122-р хичээл
3 Нифай 12
Оршил
Есүс Христ нифайчуудад Түүний сайн мэдээний адислалуудыг хэрхэн авахыг заан, тэдэнд бусдад сайнаар нөлөөлөхийг зааварласан. Тэрээр Мосегийн хуулийг гүйцээснээ тунхаглаад хүмүүсийг Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил болоход бэлтгэхийн тулд илүү өндөр хуулийг өгсөн.
Заах зөвлөмж
3 Нифай 12:1–12
Есүс Христ Түүний бидний сайн мэдээний дагуу амьдарснаар хүлээн авах адислалуудын талаар олон түмэнд заадаг
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич:
Хичээлийн эхэнд суралцагчдыг эдгээр асуултыг эргэцүүлэн бодоход урь. Тэднээс асуултуудыг хичээлийн турш бодохыг хүс.
Нэг суралцагчийг 3 Нифай 12:48-ыг чанга уншихад урь. Энэ нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцол. Та суралцагчдад энэ судрын хэсгийг тэд амархан олж чадахын тулд онцгой байдлаар тэмдэглэхийг санал болгож болно.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны төгс байх зарлигийн тухай хэлсэн дараах үгийг уншихад урь:
“Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй [хэцүү] бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид зовох шаардлагагүй. Төгс байдал нь хүлээгдэж байна. Энэ нь бүхлээрээ зөвхөн Гэтэлгэлийн дараа бөгөөд зөвхөн Их Эзэнээр дамжуулан ирнэ. Энэ нь түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах тэдгээр бүх хүмүүсийг хүлээдэг (“Perfection Pending (Хүлээгдэж буй төгс байдал),” Ensign, 1995 оны 11-р сар, 88).
-
Та нар яагаад төгс байдал нь “зөвхөн Их Эзэнээр дамжин” ирнэ гэж бодож байна вэ?
Хичээлийн эхэнд гурван асуултыг давт. Суралцагчдаас 3 Нифай 12:48-ыг уншин, ахлагч Нэлсоны өгсөн тайлбарыг сонссоныхоо дараа эдгээр асуултад өгсөн хариултуудаа өөрчлөх эсэхийг асуу. Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг биднийг мөнх бус байдалдаа байхдаа төгс байхыг хүлээдэггүй, харин бид зарлигуудыг сахихаа хичээнгүйлэн чармайснаар мөн Цагаатгалд найдсанаар яваандаа төгс төгөлдөржинө гэдгийг ойлгоход нь тусал.
Адислагдсан гэдэг үгийг самбар дээр бич. Суралцагчдаас 3 Нифай 12:1–12-ыг уншаад Аврагч биднийг хөгжүүлээсэй хэмээн уриалсан зан чанарууд мөн үр дүнд нь ирнэ гэж Түүний амласан адислалуудыг олж мэдэхийг хүс.
-
3 Нифай 12:1–12 дахь Есүс Христийн сургаалуудаар амьдарсны үр дүнд амьдралд тань ямар адислал ирсэн бэ?
Эдгээр шүлэгт гарч байгаа адислагдсан гэдэг үг хэр олон гарч байгааг онцол. Аврагчийн сургаалуудын дагуу амьдарснаар та хэрхэн адислагдсан талаарх гэрчлэлээ хувалц.
Суралцагчдыг 3 Нифай 12:1–12-т дүрслэгдсэн тэдний хүсч буй адислалуудын талаар дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь. Тэднээр уг адислалыг хүлээн авахын тулд хөгжүүлэх ёстой зан чанарыг бичүүл. Тэгээд тэднээс уг зан чанарыг хөгжүүлэхийн тулд юу хийхийг хүсч байгаагаа бичихэд урь. Цөөн хэдэн суралцагчийг юу бичсэнээ мөн яагаад гэдгээ хуваалцахад урь.
3 Нифай 12:13–16
Аврагч цугларсан олныг дэлхийд зөв шударга жишээнүүд байхыг уриалдаг
Савтай давс үзүүл. Ангийнхнаас давсны ашиг тусыг тодорхойлохыг хүс. Суралцагчдыг хариулж байхад давс бол хоол амталдаг мөн махыг муудахаас хамгаалдаг химийн бодис болгон ашигладаг гэдэг нь тодорхой байгааг батал. Та мөн Мосегийн хуулийн дагуу санваартнууд идээн өргөлтэйгөө давс өргөхөөр тушаагдсан гэдгийг тайлбарлахыг хүсч болно (Левит 2:13-ыг үзнэ үү). Тиймээс, давс нь Их Эзэн болон Түүний хүмүүсийн хооронд хийсэн гэрээний бэлгэдэл юм.
Суралцагчдыг 3 Нифай 12:13-ыг дотроо чимээгүй уншин, Аврагч хэнийг давстай харьцуулсныг тодорхойлоход урь. Суралцагчдыг хариулж байх үед Аврагч зөвхөн тэр өдөр ариун сүм дээр цугласан олонд төдийгүй Түүний сүмд баптисм хүртэж, сайн мэдээгээр нь амьдарч буй бүх хүнд хандсан гэдгийг тайлбарла.
-
Есүс Христийн дагагчдын хувьд бид ямар арга замаар давстай адил байж болох вэ? (Бид бусдад сайнаар нөлөөлснөөр хүмүүсийг хамгаалах буюу аврахад мөн дэлхийг сайжруулахад тусалдаг.)
-
Та нар давс амтаа алдана гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?
Суралцагчдыг энэ асуултын талаар ярилцаж байх үед та Далын ахлагч Карлос Е.Асайгийн хэлсэн дараах үгийг уншиж болно:
“Давс удсанаараа амтаа алддаггүй. Амт нь хольц болон бохирдолтоос болж алдагддаг. … Хүний мөн чанар нь түүнийг оюун санаагаа цэвэр бус бодлуудаар бохирдуулж, үнэнийг үл ярьснаар амаа бузарлаж, ёс бус зүйл хийн хүчээ буруу ашигласнаас болж түүнээс зугтаадаг (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men (Дэлхийн давс: Хүмүүний амт ба хүмүүний Аврагчид),” Ensign, 1980 оны 5-р сар, 42).
-
Бусдад сайнаар нөлөөлөхийн тулд бид яагаад цэвэр байх ёстой вэ?
Аврагч Түүний сүмийн гэрээ хийсэн гишүүд бусдад сайнаар хэрхэн нөлөөлөх ёстойг заасан өөр нэгэн бэлгэ тэмдгийг ашигласан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 12:14–16-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагч гэрээт хүмүүсийнхээ дэлхийд хүлээсэн үүргийг заахдаа гэрлийг хэрхэн хэрэглэснийг олж мэдэхийг хүс. Уг суралцагчийг уншихын өмнө та тогоо гэдэг нь сав гэдгийг тайлбарлаж болно.
-
Сүмийн гишүүд нь хэрхэн бусдын гэрэл байж болох вэ? Гэрлээр туяаран гийгүүлнэ гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулж байх үед тэднийг зөв шударга амьдралын жишээнүүд нь бусад хүмүүст хэрхэн тусалж байгааг олж мэдэхэд нь тусал.)
-
Ямар арга замаар зарим сүмийн гишүүн гэрлээ юмаар бүтээдэг вэ?
-
3 Нифай 12:16-гийн дагуу Аврагч биднээс гэрлээ туяаруулахыг яагаад хүссэн бэ? (Бид зөв шударга жишээ үзүүлснээр бусдад Тэнгэрлэг Эцэгийг алдаршуулахад тусална. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ өөрсдийн үгээр бичихийг санал болгохыг хүсч болно.)
-
Хэний зөв шударга үлгэр жишээ та нарыг Тэнгэрлэг Эцэгтээ ойртон очиж, сайн мэдээгээр амьдрах хүслийг тань хүчирхэгжүүлэхэд тусалсан бэ?
Суралцагчдыг өөрсдийн эргэн тойрны хүмүүст үзүүлж байгаа жишээгээ эргэцүүлэн бодоход урь. Тэднийг тэд бусдыг Тэнгэрлэг Эцэгийн төлөөх хайр болон Түүнийг дагах хүслээ гүнзгийрүүлэхэд хэрхэн тусалж болох талаар бодоход урамшуул.
3 Нифай 12:17–48
Есүс Христ цугласан олонд Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход туслах илүү дээд хуулийг заадаг
Аврагч нифайчуудад хэрхэн Түүнд ирж, тэнгэрийн хаант улсад орох талаар заахаа үргэлжлүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 12:19–20-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, энэ шүлгүүд дээр олон удаа гарч байгаа үгийг олохыг хүс.
-
Аврагч Түүн дээр ирэх урилгын нэг хэсэг болгон ямар чухал үгийг гурван удаа ашигласан бэ? (Зарлигууд.)
3 Нифай 12:21–47-д Түүн дээр ирж, Түүнтэй адил болоход туслахаар Аврагчийн бидэнд өгсөн зарим онцгой зарлиг байдаг гэдгийг тайлбарла. Тэрээр эдгээр зарлигийг нифайчуудад зааж байхдаа Мосегийн хуулийн хэсэг болж байсан дүрэм заавруудыг дурдаад тэгээд илүү дээд хуулийг заасан. Тэр Мосегийн хуулийн уламжлалт ойлголтыг дурдахдаа “хуучин цагийн тэднээр хэлэгдсэнийг” болон “бичигдсэн” гэх мэт үгсийг ашигласан. Харин Тэрээр “гэвч би та нарт хэлнэ” гэж хэлэхдээ уг зарлигийг биднийг өнөөдөр хэрхэн сахиасай хэмээн хүсч байгаагаа танилцуулсан.
Суралцагчдыг эдгээр шүлгийг судлахад нь туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр хуулан зур: Ангийг дөрвөн бүлэгт хуваарил. Бүлэг бүрд хүснэгтийн нэг мөрийг даалгаж өгөн, тэднийг дагалдах шүлгүүдийг нь уншаад асуултуудад хариулахад урь.
Мосегийн хуулин дахь уламжлалт ойлголт нь юу байсан бэ? |
Аврагч биднийг хэрхэн амьдар хэмээн зөвлөсөн бэ? |
Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэхийн тулд залуу эрэгтэй болон эмэгтэй юу хийж болох вэ? |
---|---|---|
Суралцагчдын 3 Нифай 12:22-ыг уншихыг ашиг тустай болгох үүднээс та Хоосон толгой гэдэг нь үл хүндэтгэсэн эсвэл дооглосон байдлын шүүмжилсэн буюу шоглосон хэлбэр болохыг тайлбарлахыг хүсч болно (Mатай 5:22, зүүвэр тайлбар д-г үзнэ үү). Та мөн Далын ахлагч Дэвид E.Сорэнсэн “өстөнтэйгээ … хурдхан эвлэр” (3 Нифай 12:25) гэсэн үг нь “хүсэл шунал маань биеийн хийгээд оюун санааны догшролд орж бид уур хилэндээ боолчлогдохгүйн тулд ялгаатай байдлаа эртхэн шиг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн утгатай хэмээн заасан гэдгийг тайлбарлахыг хүсч болно (“Forgiveness Will Change Bitterness to Love (Уучлал нь өшөө хорслыг хайр болгон өөрчилдөг),” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 11).
Суралцагчдад даалгасан шүлгүүдээ судалж дуусахад бүлэг бүрийг хариултуудаа тайлагнахад урь. Та тэднийг хариултуудаа самбар дээрх хүснэгтэд бичихийг хүсч болно.
-
Мосегийн хууль болон Есүс Христээр заагдсан илүү дээд хуулийн хооронд ямар өөрчлөлт гарсан юм шиг санагдаж байна вэ?
Та илүү дээд хууль нь бидний гаднаа гаргаж байгаа үйлдэл дээр төвлөрөхөөсөө илүү бидний хүсэл, бодол хийгээд урамшуулал дээр төвлөрдөг гэдгийг онцолж болно.
-
Бид төгс болохыг хичээхдээ өөрсдийн хүсэл, бодол мөн эрмэлзлэл тэмүүлэлд анхаарлаа төвлөрүүлэх нь яагаад чухал вэ?
Суралцагчдыг 3 Нифай 12 дахь Аврагчийн сургаалуудын нэгийг сонгоод энэ хэсэгт өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх тухай нэг догол мөр бичихэд урь.
Нэг суралцагчийг 3 Нифай 12:19–20-ийг чанга уншихад урь. Суралцагчдад бид наманчилж мөн Аврагчийн заасан зарлигуудыг сахихын тулд хичээнгүйлэн чармайснаар Цагаатгалаар дамжуулан төгс болж мөн “тэнгэрийн хаант улсад орно” гэдгийг ойлгоход нь тусал (3 Нифай 12:20).
Суралцагчдыг эдгээр үйл ажиллагааг дуусгасны дараа тэднийг юу тэдэнд хамгийн их утга учиртай байсныг хуваалцахад урь. Дараах зарчмыг самбар дээр бичсэнээр энэ бүлгийг товчлон бич: Бид Христэд ирж, Түүний зарлигуудыг дагаснаар төгс төгөлдөр нэгэн болох бөгөөд Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил байх болно. Суралцагчдад бид төгс байдлын аливаа зэрэглэлийг хүлээн авахын тулд Есүс Христийн Цагаатгалд найдах ёстой гэдгийг сануул. Суралцагчдыг өнөөдрийн сурч мэдсэн Аврагчийн сургаалуудаас амьдралдаа хэрэгжүүлэх нэг, хоёр арга замын талаар бичихэд урь. Самбар дээр бичсэн зарчмынхаа талаар гэрчлэлээ хуваалцан хичээлээ дуусга.