Номын сан
52-р хичээл: Мозая 2


52-р хичээл

Moзая 2

Оршил

Амьдралынхаа төгсгөлд хаан Бенжамин ард түмэндээ зориулан сүүлчийн удаагаа номлол хийхийг хүсчээ. Moзая 2–5-р бүлэгт бичигдсэн түүний номлол нь энэ хичээл болон дараагийн 53–55-р хичээлийн сэдэв байх болно. Тэрээр номлолынхоо эхэнд өөрийн хүмүүст тохинуулсан тохинууллынхаа тухай мөн бусдад үйлчилснээр бид Бурхандаа үйлчилж байгаа хэрэг юм гэдгийг онцлон хэлсэн. Мөн тэр Бурханы тушаалуудыг дагадаг хүмүүс аз жаргалтай байдаг тухай гэрчилсэн.

Заах зөвлөмж

Тэмдэглэл: Та хаан Бенжамины хэлсэн үгийн тоймыг энэ хичээлийн эхэнд хэлэхээр шийдсэн бол дараах товч агуулга танд тустай байж болох юм.

Амьдралынхаа төгсгөлд хаан Бенжамин Зарахемла дахь ариун сүмийн ойролцоо хаант улсынхаа хүмүүст хандан үг хэлсэн. Тэрээр ард түмэндээ өөрийн үйлчлэл болоод Бурханд итгэх сүсэг бишрэлийнхээ тухай тайлагнаж, хүү Мозаягаа шинэ хаанаар зарласан. Moзая 2–5-д гарах энэхүү сүүлчийн үгэндээ хаан Бенжамин хэд хэдэн зүйлийг онцлон ярьсан. Үүнд: бусдад үйлчлэх нь чухал болох, Тэнгэрлэг Эцэгтээ бид мөнхийн өртэй байдаг, Есүс Христийн тохинуулал ба Цагаатгал, эгэл хүний зан чанараас салах шаардлага, авралынхаа төлөө Бурханд итгэх, ядууст туслах, нүглээс уучлагдах мөн итгэл болон үргэлж сайн зүйлсийг хийж, Христийн охид хөвгүүд болох зэрэг юм. Moзая 3-т хаан Бенжамины тэнгэр элчээс хүлээн авсан захиасын тухай бичсэн байдаг.

Moзая 2:1–9

Гэр бүлүүд хаан Бенжамины үгсийг сонсохоор бэлдэж, цугларав

Дараах асуултуудыг самбарын дээд хэсэгт бич: Хэн? Хаана? Юу? Яагаад?

Самбарт бичсэн асуултуудын хариуг Moзая 2:1–6-аас дор бүрнээ хайж олохыг суралцагчдаас хүс. Тэднийг уншсаны дараа хэд хэдэн суралцагчаас самбарт асуулт бүрд аль болох олон хариулт олж бичихийг хүс. (Хүмүүс Мосегийн хуулийн дагуу золиослол өргөж, хаан Бенжамины үгсийг хүлээн авахад бэлтгэсэн гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж магадгүй. Хүмүүс Бурханд талархаж, өөрсдийгөө Түүнд зориулж байгаагаа эдгээр золиослолыг хийж харуулсан.)

Суралцагчдыг Moзая 2:9-ийг дор бүрнээ уншиж, түүний үгсийг сонсоод хүмүүс юу хийхийг хаан Бенжамин хүссэн болохыг олж мэдэхийг хүс.

  • Та нарын олж үзсэн үгс, өгүүлбэрээс харахад хаан Бенжамин өөрийн захиасын тухай юу мэдэрч байсан гэж та нар бодож байна вэ?

  • Moзая 2:9-ийн сүүлийн хэсгийг уншаад хүмүүс сонороо мөн зүрх сэтгэлээ түүний захиаст нээх аваас юу тохиолдоно гэж хаан Бенжамин итгэж байсан бэ?

  • Заахаар дуудагдсан хүмүүст сонороо мөн зүрх сэтгэлээ нээнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Түүний (хаан Бенжамин) захиасыг судалж, хожмын үеийн бошиглогчдын үгсийг сонсохдоо хаан Бенжамины урилгыг санахад нь дэмж.

Moзая 2:10–28

Хаан Бенжамин Бурханд мөн бие биедээ үйлчлэхийн чухал хийгээд бид Бурханд мөнхийн өртэй гэдгийг заасан

King Benjamin Addresses His People

Ард түмэндээ хандан үг хэлж буй хаан Бенжамины зургийг үзүүл (62298; Сайн мэдээний зургийн цуглуулга [2009], 74-р зураг). Хаан Бенжамин хүү Мозаягаа өөрийн оронд хаан болгож мөн тэдэнд “Их Эзэн Бурхан Иерусалим нутгаас гарган авчирсан бүх хүмүүсийн дээгүүр онцлогдож болохын тулд нэр” өгсөн (Moзая 1:9–12-ыг үзнэ үү) гэдгийг суралцагчдад сануул.

Moзая 2:10–15-ыг чанга унш. Хаан Бенжамин өөрийн байр суурь, нэр хүндийн төлөө биш харин хүмүүст үйлчлэх талаар санаа тавьдаг байсныг үзүүлсэн өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. Ийм өгүүлбэр сонсох бүрдээ гараа өргөхийг тэднээс хүс. Тэднийг гараа өргөхөд нь уншихаа зогсож, тэд юу олж сонссон, энэ нь хаан Бенжамины тухай юуг илэрхийлж байна гэдгийг асуу.

Энэ ярилцлагын үеэр ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн хэлсэн дараах үгсийг хуваалц:

“Байр суурийн талаар дэндүү их санаа бүү тавь. … Хүмүүсийн талархлыг хүлээх чухал ч бид талархал дээр бус зөв шударга байдалд; байр сууринд биш, үйлчлэлд анхаарлаа хандуулах ёстой (“To the Women of the Church,” Ensign, 1992 оны 11-р сар, 96).

Суралцагчдыг Moзая 2:16–17-г дор бүрнээ уншиж, хаан Бенжамин өөрийн хүмүүст юу сургахыг хүсч байсныг олохыг хүс. Бид нэг нэгэндээ үйлчилснээр Бурхандаа үйлчилдэг гэдгийг ойлгоход нь тусал. Самбарт дээрх өгүүлбэрийг бич. Moзая 2:17 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцлон хэл. Та мөн суралцагчдыг энэ эшлэлүүдийг дараа нь олоход хялбар болгохын тулд ялгаж тэмдэглэхэд нь дэмжиж болно.

Тэднээс бусдад үйлчилж байсан тохиолдлоо санахыг хүс.

  • Та нар бусдад үйлчилж байхдаа Бурханд хэрхэн үйлчилдэг вэ?

  • Бусад хүмүүс үйлчлэлээр дамжуулан таны амьдралыг хэрхэн адисалж байсан бэ? Тэд танд үйлчилж байхдаа Бурханд хэрхэн үйлчилсэн бэ?

Хэд хэдэн суралцагчаар Moзая 2:18–24, 34-ийг ээлж дараалан уншуул.

  • Хаан Бенжамин яагаад өөрийгөө болон өөрийн хүмүүсийг “ашиггүй зарц нар” хэмээн зүйрлэсэн бэ? (Та тэдэнд хүмүүс өгснөөсөө илүүг авч байж, ашиг гаргадаг гэдгийг тайлбарлаж болно. Тэнгэрлэг Эцэгтээ бид бол ашиггүй зарц нар юм. Учир нь Түүний бидэнд өгдөг адислалууд нь бидний Түүнд өгдөг үйлчлэлээс хамаагүй илүү байдаг билээ.)

  • Та өөрийгөө Бурханд өртэй гэдгээ мэдэрсэн ямар адислалуудыг хүлээн авч байсан бэ?

  • Өөрсдийгөө Бурханд “мөнхийн өртэй” гэдгээ ухаарах нь яагаад чухал вэ? (Хариултууд нь: Бид Бурханд өртэй гэдгээ ухаарах үед бид илүү талархах сэтгэлтэй болж, тушаалуудыг дагахыг хүсч мөн бусдад үйлчлэхийг хүсдэг гэх мэт байж болно.)

Moзая 2:34-т байгаа өгөх гэдэг үг нь өргөх эсвэл төлөх гэсэн утгатай болохыг тайлбарла. Бид хэрхэн “байгаа бүхнээ [Тэнгэрлэг Эцэгтээ] өгч” болох талаар тунгаан бодохыг тэднээс хүс. Бид Бурханы тушаалуудыг сахиж, чин сэтгэлээсээ үйлчлэхийг хүсэх аваас Тэр биднийг адисалдаг гэдгийг гэрчил.

Moзая 2:29–41

Хаан Бенжамин өөрийн хүмүүст Бурханд дуулгавартай байхыг уриалдаг

Самбар дээр БОЛГООМЖИЛ гэж бич. Ийм үгтэй анхааруулах тэмдэг харж байсан талаараа хуваалцахыг суралцагчдаас хүс. Ийм анхааруулах тэмдэг нь биднийг хамгаалж, амь насыг маань ч авардаг гэдгийг онцлон хэл.

Суралцагчдыг Moзая 2:32–33, 36–38-ыг дор бүрнээ уншиж, хаан Бенжамин өөрийн хүмүүст юунаас болгоомжил гэж хэлснийг олуул. Moзая 2:33 дээр гардаг халаг гэдэг үг нь харуусал ба гасланг илэрхийлж буйг тайлбарла.

  • Хаан Бенжамин өөрийн хүмүүст ямар анхааруулгыг өгсөн бэ?

  • Бид буруу сүнсийг дагаж эхэлснээ хэрхэн мэдэх вэ? Үүнийгээ эрт мэдэх нь яагаад чухал вэ?

  • Moзая 2:38-д өгүүлснээр нүглээсээ уучлагдахгүй нас барсан хүмүүст юу тохиолддог вэ?

Та Moзая 2:36-г заахдаа хувь хүний зан чанар нь Их Эзэний Сүнснээс холдуулах чадалтай гэдгийг онцлон хэлж болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Сүнсийг үргээж байгаагаа таньж мэдэхийн чухлыг онцлон ийн хэлсэн:

“Бид … Их Эзэний Сүнснээс холдуулах зүйлсийг таньж мэдэхийг чармайх ёстой. Ингэснээр [бид] адислагдан дэгжиж мөн хадгалагдан үлдэх мэргэн ухааны зам дээр удирдагдах болно. (Moзая 2:36). …

“… Хэрэв бид Ариун Сүнснээс холдуулах ямар нэг зүйлийг бодож, харж эсвэл хийж байгаа бол тэр зүйлээ үйлдэхээ даруй зогсоох хэрэгтэй. Ариун Сүнснээс холдуулах зугаа цэнгээний үйл ажиллагаа бидэнд тохирох зүйл биш юм. Сүнс нь соёлгүй, бүдүүлэг, даруу бус зүйлстэй хамт оршдоггүй учраас энэ нь бидэнд ч бас тохирохгүй. Бид оролцох ёсгүй үйл ажиллагаануудад оролцсоноор Их Эзэний Сүнснээс холддог тул тиймэрхүү төрлийн үйл ажиллагаанууд нь бидэнд зохимжгүй юм” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 30).

  • Биднийг Ариун Сүнснээс юу холдуулдаг гэж ахлагч Бэднар хэлсэн бэ?

  • Бид Ариун Сүнснээс холдож байгаагаа хэрхэн мэдэж чадах вэ?

Самбар дээр САНАГТУН болон ЭРГЭЦҮҮЛЭН БОД гэсэн үгсийг БОЛГООМЖИЛ гэсний ард бич.

Нэг суралцагчаас Moзая 2:40–41-ийг чанга уншихыг хүс. Хаан Бенжамин өөрийн хүмүүсээс юуг тунгаан бодож мөн санаж байхыг хүссэн гэдгийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдыг хариулж байх үед та хаан Бенжамины заасан үнэнийг самбар дээр бичиж болно: Бид тушаалуудыг дагавал материаллаг болон сүнслэг байдлаараа адислагдах болно.

  • Та Их Эзэний тушаалуудыг сахиснаараа аз жаргалыг мэдэрч байсан уу? Та тийм аз жаргалыг мэдэрч байсан хэн нэгнийг харж байсан уу?

Суралцагчдын өнөөдрийн ярилцсан зүйлсийг үнэн гэдгийг гэрчил. Суралцагчдыг “Хувийн хөгжил дэвшил” (залуу эмэгтэйчүүд) ба “Бурханы өмнө хүлээсэн үүрэг” (залуу эрэгтэйчүүд) дэх сайжрахыг эрэлхийлэхэд хэцүү зүйлс дээрээ илүү дуулгавартай болж чадах тодорхой зорилгуудыг тавихад нь дэмж.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судар—Moзая 2:17

Суралцагчдыг Moзая 2:17, Maтай 22:36–40, Maтай 25:40-ийг уншихыг хүс. Moзая 2:17-ийн сургаал ба утгыг сайн ойлгоход Матайн шүлгүүд тусалдаг. Та суралцагчдыг Maтай 22:36–40-ийг Moзая 2:17-ийн ард, Maтай 25:40-ийг Maтай 22:36–40-ийн ард мөн Moзая 2:17Maтай 25:40-ийн ард бичиж, судрын хэлхээ хийхэд нь дэмжиж болно.

Бусдад үйлчилснээр Бурханд үйлчилж байгаа гэдгээ мэдэрсэн тухайгаа хуваалцахыг цөөн хэдэн суралцагчаас хүс.

Семинарын дараагийн хичээлээс өмнө хэн нэгэнд үйлчлэхийг суралцагчдаас хүс. Энэ туршлагаасаа хуваалцахаар бэлдэж ирэхийг санал болго (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул).

Дараагийн хичээл дээр Moзая 2:17-г чээжилж ирэхийг тэднээс хүсч болно.

Бид бусдад чин сэтгэлээсээ үйлчилснээр Их Эзэндээ үйлчилдэг гэдгийг гэрчил.

Тэмдэглэл: Энэ хичээлийн цагаас шалтгаалан та энэ үйл ажиллагааг өөр өдөр туршиж үзүүлж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 2:33, 38–39. “Үүрдийн шийтгэл,” “унтаршгүй гал” ба “төгсөшгүй үргэлжлэх тарчлал”

Бурханыг эсэргүүцэхийн үр дагаврын тухай анхааруулахдаа хаан Бенжамин “үүрдийн шийтгэл” (Moзая 2:33), “унтаршгүй гал” (Moзая 2:38) ба “төгсөшгүй үргэлжлэх тарчлал” (Moзая 2:39) гэх мэт үгсийг хэрэглэсэн байдаг. Эдгээр хэллэгийн утгыг сайн ойлгохын тулд Сургаал ба Гэрээ 19:6–12-ыг үзнэ үү.