүлээн авах болно гэж хэлж болох юм.
Нэг суралцагчаас Хиламан 8:16-г чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, бусдыг Хиламан 8:15 дээр заасан захиасыг олж мэдэхэд урь. Суралцагчийн Хиламан 8:17–22-ыг хурдан уншаад, Христийг гэрчилсэн бусад бошиглогчдын нэрсийг хайхыг хүс. Суралцагчдыг Есүс Христийн тухай өөрсдийн уншсан буюу эртний болон хожмын үеийн бошиглогчдоос сонссон олон гэрчлэлийн талаар тунгаан бодоход урь.
Олон хүн Нифай болон түүний захиасыг үгүйсгэснийг тайлбарла. Суралцагчдыг Хиламан 8:24–26-г уншиж, бошиглогчдын гэрчлэлүүдийг үгүйсгэсний учир нифайчуудад тулгарсан үр дагавруудыг олж тогтооход урь.
-
Үнэнийг байнга үгүйсгэж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс яагаад ийм ноцтой үр дагавруудтай тулгардаг гэж та бодож байна вэ?
-
Бошиглогчийн захиас Их Эзэн рүү эргэхэд тань хэзээ тусалсан бэ?
Суралцагчдыг Аврагч руугаа эргэхийн тулд хэрхэн илүү хичээж чармайж болох талаар тунгаан бодоход урь. Тэднийг дараагийн долоо хоногт сайжруулж болох нэг арга зам дээр төвлөрөхөд урамшуулан дэмж.
Хиламан 8:25–9:41
Ерөнхий шүүгч алагдахыг Нифай илчилдэг
Хиламан 8:25–28-ыг товч дүгнэн, тэр хүмүүс нүгэлтэй байсан ба Нифай Бурханы үгийг ярьж, ерөнхий шүүгч алагдсаныг илчилсэн болохыг нотлон тайлбарла. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Хос бүрээс мөрдөгчид хэмээн өөрсдийгөө төсөөлөн, ерөнхий шүүгч хэнд алагдсаныг олж тогтоохыг хүс. Дараах асуултуудыг самбар дээр бичих эсвэл хос бүрд хүрэлцэхүйц тараах материал хий.
Хос бүрийг 1 ба 2-р асуултад хариулахад урь. Хариулах хангалттай хугацааг өгсний дараа тэднээс дараах асуултыг асуу:
-
Таван эр ерөнхий шүүгчийг алагдсаныг олж мэдээд юунд итгэсэн бэ? Тэд юунаас айсан бэ? (Хиламан 9:5-ыг үзнэ үү.)
Өөрсдийн мөрдөлтийг дуусгахын тулд хамтрагч бүрийг үлдсэн асуултад хариулахад урь. Дараа нь асуу:
-
Нифайн хэлсэнчлэн Сийнтум буруугаа хүлээснийхээ дараа юу гэж хэлэх байсан бэ? (Хиламан 9:36-г үзнэ үү.)
-
Хиламан 9:39–41 дээр хэлсэнчлэн зарим хүн Нифайд яагаад итгэсэн бэ?
Суралцагчдыг Хиламан 9-ээс бошиглогчдын үгсийн талаар суралцсан зүйлээ товч дүгнэхэд урь. Суралцагчид олон янзын бодол санааг хуваалцаж болох ч тэд дараах зарчмыг тодруулсан эсэхэд анхаар: Бошиглогчдын үгс биелэх болно. Энэ үнэнийг батлахын тулд та суралцагчдаар Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг уншуул.
-
Өнөөдөр дэлхий дээр үнэн бошиглогчид байдаг гэсэн та нарын гэрчлэлийг ямар туршлагууд хүчирхэгжүүлсэн бэ?
Төгсгөлд нь бошиглогчдын үгс биелэх болно хэмээх өөрийн гэрчлэлийг хуваалц.