Номын сан
105-р хичээл: Алма 59–63


105-р хичээл

Алма 59–63

Оршил

Ахмад Моронай леменчүүдэд эзлэгдсэн Нифайн зарим хотыг эргүүлэн авсан амжилтад нь Хиламанд баярлав. Гэвч тэрээр Нифайха хотыг леменчүүдэд эзлэгдсэнийг сонсоод засгийн газар нэмэгдэл хүч явуулахад хайхрамжгүй хандаж байгаад уурлажээ. Ерөнхий шүүгч Пахоранд бичсэн захиандаа тэр зовж зүдэрч байгаа зөв шударга хүмүүсийн төлөө гашуудаад эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжээгүйнх нь төлөө Пахораныг буруушаажээ. Пахоран нифай үндэстэн хааныг хүсэгч хүмүүсийн эсэргүүцлээс болж Моронайд мэдэгдэлгүйгээр Гидеоны нутаг руу зугтаажээ. Пахоран Моронайн зэмлэлтэд гомдсонгүй, харин Моронайн эрх чөлөөний төлөөх хайранд баярлаж байв. Их Эзэн нифайчуудыг хүчирхэгжүүлж, Моронай, Пахоран болон тэдний хүмүүс хамтдаа хааныг хүсэгч хүмүүс болон леменчүүдийг ялсан ажээ. Олон жилийн дайны дараа нифайчуудад амар амгалан дахин ирсэн бөгөөд Хиламан Сүмийг дахин байгуулжээ.

Заах зөвлөмж

Aлмa 59

Нифайчууд нэг бэхлэлтээ алдсан бөгөөд Ахмад Моронай өөрийн хүмүүсийн ёс бусад гашуудсан

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг бич (The Teachings of Ezra Taft Benson-оос [1988], 285):

“Алдаагаа залруулж, наманчилснаас бэлтгэлтэй байж сэрэмжлэх нь илүү дээр” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон).

Та энэ үгсийг Aлмa 49–51 дэх хичээлийн нэг хэсэг болгон эш татсан билээ. Хэрэв та тэгсэн бол, өгүүлбэрийг самбар дээр бичихдээ зарим үгийн оронд хоосон зай орхихыг бодолц. Хоосон зайг бөглөхийг суралцагчдаас хүс.

Бэлтгэл нь урам хугаралт эсвэл харамслаас сэргийлсэн амьдралынхаа аль нэг үе эсвэл өөрийн тань мэдэх хэн нэгний амьдрал дахь үеийн талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Тэд сүүлчийн хичээлүүд дээр нифайчууд болон леменчүүдийн хоорондох байлдааны тухай бүлгүүдийг судалсныг суралцагчдад сануул. Самбар дээрх үгс нь эдгээр шүлэгт дүрсэлсэн нөхцөлүүдтэй хэрхэн холбогдож байгааг бодон, Алма 59:5–11-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Нифайха хотыг эзлэн авахыг леменчүүдэд юу боломжтой болгосон бэ? (Нифайха хотын хүмүүсийн ёс бус байдал)

  • Та нар энэ шүлгүүдээс самбар дээр бичсэн үгстэй холбоотой юуг олсон бэ?

Хэрэв суралцагчид Алма 59:9 дэх дараах үгсийг дурдаагүй бол үүнийг тэдэнд онцлон хэлж өг: “леменчүүдээс үүнийг дахин авах гэснээс уг хотыг тэдний гарт орохоос хамгаалах нь илүү амархан.” Та суралцагчдад эдгээр үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдад энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх тухай бодоход нь туслахын тулд тэднээс энэ түүхэн дэх хотуудыг өөрсөдтэйгөө мөн тэдэнд учирч буй сүнсний тулалдаантай харьцуулахыг хүс. Дараах асуултуудаас нэг буюу хэд хэдийг асуу:

  • Энэ үнэн бидэнд хэрхэн хамаатай байж болох вэ? (Итгэлтэй хэвээр үлдэх нь төөрч яваад эргэж ирэхээс хамаагүй амар бөгөөд илүү сайн юм гэдгийг харахад нь суралцагчдад тусал.)

  • Сүмд итгэлтэй хэвээр үлдэх нь хэсэг хугацаанд идэвхгүй байгаад Сүмдээ эргэж ирэхээс яагаад хамаагүй амар байдаг вэ?

  • Гэрчлэлээ хадгалж үлдэх нь яагаад төөрч яваад гэрчлэлээ дахин олохоос илүү амар байдаг вэ?

Суралцагчдыг дайсан болон түүний дагалдагчид тэднийг хэрхэн дайрч давшилдаг арга замуудын тухай эргэцүүлэн бодоход урь. Тэднийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ сүнсний тулалдаанд бэлтгэхийн тулд юу хийх талаараа бичихэд урамшуулан дэмж.

Алма 60–62

Моронай хайр болон хүндэтгэлээр хариулсан Пахораныг хилсээр зэмлэсэн нь

Алма 59:13-ыг чанга унш. Моронай засгийн газрыг ард түмнийхээ эрх чөлөөний асуудалд хайхрамжгүй байна, санаа зовохгүй байна гэж бодоод уурласныг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. Тэрээр уурандаа Зарахемла дахь ерөнхий шүүгч Пахоранд захидал бичжээ. Алма 60:6–11-ийг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь.

  • Ахмад Моронай Пахораныг юунд буруутгасан бэ?

  • Та Моронайн зэмлэлд сэтгэлийн ямар хөдөлгөөнийг мэдэрсэн бэ?

Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Алма 60:17–20, 23–24. Суралцагчдыг эдгээр шүлгийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Хэрэв тэд Пахораны оронд байсан бол ямар санагдах байсныг төсөөлөн бодоход урамшуулан дэмж.

  • Ахмад Моронайн зэмлэл ямар байдлаар Пахораныг гомдоож болох байсан бэ?

Алма 60:33–36-г ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Хэрэв Пахоран хүсэлтэд нь нааштайгаар хариулахгүй бол Ахмад Моронай юу хийхээр бэлтгэж байсныг дагаж унших үедээ олохыг суралцагчдаас хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгосны дараа эдгээр шүлгээс Моронай ямар шалтгаануудын учир хүсэлт тавих болсон, мөн энэхүү шалтгаануудыг харуулж байгаа үгс буюу өгүүлбэрүүийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Моронай яагаад нэмэгдэл хүч хүлээж аваагүйг олж тогтоохын тулд Алма 61:1–5-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Пахоран ямар мэдээллийг Моронайтай хуваалцсан бэ?

  • Хүмүүс ямар нэгэн зүйлд хилсээр зэмлүүлсэн үедээ ямар байдлаар хариулдаг вэ?

  • Таныг ямар нэг зүйлд хилсээр зэмлэж байсан уу? Та зэмлэл болон хилсээр зэмлэгчийн тухайд ямар сэтгэгдэлтэй байх вэ?

Пахораны зан чанарын агууг илэрхийлсэн ямар нэг зүйлсийг олохыг хичээн Алма 61:9–10, 15–18-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлийг нь хуваалцуулахаар цөөн суралцагчийг урь.

  • Моронайн зэмлэлд Пахоран хэрхэн хариулж байгаагаас та нар юу сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тогтооход нь тусал: Бид бусдын үгс ба үйлдлүүдэд гомдохгүй байхаар сонгож чадна. Суралцагчдын тогтоосон бусад үнэнд бид бусдын тухай эелдэг бус шүүлт хийхээс зайлсхийх ёстой, бид бусадтай шударга байдлаар нэгдвэл нүгэл хилэнцийн эсрэг тулалдаандаа хүчтэй байна гэх зэрэг санаанууд орж болно. Та энэ үнэнүүдийг самбар дээр бичихийг хүсч болно.)

  • Бид гомдохгүй байхыг хэрхэн сонгож болох вэ?

Хүмүүс тэдний тухай эелдэг бус эсвэл үнэн биш зүйл ярихад гомдоогүй туршлагаасаа хуваалцах хүсэлтэй хүн байна уу гэдгийг суралцагчдаас асуухыг бодолц. Та мөн өөрийн туршлагаас ярьж болно. Бусдыг бидний эсрэг үгс болон үйлдлүүдийнх нь төлөө уучлахын чухлыг гэрчил. Суралцагчдыг Пахораны үлгэр жишээг дагахыг урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг Алма 62:1-ийг чанга уншихад урь. Моронай Пахораны хариултыг хүлээж аваад ямар сэтгэгдэлтэй байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Хэдийгээр Ахмад Моронай Пахораныг хилсээр зэмлэсэн нь буруу байсан ч тэрээр бидэнд амьдралдаа хэрэгжүүлж болох үнэн зарчмуудыг заасныг тайлбарла. Нэг суралцагчийг Алма 60:23-ыг чанга уншихад урь. Савны “дотоод хэсэг нь” цэвэршигдэх тухай Моронайн үгс наманчлал хэрэгтэй ямар ч хүнд хамаатай гэдгийг онцлон хэл. Сав гэдэг нь аяга, хувин зэрэг сав болохыг тайлбарла. Аяганы дотор болон гадна талд шороо юм уу эсвэл шавар түрх (боломжтой бол нэвт харагддаг сав ол). Тэд ийм аяганаас уух уу гэдгийг суралцагчдаас асуу. Аяганы зөвхөн гадна талыг цэвэрлээд, ийм аяганаас уувал сэтгэл хангалуун байх уу гэдгийг суралцагчдаас асуу.

  • Хэрэв бид өөрсдийгөө сав гэж бодвол савны дотоод хэсэг буюу дотор талыг цэвэрлэх нь юу гэсэн утгатай вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг унш:

“Бид савны дотор талыг цэвэрлэхдээ (Aлмa 60:23-ыг үзнэ үү) эхлээд өөрсдийгөө, тэгээд гэр бүлээ, эцэст нь Сүмийг цэвэрлэх ёстой” (“Cleansing the Inner Vessel,” Ensign, 1986 оны 5-р сар, 4).

  • Бид дотор талаа (хүмүүсийн харж үл чадах) гадна талтайгаа (хүмүүсийн харж чадах) адил цэвэр байлгах нь яагаад чухал вэ?

  • Бид Их Эзэний хаант улсад бүрэн дүүрэн үр өгөөжтэй байхаасаа өмнө, амьдралынхаа савны дотор талыг цэвэрлэх нь яагаад чухал вэ?

Ахмад Моронай өөрийн их цэргийн нэг хэсгийг Пахоранд Зарахемла дахь хааныг хүсэгч хүмүүсийг унагахад туслуулахаар авчирсныг тайлбарлаж, Алма 62:1–38-ыг дүгнэ. Тэгээд Моронай, Пахоран хоёр нэгдсэн их цэрэгтэйгээ бас Нифайн бусад хүчний хамт леменчүүдэд алдсан үлдсэн хотуудаа эргүүлэн авчээ. Тэд леменчүүдийг нутгаасаа хөөн гаргаад ард түмнийхээ дунд амар амгаланг тогтоожээ.

  • Дайны үеийн дараа хувь хүмүүс болон гэр бүлүүд ямар сорилт бэрхшээлүүдтэй тулгарч болох вэ?

Нифайчууд дайны зовлон зүдгүүрт хэрхэн нэрвэгдсэнийг харахын тулд Алма 62:39–41-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Алма 62:40–41-т та нар ямар зарчмуудыг тогтоож болох вэ?

Суралцагчид энэ асуултын талаар ярилцахдаа дараах хариултуудтай адил төстэй хариулт өгч болно:

Бидний зөв шударга залбирлууд нийгэм, хамт олонд сайн нөлөө үзүүлж болно.

Бэрхшээл тохиолдсон үед бусад нь зүрхээ хатууруулдаг бол зарим хүн өөрийгөө Бурханы өмнө даруусгадаг.

  • Зарим хүн сорилт бэрхшээлтэй тулгарахаараа Их Эзэнд яагаад илүү ойр болдог гэж та боддог вэ? Зарим хүн сорилт бэрхшээлтэй учрахаараа Их Эзэнээс яагаад холддог гэж та нар боддог вэ? (Зовлон бэрхшээлийн үед бидний сонголтууд Их Эзэнд илүү ойртох эсэхийг тодорхойлдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

  • Та нарыг Мормоны Номоос дайны тухай бүлгүүдийг уншихад тэдгээр нь дайн дажин, сөргөлдөөний үед Есүс Христийн шавь байх талаар та нарт юу заасан бэ?

Aлмa 63

Олон нифай хүн умард нутаг руу дүрвэсэн нь

Олон нифай хүн умард нутаг тийш газраар болон далайгаар дүрвэснийг тайлбарлан, энэ бүлэг дэх Мормоны үгсийг нэгтгэн дүгнэ. Шиблон ариун нандин цэдгүүдийг Хиламанд шилжүүлэн өгөв. Ахмад Моронай нас эцэслэж, түүний хүү Моронайха леменчүүдийн өөр нэгэн дайралтыг ухраасан их цэргийг удирдсан ажээ.

Та энэ хичээлийг сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй учраад зүрх сэтгэлээ зөөлрүүлж, Бурханд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг сонгосон хэн нэгний тухай ярьснаар дуусгахыг хүсч болно. Хувийн туршлагаасаа хуваалцах талаар бодолц.

Алмаг нэгтгэн дүгнэх нь

Цаг гаргаад Алмагийн номыг нэгтгэн дүгнэхэд суралцагчдад тусал. Энэ номоос семинараар болон хувиараа судар судлах үедээ сурсан зүйлийнхээ тухай бодохыг тэднээс хүс. Хэрэв хэрэгтэй бол тэдэнд санахад нь туслахын тулд Алма дахь зарим бүлгийн агуулгыг хураангуйлан дүгнэхэд суралцагчдыг урь. Хангалттай хугацаа өгсний дараа, хэдэн суралцагчийг номон дахь ямар нэгэн зүйл тэдний сэтгэлийг хөдөлгөсөн тухай бодол санаагаа хуваалцахад урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 61. Биднийг гомдоосон хүмүүст хариулах нь

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жэймс И.Фауст биднийг гомдоосон буюу гомдоохыг оролдсон хүмүүст хар муу санахгүй байх нь чухал болох талаар дараах түүхийг хуваалцжээ:

“Пеннсильвани мужийн үзэсгэлэнт толгодын дунд Христэд итгэгчдийн чин сүжигт нэгэн бүлэг машингүй, цахилгаангүй, орчин үеийн тоног төхөөрөмжгүйгээр даруухан амьдардаг. Тэд шаргуу хөдөлмөрлөж, дэлхийгээс тусгаарлагдан, нам гүмхэн амьдардаг. Тэд ихэнх хоол хүнсээ өөрсдийнхөө фермүүдээс залгуулна. Эмэгтэйчүүд нь оёж нэхэн, эгэл даруухан хувцсаа хийнэ. Тэднийг Амиш хүмүүс гэдэг.

“32 настай, сүүний машины нэгэн жолооч гэр бүлтэйгээ хамт Никел Майнс сууринд амьдардаг байв. Тэр Амиш хүн биш, гэвч сүү тээвэрлэдэг түүний машин амишчуудын сүүний олон фермийг дамжин өнгөрдөг байсан бөгөөд түүнийг номхон дөлгөөн сүүний жолооч хэмээн бүгд андахгүй таньдаг болжээ. Өнгөрсөн аравдугаар сард тэр гэнэт сэтгэцийн эмгэгтэй болж, ухаан санаагаа хянаж чадахгүй болсон гэнэ. Сэтгэл санаа нь хямран шаналж, ууган хүү нь нас барсны төлөө бас нотлогдоогүй зарим дурсамжийнхаа төлөө Бурханыг буруутгасан ажээ. Тэрээр Амишчуудын сургуульд ямар ч шалтгаангүйгээр дайран орж, насанд хүрэгчид болон хөвгүүдийг явуулаад, үлдсэн арван охиныг хүлжээ. Тэрээр охидыг буудан, тавынх нь амь насанд хүрч, тавыг нь шархдуулсан гэнэ. Тэгээд тэр амиа хорложээ.

“Энэхүү зүрх шимшрэм хүчирхийлэл амиш хүмүүсийн дунд уур хилэнг бус харин үлэмжийн уй гашууг авчирсан ажээ. Тэд сэтгэл санааны гашуун зовлонд унасан ч, үзэн ядаагүй юм. Тэд гэмтнийг тэр дороо уучилсан ажээ. Гай зовлонд унасан нөгөөх сүүний жолоочийн гэр бүлд туслахыг тэд бүгдээрээ л эрэлхийлж эхэлсэн гэнэ. Олон хүний амийг буудаж хороосон, буудлага болсны маргааш нь сүүний жолоочийн гэр бүлийнхэн түүний гэрт цуглараад байтал нэгэн Амиш хөрш нь хүрч ирээд амиа хорлосон сүүний жолоочийн аавыг тэвэрч, ‘Бид та нарыг уучлах болно’ гэжээ. [In Joan Kern, “A Community Cries,” Lancaster New Era, 2006 оны 10-р сарын 4, х. A8. ] Амишчуудын удирдагч, сүүний жолоочийн эхнэр, хүүхдүүдэд өрөвч сэтгэл, уучлал, хайр энэрлээ харуулж, тусламж үзүүлэхээр тэднийд хүрч иржээ. Сүүний жолоочийн оршуулгад ирсэн гашуудагчдын тэн хагас нь Амиш хүмүүс байв. Тэгээд амишчууд сүүний жолоочийн гэр бүлийнхнийг алагдсан охидын оршуулгын ёслолд оролцоход урьсан байна. Амишчуудын итгэл энэхүү аймшигт хямралын үед тэднийг тайван байхад тусалснаар гайхамшигтай амар амгалан тэдэнд иржээ.

“Тэндхийн нэг оршин суугч энэхүү эмгэнэлт хэрэг явдлын дараа болсон зүйлийг уран сайхнаар дүрслэн, ‘Бид бүгдээрээ адилхан хэлээр, гэхдээ зөвхөн англи хэлээр төдийгүй, харин хайр энэрлийн хэлээр, нийгмийн хэлээр, [мөн] үйлчлэлийн хэлээр ярьдаг. Тиймээ, бас уучлалын хэлээр’ ярьдаг гэжээ. [In Helen Colwell Adams, “After That Tragic Day, a Deeper Respect among English, Amish?” Sunday News, 2006 оны 10-р сарын 15, х. A1.] Энэ нь Их Эзэн Уулан дээрх номлолд, ‘Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир’ хэмээн заасанд итгэдэг тэдний гайхамшигтай, төгс итгэлийг харуулсан юм.[Матай 5:44.]

“Таван охины амийг егүүтгэсэн сүүний жолоочийн гэр бүл дараах үгсийг олон нийтэд зориулан хэвлэлд нийтэлсэн байна:

“‘Амиш найз нөхөд, хөршүүд, болон орон нутгийнхандаа:

“‘Бидэнд харуулсан та нарын өршөөл уучлал, хайр энэрэл, өрөвч нигүүлсэнгүй сэтгэлд манай гэр бүлийнхэн хэчнээн их баярлан талархаж, сэтгэл догдолсныг та бүхэн нэг бүрчлэн мэдээсэй хэмээн хүсч байна. Манай гэр бүлийнхнийг хайрлах та нарын хайр бидэнд маш их хэрэгтэй байгаа эдгэрлийг олоход тусалж байна. Та нарын залбирал, бидэнд өгсөн цэцэг, ил захидлууд болон олон бэлэг бидний зүрх сэтгэлийг үгээр дүрслэхийн аргагүй ихээр догдлуулсан билээ. Та нарын өрөвч нигүүлсэнгүй сэтгэл манай гэр бүл болон орон нутгаас хальж, дэлхийг өөрчилж байна, үүний төлөө бид та нарт чин сэтгэлээсээ талархаж байна.

“‘Болж өнгөрсөн бүх хэрэг явдал бидний зүрх сэтгэлийг туйлын ихээр шаналгаж байгааг та бүхэн ойлгоорой. Бид хайртай мөн хайрласаар байгаа бүх амиш хөршүүддээ хайртай, тэднийг цаашид хайрласаар байх болно. Бид тэдний төлөө маш ихээр гашуудан шаналж байна. Хайртай охидоо эмгэнэлтэйгээр алдсан гэр бүлүүд цаашид олон хүнд өдрүүдтэй тулгарах болно гэдгийг бид мэдэж байна, тийм болохоор бид амьдралаа өөрчлөхийн төлөө хичээх явцад итгэл найдвараа, бүхий л тайтгарлаа Бурханд тавьсаар байх болно.’ [“Amish Shooting Victims,” www.800padutch.com/amishvictims.shtml.]

“Амиш бүлгийнхэн нийтээрээ уучлалыг хэрхэн харуулж чадсан бэ? Энэхүү агуу уучлал нь тэдний дотоод сэтгэл дэх Бурханд итгэх итгэл, Түүний үгсэд тавих найдварынх үр дүн юм. Тэд өөрсдийгөө Христийн шавь нар гэж үзэн, Түүний үлгэр жишээг дагахыг хүсдэг.

“Олон хүн энэхүү эмгэнэлт явдлын тухай сонсоод шархадсан таван охины эмнэлгийн төлбөр болон амиа бүрэлгүүлсэн таван охины оршуулгын зардалд зориулж амишчуудад мөнгө илгээсэн ажээ. Амишчууд өөрсдийгөө жинхэнэ шавь нар болохоо харуулан, тэр мөнгөний заримыг сүүний жолоочийн бэлэвсэн эхнэр, гурван хүүхэдтэй хуваалцахаар шийдсэн ажээ. Учир нь тэд ч гэсэн эмгэнэлт хэрэг явдлын хохирогч байсан билээ” (“The Healing Power of Forgiveness,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 67–68).

Алма 62:41. Сорилт бэрхшээлд хариулах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр Алма 62:39–41-ийн талаар ийн заажээ:

“Хүнд сорилт бэрхшээл тохиолдсон үед адил сорилтууд хувь хүмүүст нэлээд эсрэг тэсрэгээр нөлөөлдөг.

“Амьдралд нь гай зовлон, сорилт бэрхшээл тохиолдсон зарим хүмүүс үүгээрээ зүрх сэтгэл нь зөөлрөн, хүч чадлыг олж төгөлдөрждөг бол бусад нь мөн адил гай зовлон, сорилт бэрхшээлээс болж зүрх сэтгэлээ хатууруулж, гоморхон гашуудаж, аз жаргалгүй болдгийг та нар мэддэг нь лавтай” (“The Mystery of Life,” Ensign, 1983 оны 11-р сар, 18).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бид бэрхшээлд хэрхэн хариулахыг өөрсдөө сонгодгийг ийн тайлбарласан байна:

“Мэдээж хэрэг, эдгээр хүнд сорилт бэрхшээлүүд мөнхийн зорилгогүй эсвэл нөлөөгүй байна гэж үгүй. Тэдгээр нь бидний зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлдэг. Хүнд сорилтууд нь мөнх бус амьдралын зовлон бэрхшээлүүдээр ирдэг ч тэдгээр нь бас эрэгтэй, эмэгтэйчүүдийг мөнхийн адислалууд руу хөтлөх арга хэрэгсэл болдог.

“Байгалийн гамшиг, дайн дажин зэрэг том хэмжээний сорилт бэрхшээлүүд бол мөнх бус амьдралд зайлшгүй байх ёстой туршлага юм шиг санагддаг. Бид эдгээр сорилт бэрхшээлүүдээс бүхэлд нь сэрэмжилж чадахгүй ч тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ тодорхойлж чадна. Жишээлбэл, дайн болон цэргийн алба хаахтай холбоотой сорилт бэрхшээл нь зарим хүмүүст сүнслэг байдлын сүйрлийг авчирдаг бол бусдад нь сүнслэг байдлын сэрэлт байдаг. Мормоны Ном дараах эсрэг тэсрэг байдлыг дүрсэлсэн юм:

“‘Гэвч болгоогтун, нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайны үлэмж агуу урт удааны учир олных нь зүрх сэтгэл хатуурчээ, уг дайны үлэмж агуу урт удааны учир бөлгөө; мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч, үүний хэрээр тэд Бурханы өмнө өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд хүртэл даруусгасан ажээ.’ (Алма 62:41).

“Би үүнтэй адил эсрэг тэсрэг байдлын талаар хэдэн жилийн өмнө Флорида мужид болсон олон мянган орон гэрийг сүйтгэсэн аймшигт цунамигийн дараа уншсан билээ. Сонины мэдээн дэх нэгэн түүх хоёр өөр хүнд яг адилхан эмгэнэлт явдал тохиолдоход мөн яг адил адислал хүлээн авсан тухай өгүүлжээ: Хоёулангийнх нь гэр орон тэр чигээрээ сүйрсэн ч гэр бүлийн гишүүд нь гэмтэл бэртэл авалгүй амьд үлджээ. Тэдний нэг нь энэхүү эмгэнэлт явдал итгэлийг нь үгүй болголоо гээд Бурхан яаж ийм зүйл тохиолдохыг зөвшөөрдөг байна аа? гэж асуусан гэнэ. Харин нөгөөдөх нь энэ явдал түүний итгэлийг улам хүчирхэгжүүлсэн гэжээ. Бурхан өөрт нь сайнаар хандсан хэмээн тэр хэлжээ. Хэдийгээр тэдний гэр орон, эд хөрөнгө устаж үгүй болсон ч тэд амь аврагдсан учраас орон гэрээ дахин барьж чаджээ. Нэгнийх нь хувьд шилэн аяганы тал нь хоосон байв. Нөгөөгийн хувьд шилэн аяга дундуураа хүртэл дүүрэн байлаа. Ёс суртахууны сонгох эрхийн бэлэг нь сорилт бэрхшээлтэй тулгарсан үед хэрхэн хариулахаа сонгох хүчийг бидний хүн нэг бүрд олгодог билээ” (“Adversity,” Ensign, 1998 оны 7-р сар, 7–8).

Алма 63:4–10. Хагот болон түүний үр удмынхан

Хожмын үеийн бошиглогчид Хаготын хүмүүс өнөө үед Шинэ Зеланд хэмээн нэрлэгддэг арлууд дээр очиж суурьшсан гэж хэлсэн билээ.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Шинэ Зеландын гэгээнтнүүдэд хандан, “Шинэ Зеландын ах эгч нар минь, би та нарыг өөрсдийгөө Хаготын хүмүүсээс гаралтайгаа мэдээсэй гэж хүсч байна” гэжээ (Спэнсэр В.Кимбалл нь Иосеф Фийлдинг Макконки, Робэрт Л.Миллэт нарын бүтээлээс эш татжээ, Doctrinal Commentary on the Book of Mormon, боть, 3 [1991], 329).

Шинэ Зеландын Хамилтоны Ариун Сүмийн онцгойлон адислах залбирал дээр ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Бид энэхүү үржил шимтэй арлуудад Эцэг Лихайн үр удмыг хадгалж, өсөж үржин, хөгжин дэвжих боломжийг олгосонд талархалтай байдаг” хэмээн хэлжээ (“Dedicatory Prayer Delivered by Pres. McKay at New Zealand Temple,” Church News, 1958 оны 5-р сарын 10, 2).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Хагот болон түүний нөхөд ойролцоогоор МЭӨ 55 оноос 1854 онд сайн мэдээ тэдэнд хүртэл арван есөн зууны туршид эдгээр арлууд дээр амьдарч байсан гэсэн дүгнэлт хийх нь үндэслэлтэй юм. Аврагч дэлхий дээр ирэхдээ авчирсан бүх энгийн болоод эрхэм үнэт зүйлсийг тэд хүлээн авч чадаагүй ажээ. Учир нь тэд Христийг Иерусалимд төрөхөд эдгээр арлууд дээр амьдарч байв” гэж хэлсэн (Temple View Area Conference Report, 1976 оны 2-р сар, 3; Иосеф Фийлдинг Макконки болон Робэрт Л.Миллэтээс эш татжээ, Doctrinal Commentary on the Book of Mormon, боть. 3, 329).