Номын сан
139-р хичээл: Moрмон 5–6


139-р хичээл

Moрмон 5–6

Оршил

Түүний цэдэг хожмын өдрүүдэд хүмүүст Есүс бол Христ гэдгийг ятган итгүүлэхээр гарч ирэх болно гэдгийг Мормон бошиглосон. Цэдгийг уншсан хүмүүс наманчилж, Бурханы өмнө өөрийн шүүлтийн төлөө бэлтгэхийг тэр урамшуулан дэмжсэн. Өөрийн хүмүүсийн дунд Мормон нифайчуудын цэргийн удирдагчийн хувьд өөрийн огцролтыг эргэцүүлэн бодож, тэднийг тулаанд дахин удирдахыг зөвшөөрсөн. Гэвч хүмүүс наманчлахаас татгалзсан ба нифай үндэстэн бүхэлдээ устгагдах хүртэл леменчүүдээр туугдан хөөгдсөн. Мормон энэ үхэл ба сүйрлийн дүр зургийг үзэнгээ өөрийн хүмүүсийн устгал болоод тэдний Есүс Христ рүү эргэн ирэх хүсэлгүй байгааг харан гашуудан харамсдаг.

Заах зөвлөмж

Moрмон 5:1–9

Мормон Нифайн армийг дахин удирдахаар шийддэг ч леменчүүд дийлдэг

Танай бүсэд тохиолддог газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт эсвэл хар салхи зэрэг байгалийн ямар нэгэн гамшгийг дурд. Суралцагчдаас тодорхой хугацааны дараа байгалийн гамшиг болох гэж буйг өөрсдийн хүмүүст анхааруулан сэрэмжлүүлж байна гэж төсөөлөхийг хүс.

  • Та нар хаанаас тусламж хүсэх вэ?

Суралцагчдад нифайчууд ижил аюултай тулгарсан гэхдээ тэдэнд заналхийлсэн гамшиг нь сүнслэг гамшиг байсан гэдгийг сануул. Мөн тэдэнд нифайчууд дайтаж байсан бөгөөд тэдний гэм нүглийн учир Мормон тэдний армийг удирдахаас татгалзсан гэдгийг сануул (Moрмон 3:16-г үзнэ үү).

Нэг суралцагчийг Moрмон 5:1–2-ыг чанга уншихад урь. Цааш нь ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчууд тэднийг зовлон шаналлаас нь хэн салгаж чадна гэж итгэснийг олж тогтоохыг хүс.

  • Мормон нифайчуудын цэргийн армийг удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч хүмүүс зовлон шаналлаасаа салж чадахгүй гэдэгт яагаад итгэсэн бэ?

  • Бид эхлээд зовлон шаналлаасаа салахыг эрэлхийлэх ёстой талаар Moрмон 5:1–2 дээрээс бид юу сурч болох вэ? (Бид эхлээд өөрсдийн зовлон шаналлаас салах тусламжийг Түүнээс гуйн, наманчилсан хүмүүст хариуг өгөх Бурхан руу эргэх ёстой.)

Мормоны удирдлага дор нифайчууд леменчүүдийн нэлээд хэдэн дайралтыг няцааж чадсаныг тайлбарлангаа, Moрмон 5:3–7-г товч дүгнэн ярилц. Гэвч яваандаа леменчүүдийн “хөл дороо дэвсэлсэн тэдний тоо тийм агуу байлаа” (Moрмон 5:6). Нифайчууд хойш ухрах үед хангалттай шаламгай бус байсан нь устгагдаж байв.

Нэг суралцагчаас Moрмон 5:8–9–ийг чанга уншихад урь. Ангийнхныг Мормоны өөрийн харсан зүйлсийг бүрэн бичээгүй шалтгааныг олохыг хүс.

  • Мормон яагаад өөрийн нүдээр үзсэн бүхнийг бүрэн тодорхойлолгүй үлдсэн бэ?

Moрмон 5:10–24

Мормоны Номын цэдгийн зорилго нь хүмүүсийг Есүс Христэд итгэхэд ятган итгүүлэх явдал гэдгийг Мормон тайлбарладаг

Нэг суралцагчаас 1 Мормон 5:10–11-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, хожмын өдрүүдэд нифай үндэстний талаар бүрэн суралцах үед хүмүүс юу мэдрэхийг тодотгож, Мормоны гурван удаа ашигласан үгийг олж тогтоохыг хүс (Тэр бид “харуусах” болно гэж хэлсэн).

  • Энэ явдлаас юу нь та нарт харамсалтай байсан бэ?

Суралцагчдын анхаарлыг Moрмон 5:11 дээрх хэрэв түүний хүмүүс наманчилсан бол тэд “Есүсийн мутарт тэврэгдэж” болох байсан хэмээх Мормоны үгсэд хандуул.

  • “Есүсийн мутарт тэврэгдсэн” гэдэг юу гэсэн үг вэ? (Та нар тэврэгдсэн гэдэг үг нягт баттай эсвэл аюулгүй эсвэл тэврүүлсэн байх гэсэн утгатай гэдгийг хэлж болох юм.)

  • Энэ хэллэг бидэнд наманчлалын үр дүнгийн талаар юу зааж байна вэ? (Суралцагчдыг дараах зарчмыг тодотгоход нь тусал: Наманчлалаар дамжуулан бид “Есүсийн мутарт тэврэгдэж” болно. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэдний нэгийг урьж, Далын ахлагч Кэнт Ф.Ричардсын хэлсэн дараах үгсийг уншуул:

“Ирсэн бүхэн ‘Есүсийн мутарт тэврэгдэх’ болно. [Moрмон 5:11.] Бүх сүнс Түүний хүчээр эдгээгдэж чадна. Бүх зовлонг Тэрбээр нимгэлэх болно. Түүгээр бид “[өөрсдийн] сэтгэл санааны амралтыг олж” чадна. [Maтай 11:29.] Бидний мөнх бус байдлын нөхцөл байдал тэр даруй өөрчлөгдөхгүй байж болно. Гэвч бидний өвчин, сэтгэлийн зовиур, шаналал, айдас Түүний амар тайван болон эдгээлтийн гаварт дарагдах болно” (“Цагаатгал бүх өвчнийг эдгээдэг,” Ensign эсвэл Лиахонa 2011 оны 5-р сар, 16).

Суралцагчдыг дараах асуултуудын нэгэнд хариулан, дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг урь. (Та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно эсвэл суралцагчид тэднийг бичиж болохын тулд тэдэнд удаан уншиж өг.)

  • Та нарт хэзээ “Есүсийн мутарт тэврэгдсэн” мэт санагдсан бэ?

  • Их Эзэний тайвшрал, хамгаалалт ба уучлалыг илүү бүрэн бүтэн хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Moрмон 5:12–13 нь түүний бичээсүүд нууцлагдах бөгөөд дараа нь бүх хүн уншиж болохын тулд урагш авчрагдах болно гэсэн Мормоны бошиглолыг багтаасан байдгийг тайлбарла. Суралцагчдыг Moрмон 5:14–15-ыг уншиж, Их Эзэн Мормоны бичээсүүд хожмын өдрүүдийн хүмүүсийн төлөө юу хийхийг хүссэнийг олохыг хүс. Суралцагчдаас тэдэнд чухал санагдсан хэллэгүүдээ тодотгон тэмдэглэхийг хүсч болно.

  • Moрмон 5:14–15 дээр өгүүлсэнчлэн Мормоны Номын зорилго юу вэ? (Суралцагчид Мормоны Ном бүх хүнийг Есүс бол Христ гэдэгт ятган итгүүлж, Бурхан Израилийн овогтой хийсэн Өөрийн гэрээг гүйцэлдүүлэхэд туслах мөн леменчүүдийн үр удмынханд сайн мэдээнд илүүтэй бүрэн итгэхэд туслах зорилготой гэдгийг илэрхийлж байгаа эсэхийг баталгаажуул.)

Суралцагчдыг Мормоны бичээсүүд нь Есүс бол Христ гэдгийг хүмүүст ятган итгүүлэх зорилготой гэдгийг хэлсний дараа энэ бол Мормоны Номын гол зорилго гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц.

  • Мормоны Номын энэ гол зорилго ямар арга замуудаар үүнийг уншсан хүмүүсийг адисалдаг вэ?

  • Мормоны Номыг судлах нь Есүс Христэд илүү бүрэн итгэлийг олж, хайрлахад тань хэрхэн тусалсан бэ?

Мормоны Ном нь олон хүнд наманчилж, “Есүсийн мутарт тэврэгдэхэд” тусалсан боловч Христэд итгэхээс татгалзсан олон хүн байсаар л байна.

Самбар дээр наманчлалын тухай эшлэлийн дэргэд хичээлийн эхэнд дараах зүйлсийг бич: Хэрэв наманчлахаас татгалзах юм бол … Нэг суралцагчийг Moрмон 5:16–19-ийг чанга уншиж, ангийнхныг нифайчуудын татгалзлын үр дагавар юу байсныг олохыг хүс. Суралцагчдаас эдгээр шүлгүүдээс самбар дээрх өгүүлбэрийг бөглөх ямар үг олсныг асуу. Тэднийг хариулж байх үед шүлгүүдийн үгс ба хэллэгийг ойлгоход нь туслахын тулд тэднээс дараах асуултыг асууж болох юм:

  • “Дэлхийд Христ болон Бурхангүйгээр” байх гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Moрмон 5:16). (Энэ нь Есүс Христ эсвэл Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлгүй мөн тэнгэрлэг нөлөө ба удирдамжгүй амьдрах гэсэн хариултыг багтааж болно.)

  • Будааны хальс гэдэг нь үр тарианы гадуурх нимгэн хальс. Үр тариаг хураахад хальс нь унадаг. “Будааны хальс лугаа адил хөөгдөж байгаа” гэсэн хэллэг ямар утгатай вэ? (Moрмон 5:16).

  • Далбаагүй эсвэл зангуугүй завин дээр байвал ямар байх вэ? (Moрмон 5:18-ыг үзнэ үү.) Ийм нөхцөл байдал нифайчуудтай хэрхэн адил байна вэ?

  • Наманчлахыг татгалзсан хүмүүсийн тухай Мормоны үгс бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчид наманчлахаас татгалзсанаар Их Эзэний удирдамжийг алдана гэдгийг хэлэх ёстой. Дараах үнэнийг бичин, самбар дээр бичсэн өгүүлбэрийг бөглө: Хэрэв бид наманчлахаас татгалзах юм бол Сүнс холдож, бид Их Эзэний удирдамжийг алдах болно.)

Суралцагчдаас энэ зарчмыг хэрхэн өөрсдийн эсвэл бусдын амьдрал дээр харсан талаар дор бүрнээ тунгаан бодохыг хүс.

Суралцагчдыг Moрмон 5:11, 16–18-ыг гүйлгэн харж, самбар дээр бичсэн хоёр зарчмыг олохыг урь.

  • Чин сэтгэлийн наманчлал ба наманчлахаас татгалзсаны үр дагавруудын хоорондох ялгааг та өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?

Суралцагчдыг Moрмон 5:22–24-ийг дор бүрнээ уншиж, Мормон хожмын өдрүүдийн хүмүүсийг юу хийгээсэй хэмээн ятгасныг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ тодотгон тэмдэглэхийг хүсч болно.

Самбар дээрх хоёр эсрэг тэсрэг зарчмын үнэнийг гэрчил.

Moрмон 6

Мормон нифайчуудын сүүлчийн тулааны талаар өгүүлж, өөрийн хүмүүсийн устгалд гашуудан харамсдаг

Дараах асуултуудыг асуу:

  • Амьдралынхаа туршид Бурханд итгэлтэй байсан хайртай хэн нэгнийг нас барахад та хэрхэн хандах вэ?

  • Амьдралынхаа турш Бурханы зарлигуудад дуулгаваргүй байсан хайртай хэн нэгийг нас барахад та хэрхэн хандах вэ?

Мормон өөрийнхөө хүмүүсийг Бурхантай уулзахад бэлтгэгдээгүй гэдгийг мэдэж байсан учир тэдний үхэлд маш ихээр харамссан гэдгийг тайлбарла. Леменчүүд нифайчуудад Куморагийн нутагт цугларан, тулалдахыг зөвшөөрсөн гэдгийг тайлбарлан, Moрмон 6:1–6-г товч дүгнэн ярилц. Мормон нас өндөр болж байсан ба энэ нь “[түүний] хүмүүсийн сүүлчийн тулалдаан” (Moрмон 6:6) гэдгийг тэр мэдэж байсан. Тэр өөрийн хүү Моронайдаа цөөхөн хэдэн ариун нандин цэдгүүдийг итгэмжлэн өгч, өөртөө итгэмжлэгдсэн бүх цэдгийг Кумора гүвээнд нуусан. Суралцагчдыг Moрмон 6:7–15-ыг дор бүрнээ уншиж, Мормон эдгээр үгсийг бичиж байхдаа юу мэдэрч байсныг төсөөлөхийг хүс.

  • Нифайчууд яагаад үхлийг “аюумшигт айдастайгаар” хүлээсэн бэ? (Moрмон 6:7).

Суралцагчдыг өөрсдийн судар дээр даган харахыг хүсээд Moрмон 6:16–22-ыг чанга унш. Дараа нь тэднээс дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ эдгээр шүлгийг унших үед мэдэрсэн мэдрэмж ба бодол санаагаа бичихийг хүс. Хангалттай хугацааны дараа бичсэн зарим бодол санаанаасаа хуваалцах боломжийг олго.

Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, бошиглогч, удирдагч, эцэг эхийн тэднийг гэсэн хайрыг гэрчил. Тэд “Есүсийн мутарт тэврэгдэж” (Moрмон 5:11) байхын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, тэднийг өөрсдийн нүглүүдийг наманчлахад урамшуулан дэмж.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moрмон 5:11. “Есүсийн мутарт тэврэгдсэн”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Цагаатгал гэдэг үг ба “Есүсийн мутарт тэврэгдсэн” гэдэг хэллэгийн хоорондох холбоог тайлбарласан:

“Хуучин Гэрээний үеийн семитик хэл дээр Цагаатгал гэдэг үг баян гэсэн утгыг илэрхийлдэг. Еврей хэлээр цагаатгал гэдэг үгийн үндэс нь kaфар ‘хаах’ буюу ‘уучлах’ гэсэн утгатай үйл үг байдаг. Хамгийн ойр хамааралтай арамей ба араб хэл дээр kaфат гэсэн үг ‘чанга тэврэх’ гэсэн утгатай ба Египетийн тэврэх ёслол хамаатай гэдэг нь эргэлзээгүй юм. Үүний баталгааг Мормоны Номон дээрээс харж болно. “Их Эзэн бодгалийг минь гэтэлгэсэн; би түүний алдар сууг болгоож, мөн би түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн’ [2 Нифай 1:15] хэмээх нэг тунхаглал байдаг.2 Нифай 1:15 Бас нэг өөр ‘Есүсийн мутарт тэврэгдэж’ [Moрмон 5:11] байхын гайхамшигтай найдварыг санал болгодог” [Moрмон 5:11.] (“The Atonement,” Ensign 1996 оны 11-р сар, 34).

Moрмон 5:16. Их Эзэний Сүнс холдон явахад

Ерөнхийлөгч Харолд Б. Лий ингэж заасан:

“Мормон Их Эзэний сүнс зайлан холдсон зарим хүмүүс, түүний хүмүүсийг тодорхойлсон [2 Нифай 26:11-ийг үзнэ үү]. Тэр зөвхөн Ариун Сүнсний нөхөрлөл эсвэл бэлэг боломжгүй байх талаар яриагүй нь ойлгомжтой ч тэр хүн бүр дэлхий дээр төрөхдөө авах эрхтэй мөн өөрийн нүглийн учраас л биш бол хувь хүн хэзээ ч алдах боломжгүй үнэний гэрэл [Христийн гэрэл]–ийн талаар ярьсан” гэжээ (Conference Report, 1956 оны 4-р сар, 108).

Moрмон 6:16–22. Христийн дэлгээстэй мутраас бүү татгалз

Мормон өөрсдийн арга замыг өөрчлөөгүй өөрийн хүмүүсийн үхэлд гашуудан харамссан. Хэрэв тэд өөрсдийн бардамналыг орхин, нүглүүдээ наманчилсан бол Аврагчтай эргэн нэгдэх баяр баяслаар дүүрэн байх байсан хэмээн Мормон хэлдэг (Moрмон 6:17-г үзнэ үү). Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Жэймс И.Фауст бид өөрсдийгөө шүүлтийн өдөр Их Эзэний өмнө зогсоход бэлтгэснээр ирэх баяр баяслыг тайлбарлахдаа:

“Бид Цагаатгалын бодит адислалыг тийм ээ, Түүнтэй адил болохыг, Түүний бурханлаг оршихуйд байхыг, нэрээр минь дуудан Тэрээр хайр дүүрэн инээмсэглэлээр биднийг гэртээ тавтай морилохыг урьж, Түүний хязгааргүй хайранд тэврүүлэн, Өөр рүүгээ дуудахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Хэрэв бид Түүний оршихуйд байхуйц хангалттай зохистой гэдгээ мэдрэх аваас энэ байдал ямар гайхамшигтай эрхэм зүйл байх билээ! Бидний хүн нэг бүрийн төлөөх Түүний агуу Цагаатгалын золиослолын гурван бэлэг нь Түүний өмнө зогсож, Түүнийг нүүр тулан харахаар өргөмжлөгдсөн байж болох цорын ганц арга зам юм. Цагаатгалын агуу захиас нь хүн бүрийг тийм ээ, бид бүгдийг гэсэн Аврагчийн төгс хайр мөн. Энэ нь нигүүлсэл, тэвчээр, ивээл, үнэнч шударга байдал, удаан тэсвэрлэлт ба юуны өмнө уучлалаар дүүрэн хайр юм.

“Сатаны хилэнцэт нөлөө өөрсдийн алдааг даван туулах бидэнд байгаа аливаа найдварыг устгадаг. Тэр биднийг хаягдсан, ямар ч найдвар байхгүй мэт болгодог. Үүний эсрэгээр Есүс биднийг өргөн дээдлэхээр гараа сунгадаг. Өөрсдийн наманчлал ба Цагаатгалын бэлгээр дамжуулан бид Түүний оршихуйд зогсохоор зохистой байхад бэлтгэгдэж болно” гэжээ (“The Atonement: Our Greatest Hope” Ensign 2001 оны 11-р сар, 20).