Номын сан
20-р хичээл: 1 Нифай 19


20-р хичээл

1 Нифай 19

Оршил

Энэ бүлэгт зарим хүн Израилийн Бурхан Есүс Христийг үнэлж, хүндэтгэхгүй байх тухай Нифай тайлбарласан. Харин тэд Есүс Христийг үл ойшоож, хөл доороо дэвслэн Түүний зөвлөх дууг эс анхаарна хэмээн хэлжээ. Нифай мөн тэд Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлэх хүртлээ Аврагчийг ташуурдаж, цовдолсныхоо төлөө үр удмаараа зовж, тараагдах болно гэдгийг угтан хэлсэн эртний бошиглогчдын сургаалыг айлджээ. Тэд зүрх сэтгэлээ эргүүлэх тэр үед Их Эзэн “тэдний эцэг өвгөдтэй хийсэн гэрээнүүдээ санах болно” (1 Нифай 19:15-г үз). Нифай өөрийн хүмүүсийг Их Эзэнийг санаж, Түүнд итгэлтэй байхыг ухуулахын тулд тэдгээр зүйлсийг бичсэн гэдгээ хэлсэн юм. Тэрээр мөн Их Эзэнд итгэлтэй болохын тулд өөрсдийгөө судруудтайгаа адилтгахыг заасан билээ.

Заах зөвлөмж

1 Нифай 19:1–19

Нифай хүмүүст өөрсдийн Гэтэлгэгчийг санахад нь туслахын тулд Есүс Христийн тухай бошиглолуудыг бичиглэв

Мормоны Номыг барь. Нифай хоёр цэдгээс бүрдсэн ялтсуудыг бичиглэхээр зарлигдуулсныг тайлбарлаж,1 Нифай 19:1–4-г дүгнэ. Тэдгээр ялтас нь ариун нандин (шашны талаарх) түүх мөн түүний хүмүүсийн шашны бус түүхийг агуулдаг. Нэг суралцагчийг 1 Нифай 19:3, 5–6-г чангаар уншихад урь. Нифай “эрхэм нандин” зүйлсийн талаар юу хэлснийг суралцагчдаас асуу.

  • Эрхэм нандин зүйлсийн талаарх бичиглэлийг хөтлөх нь ямар шалтгаантай гэж Нифай хэлсэн бэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 19:7-г чангаар уншихад урь. Түүнийг уншихаас өмнө энэ шүлэг дэх “Израилын Бурхан” гэдэг нь Есүс Христ гэдгийг тайлбарла. Мөн уг шүлэгт үл ойшоох буюу “юу ч биш” гэсэн утгатай үг байдаг. Хэн нэгнийг үл ойшоох гэдэг нь тухайн хүнийг ямар ч үнэ цэнэгүй мэт үзэх гэсэн үг.

  • Нифай зөвхөн эрхэм нандин зүйлсийг бичнэ гэдгээ хэлснийхээ дараа эхлээд юуны тухай бичсэн бэ?

  • 1 Нифай 19:7-д гарсанчлан хүмүүс хэрхэн Аврагчийг хөл доороо дэвсэлж, “үл ойшоосон” бэ?

  • Их Эзэнийг зөвлөгөөг сонсохоос татгалзах нь Түүнийг үл ойшоож, хөл доороо дэвслэхтэй хэрхэн адил байна вэ?

Нэг суралцагчаас 1 Нифай 19:8–10-г чангаар уншихыг хүс. Хүмүүс ямар замаар Аврагчийг мөнх бус үйлчлэлийнх нь үед гологдсон зүйл мэт үзсэнийг олохыг ангиас хүс. (Та суралцагчдад олсон судрын хэсэг эсвэл үгээ тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Ямар замаар хүмүүс Аврагчийг мөнх бус үйлчлэлийнх нь үеэр гологдсон зүйл мэт үзсэн бэ?

  • Эдгээр шүлгэн дэх ямар үйлдэл Аврагч биднийг “гологдсон зүйл” мэт үзээгүйг харуулж байна вэ? (Суралцагчид Аврагч “хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир” зовж шаналсан гэдгийг ойлгох ёстой.)

  • Эдгээр шүлгийг тунгаан бодсоноор Аврагчийн талаар танд ямар мэдрэмж төрж байна вэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 19:13−14-г уншихыг урьж, бусад суралцагчаас бошиглогч Зинос Аврагчийг цовдолсон хүмүүс (болон тэдний үр удам) “бүх хүмүүсээр цээрлүүлэгдэх” ямар шалтгаануудыг хэлснийг олж сонсохыг хүс.

  • Аврагчийг цовдолсон хүмүүс (болон тэдний үр удам) “бүх хүмүүсээр цээрлүүлэгдэх” ямар шалтгаануудыг Зинос хэлсэн бэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Тэд зүрх сэтгэлээ өөр зүгт хандуулсан.

  • Их Эзэнээс өөр зүгт зүрх сэтгэлээ хандуулна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа та ангиас хэдэн суралцагчийг сонгож, энэхүү өгүүлбэр өнөөдөр бидэнтэй хэрхэн холбогдож байгааг хэлүүлэхийг хүсч байгаагаа хэл. Хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирэхийг урь. Их Эзэнээс өөр зүгт зүрх сэтгэлээ хандуулсан хүнийг тодорхойлж болох үйлдлийг бичихийг тэдний хүн нэг бүрээс хүс. Дараа нь тэднээс хэн нэгний зүрх сэтгэлийг Их Эзэнээс өөр зүгт хандуулснаар ирэх үр дүнг хэлэхийг хүс. (Жишээлбэл, суралцагчид судар судлахаа болих гэж бичээд уг үйлдлээс ирэх нэг үр дүн нь илчлэлт хүлээн авах чадварыг бууруулах гэж тайлбарлаж болно.)

Суралцагчдыг жишээгээ хуваалцсаны дараа бид яагаад Их Эзэнээс өөр зүгт зүрх сэтгэлээ хандуулснаас үл хамааран Түүн рүү эргэх сонголтыг хийж чадна гэж суралцагчдад хэл. Нэг суралцагчийг 1 Нифай 19:14−17-г дотроо уншиж, Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлсэн хүмүүст ирэх Түүний адислалуудыг олоход урь.

  • Хэзээ Их Эзэн Израилийг тараасан бэ? (Тэд Түүнээс зүрх сэтгэлээ эргүүлэх үед )

  • Их Эзэн хэзээ Израилыг цуглуулах вэ? (Тэд Түүн рүү зүрх сэтгэлээ эргүүлэх үед)

  • Зүрх сэтгэлээ Түүний эсрэг өөр зүгт дахин хандуулахгүй хүмүүсийн төлөө юу хийнэ гэж Их Эзэн хэлсэн бэ?

  • Их Эзэн тэдгээр хүмүүсийг болон тэдний эцгүүдтэй хийсэн гэрээгээ санах болно гэж юу гэсэн үг вэ?

Суралцагчдад Их Эзэн тэдгээр хүмүүсийг мартаагүй гэдгийг ойлгоход нь тусал. Тэрээр тэдэнд сайн мэдээний бүх адислалыг өгөх боломжгүй арга замаар тэд амьдарч байсан юм. Тэдний үр удам Түүн рүү зүрх сэтгэлээ эргүүлснээр Их Эзэн тэднийг санаж, Өөрийн сүмд цуглуулж, тэдэнд сайн мэдээний бүх адислалыг өгнө гэж амласан билээ.

  • Та 15–17-р шүлэгт гарсан адислалууд бидэнд ямар утга учиртай гэж бодож байна вэ? (Бид Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлснээр Тэр Түүнтэй хийсэн бидний гэрээг хүндэтгэх болно гэдэг нь энэ ярилцлагаас гарч ирэх ёстой нэг санаа юм.)

Суралцагчдаас дараах асуултуудыг тунгаан бодож, хариултаа судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бичихийг хүс. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)

  • Та болон танай гэр бүл Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлснийг харуулах ямар үйлдлүүд байна вэ?

  • Иймэрхүү үйлдлүүд хэзээ танд болон танай гэр бүлд Их Эзэний адислалуудыг хүлээн авахад тусалсан бэ?

Хэдэн суралцагчийг хариултаа бусад суралцагчтай хуваалцахад урь. Тэдэнд хэтэрхий хувийн шинжтэй туршлагаа хуваалцах хэрэггүйг сануул.

Нифай өөрийнхөө цэдгийг биднийг оролцуулан Израилийн овгийн бүх гишүүдэд зориулсан гэдгийг товч тайлбарла. Нэг суралцагчийг 1 Нифай 19:18−19-г уншихад урьж, бусад суралцагчаас Нифай биднийг юу хийхийг ятгасныг асуу. Бид Их Эзэнийг санаж, Түүн рүү зүрх сэтгэлээ эргүүлснээр Тэр бидэнд сайн мэдээнийхээ адислалуудыг өгнө гэж гэрчил.

1 Нифай 19:20–24

Нифай өөрийн хүмүүст заахын тулд яагаад эртний судар ашигласнаа тайлбарлав

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах үгсийг хуваалц, Сүмийн Боловсролын Системийн шашны багш нарт хандан ярьсан үгээс авав:

“Би Мормоны Номыг унших дараах амлалтыг өгмөөр байна: Энэ захиасыг Их Эзэн та нарт тусгайлан зориулсныг ойлгох юм бол та нар үүнд татагдах болно. Нифай, Мормон, Моронай нар ч үүнийг мэдэж байсан ба тэдгээр бүх хүн танд энэхүү захиасыг зориулан бичсэн юм. Уг ном танай суралцагчдын төлөө бичигдсэн гэдэгт таныг итгэж байгаа гэж найдаж байна. Тэнд тэдэнд хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх энгийн, шулуун шударгаар хэлсэн захиасууд байдаг. Энэ л номны утга учир юм. Энэ бол Их Эзэн Есүс Христ, Цагаатгал болон энэ нь хэрхэн тэдний амьдралд хэрэгждэг тухай гэрчлэл юм. Та энэ жил уг номыг судалснаар Цагаатгалын хүчнээс ирэх өөрчлөлтийг мэдрэх болно” (“The Book of Mormon Will Change Your Life,” Ensign, 2004 оны 2-р сар, 11).

  • Мормоны Номыг судлахдаа Нифай, Мормон, Моронай нарын танд зориулсан захиасуудыг уг номонд багтаасан гэдгийг мэдэх нь хэрхэн туслах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг хуваалц:

“Мормоны Ном бидний төлөө бичигдсэн. Бурхан уг номын зохиолч юм. Энэ нь унасан хүмүүсийн бичээс бөгөөд бидний адислалуудын төлөө сүнслэгээр өдөөгдсөн хүмүүсээр бичигдсэн юм. Тэдгээр хүмүүст энэ ном хэзээ ч байгаагүй ба энэ нь зөвхөн бидэнд зориулагдан бичигдсэн. Өөрийнх нь нэрээр уг ном нэрлэгдсэн эртний бошиглогч Мормон зуун зууны цэдгийг эмхэтгэсэн билээ. Эхлэлээс төгсгөл хүртэл бүгдийг мэддэг Бурхан өнөөдөр бидэнд хэрэг болох захиасуудыг өөрийн эмхэтгэлд багтаахыг түүнд зарлигласан юм” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 3).

Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон юм бол бид Мормоны Номыг судлах ёсгүй гэж үү? ‘Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахаар Мормонд (эсвэл Моронайд, Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад надад туслах зүйлээс би ямар сургамж авч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асуух ёстой. (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 6).

Ангиас 1 Нифай 19:22−23-ыг дотроо уншиж, Нифай ах нартаа судруудаас тэдэнд зориулсан захиасыг олоход нь хэрхэн тусалсныг олоход урь.

  • Нифай судруудыг өөртэйгөө болон өөрийн хүмүүстэй жишиж үзсэнээр ямар үр дүн гарна гэж хүсч хүлээж байсан бэ?

  • Ашиг тус гэдэг үг нь ямар утгатай вэ? (Ашиг тус, давуу тал, үнэтэй хувь нэмэр.)

Дараах хүснэгтийг тараах материал болгож бэлд эсвэл самбар дээр бичиж, суралцагчдыг судрын тэмдэглэл дээрээ хуулж бичихийг урь.

Судруудыг өөрсөдтэйгөө жиших нь

Судрын үнэнүүдийг хэрэгжүүлэх нь

Судрын хэсэгт ямар нөхцөл байдлыг дүрсэлсэн байна вэ?

Энэ нь өнөөдрийн миний амьдрал дахь эсвэл дэлхий дээрх нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байна вэ?

Судрын хэсэг ямар үнэн эсвэл захиасыг зааж байна вэ?

Би энэ үнэн эсвэл захиасыг хэрхэн өөрийн амьдралд хэрэгжүүлэх вэ?

Жиших гэдэг нь харьцуулах гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж, хүснэгтээ танилцуул. Судруудыг өөрсөдтэйгөө жиших гэдэг нь судруудад гарсан нөхцөл байдлыг өөрсдийн амьдрал дахь эсвэл эргэн тойрон дахь нөхцөл байдалтай харьцуулна гэсэн үг юм. Судруудад гарсан нөхцөл байдал болон бидний амьдрал дахь нөхцөл байдлын ижил төстэй талуудыг олж харах нь биднийг судрын үнэнүүдийг олж, амьдралдаа хэрэгжүүлэхэд бэлтгэдэг. Судруудад гарч буй хүмүүст хамаатай үнэнүүд нь тэдэнтэй адил нөхцөлд байгаа үед бидэнд мөн хамаатай байдаг.

Суралцагчдад судруудыг өөрсөдтэйгөө жиших нь хэрхэн хэрэгжүүлэлт рүү хөтөлдгийг ойлгоход нь туслахын тулд таныг тэдэнтэй хамт Мормоны Номын хамгийн эхний төгс эзэмших судар 1 Нифай 3:7-г дүгнэж байх зуур хүснэгтээ бөглөхийг тэднээс хүс. Нэг суралцагчийг 1 Нифай 3:7-г чангаар уншихыг урь.

  • Нифай эдгээр үгсийг хэлэхдээ ямар нөхцөл байдалд байсан бэ? (Түүний аав, бошиглогч Лихай түүнээс гуулин ялтсуудыг авахын тулд Иерусалим руу буцахыг хүссэн байдаг. Түүний ах нар, энэ нь хэцүү зүйл гэж гомдоллов.)

  • Нифайн нөхцөл байдал та нарын амьдрал дахь нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байна вэ? Хэзээ Их Эзэн танаас хэцүү зүйл хийхийг хүссэн бэ?

  • Ямар үнэн Нифайд нөхцөл байдлыг даван гарахад нь тусалсан бэ? (Нифай Их Эзэн Өөрийн хүүхдүүдэд зарлиг өгөх болгондоо тухайн зарлигийг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэдэг гэдгийг мэдэж байсан юм.)

  • Та энэхүү үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Хэдэн суралцагчаас тэд 1 Нифай 3:7-г хэрхэн өөрсөдтэйгөө жишиж үзсэн болон үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ хуваалцахыг хүс. (Суралцагчдад тэд хэт хувийн шинжтэй туршлагаа хуваалцах шаардлагагүйг сануул.)

Хичээлийн төгсгөлд Мормоны Номыг дахин барь. Суралцагчдад Нифай Аврагчийн талаарх өөрийн бичээсийг ариун нандин, түүнд болон бусад хүмүүст агуу үнэ цэнэтэй гэж үзсэн гэдгийг сануул. Суралцагчдаас судруудыг судалж, Их Эзэн болон Түүний бошиглогчид бидний төлөө сударт багтаасан захиасуудыг олоход урь. Бид судруудыг өөрсөдтэйгөө жишиж үзсэнээр тэдгээрийг судалж, агуу ашиг тус олж чадна гэдгийг гэрчил.

Суралцагчдыг судруудыг бие даан судалж, өөрсөдтэйгөө жишиж болох судрын хэсгүүдийг олоход урь. Тэд зарим шүлэгт өөрсдийн нэрийг тавьж, Их Эзэн эсвэл Түүний бошиглогчид тэдэнд хандан ярьж байгаа мэтээр уншиж болно. Жишээлбэл, тэд 2 Нифай 31:20-ийг ингэж уншиж болно: “Иймийн тул, та нар [нэрээ оруул] Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой.”

Та мөн суралцагчдад хоосон хүснэгт өгч, гэртээ хийхийг хүсч болно. Тэднийг дараагийн хичээлд ирэхдээ судруудыг өөрсөдтэйгөө хэрхэн жишсэн мөн энэ нь тэдэнд хэрхэн үр нөлөөтэй болох талаар хуваалцахад урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 19:10–16. Зенок, Неюм, Зинос

Нифай Зенок, Неюм, Зиносын бичээсээс эш татав. Тэд Есүс Христийн талаар бошиглож байсан Хуучин Гэрээний үеийн бошиглогчид байсан ба тэдний бошиглол гуулин ялтсууд дээр бичиглэгдсэн юм; иймээс тэд мэө 600 оноос өмнө амьдарч байсныг бид мэдлээ. Тэд Мессиагийн амьдрал, номлол болон Израилын угсааны хувь заяаны талаар ярьж байв (Хиламан 8:19−20-г мөн үз). Мормоны Номгүйгээр бид эдгээр гурван бошиглогчийн талаар болон Есүс Христийн талаарх тэдний гэрчлэлийг мэдэх боломжгүй байсан юм.