Номын сан
117-р хичээл: 3 Нифай 2–5


117-р хичээл

3 Нифай 2–5

Оршил

Хүмүүс Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдийг харсныхаа дараа тэмдгүүдэд гайхах нь багасч эхэлсэн бөгөөд тэдний зүрх сэтгэл хатуурсан. Олон хүн ирж буй тэмдгүүд болон гайхамшгуудыг эсэргүүцэж, ёс бус байдал илүү өссөн. Үүний үр дүнд Гадиантоны дээрэмчид нифайчууд болон леменчүүд тэдний эсрэг зэвсэг барин тэмцэх хүртэл ихэд хүчирхэгжсэн. Хөрвөгдсөн леменчүүд нифайчуудтай нэгдэж, нифайчууд гэгдэх болсон. Нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеус хүмүүсээ наманчилж мөн тулаанд бэлтгэхийг уриалсан. Наманчлал, Их Эзэнд итгэх итгэл болон шаргуу бэлтгэлүүдийнхээ ачаар нифайчууд Гадиантоны дээрэмчдийн дээр ялалт байгуулсан. Чөлөөлөгдсөнийхөө дараа хүмүүс хамгаалагдаж үлдсэн нь Бурханы хүч гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Заах зөвлөмж

3 Нифай 2

Хөрвөгдсөн леменчүүд Гадиантоны дээрэмчдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар нифайчуудтай нэгдсэн

Суралцагчдыг хэдэн хором өөрсдөдөө учирсан сүнслэг тохиолдлуудаасаа дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ жагсаан бичихэд урь. Тэдэнд сүнслэг туршлагууд нь утга учиртай байхаар сүртэй юмуу ер бусын байх албагүйг сануул. Тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн хайр эсвэл Ариун Сүнсний нөлөөллийг мэдэрсэн цаг үеэ эргэцүүлэн бодохыг санал болго. Жишээлбэл, тэд залбирлынхаа хариуг болон санваарын адислалуудаа хүлээн авсан эсвэл бусдад үйлчилж байсан үеийнхээ тухай бичиж болно. Тэднийг бичиж дууссаны дараа тэднээс эдгээр сүнслэг туршлагаа өнөөдөр мөн 10, 20 жилийн дараа санаж байх нь яагаад чухал гэж бодож байгааг асуу.

Нэг суралцагчийг 3 Нифай 2:1–3-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, хүмүүс Аврагчийн төрөлттэй холбоотой тэмдгүүдийг мартаж эхлэхэд юу тохиолдсоныг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Энэ түүх бидэнд сүнслэг туршлагуудаа мартахын аюулын талаар ямар үнэнүүдийг зааж байна вэ?

Суралцагчид уг үнэнүүдийг тогтоож байхад дараах зарчмыг онцол: Xэрэв бид өмнөх сүнслэг туршлагуудаа мартвал Сатаны уруу таталт хийгээд хууран мэхлэлтэд илүү автамтгай болно. Tа энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно. Та мөн суралцагчдыг жагсаалтаа сүнслэг туршлагуудын доор бичихэд урамшуулж болно.

  • Та нар сүнслэг туршлагуудаа мартах нь биднийг яагаад Сатаны өмнө сул дорой болгодог гэж бодож байна вэ?

  • Бид өөрсдөдөө байгаа сүнслэг туршлагуудаа мартахгүй байхын тулд юу хийж чадах вэ? (Хариултууд нь тохиромжтой бол бусадтай туршлагуудаа хуваалцах, хувийн тэмдэглэлдээ бичих эсвэл туршлагуудаа Бурханд хүлээх үүрэг болгох юм уу Хувийн хөгжил дэвшилдээ бичиж тэмдэглэх зэрэг байж болно.)

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн өдрийн тэмдэглэлдээ бичсэн сүнслэг туршлагууд түүнд хэрхэн тусалсныг тайлбарласан дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас иймэрхүү бичээсийг хадгалснаар ирэх адислалуудыг сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Би олон жилийн турш өдөр бүр цөөн хэдэн мөрийг бичиж байсан билээ. Би маш их ядарч эсвэл дараагийн өдрөө хэчнээн эрт эхлэх ёстой байсан ч хамаагүй хэзээ ч өдөр алгасч байгаагүй. Мөн бичихээсээ өмнө энэ асуултыг эргэцүүлэн боддог: ‘Би өнөөдөр Бурханы гар бидэнд, хүүхдүүдэд маань эсвэл гэр бүлийнхэнд маань хүрснийг харсан уу?’ Намайг үргэлжлүүлж бичиж байх үед зарим нэгэн зүйл тохиолдож эхэлсэн. Би өдрүүдийг эргэн дурсаж байхдаа Бурхан [гэр бүлийн гишүүдийн маань] нэгэнд юу хийснийг, тухайн завгүй байх мөчдөө анзаарч ойлгоогүй тэр баталгааг олж хардаг. Энэ нь байнга тохиолдож байсан бөгөөд тэр тохиолдлыг би санахыг хичээснээрээ Бурханд Тэрээр юу хийснээ үзүүлэхийг нь зөвшөөрсөн байлаа.

“Хүндэтгэлээс илүү зүйл зүрхэнд минь өсөж эхэлсэн юм. Гэрчлэл өссөн. Би Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож мөн хариулдагт илүү итгэлтэй болсон. Би Аврагч Есүс Христийн Цагаатгалын ачаар ирдэг зөөлрүүлэлт болон цэвэршүүлэлтэд илүү хүндэтгэлтэй болсон. Мөн би Ариун Сүнс бидэнд бүх зүйлсийг—бүр тохиолдож байхад нь анзаараагүй юм уу анхаарал хандуулаагүй зүйлсийг сануулдагт илүү итгэлтэй болсон (“O Remember, Remember,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 67).

Суралцагчдыг сүнслэг тохиолдлуудаасаа тэмдэглэлийн дэвтэртээ бичих буюу бусад аргаар санах нь Сатан тэднийг уруу татаж эсвэл хуурах гэсэн оролдлогоос үл хамааран итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалсныг хуваалцахад урь.

Хүмүүс ёс бус байдлаа үргэлжлүүлснээс болж Гадиантоны дээрэмчдийн тоо өсч хүчирхэгжсэн гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 2:4–19-ийг товчлон өгүүл. Гадиантоны дээрэмчид улам түрэмгий болж, хөрвүүлэгдсэн леменчүүд тэдний эсрэг тэмцэхээр нифайчуудтай хүч нэгдсэн. Хэдийгээр нифайчууд (одоо нифайчууд хэмээн нэрлэгдэх болсон хөрвүүлэгдсэн леменчүүдийн хамт) Гадиантоны дээрэмчдийг нутгаасаа хөөн гаргахад зарим нэгэн амжилт олсон ч Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдээс хойш 15 жилийн дараа нөхцөл байдал хэцүү хэвээр байв.

3 Нифай 3:1–10

Гадиантоны дээрэмчдийн удирдагч нифайчуудыг бууж өгөхийг шаарддаг

3 Нифай 3:1–10 дээр дайсан маань заримдаа бусдаар дамжуулан бидний итгэлийг сулруулж, биднийг замаа алдахад удирдахыг хичээдгийн жишээг бид хардаг гэдгийг тайлбарла. Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеуст захиа бичиж, түүнийг Гадиантоны дээрэмчдэд бууж өгөхийг ятгасан.

Самбар дээр Гидианхай Лаконеусыг уруу татдаг гэж бич. Ангийнхны нэг хэсгээс 3 Нифай 3:2–5-ыг, нөгөө хэсгээс 3 Нифай 3:6–10-ыг дор бүрдээ чимээгүй уншихыг хүс. Суралцагчдыг уншиж байх үед тэднээр Гидианхай Лаконеусын итгэлийг ганхуулж мөн түүнийг замаас нь гаргахыг хичээхдээ ашигласан бодлогуудыг үзүүлсэн үгс буюу өгүүлбэрүүдийг олуул. Суралцагчдыг уншиж дууссаны дараа тэднийг олсноо тайлагнахыг хүс. Нэг суралцагчийг тэдний хариултуудыг самбар дээр бичихэд урь.

Суралцагчдын 3 Нифай 3:2–10 дээрээс олж мэдсэн арга ухааныг товчлон өгүүлэхийн тулд дараах үнэнийг суралцагчдын жагсаалтын дор бич: Cатан болон түүний дагалдагчид хүмүүсийг замаа алдахад удирдахаар ихэнхдээ зусар, хуурамч амлалт болон айдсыг ашигладаг. Суралцагчдыг самбар дээр бичсэн Гидианхайн бодлогуудын нэгийг сонгож аваад Сатан болон түүний дагалдагчид өнөөгийн өсвөр үеийнхэнд адилхан аргыг хэрхэн ашигладгийг тайлбарлахад урь. Суралцагчдад эдгээр харьцуулалтын заримыг нээж олоход туслахын тулд та дараах асуултуудыг асууж болно:

  • Дайсан өнөөдөр өсвөр үеийнхэнд бялдуучлалыг (чин сэтгэлийн бус буюу хэтрүүлсэн магтаал) хэрхэн ашиглаж болох зарим ямар жишээ байна вэ? Дайсны хэрэглэж болох зарим хуурамч амлалт юмуу хоосон сүрдүүлэг нь юу вэ? Эдгээр муу аргыг өсвөр үеийнхэн маань хэрхэн эсэргүүцэж чадна гэж та нар бодож байна вэ?

3 Нифай 3:11–5:7

Лаконеусын хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар бэлдэж, Гадиантоны дээрэмчдийг ялдаг

Нэг суралцагчийг 3 Нифай 3:11–12-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Гидианхайн сүрдүүлсэн захианд Лаконеус хэрхэн хариулсныг унших явцдаа олж мэдэхийг хүс.

  • Лаконеусын Гидианхайд хариулсан хариултаас бид ямар үнэнүүдийг сурч чадах вэ? (Суралцагчдын тогтоож болох нэг үнэн бол зөв шударга эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд хилэнцтээс айх хэрэггүй мөн айдастаа бууж өгөх ёсгүй юм.)

Ангийнхныг дөрвөн бүлэгт хуваарил. Бүлэг бүрд том хуудас цаас өг. Бүлгүүдийг цаасаа хоёр багананд хуваагаад, нэг дэх баганын дээр Лаконеусын бэлтгэл харин нөгөө дээр Oрчин үеийн жишилт гэж бичүүл. Дараах судрын хэсгүүдийг самбарт бичээд, бүлэг бүрд нэгийг даалга: 3 Нифай 3:12–15; 3 Нифай 3:16–21; 3 Нифай 3:22–26; 3 Нифай 4:1–4. Суралцагчдыг Лаконеус хүмүүсээ Гадиантоны дээрэмчдийн дайралтын эсрэг сүнслэгээр болон бие махбодоор нь бэлтгэсэн арга замуудыг олж мэдэхийг хичээн, уншихад урь. Бүлэг бүрээс нэг суралцагчаар Лаконеусын бэлтгэл гарчгийн доор хүмүүс бэлтгэхээр юу хийснийг бичүүл. (Tайлбар: Cуралцагчдыг эдгээр судрыг сурч байхад тэднийг Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай болон нифайчуудын дундах агуу бошиглогч, ерөнхий ахлагчдын ерөнхий Гидгиддонайг хооронд нь ялгаж байгаа эсэхийг магадал.)

Суралцагчдад Лаконеусын бэлтгэл гэсэн гарчгийн доорх жагсаалтаа дуусгах хангалттай хугацаа өгсний дараа тэднийг Oрчин үеийн жишилт гэсэн гарчгийн доор хожмын өдрүүдэд биднийг хийхийг зөвлөсөн сүнслэг болон бие махбодын хувьд бэлтгэх бэлтгэлүүдээ жагсаахад урь. Суралцагчдад энэ даалгаврыг гүйцээх хангалттай хугацаа өгч, бүлэг бүрээс нэг суралцагчийг тухайн бүлэг юу сурсныг ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдад сурсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлоход нь туслахын тулд тэдний танилцуулгын турш эсвэл төгсгөлд нь дараахтай адил асуултуудыг асуу:

  • Бид дайсныхаа дайралтын эсрэг гэр орноо хэрхэн хамгаалах вэ?

  • Яагаад зуурдын бэлтгэл болох боловсролтой байх болон гэр бүлийн нөөц зэрэг нь хожмын өдрүүдэд чухал вэ?

  • Гэр бүлээрээ болон тойрог юм уу салбараараа цугларах нь бидэнд хэрхэн хамгаалалт болдог вэ?

  • Залбирал нь та нарыг сүнслэг хүчтэй болоход хэзээ тусалсан бэ?

  • Наманчлал нь биднийг ирээдүйн төлөө хэрхэн бэлтгэх вэ?

  • Биднийг амьд бошиглогч болон төлөөлөгчдийг дагахын хэрээр ямар адислалууд ирэх вэ?

  • Бид илэрхийлэлтийн сүнсийг амьдралдаа хэрхэн урьж чадах вэ?

Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 4:7–12-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, хүмүүс сүнслэг болон материаллаг бэлтгэлтэй байснаар адислагдсан арга замуудыг олж мэдэхийг хүс.

  • Энэ түүхээс ямар үнэнүүдийг та нар сурсан бэ? (Суралцагчдыг хариултуудаа хуваалцаж байхад дараах зарчмыг онцол: Бид өөрсдийгөө сүнслэг болон материаллаг байдлын хувьд бэлтгэвэл Их Эзэн биднийг сорилтуудаа давахад хүчирхэгжүүлдэг.)

Лаконеус ба түүний хүмүүс Гадиантоны дээрэмчдийг ялж, тэдний удирдагчийг дүүжилсэн тухай тайлбарласнаар 3 Нифай 4:13–29-ийг товчлон өгүүл. 3 Нифай 4:30–33-ыг чанга унш. Суралцагчдаас шүлгийг дагуулан харж, хүмүүс энэ ялалтад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн хүмүүсийг дайснуудаас нь чөлөөлсний дараа тэд хэрхэн хариулсан бэ?

  • Гадиантоны дээрэмчдээс тэднийг чөлөөлсөн шалтгаан нь юу байсан хэмээн хүмүүс ухаарсан бэ? (Тэдний наманчлал ба төлөв байдал мөн Бурханы сайн сайхан. Та бид нүглээ наманчилж, өөрсдийгөө даруусгахын хэрээр Бурхан биднийг сорилтуудын маань үед дэмжиж мөн чөлөөлдөг гэдгийг онцолж болно.)

Бурханд найдсанаар Тэрээр таныг сорилтоо тэвчиж, даван туулахад тусалсан туршлагаасаа хуваалцана уу хэмээн тэднээс хүсч болно. Та мөн нэг, хоёр суралцагчийг иймэрхүү туршлагаасаа хуваалцахад урьж болно.

Нэг суралцагчийг 3 Нифай 5:1–4-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, нифайчууд Гадиантоны дээрэмчдийн эсрэг хийсэн тулаандаа хүлээн авсан тусламж, адислалуудын үр дүнд юу хийснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг мэдсэн зүйлээ хуваалцаж байх үед хүмүүсийн хариулсан аргуудын нэг нь бусдад сайн мэдээг номлох байсан гэдгийг цохон тэмдэглэ.

3 Нифай 5:8–26

Хүмүүсийн дунд амар амгалан сэргэв; Мормон бичээсүүдийн хураангуйллаа тайлбарлав

Суралцагчдад 3 Нифай 5-ын үлдсэн хэсэг нь Мормоны энэ бичээсийг хураангуйлсан шалтгаанаа тайлбарласан тайлбарыг агуулдаг гэдгийг хэл. Суралцагчдыг 3 Нифай 5:12–15-ыг чимээгүй уншихдаа Мормон Нифайн хүмүүсийн бичээсүүдийн цэдгийг бичиглэх хариуцлагынхаа тухай юу хэлснийг олж мэдэхэд урь.

  • Та нар Есүс Христийн шавь нарын хувьд бидний үүрэг хариуцлагыг дүрсэлсэн ямар үнэнийг энэ шүлгүүдээс сурсан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тодорхойлсон байна: Eсүс Христийн шавь нарын хувьд бид бусдад мөнх амьдралд хүрэх замыг нь заах хариуцлагатай. Tа энэ үнэнийг самбар дээр бичихийг хүсч болно.)

Их Эзэний бидэнд өгсөн адислалуудын төлөө Түүнд талархдагаа үзүүлэх хамгийн чухал аргуудын нэг бол бусдыг Түүн рүү ирж мөн адислалуудыг хүлээн авахад нь туслах явдал юм гэдгийг онцол. Суралцагчдаас Есүс Христийн шавийн хувьд тэд бусдад мөнх амьдралд хүрэх арга замыг зааж болох хэдэн аргыг санал болгохыг хүс. Суралцагчдыг сайн мэдээг хуваалцах эдгээр санаанаас нэг, хоёрыг сонгоод, сонгосон санаануудаа хэрэгжүүлэхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэн залбирахад урамшуул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 2:15. “Тэдний зүхэл тэднээс авагдсан”

Леменчүүдийн дээр буусан зүхлийг ойлгоход туслахын тулд 27-р хичээлийн 2 Нифай 5:19–25-д зориулсан заах санаануудын доорх ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн өгсөн мэдэгдлийг үзнэ үү. 70-р хичээлийн төгсгөл дэх Aлмa 3:6–17-д зориулсан тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээллийг мөн үзнэ үү.

3 Нифай 2:5–8. Нифайчуудын он тоололууд

Нифайчууд нь түүхийнхээ туршид он тоололдоо цаг хугацааг хэмжих гурван өөр ухагдахууныг хэрэглэсэн: (1) Лихай Иерусалимыг орхисон үе; (2) хаадын засаглалаас шүүгчийнхэд шилжсэн үе; (3) Есүс Христийн төрөлтийн тэмдгүүд өгөгдсөн үе. Нифайчууд яг хэзээнээс Есүс Христийн төрөлтийн үеэс он тоололоо тооцоолж эхэлсэн нь мэдэгддэггүй ч Мормон энэ өөрчлөлтийг 3 Нифай 2:7–8-д хүлээн зөвшөөрсөн.

Үйл явдлын гол цэг

Ойролцоогоор хэзээ хэрэглэгдэж байсан

Судрын бүлэг эшлэл

Лихай Иерусалимыг орхисон цаг үе

МЭӨ 600–92 он

1 Нифай 1Moзая 29

Засгийн газар хаадын засаглалаас шүүгчийн засаглалд шилжсэн цаг үе

МЭӨ 92–МЭ 1 он хүртэл

Мозая 293 Нифай 1

Есүс Христийн төрөлтийн тэмдгүүд өгөгдсөн цаг үе

МЭ 1–421 он

3 Нифай 1Моронай 10